Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2022/0051/З |
Дугаар | 123/ШШ2023/0027 |
Огноо | 2023-07-17 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 123/ШШ2023/0027
2023 07 17 123/ШШ2023/0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.И,
Хариуцагч: .....аймгийн . сумын Засаг .....дарга
Гуравдагч этгээд: М.Н., Х.М., О.Б. нарт хамаарах “Газар өмчлөх эрхийн” маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л., нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М., гэрч Д.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч талаас “Иргэн Ц.И миний нэр дээр байгаа газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1426004007, Г-1426004008, Г-1426004009 дугаар бүхий гэрчилгээтэй газруудыг Баянчандмань сумын Засаг даргын захирамж гаргуулж, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс түүхийн талаар:
2.1. ... аймгийн .......... сумын Засаг даргын 2014 оны 11 сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар 21 иргэнд 10.5 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлсэн. /Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан баримтаар/ Үүнд:
- Иргэн О.Б нь Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны 11 сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжаар Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар баг дарцагтын ард 1 дүгээр гудамж 229 тоотод байрлах, 18600336903539 дугаартай 5000 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлүүлсэн.
- Иргэн Х.Мнь Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны 11 сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжаар Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар баг дарцагтын ард 1 дүгээр гудамж, 227а тоотод байрлах, 18600336883636 дугаартай 5000 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлүүлсэн.
- Иргэн С.Н нь Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны 11 сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжаар Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар баг дарцагтын ард 1 дүгээр гудамж, 228 тоотод байрлах, 18600336893588 дугаартай 5000 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлүүлсэн.
О.Б нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Э.Цэсинд Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар баг дарцагтын ард 1 дүгээр гудамж, 229 тоотод байрлах, нэгж талбарын 18600336903539 дугаартай 5000 м.кв гэр бүлийн зориулалттай газрыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, захиран зарцуулах, барьцаанд тавихыг зөвшөөрч бүрэн эрхийг олгож хүсэл зоригоо илэрхийлэн 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон.
Х.М нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Э.Цэсинд Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар баг дарцагтын ард 1 дүгээр гудамж, 227а тоотод байрлах, нэгж талбарын 18600336883636 дугаартай 5000 м.кв гэр бүлийн зориулалттай газрыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, захиран зарцуулах, барьцаанд тавихыг зөвшөөрч бүрэн эрхийг олгож хүсэл зоригоо илэрхийлэн 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон.
М.Н нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Д.Түмэндэлгэрт Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар баг дарцагтын ард 1 дүгээр гудамж, 228 тоотод байрлах, нэгж талбарын 18600336893588 дугаартай 5000 м.кв гэр бүлийн зориулалттай газрыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, захиран зарцуулах, барьцаанд тавихыг зөвшөөрч бүрэн эрхийг олгож хүсэл зоригоо илэрхийлэн 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон.
Дээрх итгэмжлэлүүдийг үндэслэн Э.Ц, Д.Т нар нь нэхэмжлэгч Ц.И маргаан бүхий 3 нэгж талбар бүхий газрыг шилжүүлэхээр 2021 оны 07 дугаар сарын 26 болон 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр газар худалдах худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн.
Нэхэмжлэгчээс асуудлыг урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хариуцагч сумын Засаг даргын дээд шатны Засаг дарга болох аймгийн Засаг даргад гомдол гаргаж, аймгийн Засаг дарга гомдлыг хянаад 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 04/1318 тоот албан бичгээр “...тус сумын Засаг даргын 2014 оны А/388 дугаар захирамжаар нэр бүхий 21 иргэнд 10.5 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байх бөгөөд 21 иргэний нэрсийг хавсралтаар баталсан. Тухайн үед Баянчандмань суманд газрын даамлаар ажиллаж байсан албан хаагч нь хавсралтыг сольж бусдад газар өмчлүүлсэн асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгагдсан бөгөөд тус захирамжийн хавсралт сольж газар өмчилсөн асуудлаар олон иргэн хохироод байна. Иймд төрийн байгууллага, төрийн албан хаагчдын хариуцлагагүй үйлдлээс болж иргэдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж, үйл ажиллагаа явуулсан иргэдийн цаг хугацаа, хөрөнгө санхүүд ихээхэн хохирол учрах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа тул уг асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэх хариуг өгчээ.
2.3. Нэхэмжлэгч талаас дээр байдлаар асуудал нэг мөр шийдвэрлэгдээгүй учир өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1426004007, Г-1426004008, Г-1426004009 дугаар бүхий гэрчилгээтэй газрууд дээр Баянчандмань сумын Засаг даргын захирамж гаргуулан шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулахаар 2022 оны 10 сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасанд шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол улсын иргэн Ц.Идэрчулуун миний бие нь 2017 оны 7-р сарын 26, 27-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань суманд "Хувийн өмчлөлийн газар зарна" гэсэн зараар дээрх Г-1426004007, Г-1426004008, Г-1426004009 дугаар бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, кадастрын зурагтай газруудыг иргэн*******,*******,******* нараас итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэсин гэдэг хүнээс худалдаж авсан. Тэр үед ямар ч асуудалгүй үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн, бид ч приус 20 маркийн 13-26 УБҮ улсын дугаартай машиныг өгч наймаа хийсэн. Тухайн газрыг бид гэр бүлээрээ бизнес эрхлэх зорилготой хүүхдийн амралт нээхээр, мөн өөрсдийн гараар жимс, ногоогоо тарих, эрүүл амьдрал, эко орчинд өөрсдийн болоод бусдын ч хүүхдүүдэд ажил амьдралд ойр өсгөж хүмүүжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах хүсэл зорилгоо хэрэгжүүлэхээр худалдаж авсан билээ. Авсан жилдээ бид дугуйгаар хашаалж, 40 тонны контейнер дотор дүүрэн эд зүйлсээ аваачаад тавьсан. Өвөл зундаа очиж, түр байж агаар салхинд хэд хоногоор ч байдаг. Бага хүүхдээ 12-р анги төгсмөгц бид тийшээ нүүх болж, хаягаа шилжүүлэн, худаг гаргуулж, хашаагаа барихаар зэхэн энэ зун 2022 оны 05-р сард уст хайгуул хийлгээд, сумаас дэмжих бичиг авах гэж яваад өмчлөлийн газар маань мэдээллийн сангаас хасагдсаныг мэдсэн. Тэгээд гомдол гаргаснаар тухайн үед Баянчандмань сумын газрын даамал алба хашиж байсан, төрийн албан хаагч Д.Гэрэлхүү нь албан тушаалаа ашиглан, Засаг даргын 2014 оны 11- р сарын 14-ний А/388 тоот захирамжид хуурамч хавсралт гарган олон хүнд газар зарж хохироосон гэсэн хариуг авсан. Ингээд Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч “Аймгийн Засаг даргад эхлээд ханд" гэсний дагуу Аймгийн Засаг даргад хандсан. Бид 2017 онд уг газрыг аваад 2019 онд өөрсдийн орон сууцаа зарж камаз шалаанз маркийн машин авч хөдөө амьдрахад бэлтгэн олон жил зорьж төлөвлөж байж 2022 оны хавар ажлаа эхэлсэн юм. Гэтэл дээрх асуудал үүсэж төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй зогсоход хүрч сэтгэл санааны хүнд цохилтод орж эдийн засгийн хувьд ч хохирол амсан, хямарч байна. Хөдөө орон нутагт очиж амьдрах бас нэг шалтгаан нь эрүүл мэндтэй ч холбоотой эхэлсэн байдаг. Ослын улмаас тархины гэмтэл авч зун нь байнга зусланд, бусад үед нь агаар салхинд л алхаж байж хэвийн байдаг. Хүүхдүүдээ сургуулийг нь төгсгөж байгаад бүр хөдөө амьдрах зорилго бүр олон жилийн өмнөөс байсан. Энэ нутгийг бид сонгон, энд л амьдрах маш их хүсэлтэй байгаа бөгөөд эндээ хийх зүйлээ төлөвлөчхөөд 5 жил болж байна. Өөр газар урьд өмнө нь үзэж л байсан ч сэтгэлд нийцсэн, өөрт дотно дасал болсон энэ л газраа одоо амьдармаар байна. Гэтэл ингээд хүлээгдээд байх нь сэтгэл зүйд маш хүнд дарамт болж байна. Бид хөдөө орон нутагт очиж амьдрах маш их хүсэлтэй байна. Та бүхэн минь бидний олон жил хүсэж, төлөвлөж, зорьсон ажлаа хийж, амьдрал ахуйгаа өөрчлөх, дээшлүүлэх гэсэн, ирээдүй хойч болсон үр хүүхдүүдээ ажил амьдралд ойр өсгөж хүмүүжүүлэх гэсэн, бидэнтэй адил үр хүүхдээ монгол ахуйд ойр байлгах хүмүүст бодит дэм үзүүлэхсэн гэсэн хүсэл зорилгыг минь дэмжин энэ газрын асуудлыг нааштай шийдэж өгч ажил амьдралд минь гүн туслалцаа үзүүлнэ үү. Энэ газрыг авснаас хойш ямар нэгэн зүйл хийх боломж байсан. Тухайн үед хүүхэд сургуулиа төгсөж байсан. Мөн Ковид-19 өвчний үеэр түр завсардсан. Эдийн засгаа сайжруулахыг тулд ямар нэгэн зүйл хийгээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Боломж, бололцоо байгаагүй. Сумын Засаг дарга шийдэж болохгүй биш шийдэж болох асуудал. Тэр газартаа бид нар ирж, очиж байгаа. Хүнд өмчлүүлэх боломжтой. Г.Ариунболд дарга очиж уулзах бүрд өгөхгүй гэж хэлдэггүй. Худалдаж ав гэж хэлсэн. Дуудлага худалдаагаар эхний айлын үнэ нь 4.500.000 төгрөг байсан. Тэр үнээр худалдаж авч болно. Дуудлага худалдаагаар ойролцоогоор 60.000.000 гаруй сая төгрөг болно. Өөрсдөө зовж олсон мөнгөөрөө дахиад ийм мөнгөн дүнгээр авах хүнд байна. 1 жилийн хугацаа өнгөрч байна. Бид нар 60 нас хүрч байна. Хэдий хүртэл амьдрахыг мэдэхгүй. Сумын Засаг дарга худалдаж ав гэж хэлсэн. Авч болохгүй газар бол биш” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамноржин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид нар хөдөө амьдрахаар төлөвлөж, зорьж байсан. Тухайн үед манай хотхон дотор машины шил арчигч завсар Төв аймгийн Баянчандмань суманд өмчилсөн газар зарна гэх зар байсан. Тухайн зарын дагуу холбогдож, Э.Цэсин гэх хүнтэй уулзсан. 07 дугаар сарын 25-ны өдөр эхний газраа авахаар тохиролцсон байсан боловч маргааш нь өөр хүнд зарсан байсан. Бид нар Э.Цэсинд бүх учраа хэлж, хүүхдийн амралтын газар байгуулахаар газар хайж байгаа гэж хэлэхэд энд 3 айлын газар байна гэж одоогийн газрыг үзүүлсэн. Тухайн газарт очиж үзэхэд санаанд нийцсэн учраас 27-ны өдөр Төв аймгийн Улсын бүртгэлийн газарт ирж, холбогдох гэрчилгээг шилжүүлсэн. Учир нь кадастрын зураг, газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ байсан учраас авсан. Улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ гарсан учраас авсан. Тухайн үед нүүх гэсэн боловч манай бага хүү маань ахлах /10 дугаар/ ангид сурч байсан. Сургуулиа төгсөх маш чухал жил байсан. Байр захиалсан байсан. Тэгээд тэр байранд шууд орно гэсэн төлөвлөгөөтэй байсан. Хашаа байшин барих төлөвлөгөө байгаагүй учраас бэлдэх хугацаа хэрэгтэй байсан. Хүүхдийнхээ сургуулийг төгсгөчхөөд нүүхээр ярилцсан. Гэтэл Ковид-19 өвчин гарсан учир 2-3 жилийн хугацаагаар дахин хойшилсон. Бид нар энэ газрыг авч, газрынхаа гуравны нэгт жимс, ногоо, мод, цэцэг тарихаар, дахиж гуравны нэгт нь талбайн теннисний талбай барих төлөвлөгөөтэй байсан. Тийм учраас анх авсан даруйдаа хашаа бариагүй. Одоо ч бас хашаа барина гэж бодохгүй байгаа. Хашаа үзэгдэх орчин тааруу учраас мод тарьж, бутлаг ургамал цэцгээр хашаална гээд хашаа бариагүй. Жимс ногоо тарих учраас бид нар өөрсдөө байхгүй тохиолдолд энэ ажлыг хийх боломжгүй байсан учраас хойшлуулж, 2022 онд худгаа гаргуулах хүсэлтийг суманд өгсөн. Суманд хүсэлт өгөхөд шинэчилсэн бүртгэлд ороогүй байгаа учраас зөвшөөрөх боломжгүй гэж байсан. Тэгээд 10-иад хоногийн дараагаар Төв аймгийн Баянчандмань сумаас утасдаж, зөвшөөрөл гарсан учраас ирж аваарай гэж хэлсэн. Бид нар зөвшөөрсөн юм байна гээд их баярлаад сумын Засаг дарга руу “их баярлалаа, бид нар худгийнхаа зөвшөөрлийг авчихлаа” хүрээд ирэх үү гэж утсаар ярихад “танайх хохирсон айл бил үү” гэж ярихад нь тийм гэж хэлтэл сайхан мэдээ сонссон байна, тавтай морил гэж хэлсэн. Бид нар баярлаад бичиг баримтаа шилжүүлсэн. Одоо хүртэл Төв аймгийн Баянчандмань сумын хаягтай. Тэндээ хаягтаа байгаа. Манай нөхөр тэндээс тэтгэвэртээ гарсан. Тус газарт жил гаруй болж байна. Аймгаас худгийн зөвшөөрөл гардаг юм байна лээ. Тэндээс бичиг авч, бараг 20-иод хоногийн дараа гарсан. Тэр бичгийг авсны дараа Засаг дарга утсаар ярьсан. Бид нар бичгээ авсан. Одоо нүүж очих гэж байна гэж хэлтэл “жаахан андуурсан байна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, нүүж ир, тавтай морил гэсэн үгийг андуурсан байна гэж хэлсэн. Бид нар хот, хөдөөгийн хооронд шилжээд байх боломж байхгүй. Хөдөөгөөс хот руу шилжих боломж хэцүү байдаг. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргатай хэд хэдэн удаа утсаар ярьсан. Олон удаа очиж уулзсан. Хамгийн сүүлд би үүнийг та суман дээр шийдэж өгөөч гэж 03 дугаар сарын 29-ний өдөр ******* бид хоёр очиж, хүсэлтээ өгсөн. Энэ хугацаанд Г.Ариунболд дарга нэг удаа ч үгүй гэж хэлээгүй. Та худалдаж авч болно. Эсхүл дуудлага худалдаанд ороод авч болно гэж хэлсэн. Дуудлага худалдаанд орно гэхээр ирэх магадлал бага учраас дуудлага худалдаанд оролцохгүйгээр газар авах талаар хэлсэн. Хэрэв та энд хашаа барьсан бол асуудлыг эндээ шийдэж болох байсан гэж хэлсэн. Би заавал модоор хашаа барихгүй ерөнхийдөө авсан газраа тэмдэглэсэн байгаа учраас жимс ногооны хэсгийг хашаалж, бусдыг нь хашихгүйгээр мод цэцгээ байлгах хүсэлттэй байгаа талаар хэлсэн. Мод тарих гэж байгаа бол мод үржүүлгийн газар авч болно гэж хэлсэн. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад 3-4 удаа ч бичгээр хүсэлт өгсөн. 0.07 га газраар нэг айлын хашаа авч амьдрах газар хайгаагүй. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө үр дүнтэй зүйл хийх талаар танилцуулсан. Тухайн хүсэлтээ би суманд өгч байсан. Миний ойлгосноор шүүхийн шийдвэрийг харж байна. Хоёрдугаарт, худалдаж авах саналыг тавьж байна. Манай нөхөр бид хоёр төрийн байгууллагад олон жил ажилласан. Анхны хүүхэд маань саажилттай байсан. Иймд эмчилгээний мөнгө хэрэгтэй байсан учраас нөхөр бид хоёр хоёулаа төрийн байгууллагаас гарч, бизнес эрхлэхээр ахуй амьдралаа авч явж байгаа. Хэдэн жил цуглуулсан хөрөнгөө янз бүрийн хүмүүст алдмааргүй байна. Тухайн газрыг дахин 2 дахь удаагаа худалдаж авна гэхээр хүнд хэцүү байна. Тухайн газар дээрээ хугацаа алдахгүйгээр үйл ажиллагаа явуулахын тулд хөрөнгө оруулалтаа хийх хүсэлттэй байна. Мөн Г.Ариунболд дарга сумын төв дээр теннисний талбайгаа байгуулбал ямар вэ гэж хэлсэн. Сумын төв дээр наадмын талбайн хажууд барихаар эзэнгүй, хариуцагчгүй, үхмэл хөрөнгө болох гээд байгаа учраас эндээ хөгжүүлж, ажиллуулах саналыг гаргасан. Засгийн газрын болон Улаанбаатар хотын ирээдүйн бодлогыг харахад хотоос иргэдийг хөдөө орон нутаг руу шилжин суурьшуулахад дэмжлэг үзүүлнэ гэсэн бодлого байгаа. Мөн айл өрхүүд үйлдвэрлэгч байж, бусад аж ахуйд хохирол үүсгэхгүй байх нь хэргийн нөхцөл байдалтай уялдаж байх тул иргэний үүргээ ухамсарлаж, хариуцлагатай байх зорилгыг тусгасан. Иймд иргэнээ дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна” гэжээ.
3.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Жадамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын А/388 захирамжаар нэр бүхий иргэнд газар өмчлөх эрх олгосон. Тухайн 3 иргэнээс тус газрыг худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан. Улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ гарч, бүх зүйл нь болчихсон байсан. Улсын бүртгэлийн байгууллага *******ы нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. Газрын шинэчилсэн бүртгэлийн мэдээллийн санд *******ы нэр дээр бүртгэл байхгүй болсон. Иймд *******ы нэр дээр газар өмчилсөн талаар даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхтэй гэж заасны дагуу*******,*******, С.Наранцэцэг нар нь Э.Цэсинд итгэмжлэл олгож, өөрсдийнхөө эрх, хууль ёсны өмчлөлийн газрыг *******д худалдан борлуулсан. ******* нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу нэг удаа үнэгүй өмчлөх эрхийн дагуу аваагүй, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр бусдаас худалдаж авсан. Тийм учраас Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасны дагуу маргаан бүхий газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан хууль ёсны шударга эзэмшигч нь болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад тухайн маргаан бүхий газрыг газрын шинэчилсэн бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү. Өмнөх 3 эзэмшигч хууль бус гэдгийг мэдэж байсан гэж байна. Нэхэмжлэгч энэ талаар мэдээгүй. 2022 оны 05 дугаар сард худгийн зөвшөөрөл авах үеэр мэдсэн. Тэрнээс өмнө хууль бусаар олж авсан эсэх талаар мэдэхгүй. Тухайн үед хууль ёсны захиргааны акт нь хуулбар үнэн тамгатай байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээ байсан. Бид нар шалгаад явах боломжгүй. Прокурорын 122, 123 дугаар тогтоол байсан. Д.Гэрэлхүү нь 2018 онд Засаг даргын Тамгын газарт ажиллаж байхдаа 2014 оны А/388 дугаартай захирамжийг хуурамчаар үйлдсэн асуудал дурдагдаагүй. А/388 дугаар захирамжийг дурдаагүй. Прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолоор Д.Гэрэлхүү нь 2014 оны А/388 дугаар захирамжийг хуурамчаар үйлдсэн зүйлд энэ газар гэж тогтоогдоогүй. Гомдол гаргасан эрх бүхий хүмүүсийн мэдүүлгээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Иймд Д.Гэрэлхүү нь А/388 дугаартай захирамжийг хуурамчаар үйлдсэн үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Тус газар ямар нэгэн давхцалтай газар биш. Сумын Засаг дарга огт өгөхгүй гэж хэлсэн зүйл байхгүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон нэгж талбарын дугаараар иргэнд өмчлүүлсэн газрыг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу Улсын бүртгэлд бүртгэж, тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно гэж заасны дагуу *******д Улсын бүртгэлийн гэрчилгээгээр 5000 мкв газрыг олгосон. Нэгж талбарын кадастрын зураг байгаа. Тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т тодорхой заасан. Тухайн газрыг 1 удаа авах эрхээр аваагүй. Худалдах, худалдан авах гэрээний дагуу авч, тухайн газрын шударга өмчлөгч нь болсон. Тус хуульд 0.5 га газрыг олгохоор заасан. Давхцал байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хуурамч бичиг баримт үйлдэж улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан гэж байна. Нэхэмжлэгч хууль ёсны Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж, худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд өмчлөх эрхийг шударгаар олж авахаар заасан. Үүний дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг Дарцатын арын Д-1 гудамжид байрлах 227, 228, 229 тоот хаягт байрлах газрыг шударгаар олж авсан. Иргэний зүгээс тус захирамжийг хуурамч байсан эсэх, улсын бүртгэлийн гэрчилгээ хуурамч байсан эсэхийг мэдэх боломжгүй байсан. Тамга , тэмдэг, гарын үсэг бүгд байсан”. Газар худалдан авч байсан 2017 онд тус суманд иргэнд 0.5 га хэмжээтэйгээр газар өмчлүүлж байсан, харин одоо 0.07 га-р өмчлүүлж байгаа гэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талтай эвлэрэх асуудал яригдаж байсан боловч Засаг даргын зүгээс дээрх газрын хэмжээгээр бус 0.07 га хэмжээгээр өмчлүүлж болно гэсэн учраас худалдан авсан гэрчилгээ бүхий 0.5 га буюу нийт 1.5 га газраа баталгаажуулж авах хүсэлтэй байна. Мөн тухайн үед өмчлөлийн 0.5 га газрын үнэ ханш одоо өөр болсон учир бидний эрх сэргэхгүй болоод байна.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай байна. Нэхэмжлэлийн шаардлагад сумын Засаг даргыг захирамж гаргуулж, шинэчилсэн бүртгэлд бүртгэхийг даалгах анхны нэхэмжлэл гаргасан. Сая Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоох, шинэчилсэн бүртгэлд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгож байна. Захирамж гаргах гээд байгаа юм уу эсхүл хууль бус болохыг тогтоолгож, шинэчилсэн бүртгэлд бүртгэхийг даалгах гэж байгаа юм уу. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой, ойлгомжтой байх ёстой. Гаргуулах гэж байгаа шийдвэр нь тус хуулийн 106.3.4 дүгээр зүйл гэж ойлгох юм уу. Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлд тухайн үед газрын даамал ажил эрхэлж байсан Д.Гэрэлхүү нь албан тушаалаа ашиглан Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжид хуурамч хавсралт гаргаж, олон хүнд газар зарж, хохироосон болохыг мэдсэн гэж бичсэн байсан. Хууль бус газар авсан талаар хүмүүс мэдсэн гэж ойлгож байгаа. Өнөөдөр захиргааны хэрэг маргаан мөн эсэх талаар мэдэхийг хүсэж байна. 3 иргэнээс шилжүүлж авахдаа албан ёсны буюу хууль ёсны өмчлөгч биш. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн хавсралтад эдгээр хүмүүсийн нэр байхгүй. Хууль ёсоор бүртгэсэн гэх үндэслэл байхгүй. Э.Цэсин мэдүүлэг өгсөн. Зуучлуулсан хүмүүст мөнгө өгдөг. Д.Гэрэлхүүтэй уулзсан. Газрын төлбөрт нь машинаа авсан гэж Э.Цэсин гэх хүн мэдүүлсэн. 2017 онд болсон үйл баримтын талаар ярьдаг. Гэтэл гуравдагч этгээд нар бид нарынх гараагүй гэх асуудлыг хөнддөг. Үүнээс харахад Д.Гэрэлхүү, Э.Цэсин нар 2017 онд хуйвалдаж, тодорхой иргэдээс өмчлөх эрхийг шилжүүлж авч байгаа мэтээр тайлбар өгч, 14 хүний захирамжийг хуурамчаар үйлдэж гаргасан асуудал үүссэн. Энэ нь иргэний хэргийн асуудал уу эсхүл эрүүгийн хэргийн асуудал уу. Хариуцагч талаас шүүхийн процесын явцад Цагдаа болон Прокурорын байгууллагад хандсан. Д.Гэрэлхүүд холбогдох хэргийг хаасан. Хавтаст хэргийн 102-108 дугаар талд байгаа. Прокурорын 122 дугаар тогтоолд гэм буруутай нь тогтоогдсон. Гэхдээ хууль бус үйлдлээр ажлаас халаагүй. Гэм буруутай гэдгийг эцэст нь шүүх тогтооно. Гэхдээ прокурорын тогтоол нь гэм буруутай болохыг тогтоосон, эрүүгийн хэргийг хаасан тохиолдолд энэ тогтоолыг үндэслэж, иргэний журмаар хохирлоо барагдуулах эрх нь нэхэмжлэгч талд байгаа. Газрын төлбөр төлөөд машин авсан талаар Э.Цэсин хэлсэн. Энэ нь захиргааны хэрэг маргаан мөн үү эсхүл биш үү. Захиргааны акт огт эдгээр хүмүүст гараагүй. ******* дээр ч гараагүй. ******* бол худалдаж авсан. Өмнөх 3 хүнд огт захиргааны өмчлөх эрх гараагүй. Энэ 3 хүн болон цаашлаад *******тай холбоотой захиргааны эерэг болон сөрөг шийдвэр гараагүй. Захиргааны ямар нэгэн эерэг нөлөө гараагүй. Газар огт олгогдоогүй. Олгогдоогүй газарт захирамж гарч, шинэчилсэн бүртгэлд бүртгэх боломж байхгүй. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байдаг. Газар зохион байгуулалт Геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаартай журам батлах тухай Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын хавсралтаа батлахад хэрэгжүүлж ажиллахыг кадастрын хэлтэст даалгах тухай. Үндсэндээ энэ журмын тодорхой заалтуудаар тодорхой шийдвэрийн үндсэн дээр мэдээллийн санд бүртгэгдсэн байх. Гэтэл эдгээр хүмүүст гарсан шийдвэр огт байхгүй. Иймд сумын Засаг даргын өгсөн хариуг хууль бус гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Энэ хүмүүсийн нэр дээр ямар ч захирамж гараагүй. Хууль бус үйлдэл гарсан болох нь бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа учраас эдгээр хүмүүсийн газрыг баталгаажуулах хуулийн боломж байхгүй талаар Засаг дарга байр сууриа илэрхийлсэн. Үгүйсгэх, хөндөх асуудал яригдана. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр үр дүнд хүрээгүй учраас гаргасан тогтоолоо хүчин төгөлдөр гэж үздэг. Д.Гэрэлхүү гэх хүн ямар ч захирамж, шийдвэр байхгүй байхад шийдвэр гаргах боломжгүй. Гуравдагч этгээд Х.Мөнгөншагай, С.Наранцэцэг,******* нар тухайн үед А/388 дугаартай захирамжид гаргасан хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхээс үзлэг хийсэн. 2014 оны захирамжид 2017 онд 3 хүний нэрийг оруулсан гэх тайлбарыг Э.Цэсин өгсөн. 2014 онд гарсан захирамж дээр 2017 оны хүсэлт, гомдлын асуудал яригдах уу. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд газрыг хэрхэн, яаж, өмчилж авах талаар тодорхой заасан. Өмнө нь газар өмчилж аваагүй байх гэх зэргээр тодорхой заасан. Шүүхээс үзлэг хийхэд эдгээр хүмүүсийн материал огт байхгүй. Байх боломжгүй. Яагаад гэвэл 2017 онд Э.Цэсин гэх хүн материал өгсөн болж, харин Д.Гэрэлхүү авсан болж 2014 оны захирамжийг гаргасан учраас тэр материалыг архивт өгөх, хадгалах боломж байхгүй. Гэрч, гуравдагч этгээд нарын мэдүүлгээр 2017 онд гэрээ хийж байсан, Э.Цэсинд итгэмжлэл өгч байсан талаар нотлогдоно. Эдгээр нөхцөл байдлуудыг харахад хууль ёсны өмчлөгч байж таарахгүй байгаад байна. Тухайн 3 этгээд хууль ёсны өмчлөгч биш. Иргэний хуулиар баримтлах хууль ёсны өмчлөгч нь ******* мөн эсэх талаар яригдана. Өмнөх өмчлөгч нар нь хууль ёсны өмчлөгч биш учраас түүнээс худалдаж авсан, шилжүүлж авсан өмчлөгч хууль ёсны өмчлөгч байх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хавтаст хэрэгт нотлох баримт авагдсан. Прокурорын тогтоолыг шинжлэн судлахаар ойлгомжтой болно. Гэхдээ 193400368, 193400425 дугаартай хэргийн нотлох баримтын 19 дүгээр талд гэрч Д.Гэрэлхүүгийн мэдүүлэг байгаа. Энэ мэдүүлэгт 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамж 5.000 мкв-аар олгосон байсан. Хуурамчаар гаргаж өгсөн гэх мэдүүлэг байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Цагдаагийн байгууллагаас үзлэг хийхэд 2014 оны захирамж гэх 2 хавтас баримтад үзлэг хийхэд А/388 дугаар захирамжид 21 нэр байна гэж үзлэг хийсэн. Прокурорын тогтоолд хуурамчаар үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон. Тухайлбал, А/388 дугаар захирамжид дурдаагүй. Д.Гэрэлхүү гэх хүн өөрөө хэлсэн. 21 болон түүнээс гадна захирамжид хуурамчаар үйлдсэн талаар хэлсэн. Би зөвхөн А/388 дугаар захирамжтай холбогдуулан ярьж байна. Д.Гэрэлхүүгийн хуурамчаар үйлдсэн үйлдлийг сумын Газрын даамал байхдаа үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А/388 дугаарт захирамжийг дурдах ёстой байсан мэтээр ярьж байгаа нь хэр зөв бэ. А/388 дугаар захирамжтай холбоотой асуудлыг шалгаагүй байгаа тохиолдолд та бүхэн үүнийг нотлоод гаргах боломжтой. Бид бүхэн чадах хүртлээ гаргасан. Төрийн байгууллага, Прокурорын байгууллагад бичиг өгсөн. Прокурор хэргийг хаасан учраас бид шалгахгүй прокурорт ханд гэж цагдаагийн байгууллагаас хэлдэг. Прокурорын байгууллага харин хаасан. Хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар байгаа. Прокурор хаасан гэж хэлээд тогтоолоо хүчингүй болгодоггүй. Эрүүгийн болон Иргэний журмаар хандах эрх нь нээлттэй байхыг үгүйсгэхгүй. Захиргааны хэрэг маргаан гэх асуудалд Захиргааны байгууллагад огт гаргаагүй. Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 21.1-д иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрхийг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх эрх бүхий захирамж гаргана гэж зохицуулсан. Энэ шийдвэр байхгүй. Хууль зөрчиж олгох боломж байхгүй. Ийм захирамж шийдвэр байхгүй. Ийм шийдвэр байж захиргааны маргаан байна. Хуурамч баримт үйлдсэн нь Захиргааны хэргийн харъяаллын асуудал биш. 2017 онд захирамж гарсан нэрээр 2014 оны захирамжийн хавсралтыг өөрчилсөн. Ийм үндэслэлүүд байгаа. Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэж улсын бүртгэлийн газраас гэрчилгээ гарна. Энэ шийдвэр нь хууль ёсны юм уу хууль бус юм уу. Улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар авсан. Үндсэн захирамж байна. Үндсэн захирамжийн хуулбар байна. Худалдсан гэх 3 хүний нэр байна. Тус хуулийн 22.1-д заасан Засаг даргын гаргасан шийдвэр хууль ёсных байсан уу. Хууль ёсны шийдвэр биш учраас 25.1.1-д заасан асуудал яригдана гэж байна. Үгүй. Гэрчилгээг хууль бусаар хуурамчаар гаргаж авсан. Гэрчилгээг гаргахдаа хууль бус баримт бичиг үйлдсэн. Нотлох баримтаар авагдсан байгаа. Энэ хавсралтад *******ы авсан газарт*******,*******,******* гэх 3 хүний нэр байгаагүй. Газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1-ийг үндэслэх боломжгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тайлбараа дэмжиж байна. Мөн гэрч Д.Гэрэлхүүгийн мэдүүлгээр 2016 оны 03 дугаар сараас 2018 оны 09 сар хүртэл ажилласан гэж байна. А/388 дугаар захирамж гарах үед энэ хүн ажиллаж байгаагүй. Газрын даамлаар ажиллаж байх хугацаа захирамжид огт холбогдолгүй. 2014 оны захирамж гарахад энэ хүн ажиллаж байгаагүй. 2014 оны захирамжийг гаргах эрх байхгүй. Тухайн үед Т.Эрдэнэбаяр газрын даамал, Б.Баярнэмэх Засаг даргаар ажиллаж байсан. Эдгээр хүмүүсийн гаргасан захирамж. 2017 онд татаж, хавсралтыг өөрчилж, хүмүүсийн нэрийг хасаж, 3 иргэний нэрийг бичсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Хуурамч улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэх боломжгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан нөхцөл байдал нотлогдон тогтоогдохгүй байна. Би 3 өмчлөгчийн талаар ярьсан. *******ы нэр дээр захирамж угаасаа байхгүй. Энэ 3 хүний нэр дээр хуурамчаар захирамж гарсан гэж ярьсан. Анхны өмчлөгч нар хуурамчаар үйлдсэн. Ингэж улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Аливаа захиргааны акт хууль ёсны байх ёстой. Хуулийн дагуу тодорхой шийдвэр гарсны дараа баталгаажих учиртай. Засаг даргын гаргасан шийдвэрт байхгүй асуудлаар газар өмчлүүлсэн. Та бүхэн бид мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж тайлбарлаж байна. Нөгөө талаас хууль мэдэхгүй байсан нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Тодорхой хэмжээгээр шалгах хэрэгтэй. Бүртгэлийн гэрчилгээнд итгэж болно. Гэхдээ шалгах боломжтой. Суманд очиход А/388 дугаар захирамж эх хувиараа байсан. Энэ хүмүүс байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан. 2014 оны захирамжийг үзэхээр очсон тохиолдолд үзэх эрх нь нээлттэй байсан. Та бүхний худалдан авч байгаа талаар Засаг дарга мэдэхгүй, оролцоогүй. Зөвхөн нэг талын эрхийг хөндөөгүй нөгөө талын мэдэх эрх нээлттэй байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.
3.5 Гуравдагч этгээд******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Э.Цэсин гэх хүнд 0.7 га газар эзэмших эрхээ шилжүүлсэн.Түүнээс хойш хаана ямар газар авсан юу болсон, газрын гэрчилгээ гарсан эсэх талаар надад юу ч хэлээгүй болохоор мэдэхгүй” гэжээ.
3.6 Гуравдагч этгээд******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Би 2017 онд өөрийн төрсөн дүү Нямжаргалын ажлын газрын дарга гэх Э.Цэсинд өөрийн 0.7 га газраа 100.000 төгрөгөөр өгч байсан. Манай дүү Нямжаргал манай захирал Э.Цэсин амралтын газар нээх гэж байгаа 3-4 хүний газар нийлүүлж авч чадвал нээж чадна гээд тухайн үед мөнгө хэрэгтэй байсан учир Натурт байрлах нотариат орж зарж байсан. Э.Цэсинд итгэмжлэлээ хийж өгснөөс хойш хаана газар авсан, улсын бүртгэлийн гэрчилгээ байсан талаар ямар ч мэдээлэл байхгүй” гэжээ.
3.7 Гэрч Э.Цэсин шүүхэд мэдүүлсэн гэрчийн мэдүүлэгтээ: “Зараар юм уу ажлын шугамаар надтай уулзаж газар зуучлуулсан хүмүүс юм. Одоо сайн санахгүй байна. Итгэмжлэл хийлгэхдээ мөнгийг нь өгөөд газраа зарахаараа өөрөө мөнгийг нь авдаг байсан. Д.Гэрэлхүүтэй кадастр хэвлүүлж авах, газрын даамлаас гараас нь авах бичиг баримт, тамга даруулах гэх мэт ажлын хэргийн шугамаар 4-5 удаа уулзаж байсан. Газрын төлбөрт машин авсан нь үнэн” гэжээ.
3.8 Гэрч Д.Гэрэлхүү шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрчийн мэдүүлэгтээ: “2016 оны 03 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан. 2014 оны А/388 дугаар захирамжийн хавсралтыг 1 удаа сольсон байх. Тодорхой санахгүй байна. Тухайн үед өргөдөл гомдол их ирдэг байсан. Газрын албанаас Тамгын газарт иргэдэд чирэгдэл учруулсан бол ажлаас чөлөөлүүлэх дарамт шахалт их ирдэг байсан. Баасанноров гэдэг хүний дараа нь Засаг даргатай уулзаж, захирамж гарсан. Засаг дарга байхгүй тохиолдолд бичиг хэргийн ажилтанд өгдөг байсан. ... 2017 оны сүүлээр 2018 оны эхээр мэдээллийн санд оруулах эрхээ хаалгасан. ... Захирамж гарсны дараа мэдээллийн сан руу орж шалгаж, өмчлөлийн газартай тохиолдолд сумын биш хүмүүсийн тодорхойлолт хардаг. Тухайн үед тодорхойлолт байсан. ... 2017 оны сүүлээр би аймгийн мэдээллийн санд оруулсан...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр *******аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Иргэн *******ы нэр дээр байгаа газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1426004007, Г-1426004008, Г-1426004009 дугаар бүхий гэрчилгээтэй газруудад Баянчандмань сумын Засаг даргын захирамж гаргуулан, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгах” гэж тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.
2.1. Дээрх хоёр баримтыг үзвэл Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газраас шүүхэд ирүүлсэн Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/388 дугаар захирамж болон захирамжийн хавсралтад маргаан бүхий газрыг анх өмчилж авсан гэх*******,*******,******* нарын нэрс байхгүй бөгөөд энэхүү захирамж нь Сумын Засаг даргаас гарсан шийдвэрийн эх хувь болох нь гэрч Д.Гэрэлхүү /сумын газрын даамлаар ажиллаж байсан/-ийн “... 2017 онд би энэ захирамжийн хавсралтад нэр сольж оруулж, бичиг баримтыг гаргаж өгсөн гэх мэдүүлэг, мөн Төв аймгийн Прокурорын газраас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/280 дугаартай албан бичгээр ирүүлсэн, тус сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Гэрэлхүүг хуурамч бичиг баримт үйлдэж, бусдад газар олгосон асуудалд холбогдуулан шалгахдаа цагдаагийн байгууллагаас бэхжүүлж авч байсан баримт зэргээр тус тус тогтоогдож байна. [3]
2.2. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/388 дугаар захирамжийн хавсралтын 5, 6, 7 дах жагсаалтад*******,*******,******* нарын нэрс бичигдсэн байна. Гэрч Д.Гэрэлхүүгийн дээрх мэдүүлэг энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан*******,*******,******* нарын “2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Э.Цэсин гэх хүнд 0,07 га газрын эрхээ шилжүүлсэн нь үнэн болно. Тэр өдрөөс хойш ... юу ч мэдэхгүй болно” гэх, “... Э.Цэсин гэх хүнд өөрийн 0,07 га газрын эрхээ 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр өгч байсан”, “0,07 га газраа надад өгөх үү гэх үед мөнгө хэрэг байсан учир тухайн үед Э.Цэсин гэх хүнд иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл хийж өгсөн, ...улсын бүртгэлийн гэрчилгээ гарч байсан талаар надад ямар ч мэдээлэл байхгүй” гэх тайлбар, гэрч Э.Цэсингийн шүүх хуралдаанд өгсөн “2017 онд газар өмчлөх эрхийг чинь ашиглаад авъя, оронд нь төлбөр төлнө гээд, мөнгө өгч итгэмжлэл хийлгэж авч байсан. Би газрын өргөдөл, материалыг бүрдүүлж суманд аваачиж өгсөн. Захирамж гарсны дараа итгэмжлэл хийлгээд, улсын бүртгэлд бүртгүүлээд, худалдсан” гэх мэдүүлэг зэргээр*******,*******,******* нар нь гэрч Э.Цэсинтэй газар өмчлөх эрхийн талаар хэлэлцэж, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг 2017 онд өгч байсан нь тогтоогдож байх тул 2014 оны захирамжаар газар өмчлөгч болох боломжгүй буюу сумын Засаг даргын 2014 оны А/388 дугаар захирамжийн хавсралтад*******,*******,******* нарын нэрс орсон баримт хуурамч баримт болох нь нотлогдож байна.[4]
Энэхүү тогтоогдсон үндэслэлээр хариуцагч талаас тайлбар гаргахдаа “нэхэмжлэгчийн өмчлөл бүхий газрууд нь анхнаасаа өмчлөл үүсээгүй, хууль бус, хуурамч бичиг баримтын үндсэн дээр улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, нэхэмжлэгчид тус газрыг өмчлүүлэх боломжгүй” гэж тайлбарлах боловч нэг талаасаа маргааны зүйл нь Монгол улсын иргэн газар өмчлөх асуудал, нөгөө талаар иргэнд газар өмчлүүлэх харилцаанд оролцож буй захиргааны байгууллага албан тушаалтны үйл ажиллагаа байгаа тул шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж захиргааны байгууллагаас иргэнтэй харилцах, иргэний итгэлийг хамгаалах зарчмын асуудал хөндөгдсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар иргэдийн нэр дээр тус газруудын өмчлөх эрхийн бүртгэлийг хийхэд шаардлагатай бүрдэл материал зохих ёсоор бүрдэж бүртгэгдсэн, түүн дотроо эрх бүхий албан тушаалтны тамга тэмдгээр хуудас бүр нь баталгаажсан байснаар улсын бүртгэл хийгдэж, уг улсын бүртгэл бүхий баримтын үндсэн дээр нэхэмжлэгч тухайн газруудыг худалдан авсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна. Тодруулбал, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль /2002 оны хууль/-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж зааснаар бүртгэлээр баталгаажуулах өмчийг төрийн захиргааны байгууллага албан тушаалтны санаатай бүрэн хийсэн үйлдлийн улмаас улсын бүртгэлийн байгууллага бүртгэлийн үйлдэл хийж, улмаар нэхэмжлэгч иргэн баталгаажсан хууль ёсны баримтын үндсэн дээр худалдах худалдан авах гэрээгээр үл хөдлөх хөрөнгө худалдан авснаар хохирох нөхцөл бий болжээ.
Иймд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд өмчлөх эрхийг шударгаар олж авах харилцааг зохицуулсан ба энэ зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж зааснаар нэхэмжлэгч нь тус газрыг өмчлөх эрхийн харилцаанд шударга өмчлөгч болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байх буюу нөгөө талаас үзвэл Монгол улсын иргэний хувьд тухайн нэгж талбар бүхий газруудыг 2017 онд худалдан авч, өмчилж авах хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь тогтоогдож байна. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж, 498.3-т “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж тус тус заасанд холбогдуулан үзвэл, нэхэмжлэгч иргэн нь 2017 онд тухайн газруудыг худалдан авах үед нэгэнт улсын бүртгэлээр өөрийн нэр дээр зохих ёсоор шилжиж бүртгэл хийгдсэн тохиолдолд, өмчлөх хөрөнгийн түүхийг шалгах нь иргэний хувьд хуулийн, журмаар хариуцуулсан үүрэг биш байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна. Эндээс нэхэмжлэгч хариуцагчаас түүнийг төлөөлөн газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гэм хор учирсан гэж уг гэм хорыг хариуцан арилгахыг шаардсан байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна” гэж, 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж тус тус зааснаар шаардах эрхтэй байна. Гэтэл маргааны зүйл нь газар өмчлөх эрхийг баталгаажуулах гэсэн хүсэл зоригийн үндсэн дээр гарч байгаа маргаан байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн зөрчлийн асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлээгүй, хариуцагчаас хууль бус хуурамч бичиг баримтын үндсэн дээр 2017 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн гэх бүртгэл нь одоог болтол өөрчлөлт ороогүй, 2019 онд Цагдаагийн байгууллагаар хуурамч бичиг баримтын асуудлыг шалгуулсан гэх хэдий ч нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхээ баталгаажуулах гэсэн хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч талаас хуульд заасан эрхийн хүрээнд эвлэрэн хэлэлцэх талаар санал гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулан уулзалт хийж байсан боловч, хариуцагч талаас нэхэмжлэгчид өмчлөн авах газрын хэмжээг нь энэ онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан өмчлүүлэх газрын хэмжээгээр буюу нэг нэгж талбар тутам нь 0,07 га хэмжээгээр гурван газрын өмчлүүлэх шийдвэр гаргаж болох талаар санал гаргаж байсан гэх, нэхэмжлэгч нь гурван нэгж талбар бүхий газраа тус тус 0,5 га хэмжээтэйгээр өмчлөн авах хүсэлтэй тул талуудын эвлэрлийн талаар хэлэлцсэн хэлцэл үр дүнд хүрээгүй гэх талаар нэхэмжлэгч, хариуцагч талаас тайлбарласан байна.
3. Эндээс Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрөө худалдаж авч, улмаар 2017 онд өмчлөн авах гэсэн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлсэн газраа, түүнээс хойш захиргааны байгууллагын эрх бүхий албан хаагчийн гэм буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас өмчлөх эрх нь зөрчигдөх болсон газраа зохих ёсоор өмчлөн авахдаа 2017 онд олгогдож байсан нэгж талбар газрын хэмжээгээр эрхээ сэргээлгэн баталгаажуулах гэсэн хүсэлтийг хариуцагч зохих хуульд заасны дагуу захиргааны байгууллага албан тушаалтны албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг арилгах асуудлын хүрээнд хүлээн авч, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн он, цаг үеийн байдлаар буюу тухайн үед өмчлөх эрх олгогдож байсан хэмжээгээр буюу гурван нэгж талбар газар тус бүр 0,5 га хэмжээгээр нь олгож нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Хариуцагч талаас иргэн *******ы худалдаж авсан гэх Г-1426004007, Г-1426004008, Г-1426004009 дугаар бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаартай Төв аймгийн Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар баг Дарцагтын ард байршилтай газруудыг шалгаж үзэхэд газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй байна. *******д газар худалдсан иргэн*******,*******,******* нарын анх газар өмчлөх хүсэлт баримт бичиг нь архивт болон хувийн хэрэгт байхгүй болно. Сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар*******,*******,******* нарт газар өмчлүүлсэн шийдвэр гараагүй байна. Засаг даргын захирамж шийдвэр гаргах боломжгүй байна. Мөн тухайн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болно гэх хариу тайлбар өгч 2017 онд өмчлөх эрхийн улсын бүртгэл бүртгэгдсэн үйл баримт, хуурамч бичиг баримтаар үйлдэгдсэн болохыг 2019 онд илрүүлэн цагдаагийн байгууллагад шалгуулах гомдол гаргаж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааснаас хойш тогтоогдсон гэх уг зөрчлийг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, улмаар хариуцагч захиргааны байгууллагын газрын асуудал хариуцсан төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдлээс иргэнд учирсан гэм хорын асуудлыг зохих журмын дагуу хариуцан арилгах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байх учир Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх зөрчигдөж эхэлсэн цаг хугацаа буюу 2017 оны өмчлүүлж байсан 0,5 га хэмжээгээр гурван нэгж талбар бүхий газрыг өмчлөх эрхийг сэргээн шийдвэрлэхийг хариуцагчид даалган шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд мөн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран дор дурдсан хэмжээтэй байна гээд “...Сумын төв, тосгонд 0,5 хүртэл га” гэж газрын хэмжээг заасанд үндэслэн нэхэмжлэгчийн эрхийг сэргээж асуудлыг шийдвэрлэхдээ нэг иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, нэгж талбарыг харгалзан 3 нэгж талбар газрыг төрөөс нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх эрхийн хүрээнд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүд буюу нэхэмжлэгчийн санал болгосон иргэний хүсэлтийг гаргуулан зохих журмын дагуу шийдвэрлэх, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ”/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно”, /2018 оны хуулиар өөрчлөлт орсон/ гэж зааснаар нэгж талбарын бүртгэл буюу дугаарыг дахин олгож, улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг ханган шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
5. Түүнчлэн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтаар шүүхээс энэ хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан*******,*******,******* нарын хувьд авч үзвэл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн лавлагаагаар Халтарын Мөнгөншагай /СР91030612/ нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр төрөөс нэг удаа үнэ төлбөргүй газар өмчилж авсан, Оюунсүрэнгийн Буяндэлгэр /ШУ91032803/ болон Мартийновын Наранцэцэг /УК83032603/ нар нь тус тус өөрийн нэр дээр төрөөс нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөн аваагүй болох нь тодорхойлогдсон, мөн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны А/388 дугаар захирамжаар газар өмчилж авсан гэх баримт нь хуурамч баримт буюу тэдгээрийн нэр дээр энэ захирамжаар газар өмчлөх эрх үүсээгүй байх тул энэхүү хэрэг маргааны улмаас иргэн*******,*******,******* нарын тухайн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэх үндэслэлээр буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг ... шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж зааснаар гуравдагч этгээдээр татан оролцуулсан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 123/ШЗ2023/0091 дугаартай захирамжийг мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гарсан шүүгчийн захирамж, ... илт үндэслэлгүй бол уг захирамж, ... гаргасан шүүгч, ... хүчингүй болгох...” гэж заасны дагуу хүчингүй болгох нь зүйтэй байна.
Дээрхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны А/388 дугаар захирамжаар газар өмчлөх эрхийн бүртгэлээр улсын бүртгэлд бүртгэгдсэн 3 иргэний нэр дээр албан ёсны өмчлөх эрх, харилцаа үүсээгүй болох нь тогтоогдож байгаа учир Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” гэж бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах зарчмын үндсэн дээр хариуцагчаас нэхэмжлэгчийн хохирлоо арилгуулах хүсэлтийг шийдвэрлэхийн сацуу бүртгэлийг зөвтгөх, тус нэгж талбар бүхий газруудыг нэхэмжлэгчийн бүртгэлээр зөвтгөх арга хэмжээ авахыг, мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга замыг шийдвэрийн тогтоох хэсэгт зааж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн ухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1,101.2 дахь хэсэг, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн *******ы өмчилж авах хүсэлтээ илэрхийлсэн *******ы нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1426004007, Г-1426004008, Г-1426004009 дугаар бүхий гэрчилгээ гарч байсан байршил бүхий 0,5 га хэмжээтэй 3 нэгж талбар бүхий газрын газар өмчлөх эрхийг баталгаажуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн захирамж гаргаж, өмчлөх эрх олгогдсон газрыг газрын мэдээллийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 22 дугаар зүйлийн 22.1 /2018 оны хуулиар өөрчлөлт орсон/-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, тус хаяг байршилд байрлах 3 газрын өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч иргэн *******ы өөрийнх нь гаргасан нэр бүхий 3 иргэний нэр дээр 2017 онд тус суманд иргэн нэг бүрд олгогдож байсан гэх 0,5 га хэмжээгээр 3 нэгж талбар бүхий газрыг өмчлүүлэх шийдвэр гаргаж, өмчлөх эрхийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг баримтлан Улсын бүртгэлд бүртгэгдсэн Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны А/388 дугаар захирамжийг үндэслэн бүртгэгдсэн бүртгэлийн хүчингүй болгуулж, шинээр олгогдсон нэгж талбар бүхий газруудын бүртгэлийг зөвтгөн бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг хариуцагчид даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 111 дүгээр зүйлийн 111.3-т заасныг баримтлан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 123/ШЗ2023/0091 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР