Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/00693

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/00693

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, *тоотод оршин суух, регистр *, * овогт *,

Нэхэмжлэгч:* дүүргийн * дугаар хороо, * тоотод оршин суух, регистр *, * овогт * *,

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * тоотод оршин суух, регистр *, * овогт**,

Хариуцагч:Хариуцагч:Сүхбаатар дүүрэг * дугаар хороо, өөрийн байранд байрлах, *,

Нэхэмжлэлийн шаардлага:2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хоёр дахь анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай * тоот тогтоолуудыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг * дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, өмгөөлөгч * хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдааны нарийн бичгийн дарга * нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *, Б.*, * нар нь *т холбогдуулан 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хоёр дахь анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай / тоот тогтоолуудыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг 224 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.Үүнд:

* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 485 тоот шийдвэрээр *, Б.*, * бид 146 392 069 төгрөгийг * банк ХХК-д төлөхөөр үүрэг хүлээсэн болно.Дээрх төлбөрийн үүргийн дагуу *-ын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн *, мөн өдрийн * тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдтэй төлбөр төлөгч бид 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр танилцаад:

*, Б.* бид нарын төлбөрт хураагдсан * дүүргийн * дугаар хороо, * тоот байрлалтай 269 м.кв талбай бүхий хувийн сууц, *талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 199 060 000 төгрөгийн үнэлгээний 50 хувь буюу 99 530 000 төгрөгөөр, 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай * тогтоолоор

*ын төлбөрт хураагдсан Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол * тоот хаягт байрлах * м.кв талбай бүхий орон сууцыг 161 822 500 төгрөгийн үнэлгээний * хувь буюу 80 911 250 төгрөгөөр 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай *тогтоолоор тус тус бидэнд мэдэгдсэн.

Дээрх хөрөнгүүдийг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дуудлага худалдаа хийхээр товлосныг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй ба одоогийн зах зээлийн ханшид хэрхэвч нийцэхгүй, хэт бага үнэлгээ байгаа тул * гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно" гэж заасны дагуу анх үнэлгээ хийснээс хойш үнэ ханш 66.6 хувиар өссөн, 2 жил гаран хугацаа өнгөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж үл хөдлөх хөрөнгөнүүдэд дахин үнэлгээ хийлгэх шаардлага гарсан тул 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай * тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай * тогтоолуудыг тус тус хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэхийг 224 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгах тухай гомдлыг * дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч * гаргасан боловч хангаж шийдэхээс татгалзаж улмаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан ч мөн л татгалзсан тул хуульд заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна.

Мөн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дээрх үнээр дуудлага худалдаа зохион байгуулж байгаа нь төлбөр төлөгч бидэнд төлбөрийн үүрэг биелүүлэх ямар ч боломж олгоогүйн дээр төлбөрт хураагдсан эд хөрөнгө хэт хямд үнээр борлогдож бидний эрх ашиг ноцтой зөрчигдөх нөхцөл байдал бий болсон тул 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай * тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай * тогтоолуудыг тус тус хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэхийг тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж өгнө үү.

Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн https://www2.1212.mn/ сайтаас 2023 оны 4 дүгээр сарын байдлаар Сонгинохайрхан дүүргийн хуучин орон сууцны бодит үнэ нь * нь 2.54 сая төгрөг байна.Үүнийг * үржүүлэхэд 683 260 000 төгрөгийн бодит ханштай хэмээн тогтоожээ.Хэдийгээр *, Б.* нарын төлбөрт хураагдсан * дүүргийн * дугаар хороо, * тоот байрлалтай * хувийн сууц нь орон сууц биш боловч 199 060 000 төгрөгийн үнэлгээ нь өнөөгийн зах зээлд нийцэхгүй хоцрогдсон байна гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр *, Б.*, * нараас 144.939.223 төгрөг 23 мөнгө, улсын тэмдэгтийн хураамж 952.486 төгрөг 12 мөнгө нийт 145.891.709,35 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банканд олгох шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *, Б.*ын өмчлөлийн * дүүргийн *дугаар хороо, * дугаар гудамж, * тоотод байрлалтай эрхийн улсын *, * дугаарт бүртгэгдсэн * талбайтай, хувийн сууц, *ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн * дүгээр хороо * дугаар хороолол * дугаар байрны *тоотод байршилтай, эрхийн улсын  дугаарт бүртгэгдсэн * орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Тус газраас * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан * дүүргийн* дугаар хороо, * гудамж, *тоотод байрлалтай эрхийн улсын *дугаарт бүртгэгдсэн* талбайтай хувийн сууц, *ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн * дүгээр хороо * дугаар хороолол * дугаар байрны *тоотод байрлалтай эрхийн улсын * дугаарт бүртгэгдсэн * орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоож, анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад санал ирээгүй, худалдан борлогдоогүй бөгөөд төлбөр төлөгч Б.* нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн * дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, мөн шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн * дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн *дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, төлбөр төлөгч Б.*ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын *ны өдрийн *дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр * дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан тул нэхэмжлэгч *, Б.*, * нарын албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс-Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 4/29 дүгээр тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6/02 дугаар тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн * дүгээр тогтоол, хариуцагч байгууллагын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн * дугаар мэдэгдэл, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн * дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 761 дүгээр магадлалыг шүүхэд өгсөн./хх 10, 11, 12, 13, 14-16, 17-20, 21/

Хариуцагчаас* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн * дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 761 дүгээр магадлал, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1* дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн * дүгээр тогтоол, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн *дүгээр Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, Б.*ын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч байгууллагын хариу тайлбар, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 102/* дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн *дугаар магадлал, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6/02 дугаар тогтоол, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6/04 дүгээр тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг шүүхэд өгсөн./хх 39-44, 45-51, 53-54, 55, 56-57, 58-59, 60, 61-67, 68-73, 75, 76, 77-79, 80-81/

  ҮНДЭСЛЭХ нь:

*, Б.*, * нарын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:*, Б.* нарын өмчлөлийн * дүүргийн * дугаар хороо, * тоот байрлалтай * талбай бүхий хувийн сууц, ** талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 199 060 000 төгрөгөөр үнэлж, 99 530 000 төгрөгөөр 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах, *ын өмчлөлийн * дүүргийн * дүгээр хороо, 12 дугаар хороолол * тоот хаягт байрлах * талбай бүхий орон сууцыг 161 822 500 төгрөгөөр үнэлж, 80 911 250 төгрөгөөр 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрөхгүй.

Дээрх үнэлгээ нь зах зээлийн ханшид нийцэхгүй, хэт бага үнэлгээ байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т заасны дагуу анх үнэлгээ хийснээс хойш үнэ ханш 66.6 хувиар өссөн, 2 жилийн хугацаа өнгөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж үл хөдлөх хөрөнгөнүүдэд дахин үнэлгээ хийлгэх шаардлагатай байна.

Мөн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дээрх үнээр дуудлага худалдаа зохион байгуулж байгаа нь бидэнд төлбөрийн үүрэг биелүүлэх ямар ч боломж олгоогүй, төлбөрт хураагдсан эд хөрөнгө хэт хямд үнээр борлогдож бидний эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал бий болсон тул 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/02 тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/04 тогтоолуудыг тус тус хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэхийг тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр *, Б.*, * нараас 145.891.709,35 төгрөг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банканд олгож, барьцааны хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, Б.*ын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулах тухай шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар *, Б.*, * нарын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 4/29 дүгээр тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн * дугаар тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн *дүгээр тогтоол, хариуцагч байгууллагын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4-* дугаар мэдэгдэл, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн * дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн * дүгээр магадлал, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн * дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн *дүгээр магадлал, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн * дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн * дүгээр тогтоол, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 102/* дүгээр Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, Б.*ын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч байгууллагын хариу тайлбар, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн * дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн * дугаар магадлал, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн* дугаар тогтоол, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн * дүгээр тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн *дугаар шийдвэрээр *, Б.*, * нараас 144 939 223 төгрөг 23 мөнгийг гаргуулан Үндэсний хөрөнгө оруулалтын банканд олгож, шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл *ын өмчлөлийн * дүүргийн * дүгээр хороо * дугаар хороолол * дугаар байрны * тоотод байршилтай, эрхийн улсын * дугаарт бүртгэгдсэн * орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *, Б.* нарын өмчлөлийн * дүүргийн * дугаар хороо, *дугаар гудамж, * тоотод байрлалтай, * талбайтай, * давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай, * талбайтай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна./хх 14-16/

Дээрх 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн * дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарч, мөн өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн байна./хх 54, 39/

Энэхүү гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч байгууллага нь 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай * дүгээр тогтоол гаргаж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна./хх 56/

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн * дугаар шийдвэрээр Б.*ын нэхэмжлэлтэй *т холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Шинжээч томилох тухай * дугаар тогтоолын дагуу Баянзүрх дүүрэг,* дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байр, * тоот, * талбайтай, улсын бүртгэлийн * дугаар бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 161 822 500 төгрөгөөр тогтоосон *-ийн үнэлгээ, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Шинжээч томилох тухай * дугаар тогтоолын дагуу * дүүргийн * дугаар хороо, * * гудамж, * тоотод байрлах, эрхийн улсын * дугаарт бүртгэлтэй, * талбай бүхий хувийн сууц, * дугаарт бүртгэлтэй * талбайтай газрын үнэлгээг 199 060 000 төгрөгөөр тогтоосон * ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна./хх 62-68/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн *дүгээр магадлалаар дээрх анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн * дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.*ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул дээрх үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэхийг 224 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгах шийдвэрлэх үндэслэлгүй байна./хх 69-74/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан байна.

Хариуцагч байгууллагын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай * тогтоолоор төлбөр төлөгч *, Б.*, * нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хувийн сууц, газрыг худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад анхны албадан дуудлага худалдаанд анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй, хөрөнгө борлогдохгүй байх тул 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй тооцож, *, Б.* нарын өмчлөлийн * дүүргийн *дугаар хороо, * гудамж, * тоотод байрлалтай, * талбайтай, * давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай, * талбайтай өмчлөх эрхтэй газрыг шинжээчийн тогтоосон үнэ 199 060 000 төгрөгийн 50 хувь болох 99 530 000 төгрөгөөр дуудах үнийг тогтоож, хоёр дахь албадан дуудлага худалдааг товлосон байна.

Мөн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/04 тоот тогтоолоор төлбөр төлөгч *ын төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй тооцож, *ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол *тоот хаягт байрлах * талбай бүхий орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 161 822 500 төгрөгийн 50 хувь болох 80 911 250 төгрөгөөр дуудах үнийг тогтоож, хоёр дахь албадан дуудлага худалдааг товлосон байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т Анхны дуудлага худалдааны дуудах үнэ болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна, 177.4-т Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж заасан үндэслэлд нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай *тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай * тогтоолуудыг тус тус хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэхийг тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгах тухай * Б.*, * нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН