Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/00630

 

2024 01 31 184/ШШ2024/00630

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* палас 2 давхарт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /РД: 61760*******4/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* ******* байр, тоот хаягт оршин суух, овогт /РД: /

Зээлийн гэрээний үүрэгт 62 77******* 22******* төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62 77******* 22******* төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай компани нь Г.тай 2023 оны 06 сарын 14-ний өдөр №ЗГ00031*******14 тоот зээлийн гэрээ байгуулан *******3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэйгээр сар бүрийн 1*******-ны өдөр зээл, хүү төлөхөөр харилцан тохиролцож зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар №ҮХБГ2306140087 тоот барьцааны гэрээ байгуулан Г.гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, хороо, 4 хороолол, /6*******/ өргөө гудамж, гудамж, тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2023 оны 09 сарын 14-ний өдөр дууссан. Хариуцагч Г. нь зээл авснаас хойш зээлийн хүү 1 620 *******00 төгрөг төлсөн боловч 2023 оны 07 сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудас, утсаар шаардаж байсан боловч шаардлагыг үл биелүүлсэн. Иймд хариуцагчаас үндсэн зээл *******3 000 000 төгрөг, хүү 8 677 472 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 097 7*******3 төгрөг, нийт 62 77******* 22******* төгрөгийг гаргуулж, Г.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******084347 дугаартай, Баянгол дүүрэг, хороо, 4 хороолол, /6*******/ өргөө гудамж, гудамж, тоот хаягт байршилтай *******2.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгч нь итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2023 оны 06 сарын 14-ний өдрийн №ЗГ00031*******14 дугаар зээлийн гэрээ, 2023 оны 06 сарын 14-ний өдрийн №ҮХБГ2306140087 дугаар зээлийн барьцааны гэрээ, Г.гийн ББСБ-д гаргасан хүсэлт, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хур Төрийн мэдээлэл солилцооны системийн лавлагаа, хэрэглээний зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, Г.гийн ББСБ-д гаргасан хүсэлт, 2023 оны 10 сарын *******-ны өдрийн зээл, төлбөр шаардах тухай мэдэгдэл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга, 2023 оны 12 сарын 28-ны өдрийн байдлаарх Г.гаас нэхэмжлэх зээл, зээлийн өр төлбөрийн тооцоо тус тус бүрдүүлсэн./хэргийн 3-2******* тал/

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 62 77******* 22******* төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: талуудын хооронд зээл болон барьцааны гэрээ байгуулснаар зээлдэгчид мөнгө зээлүүлсэн боловч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндэстэй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1.Зээлдүүлэгч ******* ******* ******* ББСБ ХХК, зээлдэгч Г. нар 2023 оны 06 сарын 14-ний өдөр *******3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, өрхийн зээл зориулалтаар зээлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан. /хэргийн 10-12 тал/

2.Барьцаалагч ******* ******* ******* ББСБ ХХК, барьцаалуулагч Г. нар 2023 оны 06 сарын 14-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, Г.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220*******084347 дугаартай, Баянгол дүүрэг, хороо, 4 хороолол /6*******/, өргөө гудамж, байр, тоот хаягт байрлах *******2.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хэргийн 13-1******* тал/

3.******* ******* ******* ББСБ ХХК нь 2023 оны 06 сарын 14-ний өдөр *******3 000 000 төгрөгийг зээлдэгч Г.д шилжүүлсэн. /хэргийн 16 тал/

4.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардаж байсан болох нь Зээл төлбөрийн тухай шаардах мэдэгдэл-ээр тогтоогджээ. /хэргийн 22 тал/

*******.Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ. Хууль болон зээлийн гэрээнд зааснаар талууд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулжээ.

6.Иргэний хуулийн 4*******2 дугаар зүйлийн 4*******2.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсэн бөгөөд гэрээний 3.1.4-д зээлийн нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувь тохиролцсон тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

7.Иргэний хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж заасан бөгөөд талуудын хооронд 2023 оны 06 сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн барьцааны гэрээ нь хууль зөрчөөгүй.

8.Хариуцагч Г. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээл төлөх тухай шаардах мэдэгдэл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга, зээл, зээлийн өр төлбөрийн тооцооны баримтаар тус тус тогтоогдсон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан эсэх тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

9.Иймд Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1, 4*******2 дугаар зүйлийн 4*******2.2, 4*******3 дугаар зүйлийн 4*******3.1-д зааснаар хариуцагч Г.гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл *******3 000 000 төгрөг, хүү 8 677 472 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 097 7*******3 төгрөг нийт 62 77******* 22******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

10.Мөн хуулийн 17******* дугаар зүйлийн 17*******.1-д зааснаар хариуцагч Г. шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Г.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220*******084347 дугаартай, Баянгол дүүрэг, хороо, 4 хороолол /6*******/, өргөө гудамж, байр, тоот хаягт байрлах *******2.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгах үндэстэй.

.Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******42 0******* төгрөгийг /471 8*******+70 200/ улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******42 0******* төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******.2.1, 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1, 4*******2 дугаар зүйлийн 4*******2.2, 4*******3 дугаар зүйлийн 4*******3.1-д зааснаар хариуцагч Г.гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл *******3 000 000 төгрөг, хүү 8 677 472 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 097 7*******3 төгрөг нийт 62 77******* 22******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 17******* дугаар зүйлийн 17*******.1-д зааснаар хариуцагч Г. шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Г.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220*******084347 дугаартай, Баянгол дүүрэг, хороо, 4 хороолол /6*******/, өргөө гудамж, байр, тоот хаягт байрлах *******2.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******42 0******* төгрөгийг /471 8*******+70 200/ улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.гаас *******42 0******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР