Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 488

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч С.С,

шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э холбогдох эрүүгийн 2017 2501 1717 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны  дүгээр сарын -ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролтой, ам бүл , хамт дүүрэг, дугаар хороо, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Х.Э, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Х.Э нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 8-182 тоотод оршин суух иргэн Р.С өвлийн орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн Даевоо маркийн зурагтыг хулгайлан авч 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Х.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 05 сарын 07-ны өдөр Бунхан гээд газарт найз Б 0.75 литрийн Хараа нэртэй архи уусан. Тэгээд мөнгөгүй болоод эгч С мөнгө авах гээд 16 цагийн орчимд хашаанд ороход хүн байхгүй байсан. Тэгээд зурагтыг нь тавьчихаад буцаагаад аваад өгчихнө гэж бодоод онгорхой цонхоор нь ороод хойморт нь байсан 42 инчийн Дайвүү /Daewoo/ маркийн зурагтыг аваад таксинд суусан. Явж байхдаа Б Сансарт хүрээд ир гэж дуудаад Б гуйж байгаад бичиг баримтаар нь 180.000 төгрөгөнд тавиулсан. Би Б хэлэхдээ манай эгчийн зурагт асууж байгаад тавьсан гээд хулгай хийсэн талаар хэлээгүй. Би ганцаараа хулгай хийсэн. Ингээд тавьсаны 5 хоногийн дараа 05 дугаар сарын 12-ны өдөр зурагтыг ломбарднаас аваад С эгчид өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 42-46 дугаар хуудас/,

Хохирогч Р.С мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 05 сарын 08-ны өдөр өглөө гэрээсээ 09 цагт гарсан. Гэрээсээ гарахдаа гал тогооны цонхоо онгорхой орхиод хаалгаа цоожлоод явсан. Орой 22 цагт гэртээ ирэхэд хаалга ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй гал тогооны цонхоор хулгайч ороод том өрөөнд байсан 42 инчийн Дайвүү /Daewoo/ зурагт аваад явсан байсан. Зурагт алга болсоныг мэдээд шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Зурагт хэн хулгайлсан байж болох уу гэж бодоод төрсөн эгч О хүүхэд Э руу залгаж асуухад би аваагүй гэсэн. 2 хоногийн дараа Э над руу залгаад би танай зурагтыг аваад Сансарт байрлах Флора цэцгийн дэлгүүрт байрлах ломбарданд тавьчихсан байгаа би удахгүй аваад өгчихнө гэхээр нь хулгайлсныг нь мэдсэн. 7 хоногийн дараа Э манай зурагтыг 216.000 төгрөгөөр аваад надад өгсөн. Надад ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-19 дүгээр хуудас/,

Гэрч Д.О мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн зээл гаргасан баримтыг шүүж үзэхэд Х.Б гэх хүн 42 инчийн Дайвүү /Daewoo/ маркийн зурагт 200.000 төгрөгөнд барьцаанд тавиад 05 сарын 12-ны өдөр буцааж авсан байсан. Ломбарданд би өөрөө тогтмол суудаг учраас ямар хүн ирж тавьсаныг санаж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹02/546 дүгнэлт /хэргийн 25-26 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 16 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 47 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Х.Э нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 8-182 тоотод оршин суух иргэн Р.С өвлийн орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн Даевоо маркийн зурагтыг хулгайлан авч 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Х.Эн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 сарын 07-ны өдөр Бунхан гээд газарт найз Б 0.75 литрийн Хараа нэртэй архи уусан. Тэгээд мөнгөгүй болоод эгч С мөнгө авах гээд 16 цагийн орчимд хашаанд ороход хүн байхгүй байсан. Тэгээд зурагтыг нь тавьчихаад буцаагаад аваад өгчихнө гэж бодоод онгорхой цонхоор нь ороод хойморт нь байсан 42 инчийн Дайвүү /Daewoo/ маркийн зурагтыг аваад таксинд суусан. Явж байхдаа Б Сансарт хүрээд ир гэж дуудаад Б гуйж байгаад бичиг баримтаар нь 180.000 төгрөгөнд тавиулсан. Би Б хэлэхдээ манай эгчийн зурагт асууж байгаад тавьсан хулгай хийсэн талаар хэлээгүй. Би ганцаараа хулгай хийсэн. Ингээд тавьсаны 5 хоногийн дараа 05 дугаар сарын 12-ны өдөр зурагтыг ломбарднаас аваад С эгчид өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 42-46 дугаар хуудас/,

Хохирогч Р.С мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 сарын 08-ны өдөр өглөө гэрээсээ 09 цагт гарсан. Гэрээсээ гарахдаа гал тогооны цонхоо онгорхой орхиод хаалгаа цоожлоод явсан. Орой 22 цагт гэртээ ирэхэд хаалга ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй гал тогооны цонхоор хулгайч ороод том өрөөнд байсан 42 инчийн Дайвүү /Daewoo/ зурагт аваад явсан байсан. Зурагт алга болсоныг мэдээд шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-19 дүгээр хуудас/,

Гэрч Д.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн зээл гаргасан баримтыг шүүж үзэхэд Х.Б гэх хүн 42 инчийн Дайвүү /Daewoo/ маркийн зурагт 200.000 төгрөгөнд барьцаанд тавиад 05 сарын 12-ны өдөр буцааж авсан байсан. Ломбарданд би өөрөө тогтмол суудаг учраас ямар хүн ирж тавьсаныг санаж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹02/546 дүгнэлт /хэргийн 25-26 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 16 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Э прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Х.Э нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Х.Э холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Х.Э ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.