Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 146/ШШ2024/00073

 

2024      04          10                                           146/ШШ2024/00073

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Нэхэмжлэгч: """""""""""""хэлтэс /РД:""""""""""/

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: """"""""""""" газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: """"""""""""" аймаг, """"""""""""" сум, """"""""""""" баг Өл 12-5 тоотод оршин суух, """"""""""""" овогтой """""""""""""ын Ц""""""""""""" /РД:"""""""""""""/-д холбогдох,

Малын тоо толгойн албан татвар 722,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч """"""""""""" аймгийн """"""""""""" сум дахь сум дундын """"""""""""" газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Ц нь """"""""""""" аймгийн """"""""""""" сумын """"""""""""" багт оршин суудаг малчин. Б.Ц нь 2021-2022 оны малын тоо толгойн албан татвараа төлөөгүй байна. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд нь албан татвар төлөгч байна” гэж заасан байх бөгөөд хуульд заасны дагуу малчин тухайн жилийн малын тоо толгойн албан татварыг төлөх үүргийг хүлээдэг. Б.Ц нь 2021-2022 оны малын тоо толгойн албан татварыг төлөөгүй байх тул түүний 2021 оны татвар 246,750 төгрөг, 2022 оны татвар 475,500 төгрөг нийт 722,250 төгрөгийн малын тоо толгойн албан татварыг төлж барагдуулж өгнө үү.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тус тус заасны дагуу төрд учирсан хохирлыг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх олгогдсон байх тул прокурор нь малын тоо толгойн албан татварыг төлөх үүрэг бүхий малчин, мал бүхий этгээдээс нөхөн төлүүлэхээр нэхэмжпэл гаргах үндэслэлтэй байна. “Төсөв” гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг хэлэх бөгөөд малын тоо толгойн албан татвар төлөхгүй байгаа нь төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрт хохирол учруулж улмаар энэ нь нийтийн ашиг сонирхол хөндөгдөх үр дагавартай юм. Иймд Хархорин сумын Вангийн овоо багт оршин суух Б.Цаас малын тоо толгойн албан татвар 722,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч """"""""""""" хэлтэс нь хариуцагч Б.Цад холбогдуулан Малын тоо толгойн албан татвар 722,250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлага 722,250 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрдөг. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн 722,250 төгрөгийг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч """""""""""""хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба нэхэмжилсэн 722,250 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21,884 төгрөгийн 50 хувь болох 10,942 төгрөгийг хариуцагч Б.Цаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Б.Цаас 722,250 /долоон зуун хорин хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 10,942 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА