Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/01143

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/01143

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч * даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн * дугаар хороо, * хотхон * дугаар байрны * тоотод оршин суух, эмэгтэй, *, * овогт *,

Хариуцагч:Баянгол дүүргийн*дугаар хороо, * дугаар хороолол, * дүгээр байрны * тоотод оршин суух, эрэгтэй, *, *овогт *,

Нэхэмжлэлийн шаардлага:6 300 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч * шүүх хуралдааны нарийн бичгийн дарга * нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч * нь *холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:Би 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр * зээлийн гэрээ байгуулж, 4 200 000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн боловч эргүүлж төлөхгүй байна.Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийн ээжээс нь шилжүүлсэн 500 000 төгрөгийг алдангиас хасаад үндсэн зээлийн 4 200 000 төгрөг, алданги 1 600 000 төгрөг нийт 5 800 000 төгрөгийг * гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд тайлбар өгөөгүй байна.

Нэхэмжлэгчээс-Зээлийн гэрээ, Хаан банкны шилжүүлгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч * нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн 4 200 000 төгрөг, алданги 2 100 000 төгрөг нийт 6 300 000 төгрөг * гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ дүнг 500 000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас үндсэн зээлийн 4 200 000 төгрөг, алданги 1 600 000 төгрөг нийт 5 800 000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн гэрээ, Хаан банкны шилжүүлгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулагдаж, * нь 4 200 000 төгрөгийг, 43 хоногийн хугацаатай, хүүгүй зээлж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна./3/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ 282 дугаар зүйлийн 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна.

Зохигчдын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу *нь 4 200 000 төгрөгийг * бодитоор шилжүүлсэн болох нь Хаан банкны 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн журналын * дугаартай шилжүүлгийн баримтаар нотлогдож байна./5/

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээс биелүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Харин зохигчдын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дууссан байна.

Хариуцагч * нь нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхээс гардан авч, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариу тайлбараа шүүхэд өгөх үүрэгтэй байсан боловч шүүхэд тайлбар ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох боломжтой гэж үзэхээр байна.

Иймд үндсэн зээлийн 4 200 000 төгрөг, алданги 1 600 000 төгрөг нийт 5 800 000 төгрөгийг *гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэстэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  107 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан *5 800 000 /таван сая найман зуун мянган/ төгрөг гаргуулан * олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * 107 750 төгрөг гаргуулан * олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН