Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2024/00441

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: *******5/2024/00*******/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, Найрамдал хотхон ******* дугаар байр, ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн *******, утас:******* хүсэлттэй,

Б.ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Алтжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь 2021 оны *******-р сард Спортоор хичээллэх хүүхэд сонгон шалгаруулж авна гэж Монгол Клубын волейболын сургалтын төвтэй хамтарсан зарыг интернэт фейсбүүкт тавьсан байсныг хараад Б.ийн дугаарын утсаар нь холбогдож мэдээлэл авсан. 2007 онд төрсөн хүүхэд танай сонгон шалгаруулалтад орж болох уу? гэхэд, болно, 5 хүүхэд шалгаруулж авах орон тоо байгаа, Солонгост очоод ахлах сургуульд суралцаж, волейболын бэлтгэл сургалтдаа явна гэсэн хариу өгсөн. Хүүхдийг чинь бүртгэж авъя, харин урьдчилгаа төлбөр 1,000,000 вон төлөх ёстой шүү үлдэгдэл төлбөрийг очоод төлж болно, нийт төлбөр 15,000,000 төгрөг шүү гэсэн. Миний бие 2021 оны 05-р сарын 18-ны өдөр Б.ийн 540081*******54 дугаартай данс руу нь 1,600,000 төгрөг, мөн 2021 оны 06-р сарын 04-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Манай хүүхэд хэзээ хэдийд сургалтдаа явах вэ? гэж асуухад Б. хүүхдийг чинь 2021 оны намар явуулна гэж хэлсэн боловч хойшилсон, 2022 оны 02-р сард явах болсон шүү таны утас руу залгаж хэлнэ гэж хэлсэн. Явуулна гэсэн хугацаа болсон утсаар ярихгүй болохоор нь лавлаж асуутал одоо намар хичээл эхлэх үеэр явуулна гэж хэлээд түүнээс хойш утсаа ч авахаа больж, сүүлдээ утасны дугаараа солиод холбогдох боломжгүй болж олдохоо больсон. Түүнээс мөнгөө нэхэмжлэн буцааж авах гэтэл хаяг нь тодорхойгүй, аль дүүрэгт оршин суудаг нь тодорхой бус байгаа учраас эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах шаардлага гарч байгаа юм. Иймээс Б.ийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3.Шүүхээс Хаан Дархан салбараас 2024 оны ******* дугаар сарын 12-ны өдрийн дугаартай албан бичгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* нь Б.ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Г.******* нь хүсэлтийн үндэслэлээ ... Миний бие 2021 оны 05-р сарын 18-ны өдөр Б.ийн 540081*******54 дугаартай данс руу нь 1,600,000 төгрөг, мөн 2021 оны 06-р сарын 04-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. ...Түүнээс мөнгөө нэхэмжлэн буцааж авах гэтэл хаяг нь тодорхойгүй, аль дүүрэгт оршин суудаг нь тодорхой бус байгаа учраас эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах шаардлага гарч байгаа юм. Иймээс Б.ийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү гэж тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т Эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан ба хүсэлт гаргагч нь хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заасан.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ийн хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хороо, -р байр, тоот, утас: болох нь Дархан-Уул аймаг дахь Хаан 2024 оны ******* дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичгээр, 2024 оны ******* дугаар сарын 18-ны шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас болон 2024 оны ******* дугаар сарын 19-ний өдөр шүүгчийн туслахтай утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, *******3 дугаар зүйлийн *******3.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт *******гийн *******ын Б.ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА