Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулга Номин |
Хэргийн индекс | 135/2024/00023/и |
Дугаар | 135/ШШ2024/00422 |
Огноо | 2024-03-26 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 135/ШШ2024/00422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/24/00023/и
-******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, *******-******* дүүрэг, *******-р хороо, *******-р хэсэг, ******* ******* хотхон, *******-р байр, ******* тоотод оршин суух ын /РД:, итгэмжлэгдсэн төлөөлөгч , утас: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -******* аймаг, сум, -р баг, -р хороолол, -р байр, тоотод оршин суух ийн /РД:ТА761000/-д холбогдох,
“Түрээсийн төлбөр 477,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: /цахимаар/
Хариуцагч: Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Алтжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Я. нь Б.д холбогдуулан түрээсийн төлбөр 477,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний бие Я. нь Б.тай 19 оны 06 сарын 15-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж, өөрийн өмчлөлийн -******* аймаг, сум, баг, хороолол, байрны өргөтгөл 312,0 мкв талбайтай ажлын байрны зориулалттай тоот үйлчилгээний талбайг 2 жилийн хугацаатай гар утас худалдааны зориулалтаар сарын 100,000 төгрөг байхаар тохиролцож, эхний 1 жил түрээсийн төлбөр 100,000 төгрөг, 2 дахь жилээс 1,000 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулж, түрээслүүлсэн.
Түрээслэгчээс 19 оны 06 сарын 15-ны өдрөөс 21 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэлх буюу 24 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг зарим саруудад огт төлөөгүй, зарим сард дутуу төлсөн. Ковидын хөл хөдөлгөөн хязгаарлалтын үед ажиллаагүй хаасан зэргээс хамаарч нийт түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг тооцогдсон бөгөөд үүнээс 900,000 төгрөгийг төлж барагдуулсан. Ковидын үед ажиллаагүй хаасан хоногийн түрээсийн төлбөрт 123,000 төгрөг хөнгөлсөн. Одоо 477,000 төгрөгийн түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Түрээслэгч Б.аас түрээсийн үлдэгдэл төлбөр болох 477,000 төгрөгийг төлж барагдуулах тухай удаа дараа утсаар шаардаж, мэдэгдсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Түрээсийн гэрээний хугацаа 21 оны 06 сарын 15-ны өдөр дууссан.
Талуудын хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан түрээсийн гэрээний 5.1-д “Түрээсийн байрыг стандартын дагуу засаж, тохижуулах ажлыг өөрийн хүч, санхүүжилтээр хийж гүйцэтгэж, түрээсийн төлбөрийг цаг тухайд нь саадгүй төлөх үүрэгтэй” гэж тохиролцсон боловч түрээслэгчийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түрээсийн гэрээний үүрэгт алдангийн төлбөрийг нэхэмжлэхээс татгалзаж байна.
Иймд түрээслэгч Б.аас 19 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний үүрэгт, түрээсийн төлбөрт 477,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
2.Хариуцагч Б. хариу тайлбартаа:
“... овогтой миний бие нь ломбардны хажуу дахь үйлчилгээний зориулалттай талбайд гар утасны лангууг 18 оноос эхлэн түрээсэлж байгаад оны 08 сараас эхлэн өөрөө ажиллуулахаа больж, хүү, охин хоёртоо өгсөн. Манай хүүхдүүд 09 сараас эхлэн тус лангуун дээр үйл ажиллагаа явуулж байгаад оны 12 сараас больсноо албан ёсоор мэдэгдэж, талбайг хүлээлгэж өгсөн. Миний бие уг лангуун дээр зогсож байхдаа түрээсийн төлбөр 800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байж байгаад ломбардны эрхлэгчтэй тохиролцож хувааж өгч, түрээсийг төлж дуусгахаар болсон. Ингээд өөрийн боломжоороо төлбөрийг төлж байгаад хамгийн сүүлд өөрийн лангууг 400,000 төгрөгөөр зарж, үлдэгдэл төлбөрөө хааж дуусгасан тул нэхэмжлэгчийн нэхсэн мөнгийг өгөх боломжгүй. Нэхэмжлэгчээс гаргаж өгч байгаа түрээсийн гэрээг би хийгээгүй. Энэ гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш, манай хүүхдүүдийн ч гарын үсэг биш. оны 12 сараас хойш лангууг хүлээлгэн өгсөн байхад түрээсийн мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Намайг 4 лангуутай байсан гэж ярьж байна. Би зөвхөн 1 лангуу түрээсэлсэн. оны 1 дүгээр сараас эхлэн ажлаа хийх боломжгүй нөхцөл байдал үүсэж, ихэнх үед лангуугаа ажиллуулж чадахгүй байсан. Үүнээс хойш оны 8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл манай бэр уг лангууг түрээсээр ажиллуулж байгаад больсон. Манай хүүхдүүд оны 11 дүгээр сараас хойш лангууг огт ажиллуулаагүй юм. Харин би оны ******* дугаар сараас захын махны лангууг түрээслэн ажиллуулж эхэлсэн байсан. Харин оны 8 дугаар сараас өмнөх төлбөр 400,000 төгрөг үлдсэн байсан. Тэр үед лангууг гэдэг хүнд худалдаагүй. Харин манай лангууны хажууханд байдаг залуу 400,000 төгрөгөөр худалдаж авах санал тавихад би зөвшөөрсний үндсэн дээрээс худалдсан. Худалдахдаа надад өгөх мөнгийг, лангууг түрээслүүлэгчид өгөөрэй гэж тохироод үлдсэн төлбөрийг төлж барагдуулсан юм. Иймээс надад үлдэгдэл төлбөр байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ү-011138 дугаартай -******* аймаг, сум, -р баг, -р хороолол, -р байр, өргөтгөл тоот ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “ гар утас түрээслэгч Б. түрээсийн тооцоо 19-” гэх баримт, 19 оны 06 сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээний хуулбар, Я.оос д олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. /хх 2-8, 31 хуудас/
4.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 21 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 47-82 хуудас/
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.ын хариуцагч Б.д холбогдуулан гаргасан “түрээсийн төлбөр 477,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгчээс “...хариуцагч Б.тай 19.06.15-ны өдөр өөрийн өмчлөлийн ажлын байрны зориулалттай үйлчилгээний талбайг гар утас худалдаалах лангууны зориулалтаар түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан ба хариуцагч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 477,000 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.
2.Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...надад түрээсийн үлдэгдэл төлбөр байхгүй. Бүгдийг төлөөд дууссан. Мөн түрээсийн гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш” гэж үгүйсгэж байна.
3.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ү-011138 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 19 оны 06 сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 19 оны 06 сарын 15-ны өдөр “Түрээсийн гэрээ”-г бичгээр байгуулж, уг түрээсийн гэрээгээр “...нэхэмжлэгчийн өмчлөлийн -******* аймаг, сум, -р баг, хороолол, байрны өргөтгөл, ажлын байрны зориулалттай үйлчилгээний талбайн зарим хэсгийг 2 жилийн хугацаатай, гар утас худалдааны зориулалтаар, эхний 1 жилийн түрээсийн төлбөр нэг сарын 100,000 төгрөг, 2 дахь жилээс нэг сарын 1,000 төгрөг” байхаар харилцан тохиролцжээ. Энэ үйл баримтад талууд маргаагүй. /хх 7-8 хуудас/
4.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
5.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж зааснаар талууд 19 оны 06 сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан, бие даасан объектын зарим хэсгийг хариуцагч түрээсэлж байсан байх тул түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч Б. нь “нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн 19 оны 06 сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш гэж” мэтгэлцсэн боловч хариуцагч татгалзалаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
6.Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагчаас түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Өөрөөр нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим, нотлох үүргийн ерөнхий дүрмээр нэхэмжлэл гаргаснаараа нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан үйл баримтуудыг өөрөө нотлох ёстой боловч энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлогдож, тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Я.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,960 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч Я.ын хариуцагч Б.д холбогдуулан гаргасан “түрээсийн гэрээний үүрэгт 477,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,960 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор -******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН