Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/01387

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/01387

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн  дугаар хороо, * дугаар гудамж, * тоотод оршин суух, *, * овогт*,

Хариуцагч:Баянгол дүүргийн * дугаар хороо, * дугаар байрны * тоотод байрлах, нийслэлийн тойргийн нотариатч*

Нэхэмжлэлийн шаардлага:* 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч * өмгөөлөгч * шүүх хуралдааны нарийн бичгийн дарга * нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч * нь * холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би *холбогдуулан 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 20683 дугаартай шүүгчийн захирамжаар 17.000.000 төгрөгийг * гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн.Уг шийдвэрийг хариуцагч болох * нь сайн дураар биелүүлээгүй учраас би гүйцэтгэх хуудсыг бичүүлж, гүйцэтгэлийн ажиллагаагаар албадан гаргуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох материалаа өгсөн.Миний өгсөн гүйцэтгэх хуудас Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгч * хуваарилагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад * нь 5.000.000 төгрөг төлсөн ба 12.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.Гэтэл Шийдвэр гүйцэтгэгч * 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр намайг ажил дээрээ дуудсан. Намайг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд дээр нь яваад очиход *ирсэн байсан Шийдвэр гүйцэтгэгч * нь та хоёр нотариат ороод Эвлэрлийн гэрээ байгуулаад ороод ир тэгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоё гэсэн.Би хууль сайн мэдэхгүй учраас ямар учиртай, * нь мөнгөө өгөхгүй бол би дараа нь яаж мөнгөө авч хохиролгүй болох талаар асуухад, Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахин сэргээгээд явуулчихдаг гэсэн.Тэгэхээр нь шийдвэр гүйцэтгэгч нь хэлж байгаа болохоор итгээд * хамт нотариат орсон.Гэтэл нотариатч нь шийдвэр гүйцэтгэгчийн хэлээд байгаа Эвлэрлийн гэрээг байгуулахгүй, нотариатаар батлахгүй, болохгүй гэсэн.Энэ байдлыг шийдвэр гүйцэтгэгч * ороод хэлсэн чинь өөрөө нотариатч дээр бид хоёрын дагуулж орж ирээд Эвлэрлийн гэрээг хийж болно гээд тухайн нотариатаар хийлгүүлсэн.Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл Шийдвэр гүйцэтгэгчийн хэлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол гэсэн хуулийн зохицуулалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах хуулийн зохицуулалтад байхгүй байсныг мэдсээр байж надад худал хэлж гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байдаг.Шийдвэр гүйцэтгэгч болон нотариатчийн аль ч надад хууль сануулж, эрх үүргийг минь тайлбарлаж өгөөгүй.Эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш төлбөр төлөгч * нь төлбөрөө өгөхгүй, төлбөрөө нэхэхээр хүнийг элдвээр хэлж дарамталж, доромжлох болсон. Энэ байдлыг би шийдвэр гүйцэтгэгч *хэлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж өгнө үү гэтэл одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах боломжгүй, чи өөрөө Эвлэрлийн гэрээ байгуулаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэсэн.Тухайн үед Эвлэрлийн гэрээг гэрчилсэн нотариатч гэсэн эхлээд болохгүй гэж байснаа шийдвэр гүйцэтгэгчийг орж ирэхэд Эвлэрлийг гэрээг хийж гэрчилсэн нь мэдсээр байж Нотариатын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Иргэн, хуулийн этгээдээс баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулах буюу тэдгээрийг шинжлүүлэх шаардлага гарсан тохиолдолд нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болно мөн тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягталж үзнэ гээд 46.2.1-т талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, 46.2.2-т бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, 46.2.3-т агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, 46.2.4-т үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх зэргийг нягтлан шалгах ёстой байтал энэ эрхээ хэрэгжүүлэхгүй шийдвэр гүйцэтгэгчийн үгэнд итгэж эвлэрлийн гэрээг гэрчилсэн байдаг.Хэрвээ дээрх нөхцөл байдал тогтоогдвол нотариатч нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасны дагуу гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.Мөн нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулж асууна гэж хуульд заасан байдаг.Гэтэл тухайн үед эвлэрлийн гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас огт тодруулж асуугаагүй. Нотариатч нь Нотариатын тухай хуульд заасны дагуу нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулах болон гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлэхгүйгээр хууль зөрчиж нотариатын үйлдэл хийсэн гэж үзэж байна.Энэ мэтчилэн дээрх хууль бус үйлдлийн улмаас би маш их хохирч байна.Иймд Нийслэлийн тойргийн нотариатч *2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:* нарын хооронд хийгдсэн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Эвлэрлийн гэрээний 3.1-д А талын байр суурь Б талын саналыг хүлээн зөвшөөрсөн, 3.3-д Тохиролцсон нөхцөл...харилцан тохиролцож эвлэрсэн, 4.1-д Тохиролцох асуудлын хүрээг чөлөөтэй сонгох, эвлэрэх..., 4.3-т эвлэрэх арга, хэлбэрийг сонгох, байр сууриа тодорхойлох, хамгаалах, мэдээлэл авах,...маргааныг зохицуулах тохиролцооны нөхцөлийг үнэлэх эрхтэй, 4.4-т Эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаас үүсэх үр дагаврын талаар мэдээлэл авах гэж тус тус заажээ.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч * нь гэрээний тохиролцооны нөхцөл үр дагаврыг ойлгосон, ямар гэрээ хийж байгаагаа ухамсарлаж гарын үсэг зурсан байна.Энд нэхэмжлэгчид хууль сануулж, эрх үүрэг тайлбарлах шаардлагагүй, харин хийж байгаа гэрээний агуулга, үр дагаврыг тайлбарлаж, уг нөхцөлийг гэрээнд тодорхой тусгасан, нэхэмжлэгч өөрөө уг гэрээгээ уншиж гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Нотариатч Эвлэрлийн гэрээг батлахдаа түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас асууж тодруулаад, түүнийгээ гэрээнд маш тодорхой тусгасан байхад үүнийг нэхэмжлэгч уншиж ойлгох боломжгүй байсан гэх ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдохгүй, үүнийг нотолсон баримт гаргаж өгөөгүй байна.

Харин ч нотариатч эхнээс нь тайлбарлаж өгч, өөрт нь хохиролтой гэдгийг нь тайлбарлаж, батлахгүй гэсэн байхад өөрсдөө, шийдвэр гүйцэтгэгчээ дагуулан орж ирж давхар тайлбарлуулан ойлгосны үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан байна.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан.Ийм учраас нэхэмжлэгч нь цагаан дээр хараар бичсэн гэрээнд гарын үсэг зурахдаа түүнийг ойлгоогүй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэрчээр шийдвэр гүйцэтгэгч Эрдэнэбаярыг оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгчээс:* олгосон итгэмжлэл, * нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хийгдсэн эвлэрлийн гэрээг шүүхэд өгсөн.

Хариуцагчаас:Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай 186/ШЗ2022/20683 дугаар захирамж, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1* дугаар гүйцэтгэх хуудсыг шүүхэд өгсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, *хүсэлтийг шүүх бүрдүүлсэн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Шийдвэр гүйцэтгэгч, нотариатч нар надад хууль сануулж, эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, нотариатч нь Нотариатын тухай хуульд заасны дагуу нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулах, гэрээ гэрчлэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр хууль зөрчиж нотариатын үйлдэл хийсэн тул Нийслэлийн тойргийн нотариатч* 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд: * * нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн эвлэрлийн гэрээний нөхцөл үр дагаврыг ойлгож талууд гарын үсэг зурсан байх ба Эвлэрлийн гэрээний агуулга, үр дагавар, хариуцлага зэргийг гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулж баталсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай*дугаар захирамж, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1*дугаар гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, * хүсэлт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч * 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр * хийсэн эвлэрлийн гэрээг нотариатч******* гэрчилсэн байна./хх-7/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.

Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулах, 46 дугаар зүйлийн 46.3-т зааснаар хэлцлийг гэрчлэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нь баримтаар нотлогдоогүй байна.

* 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтдээ:Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 20683 дугаар захирамжаар *17 сая төгрөгийг гаргуулж төлбөр авагч надад олгохоор шийдвэрлэсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч *2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 5 сая төгрөг, үлдэгдэл 12 сая төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 2 хувааж төлөхөөр харилцан тохиролцсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг * хуулийн 29.1.4-т заасны дагуу дуусгавар болгож өгнө үү,* холбоотой дахин гомдол санал гаргахгүй, /29.1.4-ийг/ шийдвэр гүйцэтгэгч танилцуулсан болно/ гэжээ./хх-31/

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцох үр дагаварыг мэдсэн байна.

Нөгөө талаар шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтыг буруу тайлбарласан гэх тайлбар нь нотлогдоогүй бөгөөд энэ үндэслэлээр нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох боломжгүй тул * нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэлгүй тул нотариатч * 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох тухай * нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан *улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН