Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/01104

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/01104

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** , *** хаягт байрлах, Р*** ХХК /РД:*** /,

 

Хариуцагч: *** тоот хаягт бүртгэлтэй, *** , *** , Р*** ХХК-ийн байр, *** байрлах, П*** ХХК /РД:*** /,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 69,493,000 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 133,000,000 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , гэрч З.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р*** ХХК нь хариуцагч П*** ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 69,493,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Р*** ХХК нь П*** ХХК-тай 2013 оноос хойш хамтран ажиллаж ирсэн. Ийнхүү хамтран ажилласаар Р*** ХХК нь хариуцагч П*** ХХК-тай байгуулсан 2022 оны 01 сарын 01-ны өдөр 62, 62-1, дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ, 2023 оны 01-р сарын 01-ний өдөр 50 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-г тус тус байгуулсан байдаг. Эдгээр гэрээнүүдийн дагуу төлөгдөх ёстой төлбөр тооцоо тохиролцсон хугацаанд төлөгдөөгүй, төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байна. Иймээс талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг гэрээ тус бүрээр нь тооцоо гарган нэхэмжилж байна. 62 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-ний дагуу 19.25 мкв талбай бүхий 1 давхарын 116 тоот өрөөг нэг сарын 453,000 төгрөгөөр, 2-1 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-ний дагуу 240 мкв талбай бүхий өнгөтийн байр гэх үйлдвэрлэлийн зориулалттай талбайг нэг сарын 3,611,250 төгрөгөөр тус тус түрээслэсэн. Гэвч хариуцагч нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэлгүй, түрээсийн төлбөрөө түрээсийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, тавьсан шаардлагыг үл ойшоон байнга нэхүүлэн, шаардуулж байсан тул хариуцагчтай 2022 оны 06 сарын 22-ны өдөр Тооцоо нийлж, өр төлбөр барагдуулах гэрээ байгуулан төлбөр төлөх график гарган төлөхөөр тохиролцсон боловч төлбөр тооцооны гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй. Тодруулбал 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Тооцоо нийлсэн актаар 23,992,161 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. Энэхүү төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 30 өдрийн дотор хувиар гарган төлж барагдуулахаар дээрх Тооцоо нийлж, өр төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан боловч тохиролцсон хугацаандаа бүрэн төлөөгүй хэсэгчлэн төлж, одоогийн байдлаар 13,000,000 төгрөг үлдсэн. Тооцоо нийлж, өр төлбөр барагдуулах гэрээ-нд заасны дагуу алданги бодоход 6,500,000 төгрөг, хүү 780,000 төгрөг, нийт 20,280,000 төгрөг гаргуулах тооцоо гарч байна.6 2 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-ний дагуу түрээслэсэн ажлын байрыг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар энэхүү гэрээ дуусгавар болсон. Харин 62-1 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-ний талбайн хэмжээг талууд харилцан тохиролцон багасган 151,78 мкв талбайг үргэлжлүүлэн түрээслүүлсэн. Ийнхүү түрээсийн талбайг багасгасантай холбогдуулан гэрээний төлбөрийг 2,276,700 төгрөг болгон бууруулан тогтоосон боловч 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлбөр тооцоог өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа болно. Энэхүү төлбөр тооцоог тооцож үзвэл үндсэн төлбөр 13,660,200 төгрөг, алданги 6,330,100 төгрөг, нийт 19,990300 төгрөгийг гаргуулах тооцоо гарч байна. 50 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-ний дагуу 74.93 мкв талбайг нэг сарын 1,498,600 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч түрээсийн гэрээний дагуу төлбөр тооцоогоо хийгээгүй тул төлөх ёстой төлбөр 19,481,800 төгрөг, алданги 9,740,900 төгрөг, нийт 29,22,700 төгрөг гаргуулах тооцоо гарч байна. Иймд хариуцагч П*** ХХК-иас нийт 63,493,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн төлбөр тооцоо нийлж өр барагдуулах гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан. Энэ гэрээнд хүү гэж байхгүй. Нэхэмжлэлийг ойлгохгүй байна. 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөр түрээсийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор тохиролцсон. 62-1 гэрээний төлбөр 13,660,200 төгрөг шаардаж байна. Гэрээг хэзээ байгуулаад, хэзээ дууссан нь тодорхойгүй. 50 тоот гэрээний дагуу анх 8,242,300 төгрөг нэхэмжилсэн. Одоо болохоор 29,222,700 төгрөг болсныг ойлгохгүй байна. 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс ажлын байрыг битүүмжилсэн. Бид түрээсийн байрыг ашиглах боломжгүй болсон тул түрээсийн төлбөр төлөх боломжгүй болсон. 2020 оны коронагийн дараагаас түрээсийн төлбөрөө нэмсэн. 12,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар маргахгүй. Тооцоолол нь ойлгомжгүй, хэзээнээс эхэлж, хэзээ хүртэл түрээсийн төлбөр тооцоод хэзээнээс алданги нэхээд байгаа нь ойлгомжгүй тул зөвшөөрөхгүй байна гэв.

3. Хариуцагч П*** ХХК нь нэхэмжлэгч Р*** ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 133,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.1. П*** ХХК Р*** ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан хэвлэлийн үйлчилгээ явуулж байсан бөгөөд уг үйл ажиллагааг явуулах үед цар тахал гарч компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж түрээсийн төлбөр хуримтлагдан түрээсийн төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Дээрх төлбөр тооцоогоо төлөх боломжгүй үед түрээсийн төлбөрөө нэмсэн нь нөхцөл байдлыг улам хүнд болгосон ч бид түрээслүүлэгч талтай уулзаж тооцоо нийлсэн акт үйлдэн, уг актад заагдсан төлбөрийг төлж байсан боловч түрээслүүлэгч төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэсэн үндэслэлээр түрээсээр эзэмшиж ашиглаж байсан ажлын байраа битүүмжлүүлсний улмаас хэвлэлийн тоног төхөөрөмжөө ашиглан үйл ажиллагаа явуулах боломжгүй болж олон жил хамтран ажиллаж байсан бизнесийн түншүүдээ алдахад хүрээд байна. Р*** ХХК 2022 оны 11 сарын 18-ны өдөр түрээслүүлж байсан ажлын байраа битүүмжилсний улмаас манай компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй дараах хэвлэлийн машин, тоног төхөөрөмжүүд ашиглалтын горим алдагдаж, удаан хугацаанд ашиглаагүйн улмаас цаашид ашиглах боломжгүй болсон. Үүнд: Дотор зориулалтын материал дээр хэвлэх зориулалт бүхий ROLAND VERSA ART RA-640 маркийн принтерийн үнэ 20,000,000 төгрөг, гадна зориулалтын материал дээр хэвлэх зориулалт бүхий MIMAKI CJ30-16 маркийн принтерийн үнэ 25,000,000 төгрөг, LED UV FB 3368 маркийн хэвлэх машины үнэ 20,000,000 төгрөг, хулдаасан хэвлэлийн машины үнэ 18,000,000 төгрөг, даавуун материал дээр зураг хэвлэх зориулалт бүхий Mimaki TX textile printerийн үнэ 30,000,000 төгрөг, дээрх тоног төхөөрөмжөөс гадна хэвлэлийн үйлчилгээ явуулахын тулд худалдан авсан, үнэ нь компанийн тайлан балансад тусгагдсан 20,000,000 төгрөгийн үнэ бүхий материалын үлдэгдэл ажлын байранд өнөөг хүртэл байгаа бөгөөд уг материалын хадгалалтын горим алдагдан ашиглах боломжгүй болсон. Иймд Р*** ХХК түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлсэн боловч түрээсийн төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаанаар уг эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломж, нөхцөлийг хязгаарлан түрээсийн гэрээний үүргээ зөрчсний улмаас П*** ХХК-д учруулсан эд хөрөнгийн хохирол болох 133,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж, дараах байдлаар татгалзлаа тайлбарлав. Үүнд: Анх 103,000,000 төгрөг нэхэмжилсэн. Нэмэгдүүлэхдээ 30,000,000 төгрөг нэмсэн. Хохирол болох 133,000,000 төгрөгөө баримтаар нотолж, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй. Ийм үнэлгээтэйг нотолсон гэрээ хэлцэл, үнийг нь төлсөн баримтыг өгөөгүй, сөрөг нэхэмжлэл бол хэлбэрийн төдий л нэхэмжлэл гэж харж байна. Түрээсийн гэрээнд түрээсийн талбайг орхихдоо эд хөрөнгөө актаар хүлээлцэнэ гэж заасан. Актаар хүлээн аваагүй бол эд хөрөнгийг хамгаалах үүрэггүй гэж тохиролцсон. Техник тоног төхөөрөмж нь эвдрээгүй, энэ үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно. Толгой нь хатсан байгаа. Үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болж эд хөрөнгө устсан гэмтсэн бол үүрэг гүйцэтгүүлэх хариуцлага хүлээхгүй гэж Иргэний хуульд заасан. Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө төлөөгүйн улмаас түрээсийн байрыг ашиглах боломжгүй болсон. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.01.01-ний өдрийн 50 тоот Ажлын байрны түрээсийн гэрээ, 2022.01.01-ний өдрийн 62-1 тоот Ажлын байрны түрээсийн гэрээ, 2022.01.01-ний өдрийн 62 тоот Ажлын байрны түрээсийн гэрээ, 2022.08.24-ний өдрийн А/25 тоот мэдэгдэл, 2018.12.14-ний өдрийн А/73 тоот мэдэгдэл, 2023.03.17-ны өдрийн А/10 тоот мэдэгдэл, 2022.03.17-ны өдрийн А/50 тоот мэдэгдэл, 2016.05.05-ны өдрийн А/22 тоот мэдэгдэл, 2017.01.11-ний өдрийн А/9 тоот мэдэгдэл, 2017.08.10-ны өдрийн А/22 тоот мэдэгдэл, 2021.11.09-ний өдрийн А/29 тоот мэдэгдэл, 2023.02.13-ны өдрийн А/1 тоот мэдэгдэл,2022.06.22-ны өдрийн 09 тоот Тооцоо нийлж, өр төлбөр төлж барагдуулах гэрээ, 2022.06.22-ны өдрийн Тооцоо нийлсэн акт, 2023.03.17-ны өдрийн А/10 тоот мэдэгдэл, 2022.06.08-ны өдрийн мэдэгдэх хуудас, Р*** ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээ, Р*** ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Р*** ХХК-ийн үйлчилгээний талбайн хэмжилтийн зураг, харуулын бүртгэлийн дэвтрийн бүртгэлийн хуудас, тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний тооцоолол, 62-1 дугаартай гэрээний тооцоолол, 50 дугаартай гэрээний тооцоолол, А*** ХХК-ийн Хаан банкны  *** тоот дансны хуулга зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

6. Хариуцагчаас дотор зориулалтын материал дээр хэвлэх Roland Versa Art RA640 принтерийн ажиллах зааварчилгаа, орчуулгын хамт, гадна зориулалтын материал дээр хэвлэх MIMAKI CJV30-160 принтерийн ажиллах зааварчилгаа, орчуулгын хамт, UV хэт ягаан туяаны хэвлэлийн принтерийн ажиллах зааварчилгаа, орчуулгын хамт, П*** ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түрээсийн байранд хийсэн үзлэгийн тэмдэглэл, шинжээчээр томилогдсон Уран асар ХХК-ийн хэмжилтийн зураг, дүгнэлт, З.Э г гэрчээр асуусан мэдүүлэг зэрэг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Р*** ХХК нь П*** ХХК-тай 2013 оноос хойш хамтран ажиллаж ирсэн. Р*** ХХК нь хариуцагч П*** ХХК-тай байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 62, 62-1 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ, 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 50 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-г тус тус байгуулсан. Эдгээр гэрээнүүдийн дагуу төлөгдөх ёстой төлбөр тооцоо тохиролцсон хугацаанд төлөгдөөгүй, төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байна. Иймээс талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг гэрээ тус бүрээр нь тооцоо гарган нэхэмжилж байна. 62 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-ний дагуу 19.25 м.кв талбай бүхий 1 давхарын 116 тоот өрөөг нэг сарын 453,000 төгрөгөөр, 62-1 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-ний дагуу 240 м.кв талбай бүхий өнгөтийн байр гэх үйлдвэрлэлийн зориулалттай талбайг нэг сарын 3,611,250 төгрөгөөр тус тус түрээслэсэн. Гэвч хариуцагч нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэлгүй, түрээсийн төлбөрөө түрээсийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, тавьсан шаардлагыг үл ойшоон байнга нэхүүлэн, шаардуулж байсан тул хариуцагчтай 2022 оны 06 сарын 22-ны өдөр Тооцоо нийлж, өр төлбөр барагдуулах гэрээ байгуулан төлбөр төлөх график гарган төлөхөөр тохиролцсон боловч төлбөр тооцооны гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй. 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Тооцоо нийлсэн актаар 23,992,161 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. Энэхүү төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 30 өдрийн дотор хувиар гарган төлж барагдуулахаар дээрх Тооцоо нийлж, өр төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан боловч тохиролцсон хугацаандаа бүрэн төлөөгүй хэсэгчлэн төлж, одоогийн байдлаар 13,000,000 төгрөг үлдсэн. Тооцоо нийлж, өр төлбөр барагдуулах гэрээ-нд заасны дагуу алданги бодоход 6,500,000 төгрөг, хүү 780,000 төгрөг, нийт 20,280,000 төгрөг гаргуулах тооцоо гарч байна. 62 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-ний дагуу түрээслэсэн ажлын байрыг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар энэхүү гэрээ дуусгавар болсон. Харин 62-1 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-ний талбайн хэмжээг талууд харилцан тохиролцон багасган 151,78 м.кв талбайг үргэлжлүүлэн түрээслүүлсэн. Ийнхүү түрээсийн талбайг багасгасантай холбогдуулан гэрээний төлбөрийг 2,276,700 төгрөг болгон бууруулан тогтоосон боловч 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлбөр тооцоог төлөөгүй. Энэхүү төлбөр тооцоог тооцож үзвэл үндсэн төлбөр 13,660,200 төгрөг, алданги 6,330,100 төгрөг, нийт 19,990,300 төгрөг болж байна. 50 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-ний дагуу 74.93 м.кв талбайг нэг сарын 1,498,600 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч түрээсийн гэрээний дагуу төлбөр тооцоогоо хийгээгүй тул төлөх ёстой төлбөр 19,481,800 төгрөг, алданги 9,740,900 төгрөг, нийт 29,22,700 төгрөг гаргуулах тооцоо гарч байна. Иймд хариуцагч П*** ХХК-иас нийт 63,493,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн төлбөр тооцоо нийлж өр барагдуулах гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан. Энэ гэрээнд хүү гэж байхгүй. Нэхэмжлэлийг ойлгохгүй байна. 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөр түрээсийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор тохиролцсон. 62-1 гэрээний төлбөр 13,660,200 төгрөг шаардаж байна. Гэрээг хэзээ байгуулаад, хэзээ дууссан нь тодорхойгүй. 50 тоот гэрээний дагуу анх 8,242,300 төгрөг нэхэмжилсэн. Одоо болохоор 29,222,700 төгрөг болсныг ойлгохгүй байна. 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс ажлын байрыг битүүмжилсэн. Бид түрээсийн байрыг ашиглах боломжгүй болсон тул түрээсийн төлбөр төлөх боломжгүй болсон. 2020 оны коронагийн дараагаас түрээсийн төлбөрөө нэмсэн. 12,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар маргахгүй. Тооцоолол нь ойлгомжгүй, хэзээнээс эхэлж, хэзээ хүртэл түрээсийн төлбөр тооцоод хэзээнээс алданги нэхээд байгаа нь ойлгомжгүй тул зөвшөөрөхгүй байна гэв.

4. Хариуцагч П*** ХХК нь нэхэмжлэгч Р*** ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 133,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

4.1. П*** ХХК Р*** ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан хэвлэлийн үйлчилгээ явуулж байсан бөгөөд уг үйл ажиллагааг явуулах үед цар тахал гарч компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж түрээсийн төлбөр хуримтлагдан түрээсийн төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Дээрх төлбөр тооцоогоо төлөх боломжгүй үед түрээсийн төлбөрөө нэмсэн нь нөхцөл байдлыг улам хүнд болгосон ч бид түрээслүүлэгч талтай уулзаж тооцоо нийлсэн акт үйлдэн, уг актад заагдсан төлбөрийг төлж байсан боловч түрээслүүлэгч төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэсэн үндэслэлээр түрээсээр эзэмшиж ашиглаж байсан ажлын байраа битүүмжлүүлсний улмаас хэвлэлийн тоног төхөөрөмжөө ашиглан үйл ажиллагаа явуулах боломжгүй, хэвлэлийн машин, тоног төхөөрөмжүүд ашиглалтын горим алдагдаж, удаан хугацаанд ашиглаагүйн улмаас цаашид ашиглах боломжгүй болсон. Дотор зориулалтын материал дээр хэвлэх зориулалт бүхий ROLAND VERSA ART RA-640 маркийн принтерийн үнэ 20,000,000 төгрөг, гадна зориулалтын материал дээр хэвлэх зориулалт бүхий MIMAKI CJ30-16 маркийн принтерийн үнэ 25,000,000 төгрөг, LED UV FB 3368 маркийн хэвлэх машины үнэ 20,000,000 төгрөг, хулдаасан хэвлэлийн машины үнэ 18,000,000 төгрөг, даавуун материал дээр зураг хэвлэх зориулалт бүхий Mimaki TX textile printerийн үнэ 30,000,000 төгрөг, худалдан авсан 20,000,000 төгрөгийн үнэ бүхий материалын үлдэгдэл ажлын байранд өнөөг хүртэл байгаа бөгөөд уг материалын хадгалалтын горим алдагдан ашиглах боломжгүй болсон. Иймд Р*** ХХК түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлсэн боловч түрээсийн төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаанаар уг эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломж, нөхцөлийг хязгаарлан түрээсийн гэрээний үүргээ зөрчсний улмаас П*** ХХК-д учруулсан эд хөрөнгийн хохирол болох 133,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж, дараах байдлаар татгалзлаа тайлбарлав. Үүнд: Анх 103,000,000 төгрөг нэхэмжилсэн. Нэмэгдүүлэхдээ 30,000,000 төгрөг нэмсэн. Хохирол болох 133,000,000 төгрөгөө баримтаар нотолж, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй. Ийм үнэлгээтэйг нотолсон гэрээ хэлцэл, үнийг нь төлсөн баримтыг өгөөгүй, сөрөг нэхэмжлэл бол хэлбэрийн төдий л нэхэмжлэл гэж харж байна. Түрээсийн гэрээнд түрээсийн талбайг орхихдоо эд хөрөнгөө актаар хүлээлцэнэ гэж заасан. Актаар хүлээн аваагүй бол эд хөрөнгийг хамгаалах үүрэггүй гэж тохиролцсон. Техник тоног төхөөрөмж нь эвдрээгүй, энэ үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно. Толгой нь хатсан байгаа. Үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болж эд хөрөнгө устсан гэмтсэн бол үүрэг гүйцэтгүүлэх хариуцлага хүлээхгүй гэж Иргэний хуульд заасан. Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө төлөөгүйн улмаас түрээсийн байрыг ашиглах боломжгүй болсон. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023.01.01-ний өдрийн 50 тоот Ажлын байрны түрээсийн гэрээ, 2022.01.01-ний өдрийн 62-1 тоот Ажлын байрны түрээсийн гэрээ, 2022.01.01-ний өдрийн 62 тоот Ажлын байрны түрээсийн гэрээ, 2022.08.24-ний өдрийн А/25 тоот мэдэгдэл, 2018.12.14-ний өдрийн А/73 тоот мэдэгдэл, 2023.03.17-ны өдрийн А/10 тоот мэдэгдэл, 2022.03.17-ны өдрийн А/50 тоот мэдэгдэл, 2016.05.05-ны өдрийн А/22 тоот мэдэгдэл, 2017.01.11-ний өдрийн А/9 тоот мэдэгдэл, 2017.08.10-ны өдрийн А/22 тоот мэдэгдэл, 2021.11.09-ний өдрийн А/29 тоот мэдэгдэл, 2023.02.13-ны өдрийн А/1 тоот мэдэгдэл,2022.06.22-ны өдрийн 09 тоот Тооцоо нийлж, өр төлбөр төлж барагдуулах гэрээ, 2022.06.22-ны өдрийн Тооцоо нийлсэн акт, 2023.03.17-ны өдрийн А/10 тоот мэдэгдэл, 2022.06.08-ны өдрийн мэдэгдэх хуудас, Р*** ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээ, Р*** ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Р*** ХХК-ийн үйлчилгээний талбайн хэмжилтийн зураг, харуулын бүртгэлийн дэвтрийн бүртгэлийн хуудас, тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний тооцоолол, 62-1 дугаартай гэрээний тооцоолол, 50 дугаартай гэрээний тооцоолол, А*** ХХК-ийн Хаан банкны *** тоот дансны хуулга, дотор зориулалтын материал дээр хэвлэх Roland Versa Art RA640 принтерийн ажиллах зааварчилгаа, гадна зориулалтын материал дээр хэвлэх MIMAKI CJV30-160 принтерийн ажиллах зааварчилгаа, UV хэт ягаан туяаны хэвлэлийн принтерийн ажиллах зааварчилгаа, түрээсийн байранд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Уран асар ХХК-ийн хэмжилтийн зураг, дүгнэлт, гэрч З.Э гийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6. П*** ХХК нь Р*** ХХК-тай ажлын байр түрээслэхээр гэрээ байгуулсан байх ба шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж бичгээр байгуулагдаж, гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн түрээсийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэлээ.

7. Зохигчид түрээсийн гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээсийн талбайн хэмжээ, түрээсийн төлбөрийн хэмжээ, тооцоо нийлсэн акт үйлдсэн зэргийн талаар маргаагүй.

8. Талууд 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 62 тоот Ажлын байрны түрээсийн гэрээгээр хариуцагч нь 1 давхарын 116 тоотын 19.25 м.кв талбай бүхий өрөөг 1 жилийн хугацаатай, 1 м.кв талбайг 22,000 төгрөгөөр тооцож, сард 432,500 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байна.

9. 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 62-1 тоот Ажлын байрны түрээсийн гэрээгээр 1 давхарын 240.75 м.кв талбайг 1 жилийн хугацаатай, 1 м.кв талбайг 15,000 төгрөгөөр, сард 3,611,250 төгрөгөөр түрээслэхээр тохиролцжээ.

10. Улмаар 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 62, 62-1 тоот түрээсийн гэрээний хуримтлагдсан төлбөрийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тооцож, 23,992,161 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй тооцоог баталгаажуулж, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Тооцоо нийлж, өр төлбөр төлж барагдуулах гэрээ байгуулжээ. Уг гэрээг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д гэж зааснаар тооцоо нийлэх гэрээ байна гэж үзлээ.

11. Энэхүү өр төлбөр барагдуулах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хувааж төлөх хуваарь гаргаж, хуваарийн дагуу хариуцагч нь нийт 10,992,161 төгрөгийг төлж, 13,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

12. Тооцоо нийлж, өр төлбөр төлж барагдуулах гэрээний 1.4-т Түрэслэгч гэрээний 1.2-т заасан төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд хувааж төлөхдөө нэг сарын буюу 30 хоногт төлөгдөөгүй үнийн дүнд 0.5 хувийн хүү нэмж тооцон түрээслүүлэгчид төлнө, 3.3-т Түрээслэгч төлбөрөө гэрээний 1.3-т заасан хугацаанд бүрэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө гэж тус тус тохиролцжээ.

13. Нэхэмжлэгч нь тооцоо нийлж, өр төлбөр барагдуулах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 13,000,000 төгрөг, хүү 780,000 төгрөг, алданги 6,500,000 төгрөг, 62-1 тоот түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр 13,660,200 төгрөг, алданги 6,330,100 төгрөг, 50 тоот түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр 19,481,800 төгрөг, алданги 9,740,900 төгрөг, нийт 69,493,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

14. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.5-д Тооцоо нийлэх гэрээний дагуу төлөх төлбөрт хүү тооцож болно гэж заасан. Тооцоо нийлэх гэрээнд хүү болон алданги тохиролцсон байх бөгөөд үлдэгдэл төлбөр 13,000,000 төгрөг байгаа талаар хариуцагч маргаагүй тул энэхүү гэрээний дагуу хүүнд 780,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид Иргэний хуулийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан шаардлагад нийцүүлэн 6,500,000 төгрөг тооцон, нийт 20,280,000 төгрөг шаардаж байгаа нь хуульд нийцсэн байна.

15. Тооцоо нийлсний дараа зохигчид 62-1 тоот Ажлын байрны түрээсийн гэрээний талбайн хэмжээг 151,78 м.кв болгон багасгаж, сарын түрээсийн төлбөрийг 2,276,700 төгрөг болгосон байх бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал 6 сарын төлбөр 13,660,200 төгрөг болсныг хариуцагч мөн төлөөгүй байна.

16. Талууд 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 50 тоот Ажлын байрны түрээсийн гэрээгээр хариуцагч нь 1 давхарын 74.93 м.кв талбайг 1 жилийн хугацаатай, 1 м.кв талбайг 20,000 төгрөгөөр, сарын түрээсийн төлбөр 1,498,600 төгрөг байхаар тохиролцжээ.

17. Хариуцагч нь төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл, 2022 оны 62-1 тоот түрээсийн гэрээ, 2023 оны 50 тоот түрээсийн гэрээний төлбөрийг төлөөгүй учир нэхэмжлэгч нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргажээ.

18. Түрээсийн гэрээний 6.1-д түрээсийн төлбөрийг дараа сарын 10-ны дотор төлж барагдуулах, 6.7-д Түрээсийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги ногдуулна гэж тохиролцсон байна.

19. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр байгуулна гэж заасны дагуу талууд анзын гэрээг бичгээр байгуулсан тул нэхэмжлэгч анз шаардах эрхтэй.

20. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар 2023 оны 50 тоот түрээсийн гэрээг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр цуцалсан байна гэж үзлээ.

21. 2022 оны 62-1 тоот түрээсийн гэрээг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс талбайн хэмжээг багасгаж, үргэлжлүүлэх түрээслэхээр тохиролцсон байх тул 2022 оны 12 дугаар сар дуустал түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй. Төлөгдөөгүй төлбөр 13,660,200 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 6,330,100 төгрөг, нийт 19,990,300 төгрөгийг шаардах эрхтэй.

22. 2023 оны 50 тоот түрээсийн гэрээг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр цуцалсан байна гэж дүгнэсэн учир 2023 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөр, 2023 оны 2 дугаар сарын түрээсийн төлбөрийн хэтэрсэн хугацаанд алданги тооцох үндэслэлтэй байна.

1 сарын түрээсийн төлбөр 1,498,600 төгрөг, 2 сарын төлбөр 2,997,200 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тооцоход 1,498,600 төгрөг, нийт 4,495,800 төгрөг байна.

23. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл түрээсийн талбайг чөлөөлж хүлээлгэн өгөөгүй байгаа талаар хэн аль нь маргахгүй байгаа бөгөөд харин хариуцагч тал түрээсийн талбай руу нэхэмжлэгч оруулахгүй байгаа гэж, нэхэмжлэгч нь хариуцагч нь талбайг чөлөөлж өгөөгүйгээс манайх бусдад түрээслүүлж, орлого олох боломжоо алдаж хохирсон гэж маргасан.

24. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-д Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж зааснаар хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг нэхэмжлэгч шаардаж байна. Харин энэ хугацааны түрээсийн төлбөрт алданги тооцох үндэслэлгүй.

25. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2023 оны дуустал хугацаанд тооцсон тул 2023 оны 4 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 9 сарын түрээсийн төлбөрт 13,487,400 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

26. Дээрх тооцооллыг нэгтгэвэл тооцоо нийлэх гэрээний төлбөр 20,280,000 төгрөг, 62-1 тоот түрээсийн гэрээний төлбөр 19,990,300 төгрөг, 50 тоот түрээсийн гэрээний төлбөр 4,495,800 төгрөг, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөр 13,487,400 төгрөг, нийт 57,455,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,037,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

27. Хариуцагч нь нэхэмжлэгчийг түрээсийн гэрээгээр хүлээсэн үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах үүргээ биелүүлээгүй, түрээсийн байранд нэвтэрч орохыг хориглосноос болж түрээсийн талбайд байгаа дотор зориулалтын хэвлэлийн принтер, гадна зориулалтын хэвлэлийн принтер, Лэд Юу Ви хэвлэлийн машин, хулдаасан хэвлэлийн машин, даавуун дээр хэвлэх принтер нь дахин ашиглах боломжгүй болж эвдэрсэн, түрээсийн өрөөнд байсан хэвлэлийн зориулалттай 20,000,000 бараа материалын хугацаа дуусан ашиглах боломжгүй болж, хариуцагчид нийт 133,000,000 төгрөгийн эд материалын хохирол учирсан гэж нэхэмжлэгчээс шаардсан.

28. Нэхэмжлэгч нь эд хөрөнгө хөрөнгө хүлээлцэх актаар хүлээлгэн өгөөгүй, түрээсийн талбайд нэвтэрч орж байсан, өөрийнх нь буруугаас болж гэрээний харилцаа үргэлжлэх боломжгүй болсон бөгөөд эд хөрөнгийн үнийг тогтоосон, худалдан авсан талаарх ямар нэгэн баримт байхгүй, эд хөрөнгө нь эвдэрсэн биш зөвхөн принтерийн толгой хатсан байхад өндөр үнээр нэхэмжилсэн, том овор ихтэй тоног төхөөрөмжөө хадгалах газар байхгүйгээс өнөөдрийг хүртэл манай талбайд байршуулж байгаа нь өөрсдийнх нь үйл ажиллагаатай холбоотой гэж маргаж байна.

29. Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 5.2.15-д Түрээслэгч нь түрээсийн төлбөрийн хуримтлал үүсгэх болон өөр ямар нэгэн шалтгаанаар эд хөрөнгөө хаяж явсан тохиолдолд заавал түрээслүүлэгч талд мэдэгдэж эд хөрөнгө хүлээлцэх актаар хүлээлгэн өгнө, 5.1.8-д Түрээслүүлэгч нь түрээслэгч талын эд хөрөнгийг эд хөрөнгө хүлээлцсэн актаар аваагүй тохиолдолд эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах хадгалах үүрэг хүлээхгүй гэж тусгасан байх бөгөөд талуудын хооронд эд хөрөнгө хүлээлцсэн акт үйлдээгүй байна.

30. Түүнчлэн хариуцагч нь хэвлэгч принтерийг зах зээлийн үнээр тооцон нэхэмжилсэн боловч зах зээлийн болон худалдан авсан үнийн баримт байхгүй, хэвлэгч машины ашиглалтын зааварчилгаанд хэвлэх машины толгойг тусгай уусмалаар цэвэрлэж, чийглэж байх ёстой гэсэн зааварчилгааны дагуу жилийн хугацаанд цэвэрлэж, чийглээгүй тул эвдэрсэн гэж үнийг шаардаж байгаа нь үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ямар нэгэн баримт гаргаж мэтгэлцээгүй болно.

31. Иймд түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

32. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514,420 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 980,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 445,226.50 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 466 дугаар зүйлийн 466.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан хариуцагч П*** ХХК-иас 57,455,300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р*** ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,037,700 төгрөг гаргуулах хэсэг болон нэхэмжлэгч Р*** ХХК-иас хохиролд 133,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч П*** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514,420 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 980,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П*** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 445,226.50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р*** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 



 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ