Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2024/00461

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2021/01258/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Жавхлантөгс даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, өөрийн байранд оршин байгаа, ******* газар /утас *******/,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, өөрийн байранд оршин байгаа, ******* газар /утас *******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, *******, ******* тоотод оршин суугаа, ******* овогт ийн /утас /,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, *******лол, , од оршин суугаа, овогт /утас / нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

Гэм хорын хохиролд 32,429,67 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгч ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч Б.,

Хариуцагч Д.,

Хариуцагч Д.ы өмгөөлөгч Б.Содболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Алтжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* газар болон ******* газар нь хариуцагч Б., Д. нарт холбогдуулан гэм хорын хохиролд 32,429,067 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

компаниас газрын харьяа Дархан-Уул аймаг дахь т 2014-2017 онд буудай хадгалуулсны төлбөрт 58,589,351 төгрөгийг төлөх ёстой байсан. Энэ нь баримтаар 49,686,780 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн баримт авагдсан. Харин 17,644,800 төгрөгийг салбарын ажилчдын дандсанд болон бэлнээр хийсэн болохыг шинжээчийн дүгнэлтүүдэд маш тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл 17,644,800 төгрөг компанийн албан ёсны дансанд орохгүйгээр тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд бэлнээр, эсхүл байгууллагын ажилчдын дансаар орсон нөхцөл байдал тогтоогдсон.

Тухайн үед улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Б. нь 2015 оны 0 сарын 22-ны өдөр 2,500,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг бэлнээр авсан баримт байдаг. Мөн ХХК-д буудлын төлбөр гэж 727,900 төгрөгийг шилжүүлсэн. т ажилладаг гэх хүний дансаар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2,061,000 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 950,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 4,397,000 төгрөгийг тус тус бэлнээр авсан нөхцөл байдал тогтоогдсон.

Нягтлан бодогч Д.ы хувьд дансаар дамжуулан 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан санхүүгийн баримт байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч өгсөн мэдүүлэгтээ тухайн 5,000,000 төгрөгийг хэн рүү шилжүүлж өгсөн талаар тодорхой мэдүүлдэггүй. Гэрчээс тодруулсны дараа хариуцагчийг тодорхойлох хүсэлттэй байгаа. Буудай хадгалуулсны төлбөрийг улсын нөөцийн газарт хэрхэн зарцуулсан талаар санхүүгийн баримт огт байхгүй.

Улсын нөөцийн газарт 2015-2017 оны хооронд цахилгаан ашигласны төлбөрт 27,495,041 төгрөгийг ХК-д шилжүүлсэн байдаг. компаниас буудай хадгалсан цахилгааны төлбөрөө 2017 оны 0 сарын 27-ны өдөр ы нөхөр дансанд 1,402,008 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дансанд 1,514,337 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,790,667 төгрөг, дансанд 1,146,160 төгрөгийн төлбөрийг тус тус тушаасан байдаг. Дээрх цахилгааны төлбөрийг төрийн байгууллагаас Цахилгаан түгээх сүлжээ компанид тушаасан баримт байхгүй.

Тус улсын нөөцийн газарт ажиллаж байсан гэх хүн 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарыг хүртэл ажилласан хүний нөөцийн баримт байгаа. Энэ хүний дансанд 3,813,595 төгрөгийг шилжүүлээд цалин хэлбэрээр олгосон. олгох цалин 1,628,042 төгрөгийг Б. данс руу шилжүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Дээрээс нь гэх хүнд 376,377 төгрөгийн цалинг бодож, шилжүүлсэн. Нийт зөрчил нь 5,878,014 төгрөг тогтоогдсон. Энэ төлбөрийг хариуцагч Д.аас нэхэмжилнэ. Б. мэдүүлэгт тухайн байгууллагад хэдийн хугацаанд ажилласан, цалингийн картыг хэн эзэмшиж байсан талаар маш тодорхой дурдсан байгаа. Дээрх мөнгөнүүдийг хэрхэн зарцуулсан талаар санхүүгийн анхан шатны баримт байхгүй учраас төсвөөс гарсан зардлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй. Ажлаас чөлөөлөгдсөн ажилтны цалинг өөр хүний дансанд шилжүүлснээр нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг төрөөс төлсөн. Энэ нь нийтдээ 1,846,032 төгрөг тооцогдсон. Иймд хариуцагч Б.аас нийт 15,358,443 төгрөгийг, хариуцагч Д.аас 15,492,158 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

Хариуцагч нарын зүгээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх мөнгийг байгууллагын үйл ажиллагаа, засвар үйлчилгээнд зарцуулсан гэх тайлбарыг өгдөг. Гэтэл энэ талаар санхүүгийн баримт огт байдаггүй. зүгээс зарцуулалтынхаа талаар холбогдох баримтаа гаргаж өгвөл нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах бүрэн боломжтой гэдгийг тайлбарлаж өгсөн ч өдийг хүртэл нэг ч баримт гаргаж өгсөнгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

2.Хариуцагч Б. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Би 2014-2017 оны зарцуулалттай холбоотой баримтыг үндсэндээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ т урсгал засварын мөнгө гэж байдаггүй. Дархан-Уул аймгийн нь Монгол Улсын хэмжээнд 2 дугаар байранд ордог том салбар юм. Хадлан тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бэлтгэх, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан гаргасан оновчтой шийдвэр гаргаж ажилладаг. Би тухайн нөөцийн салбарын даргаар 2010 онд томилогдон ажилласан. Тэр үед машин техник, технологи, тоног төхөөрөмж, ажлын байр гэх зүйлүүд муудсан байдалтай байсан. Тухайн үед нийт 34 салбараас хамгийн сүүлийн байранд ордог байсан. Энэ бүгдийг засаж, сайжруулахын төлөө нягтлан бодогч бид хоёр гар нийлээд хамтран ажилласан. компанитай асуудал нь гэрээнд агуулахад гарсан гэмтэл, засвар үйлчилгээний зардлыг тусгасан байдаг. Манай улсын нөөц үйл ажиллагаа явуулдаг 4 объекттой. Одоог хүртэл эрчимтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тухайн үеийн удирдлагууддаа Буудайн агуулах-аас төвлөрч буй орлогыг 4 объектын засвар үйлчилгээнд зарцуулахаар аман тохиролцоо болсон. Би 2023 оны 1 сарын 06-ны өдөр 2015-2017 онуудад хийгдсэн ажлуудыг жагсаагаад нярав, механикаар ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан ч хүлээж аваагүй. Хүмүүсийн дансаар мөнгө орсон гарсан гэх асуудал байгаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өвс тэжээл хүлээн авах мэт гэнэтийн шийдвэр гардаг. Энэ шийдвэрүүдэд зарцуулах зардлыг төсөвт тусгаж өгдөггүй. Мөн засвар үйлчилгээтэй холбоотой урсгал зардлуудад нэг ч удаа мөнгө тавьж өгөөгүй. Үүнийг бүгд мэднэ, одоо удирдаж байгаа хүмүүс ч ойлгож байгаа. Дээрх мөнгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан нь үнэн. Харин хувьдаа завшиж, хоноцын сэтгэлээр хандаж ажиллаагүй юм. Орж ирсэн мөнгийг ажилчдынхаа дансаар авсан тохиолдол байгаа. Тэгээд тухайн ажлыг хариуцаж байгаа хүний данс руу шилжүүлж байсан. Жишээлбэл Хонгор сумын шар усны үер болох үед зарцуулалт хийсэн. Машин, техникийн гэмтлийн засвар үйлчилгээнд зарцуулж байсан. Үүнийг миний бие газрын удирдлагуудад танилцуулахад ажлуудыг хийгдсэн болохыг хүлээн зөвшөөрсөн. Нэг ч удаа хувьдаа завшсан, завших санаа бодол төрсөн зүйл байхгүй. Намайг удирдаж байх үед сүүлийн 4 жилийн хугацаанд манай салбар байгууллага Улсын хэмжээнд үйл ажиллагаагаараа тогтмол эхний 3 байранд шалгардаг байсан. Улаанбаатар хот руу багаж, техник авах гээд Зил 130 машинтайгаа явах үед дугуй авах мэт зардал гардаг. Энэ мэт зардлын баримтыг цуглуулж, хадгалсан зүйл байхгүй. Үнэхээр ажилдаа зарцуулсан болохоор эцэст нь гэмт хэрэгт холбогдоно гэж санасангүй. Хувьдаа зарцуулаад шамшигдуулсан зүйл байхгүй. Тухайн үед ажилчдын хоол, унаа, шатахуун, засвар үйлчилгээний зардалд зарцуулсан. Ажил бүрийг хариуцаж байсан ажилтнуудад санхүүгийн баримт байх ёстой гэж бодож байна. Ерөнхий нягтлан бодогч бид хоёрыг анх ажил хүлээж авах үед 2.5 тэрбум төгрөгийн авлагатай байсан. Үүнийг 1.5 тэрбум төгрөгийг барагдуулж ажилласан. Хувьдаа зарцуулсан эсэхийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Автомашины техникийн эвдрэл гэмтэл байнга гардаг. Үүнийг тухайн ажилчны данс руу нь шилжүүлж байсан тохиолдол байгаа. Нийт хийсэн ажлын зардлаа тооцохоор надаас нэхэмжилж байгаа мөнгөнөөс хэтэрсэн тооцоо гарч байгаа. Зарим үед нягтлан болон миний зүгээс мөнгө гаргаж үйл ажиллагаа явуулж байсан.

Миний бие жолоочтойгоо Улаанбаатар хот руу Зил 130 маркийн чиргүүлтэй машинтайгаа явсан. Энэ үед дөрвөн дугуй, аккумлятор, хроп гээд 2,000,000 төгрөгийг авсан. 12 дугаар сарын 27-ны өдөр дансаар орсон 2,600,000 төгрөгийг тракторын том дугуй авсан мөнгө гэж бодож байна. 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 958,950 төгрөгийг Хонгор суманд шар усны үер болох үед газартаа мэдэгдээд аврагчид болон манай салбарын ажилчид нийлээд ажилласан. Тухайн үед гардсан нэлээдгүй зардал гарсан. Үүнийг дансаар шилжүүлэн авсан гэж бодож байна. Өөрөөр хэлбэл ажлын хэсгийг ахалж байгаа хүний данс руу зардлын мөнгийг нь шилжүүлээд шуурхайн хурал дээр танилцуулдаг байсан. Тэгэхээр байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулсан болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

3.Хариуцагч Д. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нэг ч төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улсын төсвийн тухай хуулийн 4.1.6-т зааснаар "улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг хэлдэг. Тэгэхээр 2014-2017 оныг хүртэлх бүх төсвийг гаргаж өгсөн. Энэ төсөвт компаниас орж ирсэн нэг ч төгрөг байхгүй. Яагаад гэвэл энэ нь улсын төсөвт суутгагдаагүй хууль бус гэрээ юм. Миний бие үүнийг 2017 оны сүүлийн үед мэдэж авсан. Би төсөвт нийлүүлэх талаар удирдлагуудад мэдэгдэхэд чамд хамаагүй, дуугүй бай, чамайг хална шүү гэх мэтээр дарамталдаг байсан. 2014 оны тайланд компанийн мөнгөнөөс 6,000,000 төгрөгөөр 40 тонны элеваторыг 100 тонн болгосон зардлын баримт надад өгсөн. Би үүнийг нь баланстаа тусгаад дээд газартаа очиход миний толгойг хяргах шахсан. Би гэхдээ балансаасаа хасаагүй. Би тухайн үед энэ гэрээний дагуу олж буй орлогыг улсын төсөвт суутгуулаад 20%-ийг нь улсын орлогод, 80%-ийг нь байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулахаар хууль тогтоомжид нийцүүлэн зарцуулах талаар хэлж байсан. Гэтэл миний дууг хорьж, дарамтлаад биед минь халдаж байсан тохиолдол байгаа. Хүчин төгөлдөр бус гэрээ учраас дээрх мөнгийг бид хоёр хариуцах боломжгүй. Энэ асуудлыг шийдвэрлэж дууссаны дараа холбогдох хүний луйврыг шалгах газарт нь шалгуулна. Ямар ч байсан үнэн зөвийг тогтооно. Намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн ч шүүхийн шийдвэрээр тэтгэврээ тогтоолгосон. Намайг шударгаар ажилласны төлөө ажлаас халсан. Намайг ажлаас чөлөөлөгдөх үед тооцоогүй гэх тойрох хуудас байгаа. Намайг олон удаа шалгасан ч нэг зөрчил илрээгүй. Би 2016 онд Монгол Улсын итгэмжлэгдсэн аудитораар шалгарч байсан. Авлигатай Тэмцэх газрын комиссар Эрдэнэбаатар гэх хүний намайг гэрчээр 2 удаа асуусан. Өөр оролцогчийн хувиар намайг нэг ч удаа гарын үсэг зуруулахгүйгээр гэх прокурортой хамтраад тогтоол гаргасан. Үзгийн хошуугаар хүний амьдралыг тоглож болохгүй. Би 2016 оны 1 сард Монгол Улсаа төлөөлөөд Шинэ Зеланд улсад зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явсан. Би Олон улсын хэмжээний мастер цолтой. Тухайн байгууллагад ажилласнаас хойш спортоос хөндийрөөд ажлын төлөө мал болтлоо зүтгэсэн. Нэг ажлыг ард нь гартал, үнэн шударгаар зүтгээд дуусгадаг. Миний хөдөлмөрийг үнэлээд олон шагнал олгож байсан. Намайг Шинэ Зеланд улс руу явсан хойгуур тухайн мөнгөнүүд шилжүүлсэн байдаг. Бэлтгэл сургуулилт хийх гээд өмнө нь ажлаасаа түр чөлөөлөгдсөн байдаг. Намайг ажилдаа эргээд ирэхэд газартай нэгдчихсэн байсан. Энэ урсгал зардлын төсөв гэж ирдэггүй нь үнэн юм. газрын скаладны түрээсийн төлбөр 2,500,000 төгрөгийг би огт мэдэхгүй. Маргад буудал руу 727,900 төгрөг шилжүүлсэн байна. Дээд газрын дарга нар ирээд буудалд буугаад идэж, уух зүйлээ даалгадаг. Манай улсын төр засгийн байдал ийм л байдаг. Миний хувьд гэх компанитай огт хутгалдаагүй. Ус баясгалант ХК-руу худгийн ажлын урьдчилгаа төлбөр 12,500,000, үлдэгдэл 13,000,000 төгрөг нийт 25,500,000 төгрөг шилжүүлсэн байна. Гэхдээ энэ худгийн үндсэн хөрөнгө нь бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл төсөвт суутгагдаагүй учраас хууль бус байгаа юм. Намайг хэлэхээр ална, буудна гэж дарамталдаг. ерөнхий газарт шаардлагатай сэлбэг, хэрэгсэл гээд 2,490,000 төгрөгийг огт мэдэхгүй. Мөн Хонгорын үрийн агуулахын бэлтгэл ажил гэх 3,000,000 төгрөгийг огт мэдэхгүй. Үнэхээр нүдэнд харагдахаар хийсэн ажлуудыг нь миний баталж чадна. гийн данс руу агуулахын бэлтгэл ажил гээд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг надад мэдэх боломж байхгүй. Би өнөөдрийг хүртэл, хуульч, шүүгч байтугай үнэн зөвийн төлөө явсан. Би санхүүч, эрх зүйч мэргэжилтэй учраас хууль зөрчихийг хүсдэггүй. Миний хувьд гэрээний дагуу олох орлогоо улсын төсөвт суутгах талаар илэрхийлдэг. Намайг гэр бүлтэй минь хамт Авлигатай тэмцэх газраас ухаж, шалгасан ч юу ч тогтоогдоогүй. Би угаасаа хууль зөрчих үйлдэл хийгээгүй. Харин ч шударга байж, хувьдаа шамшигдуулсан зүйлийг илрүүлж ажилласан. Гэхдээ үнэн хэзээ ч ялдаг. , , нартай холбоотой асуудлын талаар тайлбар өгье. Би ийг огт танихгүй. 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тушаал гаргасан. Би энэ үед бэлтгэл, тэмцээндээ гараад явсан. Тооцооны нягтлангаар Пүрэвжаргал гэх хүн ажиллаж байхдаа бодсон тул надад холбогдохгүй. Манай байгууллагад санхүүч мэргэжилгүй гэх хүнийг нягтлангаар томилж байсан. Тэгээд ажлаа хийж чадахгүй байсан тул ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ хаягдалчин гэх ажил дээр байсан гэх хүнийг харуулын ажилтан болгосон. Тооцооны нягтлан ийг хаягдалчин гэх ажил дээр томилсон. нь харуулчаар ажиллаж байх үедээ эрүүл мэндийн улмаас акт авсан. Тэгээд зүгээс өргөдлөө өгөөд халагдахаар болсон. Анх тог цахилгаангүй, балгас шиг конторт орж байсан. ын хувьд олон бүтээн байгуулалт хийсэн. Нэг жишээ нь архивын өрөөг засварлаж, шинэчилсэн байдаг. Би зөв голдиролд нь оруулж, тайлан баланстаа тусгаж ирсэн. Хэрвээ тэгэхгүйгээр хүмүүсийн дарамтын дагуу хийвэл өөрөө шоронд орно шүү дээ. Би ажил хүнийг голохоос, хүн ажлыг голохгүй гэх үүднээс сэтгэлээсээ хөдөлмөрлөж ирсэн. Хүмүүсийн цалин гэж олгож байгаа мөнгөөр засвар үйлчилгээнд зарцуулсан байдаг.

Намайг 2017 онд Шинэ Зеланд улс руу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах үед газраас даргад дотооддоо зохицуулаад туслалцаа үзүүлээд дэмжих тухай албан бичиг ирсэн. Тэгээд дарга намайг ахын дансыг өгчих, 1,500,000 төгрөг шилжүүлье гэсэн. данс руу 1,402,000 төгрөг компаниас орсон. Тухайн мөнгийг тэмцээндээ зарцуулсан. Би олон газрын шүүх хуралдаанд оролцож явдаг. Намайг хотод шүүх хуралдаанд орох үед манай цахилгаан хаагдах гээд 1,211,000 төгрөгийг аваад цахилгааны төлбөртөө тушаасан байдаг. Надад дур мэдэж авсан нэг ч төгрөг байхгүй. Мөн ажилчны улсад төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын татварыг төлсөн мөнгийг нэхэмжлээд байгаа. Авлигатай тэмцэх газарт засвар үйлчилгээ хийсэн баримтуудаа өгсөн байдаг. гэх хүн бараг л сэтгэцийн өвчтэй болоод ажлаас гарах өргөдлөө өгөх гээд ирсэн. Надад гал гараад байгаа чийгтэй агуулахад засвар хийх шаардлагатай гээд ыг дуудаад уулзсан. Дараа нь намайг дуудаад картыг авхуулсан. Би картыг нь ад өгөхөд чи өөртөө байлгаж байгаарай гэж хэлсэн. Намайг ингээд ороосон байгаа юм. Би орж ирсэн цалинг нь бодоод хийсэн ажлын зарлага нь байгаа. Би үүнээс нэг ч төгрөгийг аваагүй. өөрөө ажлуудыг хийгээд зарцуулсан юм. гэв.

4.Нэхэмжлэгчээс Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5/, Пийк ом аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 6-42/, ******* газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хх-ийн 43-45/, ******* газрын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23/324 дугаар албан бичиг /хх-ийн 46, 49/, 2021 оны 10 сарын 13-ны өдрийн Хүсэлтийг хүлээн авах тухай 01 дугаар тогтоол /хх-ийн 47-48/, Б. гэрчийн мэдүүлгийн хуулбар /хх-ийн 130/, Хамтран ажиллах гэрээний хуулбар /хх-ийн 131-132/, гэрч ээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 133-135/, Гэрч Б.аас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 136-137/, гэрч Д.аас дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 140-141/, гэрч дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 142-143/, Төлбөрийн баримт /хх-ийн 144/ баримтуудыг гаргаж өгсөн.

5.Хариуцагч Д.аас 2014-2017 оны хадгалалтын хөлсний тооцооны хуулбар /хх-ийн 84-85/, ийн газарт гаргасан тайлбарын хуулбар /хх-ийн 86/, Д.ы Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн тайлбар /хх-ийн 87/, Дархан-Уул аймаг дахь ын даргын үүргийн дагуу тусгай дансны орлого, зарлагын хуулбар /хх-ийн 88/, тоот Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 89/, Монголын спорт сонирхогч мастеруудын холбоо /хх-ийн 91/, Д.ы ерөнхий газрын даргад гаргасан илтгэх хуудасны хуулбар /хх-ийн 92-95/, Дархан-Уул аймгийн албан бичгийн хуулбар /хх-ийн 96/, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх 2017 оны 10 сарын 20-ны 293 дугаар тогтоол /хх-ийн 97-98/, эмнэлгийн магадалгааны хуулбар /хх-ийн 99/, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын гаргасан Д.ы өргөдлийн хуулбар /хх-ийн 100-101/, Тойрох хуудас /хх-ийн 102/, 4/1738 дугаар ******* газрын албан бичгийн хуулбар /хх-ийн 103/, Дархан-Уул аймгийн -ын Дархан сум дахь УНХТА-ийн буудайн элеваторт хадгалагдсан НБМ болон улаан буудайн шигшилтээс гарсан хаягдлын тайлангийн хуулбар /хх-ийн 104/, ******* газрын 23/328 дугаар албан бичгийн хуулбар /хх-ийн 105/, Авлигатай тэмцэх газар Мөрдөн шалгах хэлтсийн дугаар албан бичгийн хуулбар /хх-ийн 106/, ******* газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 116 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 107-108/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

6.Хариуцагч Д.ы хүсэлтийн дагуу гэрчийн мэдүүлэг /хх-ийн 118-119/, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас ******* газрын 2014.01.01-2017.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга /2 дугаар хх-ийн 63-92/, ******* газраас Д.ы тойрох хуудас /2 дугаар хх-ийн 93-94/, нэхэмжлэгч ******* газрын хүсэлтийн дагуу гэрч М.гаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 156-157/, ******* газрын хүсэлтийн дагуу Эрүүгийн дугаар Б., Д. нарт холбогдох 12 хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл хавсралт /2 дугаар хх-ийн 165-224/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.******* газрын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23/324 дугаартай албан бичгээр ******* газарт хандаж ...Уг хэргийн улмаас манай байгууллагад учирсан 32,429,067 төгрөгийн хохирлыг иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлэн гаргуулж төсвийг хохиролгүй болгох шаардлагатай тул шүүхэд нэхэмжлэл гаргах болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж прокурор оролцуулж хамтран ажиллана уу гэсний дагуу тус газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор хүсэлтийг хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /1-р хх-ийн 46-48 дахь тал/

******* газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай албан бичгээр хамтран нэхэмжлэгчээр ******* газрыг оролцуулах тухай хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1902 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар ******* газрыг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулсан. /1-р хх-ийн 128, 145-146 дахь тал/

Нэхэмжлэгч нар газрын харьяа Дархан-Уул аймаг дахь ын даргаар ажиллаж байсан Б., нягтлан бодогчоор ажиллаж байсан Д. нараас төсвөөс олгогдсон 32,429,067 төгрөгийг гаргуулж төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1-р хх-ийн 1-2 дахь тал/

Нэхэмжлэгч ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ...Б.аас -наас газрын харьяа Дархан-Уул аймаг дахь улсын нөөцийн салбарт 2014-2017 онд буудай хадгалуулсны төлбөрт өгсөн мөнгөнөөс авсан 12,644,800 төгрөг, -наас буудай хадгалсан цахилгааны төлбөрөө өгсөн мөнгөнөөс Б. дансаар дамжуулж авсан 1,790,627 төгрөг, ажлаас чөлөөлөгдсөн болон цалинг нь өөр ажилтны дансанд хийсэн цалинд Нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварт суутгасан нийт мөнгө болох 1,846,032 төгрөгөөс 50 хувь болох 923,016 төгрөг, нийт 15,358,443 төгрөгийг, Д.аас -наас газрын харьяа Дархан-Уул аймаг дахь улсын нөөцийн салбарт 2014-2017 онд буудай хадгалуулсны төлбөрт өгсөн мөнгөнөөс авсан 5,000,000 төгрөг, -наас буудай хадгалсан цахилгааны төлбөрөөс бусдын данс луу шилжүүлж авсан 4,058,505 төгрөг, тус нөөцийн газарт ажиллаж байсан ыг 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 02 сар хүртэл хугацаанд ажилласнаар бодож 3,873,595 төгрөгийн цалин олгосон, 2015 оны 9, 10 саруудад ажилласан гэж 1,628,042.27 төгрөгийг бодож цалинг нь ыг данс луу шилжүүлсэн, ийг ажилласан гэж 376,377 төгрөгийг бодож цалингаас данс луу нь шилжүүлсэн нийт зөрчил нь 5,878,014.27 төгрөг болсон. Үүнээс Д.ы Б. дансаар зарцуулсан 5,510,637 төгрөг, ажлаас чөлөөлөгдсөн болон цалинг нь өөр ажилтны дансанд хийсэн цалинд Нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварт суутгасан нийт мөнгө болох 1,846,032 төгрөгөөс 50 хувь болох 923,016 төгрөг, нийт 15,492,158 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. /1-р хх-ийн 222-223 дахь тал/

Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасны дагуу Б.аас -наас газрын харьяа Дархан-Уул аймаг дахь улсын нөөцийн салбарт 2014-2017 онд буудай хадгалуулсны төлбөрт өгсөн мөнгөнөөс авсан 17,644,800 төгрөг, -наас буудай хадгалсан цахилгааны төлбөрөө өгсөн мөнгөнөөс Б. дансаар дамжуулж авсан 3,300,964 төгрөг, ажлаас чөлөөлөгдсөн болон цалинг нь өөр ажилтны дансанд хийсэн цалинд Нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварт суутгасан нийт мөнгө болох 881,920 төгрөг, нийт 21,827,684 төгрөгийг, Д.аас тэмцээнд явна гэж нөхрийнхөө дансаар дамжуулж авсан 1,402,008 төгрөг, -наас буудай хадгалсан цахилгааны төлбөрөөс бусдын данс луу шилжүүлж авсан 1,146,160 төгрөг, 2015 оны 9, 10 саруудад ажилласан гэж бодсон цалин 1,628,042.27 төгрөг, тус нөөцийн газарт ажиллаж байсан ыг 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 02 сар хүртэл хугацаанд ажилласнаар бодож 3,873,595 төгрөгийн цалин, ажлаас чөлөөлөгдсөн болон цалинг нь өөр ажилтны дансанд хийсэн цалинд Нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварт суутгасан нийт мөнгө болох 881,920 төгрөг, нийт 8,930,725.27 төгрөгийг тус тус гаргуулах гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлан шаардах эрхээ тодорхойлсон. /2-р хх-ийн 247-... дахь тал/

2.Хариуцагч Б. нь Гэм буруу дээрээ бол маргаагүй, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин дээрх мөнгийг би ажлын байрандаа зарцуулсан бөгөөд хувьдаа огт ашиглаагүй юм гэсэн тайлбар гаргаж үгүйсгэсэн.

Хариуцагч Д. нь Би буруугүй, дарга хий гэвэл би хийдэг, надад төлөх төлбөр байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

3.Хэрэг бүртгэлтийн хэргийг нээх тухай 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай мөрдөгчийн тогтоолоор ерөнхий газрын харьяа ******* газрын нягтлан бодогч нь ажлаасаа чөлөөлөгдсөн нэр бүхий хүмүүсийн тушаалыг гаргуулахгүйгээр 1-2 жилийн хугацаанд цалинг нь бодож хувьдаа авдаг, мөн өөрт хамаарал бүхий иргэдийн данс руу газрын данснаас их хэмжээний мөнгө шилжүүлэн хувьдаа авч улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ******* газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна. /1-р хх-ийн 5, 43-45 дахь тал/

4.Хэрэг бүртгэлтийн хэрэгт шинжээч томилж, Пийк ом аудит ХХКомпанийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтээр -тай байгуулсан гэрээний төлбөрөөс анхан шатны баримтын бүрдэл хангаагүй, зарцуулалтын тайлан байхгүй нэр бүхий ажилчдад дансанд шилжүүлсэн 17,644,800 төгрөг, -иас цахилгааны үнийг иргэдэд шилжүүлсэн гэх 7,060,222.72 төгрөг, Ажлаас чөлөөлөгдсөн байхад цалин бодож олгосон, ажил хийгээгүй ажилтанд цалинг бодож олгосон, цалинг нь өөр ажилтны дансанд шилжүүлсэн гэх 5,878,014.27 төгрөг, Ажлаас чөлөөлөгдсөн болон цалинг нь өөр ажилтны дансанд хийсэн цалинд Нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварт суутгасан тооцоо 1,846,032 төгрөг, нийт 32,429,067.99 төгрөгийн хохирол учирсан байна гэжээ. /1-р хх-ийн 6-42 дахь тал/

5.Хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт гэрчээр Б., Д. нар гэрчийн мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхдөө гэм буруугийн асуудалд маргадаггүй учир 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1- дэх хэсэгт заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж, хохирогч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Аймгийн газрын Ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрт хариуцагч Б., Д. нар гомдол гаргах эрхгүй, зөвхөн ******* газар гомдол гаргахаар шийдвэрлэж, гомдол гаргаагүй учир хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч Д. гэм буруу дээрээ маргаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, энэ зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ. гэж заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолд гомдол гаргаагүй байх тул шүүх энэ талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

6.Нэхэмжлэгч ******* газар, ******* газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу бодит хохирлын хэмжээг тогтоох үүргээ биелүүлээгүй, хариуцагч Д. гэм буруу дээрээ маргаж байгаа боловч түүний өмгөөлөгч Б.Содболдын хохирлыг тодорхойлоогүй талаарх хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй.

7.Хариуцагч Б. ...гэм буруу дээрээ маргаагүй боловч хохирлыг хариуцахгүй, би огт хувьдаа ашигласан зүйл байхгүй... гээд тухайн мөнгөөр хийсэн ажлын зургийг нотлох баримтаар шүүх хуралдаанд гаргаж өгснийг нэхэмжлэгч ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй, эдгээр хийсэн ажлын үр дүнг одоо ашиглаж байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Гэтэл төрд учруулсан хохирол бодитой эсэх нь эргэлзээтэй, үүнийг дан ганц шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон нь учир дутагдалтай.

8.Нэхэмжлэгч тал хариуцагч нараас хохирлыг хуваарилж буй боловч хариуцагч Д.аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Б.ын шийдвэрээр гаргасан гэсэн хариу тайлбарыг үгүйсгэх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоогүй, Пийк ом аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч Б.аас 21,827,684 төгрөгийг, хариуцагч Д.аас 8,930,725.27 төгрөгийг нэхэмжилж буй боловч ямар үндэслэлээр хуваан хариуцуулан нэхэмжилж буй үндэслэл нь тодорхойгүй байна.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасан.

Гэвч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой байх, үндэслэлтэй байх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу зохигчийн зөвшөөрлийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 зүйлийн 41.1.3, 41.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч нар нь төсвийн байгууллага, гаргаж буй нэхэмжлэл нь төлбөр гаргуулж төсөвт оруулах учир улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан ******* газар болон ******* газрын нэхэмжлэлтэй Б., Д. нарт холбогдох 30,758,409.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 зүйлийн 41.1.3, 41.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* газар, ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС

 

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

 

М.ОЮУНЦЭЦЭГ