Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх--Өлзий даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.А*******,

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.У*******, Ц.Д*******, А.Б******* нарын хоорондын

1. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.У*******гийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0069063 дугаар шийтгэлийн хуудас өөрчлөлт оруулах,

2. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Д*******гийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0069084 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах,

3. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б*******ын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0069104 дугаар шийтгэлийн хуудаст тус тус өөрчлөлт оруулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.А*******, хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Д*******, хариуцагч, хариуцагч А.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримтын тухайд:

1.1. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.У*******гаас иргэн Ц.И******* холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан зөрчил үйлдсэн үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 0069063 дугаар шийтгэлийн хуудсаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст шийтгэлийн хуудаст төрийн сангийн дугаарыг бичээгүй гэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулахаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.А******* 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаар дүгнэлтийг,

1.2. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Д*******гаас иргэн Г.Э******* холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан зөрчил үйлдсэн үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 0069084 дугаар шийтгэлийн хуудсаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст шийтгэлийн хуудаст төрийн сангийн дугаарыг бичээгүй гэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулахаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.А******* 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар дүгнэлтийг,

1.3. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б*******аас иргэн Ш.О******* холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан зөрчил үйлдсэн үндэслэлээр 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 0069104 тоот шийтгэлийн хуудсаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст шийтгэлийн хуудаст төрийн сангийн дугаарыг бичээгүй гэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулахаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.А******* 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 141 дүгээр дүгнэлтийг тус тус бичиж тус шүүхэд ирүүлжээ.

1.4. Дүгнэлт гаргагч Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.А******* нь Улсын ерөнхий прокурорын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаар тушаалаар баталсан Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар болон Баянгол дүүргийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн байгууллагаас бусад хяналтын харьяа байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудаас хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан материалуудын хууль зүйн үндэслэлийг шалгах шалгалтын удирдамж-ийн дагуу шалгалт хийж, дүгнэлтүүдийг шүүхэд ирүүлсэн байна.

Хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хоёр. Баянгол дүүргийн хяналтын прокурор М.А******* нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаар дүгнэлтдээ .... Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.У******* 26/0522068 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар шалгаад 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр холбогдогч Ц.И******* Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад 0069063 дугаартай шийтгэлийн хуудсаар Шийдвэрлэх нь хэсэгт төрийн сангийн дансны дугаарыг бичээгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

2.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж заасны дагуу шийтгэлийн хуудсанд холбогодох мэдээллийг бүрэн гүйцэт дурдаагүй байх тул эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

2.3. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.У*******гийн шийтгэл оногдуулсан 0069063 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Гурав. Баянгол дүүргийн хяналтын прокурор М.А******* нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар дүгнэлтдээ .... Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Д******* 26/0522089 дугаартай гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 0069084 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Г.Э******* Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.3 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулахдаа Шийдвэрлэх нь хэсэгт төрийн сангийн дансны дугаарыг бичээгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж заасны дагуу шийтгэлийн хуудсанд төрийн сангийн дугаарыг бичээгүй орхигдуулсан байна.

3.2. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан Ц.Д*******гийн шийтгэл оногдуулсан 069084 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Дөрөв. Баянгол дүүргийн хяналтын прокурор М.А******* нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 141 дүгээр дүгнэлтдээ .... Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б******* 26/0522109 дугаартай гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 0069104 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Ш.О******* Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулахдаа Шийдвэрлэх хэсэгт төрийн сангийн дансны дугаарыг бичээгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж заасны дагуу 0069104 дугаар шийтгэлийн хуудсанд төрийн сангийн дугаарыг бичээгүй орхигдуулсан байна.

4.2. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан А.Б******* шийтгэл оногдуулсан 069104 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Тав. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Уртнасан, Ц.Д******* 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .... Монголын Татварын алба нь нэхэмжлэлд суурилсан цахим төлбөрийн системийг 2019 оноос нэвтрүүлсэн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 татвар, алданги, торгуулийн бүртгэл нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн анд хамаарна, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид нэхэмжлэх" гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх ... гэж заасан.

5.1. Татварын багц хуулийн шинэчлэл, татварын удирдлагын нэгдсэн системээр иргэд, татвар төлөгчид дансны дугаараар биш нэг удаагийн нэхэмжлэлийн дугаараар татвар, алданги, торгуулийг төлүүлдэг болсон.

5.2. Мөн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нь торгуулийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн дугаараар торгуулийг төлсөн нь холбогдох баримтаар нотлогдож байна. Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

5.3. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У******* 2022 оны 03 дугаар сарын 22-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Прокуророос 2022 оны 4 дүгээр улиралд үйлдсэн шийтгэлийн хуудас өөрчлүүлэхээр 2023 оны 02 сард дүгнэлт бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааг хэтрүүлсэн байна.

5.4. Прокурорын дүгнэлтэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудаст дансны дугаар бичээгүй байна гэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг "оногдуулсан шийтгэл ... түүнийг сайн дураар биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл ... гэж заасан нь дансны дугаар бичээгүй, тусгаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

5.5. Мөн Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам-ын 1.3 шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан мэдээллийг ... багтаасан байна гэсэн зохицуулалтай.

5.6. Монголын татварын aлба нь нэхэмжлэлд суурилсан цахим төлбөрийн системийг 2019 оноос нэвтрүүлсэн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 татвар, алданги, торгуулийн бүртгэл нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хамаарна, 48 дугаар зүйлийн 48.1 татварын алба нь татвар, торгууль, алдангийн ногдуулалт, төлөлтийг татвар төлөгч бүрээр бүртгэнэ, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид "нэхэмжлэх" гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх ... гэж заасан.

5.7. Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т татварын бус орлогод торгуулийн орлого хамаарна гэж заасан бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн татварын бус орлого нь орон нутгийн дансанд төвлөрөх зохицуулалттай. Татварын албанаас үүсгэж буй нэг удаагийн нэхэмжлэлийн дугаар нь татвар төлөгчийн тухайн орон нутгийн татварын албаар төрийн сангийн данстай шууд холбогддог, татвар төлөгчөөс тодорхой бус гүйлгээ хийх, татвар төлөгч андуурч гүйлгээ хийх эрсдэлийг бууруулдаг.

5.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 ... хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль дугаар зүйлийн ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах ..., Прокурорын тухай хуулийн 5.1 прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна" гэж тус тус заасан.

5.9. Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудаст дансны дугаар бичээгүй нь холбогдох хууль, журам зөрчөөгүй, захиргааны байгууллага, холбогдогчийн эрх ашгийг хөндөөгүй, мөн Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх сэргээх үр дагавар үүсэхгүй байх тул прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дүгнэлт, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.У*******гийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0069063 дугаар (хавтаст хэргийн 19 дэх тал), татварын улсын байцаагч Ц.Д*******гийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0069084 дугаар (хавтаст хэргийн 47 дугаар тал), татварын улсын байцаагч А.Б*******ын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0069104 дугаар шийтгэлийн хуудаст (хавтаст хэргийн 72 дахь тал) өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.А*******ийн 105, 123, 141 дүгээр дүгнэлтүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.У******* 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0069063 дугаартай шийтгэлийн хуудсаар Ц.И******* холбогдуулан иргэний гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалтыг явуулж, төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 150,000 төгрөгөөр,

3. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Д******* нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0069084 дугаартай шийтгэлийн хуудсаар Г.Э******* холбогдуулан иргэний гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалтыг явуулж, Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 150,000 төгрөгөөр,

4. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б******* нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0069104 дугаартай шийтгэлийн хуудсаар Ш.О******* холбогдуулан иргэний гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалтыг явуулж, төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 150,000 төгрөгөөр тус тус торгох шийтгэлийг оногдуулжээ.

5. Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.А*******ээс ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар байхад эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэх хэсэгт төрийн сангийн дугаарыг бичээгүй орхигдуулсан тул шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж, хариуцагч нараас ... Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, Монголын татварын aлба нь нэхэмжлэлд суурилсан цахим төлбөрийн системийг 2019 оноос нэвтрүүлсэн бөгөөд нэг удаагийн нэхэмжлэлийн дугаар нь татвар төлөгчийн тухайн орон нутгийн татварын албаар төрийн сангийн данстай шууд холбогддог, татвар төлөгчөөс тодорхой бус гүйлгээ хийх, татвар төлөгч андуурч гүйлгээ хийх эрсдэлийг бууруулдаг бөгөөд хуулийн дагуу тухайн шийтгэлийн хуудаст дансны дугаар бичилгүйгээр нэхэмжлэл үүсгэж төлбөрийг төлүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж зааснаар захиргааны шүүх нь шүүхэд хандсан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох гол зорилготой.

7. Түүнчлэн Прокурорын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Прокурор үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална, 3.1.2-д хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, 5 дугаар зүйлийн 5.1-т Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нар шийтгэлийн хуудаст Төрийн сангийн дансны дугаарыг бичээгүй нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй, өөрөөр хэлбэл хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, аливаа этгээдэд эрх, үүрэг үүсгээгүй, үүргээ гүйцэтгэх боломжийг хязгаарлаагүй, хуулийн хэрэгжилтийг хангаагүй гэж үзэх үндэслэл байхгүй тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах үндэслэлгүй, энэ талаар тайлбарласан хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

8. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 татвар, алданги, торгуулийн бүртгэл нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хамаарах-аар зохицуулагдсан, 50.1-д Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид "татварын өр" гэх/-ийг татварын өрд тооцно, 50.1.3.нөхөн ногдуулалтын акт, шийтгэлийн хуудсаар тогтоосон татвар, алданги, торгуулийн хувьд уг шийдвэрийг гардуулснаас хойш ажлын 15 өдөр, 51 дүгээр зүйлийн 51.1-д Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид "нэхэмжлэх" гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана гэсэн байх ба хариуцагч нараас Монголын татварын албанаас тусгай систем ашиглаж үүсгэсэн татварын торгууль төлүүлэх нэхэмжлэх үйлдсэн, үүний дагуу торгуулийн 150,000 төгрөгийг шийтгэл хүлээсэн этгээд бүр тус бүртээ төлсөн болох нь баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах шийдвэрт тусгах бүрдэл дутуу гэж хариуцагч нарыг буруутгах үндэслэл болохгүй.

9. Татварын албаны татвар ногдуулах, төлүүлэх, татвар төлөгчийн бүртгэлийн систем өөрчлөгдөж, цахим хэлбэрт шилжсэн, торгуулийн орлого орон нутгийн дансанд төвлөрдөг зэрэг нөхцөл байдлаас шийтгэлийн хуудсан дээр төрийн сангийн дансны дугаар бичих боломжгүй болсон шалтгаан, улмаар цахим бүртгэлээр төлбөрийн нэхэмжлэх үүсгэж, иргэдийн андуурч болон тодорхой бус гүйлгээ хийдэг алдааг зассан гэх хариуцагч нарын тайлбар, үндэслэлийг шалгахад зөрчлийн хэрэгт холбогдогч нь татварын байцаагчийн шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг татварын албанаас хүргүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу төлсөн байгаа нь шийтгэлийн хуудас заавал биелэгдэх хууль зүйн үр дагаврыг алдагдуулаагүй гэж үзнэ.

10. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас Прокуророос 2022 оны 4 дүгээр улиралд үйлдсэн шийтгэлийн хуудас өөрчлүүлэхээр 2023 оны 02 сард дүгнэлт бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааг хэтрүүлсэн байна... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

11. Учир нь Улсын ерөнхий прокурорын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаар тушаалаар баталсан Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар болон Баянгол дүүргийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн байгууллагаас бусад хяналтын харьяа байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудаас хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан материалуудын хууль зүйн үндэслэлийг шалгах шалгалтын удирдамж-ийг баталжээ. Үүний дагуу тус газрын хяналтын прокурор М.А******* хяналт шалгалтыг явуулж хуульд заасан 30 хоногт буюу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дүгнэлт бичиж ирүүлснийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.14 дэх заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.А*******ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 105, 123, 141 дугаар дүгнэлтүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ               А.МӨНХ-ӨЛЗИЙ