Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 513

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч Э.Б түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б  холбогдох эрүүгийн 2016 2501 2907 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сум, 15 баг, Рашаант, 30 гудамж, 25 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Э.Б /РД:РЮ81021578/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Б нь 2016 оны 07 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66 байранд үйл ажиллагаа явуулдаг Шинэ Баянзүрх худалдааны төвийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж тус төвд лангуу түрээслэн ажиллуулдаг иргэн Г.Д, Н.О, Г.Г нарын лангуунаас 2.676.500 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн бэлэн хувцас хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 24-ний орой барилга дээр хамт ажилладаг залуутайгаа архи хувааж уучихаад салаад гэр рүүгээ явж байгаад 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд шинээр баригдсан Баянзүрх худалдааны төвийн урдуур явж байгаад доошоо харахад подволын хэсгийн поорчиг онгорхой харагдахаар нь түлхэж үзэхэд онгойсон. Би уг поорчигоор ороод хартал дандаа хүүхдийн хувцастай лангуунууд байсан тэгээд хар өнгийн хогны уутанд тэдгээр хувцаснуудаас шууд базаж аваад хийгээд, нийт 3 лангуунаас хувцаснууд аваад орж ирсэн поорчигоороо гарсан. Би хар өнгийн ууттай хувцсаа аваад орцонд хоночихоод өглөө нь Нарантуул худалдааны төв орж бөөний бараа гэж хэлээд зарсан. Нэг өдрийн дотор зарсан 80.000 орчим мянган төгрөг болсон. Тэр мөнгөөрөө архи уугаад дууссан...” гэх мэдүүлэг. /хэргийн 71-76 дугаар хуудас/,

Хохирогч Н.О мөрдөн байцаалтанд өгсөн: “Би шинэ Баянзүрх захын 2-24-р павилон түрээслэгч бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим ирээд удалгүй хөдөө явсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчим очиход цагдаа нар зах дээр ирсэн байсан. Манай павилонд хулгай ороод нийт 2.410.000 төгрөгийн эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувцас алга болсон байсан ...” гэх мэдүүлэг. /хэргийн 26-28 дугаар хуудас/,

Хохирогч Г.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “Би шинэ Баянзүрх захын 2-23-р павилон түрээслэгч бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим ирээд удалгүй хөдөө явсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн орчим очиход хананд байсан хувцаснууд байхгүй байсан. Манай павилонд хулгай ороод нийт 294.000 төгрөгийн эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувцас алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 46-48 дугаар хуудас/,

Хохирогч Г.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах шинэ Баянзүрх худалдааны төвийн 2-23 дугаар лангууг 2016 оны 06 дугаар сараас эхэлж түрээслэн хүүхдийн хувцас зарж эхэлсэн. Ингээд ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажлаа хаагаад гэр рүүгээ явсан. Маргааш өдөр нь ирэхэд манай лангууг нээгээд энд тэндээс хувцас авчихсан байсан. Лангуун дээр ер нь хүүхдийн хувцас энд тэнд өрөөд тавьсан байдаг байсан юм. Тухайн үед би хохирлын талаар бичгээр алдсан зүйлүүдээ гаргаж өгсөн. Тэдгээр эд зүйлүүдийг алдсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 59-60 дугаар хуудас/,

Гэрч Э.Эрдэнэтулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би эхнэр Оюунчимэгийн хамтаар Шинэ Баянзүрх дүүргийн худалдааны төвд лангуу түрээслэдэг. 2016 оны 07 дугаар сард хулгай ороод нэлээн их хэмжээний бараа алдсан тул лангуугаа хааж гарсан. Хулгай хийсний дараа бид хоёр дэвтэрээ харж байгаад алдсан барааныхаа жагсаалтыг гаргасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 63 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹02/903 дүгнэлт /хэргийн 30 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 20, 22, 24, 130 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 83 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Б нь 2016 оны 07 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66 байранд үйл ажиллагаа явуулдаг Шинэ Баянзүрх худалдааны төвийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж тус төвд лангуу түрээслэн ажиллуулдаг иргэн Г.Дэнсмаа, Н.Оюунчимэг, Г.Гүрбадам нарын лангуунаас 2.676.500 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн бэлэн хувцас хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 24-ний орой барилга дээр хамт ажилладаг залуутайгаа архи хувааж уучихаад салаад гэр рүүгээ явж байгаад 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд шинээр баригдсан Баянзүрх худалдааны төвийн урдуур явж байгаад доошоо харахад подволын хэсгийн поорчиг онгорхой харагдахаар нь түлхэж үзэхэд онгойсон. Би уг поорчигоор ороод хартал дандаа хүүхдийн хувцастай лангуунууд байсан тэгээд хар өнгийн хогны уутанд тэдгээр хувцаснуудаас шууд базаж аваад хийгээд, нийт 3 лангуунаас хувцаснууд аваад орж ирсэн поорчигоороо гарсан. Би хар өнгийн ууттай хувцсаа аваад орцонд хоночихоод өглөө нь Нарантуул худалдааны төв орж бөөний бараа гэж хэлээд зарсан. Нэг өдрийн дотор зарсан 80.000 орчим мянган төгрөг болсон. Тэр мөнгөөрөө архи уугаад дууссан...” гэх мэдүүлэг. /хэргийн 71-76 дугаар хуудас/,

Хохирогч Н.О мөрдөн байцаалтанд өгсөн: “Би шинэ Баянзүрх захын 2-24-р павилон түрээслэгч бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим ирээд удалгүй хөдөө явсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчим очиход цагдаа нар зах дээр ирсэн байсан. Манай павилонд хулгай ороод нийт 2.410.000 төгрөгийн эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувцас алга болсон байсан ...” гэх мэдүүлэг. /хэргийн 26-28 дугаар хуудас/,

Хохирогч Г.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “Би шинэ Баянзүрх захын 2-23-р павилон түрээслэгч бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим ирээд удалгүй хөдөө явсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн орчим очиход хананд байсан хувцаснууд байхгүй байсан. Манай павилонд хулгай ороод нийт 294.000 төгрөгийн эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувцас алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 46-48 дугаар хуудас/,

Хохирогч Г.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах шинэ Баянзүрх худалдааны төвийн 2-23 дугаар лангууг 2016 оны 06 дугаар сараас эхэлж түрээслэн хүүхдийн хувцас зарж эхэлсэн. Ингээд ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажлаа хаагаад гэр рүүгээ явсан. Маргааш өдөр нь ирэхэд манай лангууг нээгээд энд тэндээс хувцас авчихсан байсан. Лангуун дээр ер нь хүүхдийн хувцас энд тэнд өрөөд тавьсан байдаг байсан юм. Тухайн үед би хохирлын талаар бичгээр алдсан зүйлүүдээ гаргаж өгсөн. Тэгээр эд зүйлүүдийг алдсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 59-60 дугаар хуудас/,

Гэрч Э.Эрдэнэтулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би эхнэр Оюунчимэгийн хамтаар Шинэ Баянзүрх дүүргийн худалдааны төвд лангуу түрээслэдэг. 2016 оны 07 дугаар сард хулгай ороод нэлээн их хэмжээний бараа алдсан тул лангуугаа хааж гарсан. Хулгай хийсний дараа бид хоёр дэвтэрээ харж байгаад алдсан барааныхаа жагсаалтыг гаргасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 63 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹02/903 дүгнэлт /хэргийн 30 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 20, 22, 24, 130 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Э.Б нь 2016 оны 07 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Э.Б холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь нэр бүхий 3-н хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогч Н.Оюунчимэгт учирсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа мэдүүлж байна. Шүүх хууль сануулан байцаалт авсан хохирогч Н.О ийн мэдүүлэг, гэрч Г.Гүрбадамын мэдүүлэг зэргийг үнэлж хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь тухайн үед хэдэн төгрөгний эд зүйл хулгайлсан болохыг хууль сануулан мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэгээс өөрөөр шүүгдэгчийн мэдүүлэгээр үнэлэх боломжгүй юм. Хохирогч Н.Оюунчимэгт учирсан хохирлын үнэлгээг 2.115.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд үүнээс хамгаалалтын алба 1.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч Г.Д д учирсан хохирлын 443.000 төгрөг, Г.Гүрбадамд учирсан 267.500 төгрөгний хохирлыг хамгаалалтын алба хохирогч тус бүрд төлж барагдуулсан болох нь тэдний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Иймд хохирогч Э.Б Э.Б нарын хохирол төлөгдсөн, хохирогч Н.Оюунчимэгт шүүгдэгчээс 1.115.000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Э.Б ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон 125 хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг тус тус дурдах нь зүйтэй байна.