Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2024/00307

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2023/00243/и

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, дүгээр хороо, *******ын гудамж, ******* “*******” ХХК-ийн байранд байрлах “ ” ХК-ийн /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, дүгээр баг, байр, тоотод оршин суух овогт гийн /РД:/,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, дүгээр баг, байр, тоотод оршин суух овогт гийн // нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 6,425,645.36 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/,

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “ ” ХК нь Р., Н. нарт холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Р., Н. нар нь 28 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тай дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хуувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийг хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2022 оны дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 4,277,473.60 төгрөг, зээлийн хүү 1,923,155.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,6.33 төгрөг нийт 6,425,645.36 төгрөгийг Р., Н. нараас гаргуулж өгнө үү” гэв.

2.Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...10,000,000 төгрөгийн цалингийн зээл наас зээлсэн нь үнэн. Нийт 14,000,000 төгрөг төлөөд дуусах байсан. Миний зүгээс төлбөрөө төлөөд явж байхад ковидын хууль гараад зээл төлөх хугацаагаа -ны төв дээр очиж цалингийн зээл хариуцсан ажилтантай очиж уулзаад зээл төлөлтөө 1 жилийн хугацаагаар хойшлуулсан. Зээлийн ажилтнаас надад зээл төлөх хуваарь гаргаж өгсөн.

2021 оны 03 дугаар сард би ажилгүй болоод төлбөрөө төлж чадаагүй, наас төлбөрөө төл гэхэд ажилтай болоод төлнө гэж хариу хэлсэн. Ингээд 2021 оны 06 дугаар сард ковидын хууль дуусаж байгаа тул хүсэлтээ өгч шинэ хуваарийн дагуу зээлээ төл гэсэн. Тэгээд би ******* аймагт шилжиж ирсэн учир ны салбар дээр очоод зээлийн төлөлтөө шүүгээд шинэ хуваарь гаргах хүсэлт өгсөн. Хүсэлтээ ны албаны хэвлэмэл хуудас дээр бичиж дугтуйнд хийгээд монгол шуудангаар төв руу илгээсэн. Ажилтан нь мэйл юм уу утсаар мэдэгдэнэ гэрээ бэлэн болохоор төлж эхлээрэй гэж хэлсэн. Түүнээс хойш надад хариу хэлээгүй би ажилгүй байсан учир хариугаа хүлээгээд байсан. Би ХХК-д ажилд ороод ажилтай болсон учир эдийн засагчтайгаа холбогдсон гэтэл дахин салбарт очиж хүсэлтээ өгөөрэй гэхээр нь дахин хүсэлтээ дугтуйнд хийгээд явуулсан надад ямар ч хариу ирээгүй. Гэтэл ХХК-ийн үйл ажиллагаа зогсоод ажилгүй болсон. Тэр үед миний хүсэлтийг аваад хуваарь гаргаж өгсөн байсан бол ийм их хүү бодогдохгүй тодорхой хэмжээгээр зээлээ төлчихсөн байх байсан” гэжээ.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 28 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай зээл болон барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарь нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүү тооцооллын хүснэгт, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны дугаар сарын 28-ны өдрийн 28н дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай шийдвэр нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг баримтаар гаргаж өгсөн. /хх 1-10, 32-35, 9 хуудас/

4.Хариуцагчаас нотлох баримтаар итгэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шуудангийн иргэнд очих баримтыг эх хувиар гаргаж өгсөн. /хх 21, 130 хуудас/

5.Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрчээр гаас мэдүүлэг авч, нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 100 худас/

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “ ” ХК-ийн нэхэмжлэлээс 4,277,473.60 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2,148,171.76 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хариуцагч Р., нар нь 28 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ХК-тай цалингийн зээлийн дугаартай зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалин барьцаалан зээл авсан. Зээлдэгч нар нь 2022 оны дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар хуримтлагдсан хүү 4,277,473.60 төгрөг, зээлийн хүү 1,923,155.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,6.33 төгрөг, нийт 6,425,645.36 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд энэ мөнгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэв.

3.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “...28 онд уг наас 10,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Үүнээс хойш зээлээ төлж байгаад Ковид гараад зээлээ төлөхөө зогсоосон байсан. Ингээд миний бие 2021 онд д шилжиж ирээд ажилгүй байхад 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ийг төлөөлж надтай гэрээ хийсэн эдийн засагч Биндэръяа над руу утсаар холбогдож ковидын хууль өнөөдрөөр дуусгавар болж байна. Та зээлээ төлж эхлэх хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь за ойлголоо, тэгвэл ах нь хуваариа авъя гэхэд “Та анд хүсэлтээ над руу энэ хаягаар явуул, би хуваарийг явуулъя” гэсэн. Ингээд би маягт дээр хүсэлтээ бичээд явуулсан. Биндэръяа таны мэйлийг авсан гэж хэлээгүй, алга болсон. Тухайн үед би ажилгүй байсан учраас зээлээ төлж чадахгүй байсан. Хуваарь гаргаад өгчихсөн бол бага багаар төлөөд явах байсан. Сүүлд хүсэлт явуулах үед би “ ” ХХК гээд компанид ажилд орсон. Зээлээ төлөх боломжтой байсан учраас Биндэръяа руу өөрөө яриад “ах нь ажилтай болсон зээлээ төлье гэхэд ...өө ахаа та өмнөх шигээ хүсэлтээ гаргаад явуулчих, шинэ хуваарь гаргаж өгнө” гэсэн. Тэгээд хүсэлтээ явуулсан боловч дахиад алга болчихсон. Үүний дараа “ ” ХХК дампуураад дахиад би ажилгүй болсон. Ажилгүй ч гэсэн ногоо тариад төлөх боломж бол байсан. Энэ хооронд нэмэгдүүлсэн хүү гэж 2 сая гаруй төгрөг гарч ирсэн. Тухайн үед хуваарь гаргаад өгчихсөн бол төлөөд явах байсан. Тийм учраас нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээл 4,277,473.60 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, хүү 1,923,155.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,6.33 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарлаж байна.

4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-Хэрэгт авагдсан 28 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээгээр “ ” ХК нь зээлдэгч Н., Р. нарт 10,000,000 төгрөгийг, жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлдүүлжээ.

-Нэхэмжлэгч “ ” ХК нь дээрх зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг хариуцагч нарт олгосон асуудалд зохигчид маргахгүй байна. /хх 16-19х/

-Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дууссан, нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн төлбөр гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, дахин ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоолгох хүсэлт гаргасныг тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр хүсэлтийг хангаж шийдвэрлэн, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны дугаар сарын 28-ны өдрийн 28ны дугаартай албан бичгээр хариуцагч Р.Баттулгын хаягийг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон байна.

5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр , зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж, 452.2-т “...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ.

Мөн талуудын хооронд 28 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 “...Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээнд заасан зээл зээлийн хүүг төлнө”, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “...Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд ...зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй” гэжээ.

Иймд дээрх хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч “ ” ХК нь хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

6.Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 4,277,473.60 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх ба үлдэх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2,148,171.76 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

Маргаж буй үндэслэлээ “...зээлээ төлж байгаад Ковид гараад зээлээ төлөхөө зогсоосон байсан ба Ковидын дараа зээлээ хэрхэн төлөх талаарх хуваарийг гаргуулж авъя гээд тухайн үед зээл хариуцсан эдийн засагч Биндэръяагийн хэлснээр хүсэлт явуулахад өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, хүсэлтийг маань шийдсэн бол хүү ингэж хуримтлагдахгүй байсан” гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хариуцагч нар зээлийн хуваарь гаргуулахаар манайд хүсэлт гаргаагүй, архив шүүхэд байхгүй байсан” гэж үгүйсгэж, мэтгэлцэж байна.

Хариуцагч нь дээрх өөрийн татгалзалтайгаа холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шуудангийн иргэнд очих баримтыг эх хувиар нотлох баримтаар гаргаж өгсөн ба түүнд: “...он сар өдөр: 2022.03.23, хэнээс: , хэнд: Биндэръяа, , хот, , 1-р хороо, корпус, төв” гэсэн байх бөгөөд зээлийн төлөлтийн хуваарийг шинээр гаргуулахаар хариуцагч нь инд хандаж, хүсэлтээ шуудангаар явуулж байсан болох нь тогтоогдож байна.

7.Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “ ” ХК нь хариуцагчийн дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх талаар ямар нэгэн хариу өгөөгүйгээс хариуцагч нар зээлийн төлөлтийн хугацааг хэтрүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлийн нэг болсон гэж үзэхээр байна.  

Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1-д “Энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй”, 224.2 “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ: 224.2.3.мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж заасан.

Иймд “ ” ХК нь хариуцагчийн зээл төлөлтийн хуваарь гаргуулан авах хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх талаар хариу өгөх ёстой байсан боловч өгөөгүйгээс зээл төлөлтийн хугацаа хэтэрэхэд нөлөөлсөн байх тул хүү авах эрхээ алдсан гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2,148,171.76 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

8.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,760.32 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 83,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хариуцагч Р., Н. нараас 4,277,473.60 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ ” ХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,148,171.76 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,760.32 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 83,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.НОМИН