Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 557

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1. Боржигин овогтой Наазайн Уранчимэгийг хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар Н.Уранчимэгийг 6 /зургаа/ жилийн хугацаатай хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Уранчимэгт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Уранчимэгийн цагдан хоригдсон 239 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний Ү2201009650 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ХМК-ын 3 дугаар байрны 1 тоот 14 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилсэн  2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг  хүчингүй болгосугай.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.           

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Уранчимэгт урьд авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           8. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                          Д.МӨНХТУЯА