Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2023/0482

 

2023 05 31 128/ШШ2023/0482

                     

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Н.Б*******нэхэмжлэлтэй, Т *****-д холбогдох Т з-ийн **** оны ** дугаар сарын **-ний өдрийн 1**тоот тогтоолыг хүчингүй болгуулах, 2021 оны 0* дүгээр сарын 2*-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай *** дүгээр тогтоол болон түүний * дүгээр хавсралтын 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Н.Б******би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ дагуу тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Т *****-д холбогдох Т з-ийн **** оны ** дугаар сарын **-ний өдрийн 1**тоот тогтоолыг хүчингүй болгуулах, 2021 оны 0* дүгээр сарын 2*-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай *** дүгээр тогтоол болон түүний * дүгээр хавсралтын 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б*******нэхэмжлэлтэй, Т-ийн а**** з***** холбогдуулан гаргасан Т з-ийн **** оны ** дугаар сарын **-ний өдрийн 1**тоот тогтоолыг хүчингүй болгуулах, 2021 оны 0* дүгээр сарын 2*-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай *** дүгээр тогтоол болон түүний * дүгээр хавсралтын 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч Н.Б******** бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 6* дүгээр зүйлийн 6*.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б*******нэхэмжлэлтэй, Т *****-д холбогдох Т з-ийн **** оны ** дугаар сарын **-ний өдрийн 1**тоот тогтоолыг хүчингүй болгуулах, 2021 оны 0* дүгээр сарын 2*-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай *** дүгээр тогтоол болон түүний * дүгээр хавсралтын 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Н.Б******бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 6* дүгээр зүйлийн 6*.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ