Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/01154

 

 

 

 

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/01154

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн * дугаар хороо, * дүгээр байрны * тоотод оршин суух бүртгэлтэй боловч тодорхойгүй оршин суух хаяггүй гэх, *, * овогт *,

Хариуцагч:Баянгол дүүргийн * дугаар хороо,* дүгээр байрны * давхарт байрлах, *,**,

Нэхэмжлэлийн шаардлага:12 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч * хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга * нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *г нь * холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээ цуцалсны зөрүү төлбөр 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр *орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, Тээвэрчдийн гудамж, 11 дүгээр байрны 108 тоот орон сууцыг зээлээ худалдан авахаар тохиролцож, тус орон сууцанд орохоор болсон.Гэтэл * гэрээний дагуу байрны төлбөрийг сар бүр тогтмол авч байсан хэдий ч өмчлөх эрхийн гэрчилгээг Н* нарт гарган, тухайн орон сууцыг албадан чөлөөлөхийг шаардаж эхэлсэн.Дээрх этгээдүүд нь Баянгол дүүрэг, * гудамж, * дүгээр байрны * тоот орон сууцыг худалдаж аваагүй, тухайн орон сууцанд амьдардаггүй атлаа * болон менежер * нартай хамтран миний худалдан авсан орон сууцыг залилан мэхэлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан юм.Хэдийгээр шүүхийн шийдвэрээр намайг тус байрыг чөлөөлөхийг даалгасан хэдий ч тухайн маргаанд гуравдагч этгээдээр оролцсон * нь * тоотын тооцооны үлдэгдлийн баталгаа болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн * дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 01466 дугаар магадлалд дурдсаны дагуу надад 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2017 оны 1 сарын 21-ний өдөр хариуцагч байгууллагатай гэрээ байгуулж байранд орсон.Гэрээний дагуу байрыг агуулахын журмаар ашиглаж байсан.Хүйтэн хүн амьдрах боломжгүй байсан болохоор *болон* нарт удаа дараа асуудлыг шийдэж өгөөч гэхэд шийдэж өгөөгүй, 2018 оны 11 сарын 21-ний өдөр чи өөрөө байраа засаад, дулаанаа шийдээд орчих баримтаа авчих гэсэн.Би паар болон цонхыг нь янзлаад 853,000 төгрөг гаргаж засвар хийсэн, 2019 оны 4 сарын 30-ны өдөр 15,500,000 төгрөгийн урьдчилгаатай, 10 жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, сарын 1,180,000 төгрөгийн төлөлтөөр тохиролцсон.Би ковидын хүнд нөхцөлд хүртэл сар бүрийн төлөлтөө төлж нийт 51,843,000 төгрөг төлсөн.Байрны 50 хувийн төлөлтийг 2022 оны 3 сарын 22-ны өдрийг хүртэл төлсөн.Гэтэл *нарт 2021 оны 12 сарын 15-ны өдөр зараад байрны гэрчилгээ гаргасан байсан.Отгонбилэг гэдэг хүн надад тооцоо буруу нийлсэн байна, манай нягтлан солигдоод буруу тооцоо бодож байсан байна.Чи 2 жил энэ байранд тайван амгалан зүгээр байж байгууллага, миний үгэнд орох юм бол чамайг байртай болгож өгнө гээд 49,000,000 төгрөгийн төлөлт дээр намайг тухайн үед айлган сүрдүүлэн, хууль мэдэхгүйг маань ашиглан түрээсийн журмаар бол гэсэн үндэслэлээр гарын үсэг зуруулж байсан.Би анхан шатны шүүх дээр тооцоо 49,000,000 төгрөг дээр нийлэхгүй байна, миний тушаасан мөнгө 51,843,000 төгрөг гээд хүлээн зөвшөөрөөгүй.Гэтэл 1,850,000 төгрөг нь байрны алданги гэж суутгасан байсан.Би ковидын үед ч 8,393,000 төгрөг тушааж байсан.Надад мэдэгдэхгүй шүүхэд хандсан, би анхан шатны шүүхэд ялагдсан.Дээд шүүх дээр хариуцагч тал надад 12,000,000 төгрөг өгөх санал тавьсан боловч тэр мөнгөө өгөөгүй.Миний төлсөн 51,843,000 төгрөгийг түрээсээр амьдарч байсан хугацааны төлбөр гээд суутгасан, иймд хариуцагч талын санал тавьсан буюу илүү төлөлт хийсэн 12,000,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Манай компани нь 2017 оны 01 сарын 21-ний өдөр хариуцагч * овогтой * *дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулсан.Тус гэрээгээр *нь манай компанийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, тээвэрчдийн гудамж 11 дүгээр байрны 6 дугаар давхарт байрлах * талбай бүхий орон сууцыг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлбөрийг 100 хувь бүрэн төлж худалдаж авахаар харилцан тохиролцсон.Гэвч * нь гэрээгээр тохирсон хугацааны дотор холбогдох төлбөр тооцоог хийгээгүй болно.* зүгээс * төлбөр тооцоогоо хийх талаар удаа дараа сануулж мэдэгдэх хуудас илгээж байсан. Үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй учир 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, гэрээг цуцалсан.

Талуудын хооронд үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа-аар Орон сууц захиалгын гэрээ-г цуцалж тус гэрээний дагуу төлж байсан төлбөрийг орон сууцны түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцож *-ийн өмчлөлийн орон сууцанд 2023 оны 11дүгээр сарын 22-ний өдрийг хүртэл хугацаанд түрээслэн суухаар болсон.* нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт маргаан бүхий орон сууцыг сайн дураар чөлөөлж өгсөн.* гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр * дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх эцэслэн 2023 оны 7 дугаар сарын 26-ний өдөр хянан шийдвэрлэж * дугаартай магадлал гаргасан билээ.* нь гэрээгээр тохирсноор орон сууцыг анх хүлээж авсан байдлаар нь хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан.Гэвч холбогдох засвар үйлчилгээг хийж өгөөгүй бөгөөд тус орон сууцны засварт манай компани нь нийт 10,000,000 гаруй төгрөгийн засвар үйлчилгээг хийсэн болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;,117 дугаар зүйлийн 117.1-т Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.'гэж заасныг тус тус үндэслэн *ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Талуудын хооронд анх 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан 102 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан өдөр урьдчилгаа 5,000,000 төгрөг, гүйцэтгэлийн явцад 18,000,000 төгрөг, эцсийн төлбөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 82,328,000 төгрөгийг бүрэн төлөөд гэрээний биелэлт гүйцэж гэрээ дуусгавар болох ёстой байтал нэхэмжлэгч хугацаандаа төлбөрийг төлөөгүй тул гэрээ цуцлагдах болсон.* цар тахлын үед байрнаас гаргах боломжгүй байсан тул гэрээг цуцалж, цар тахлын нөхцөл байдал дуусах хүртэл түрээсийн төлбөрт суутгуулахаар тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Уг акт нь 2017 оны орон сууц захиалгын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх гэрээ цуцлагдсан тохиолдолд амьдарсан хугацааг түрээс тооцуулна заалтыг удирдлага болгон гэрээг цуцалж, 2023 оны 11 сарын 22-ны өдрийг хүртэл түрээсээр суухаар тооцоо нийлсэн актыг үйлдэж гэрээг цуцалсан.Цар тахал арилж, гэрээ цуцлагдсан учраас өөр худалдан авагчид худалдан борлуулсан.* энэ талаар тухайн үед албан бичгээр мэдэгдэж, уулзалт хийж байсан.Шинэ худалдан авагчид үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан, шинэ худалдан авагч шүүхэд нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгчийн төлсөн 51,843,000 төгрөг нь гэрээнд заасны дагуу түрээс болон алдангид тооцож тооцоо нийлсэн актыг талууд сайн дурын үндсэн дээр харилцан байгуулсан.Тооцоо нийлсэн акт хавтаст хэрэгт авагдсан байгаа, энэ талаарх асуудлуудыг өмнөх шүүх хуралдаанууд дээр бүхэлд нь хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байгаа.Тооцоо нийлсэн актад тусгагдсанаар 2022 оны 3 сарын 23-ны өдрийн дотор орон сууцыг чөлөөлж өгвөл үлдэгдэл 12,000,000 төгрөгийг буцаан олгох санал тавьсан боловч * орон сууцыг чөлөөлж өгөөгүй.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2023 оны 11 сарын 30-ны өдөр орон сууцыг сайн дурын үндсэн дээр чөлөөлж өгсөн.* нь сайн дурын үндсэн дээр чөлөөлж өгсөн ч тооцоо нийлсэн актад дурдсан хугацаа өнгөрсөн.Иймд нэхэмжлэгчийн шаардлагын 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ нь эвлэрэн хэлэлцэх санал байсан ч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй учраас үйлдэгдсэн бичиг баримтын хүрээнд хэргийг шүүхийн журмаар бүхэлд нь хянан шийдвэрлэгдсэн.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн * дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2* дугаар магадлал, мэдэгдэл, Хаан банкин дах дансны хуулгууд, Төрийн банкны орлогын мэдүүлэг, зарлагын баримтууд, *-д төлсөн мөнгөний жагсаалтыг шүүхэд өгсөн.

Хариуцагчаас-Тооцооны үлдэгдлийн баталгаа, хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрэм, орон сууц захиалгын гэрээ,Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар * гаргасан хүсэлт, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн* нараас * олгосон итгэмжлэлийг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:* байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 51 843 000 төгрөгийг түрээсээр амьдарч байсан хугацааны төлбөр гэж суутгасан, хариуцагчийн тавьсан санал буюу илүү төлөлт хийсэн 12 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд: Нэхэмжлэгчийн төлсөн 51 843 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу түрээс болон алдангид тооцож, тооцоо нийлсэн актыг талууд үйлдсэн, уг актад тусгагдсанаар 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дотор орон сууцыг чөлөөлж өгвөл үлдэгдэл 12,000,000 төгрөгийг буцаан олгох санал тавьсан боловч * орон сууцыг чөлөөлж өгөөгүй, тооцоо нийлсэн актад дурдсан хугацаа өнгөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн * дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн * дугаар магадлал, мэдэгдэл, Хаан банкин дах дансны хуулгууд, Төрийн банкны орлогын мэдүүлэг, зарлагын баримтууд, * төлсөн мөнгөний жагсаалт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, орон сууц захиалгын гэрээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар * гаргасан хүсэлт зэрэг баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч * нь * 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянгол дүүрэг * дугаар хороо * дүгээр байрны *тоотод байршилтай, * талбай бүхий * өрөө орон сууцыг 105,328,000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг төлж, 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 18 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөг төлөх, үлдсэн 82,328,000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлөх, уг төлбөрийг бүрэн төлсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг *хүлээж тохиролцсон байна.

Нэхэмжлэгч * нь орон сууцыг 2017 оны 2 дугаар сараас эзэмшиж, гэрээний үүрэгт 51,843,000 төгрөгийг төлсөн байхад * нь *ийг гэрээгээр тохирсон хугацаандаа орон сууцны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, тухайн орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах гэрээгээр * нарт шилжүүлж, өмчлөх эрхийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Улмаар * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн * дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн 3 дугаар хороо * дүгээр байрны 108 тоотод байршилтай, * талбай, * өрөө бүхий, эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй орон сууцыг *ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

* нь *эй 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж, нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болон алдангид тооцохоор тохиролцсон гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан бөгөөд *ийн байрны үнэд төлсөн мөнгийг ямар тооцооллыг үндэслэж түрээсийн төлбөр болон алдангид тооцож байгаа нь тодорхойгүй, санхүүгийн анхан шатны баримтгүй байна.

Нөгөө талаар * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн * дугаар шийдвэртэй, * нарын нэхэмжлэлтэй хэрэгт * нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд 12 000 000 төгрөгийг * буцаан олгоход татгалзахгүй гэж тайлбарласан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан ба *ийн *-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл дурдсан үйл баримт болон зохигч талуудын гэм буруугийн талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн * дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байна гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч байгууллагаас 12 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 905 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 206 905 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч *-аас 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 905 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, *-аас 206 905 төгрөг гаргуулан * олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН