Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2024/00084/И |
Дугаар | 146/ШШ2024/00074 |
Огноо | 2024-04-11 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 146/ШШ2024/00074
2024 04 11 146/ШШ2024/00074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн """""""""""" сумын 5 дугаар баг """""""""""" 1-5 тоотод оршин суух, 1995 онд төрсөн, эрэгтэй, 29 настай, """""""""""" овогтой """""""""""" н С"""""""""""" /РД:"""""""""""" /-ийн хүсэлттэй,
Хамтран амьдарч байснаа тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.С, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.С нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С би Э.Хтай 2015 онд танилцаж 2017 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин С.Сг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш бид хоёр хамт нэг гэрт амьдарч байгаад 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүнд өвчний улмаас өөд болсон. Ингээд насанд хүрээгүй хүүхэддээ хагас өнчний тэтгэмж тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд намайг Э.Хтай 2017 оноос 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.
Бид хоёр 2015 онд танилцаад 2017 онд гэр бүл болсон. 2018 онд охин маань төрсөн. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хамт амьдарч байгаад эхнэр маань хүнд өвчний улмаас нас барсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан учир шүүхээр хамтран амьдарч байснаа тогтоолгох гэсэн юм гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.С нь Э.Хтай хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.С, Жол овогтой Эрдэнэ-Очирын Хажид нар 2017 оноос гэр бүл болж 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч, тэдний дундаас охин С.Сг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, гэрч Э.Доржсугарын ... Ц.С, Э.Х нар нь 2017 онд танилцаж гэр бүл болсон бөгөөд хамтран амьдарч байсан. Тухайн үед Ц.С, Э.Х нь хурим найр хийж байсан. Гэр бүлээ батлуулаагүй байсан. Тэгээд 2024 оны 02 дугаар сард манай эгч Э.Х нь өвчний улмаас нас барсан. Одоо С.Сд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүйн улмаас шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Манай төрсөн эгч болохоор энэ талаар сайн мэднэ... гэх мэдүүлэг, гэрч Ц.Дгийн ... Ц.С, Э.Х нар нь 2017 онд танилцаж тухайн ондоо хуримаа хийж гэр бүл болсон. Гэр бүл болоод 2018 онд охин С.С нь төрсөн. Гэр бүлээ яагаад бталуулаагүйг сайн мэдэхгүй байна. Талийгаач Э.Х 2024 оны 02 дугаар сард өвчний улмаас нас барсан. Охин С.Сд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүйн байсан. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэсэн. Ц.С, талийгаач Э.Х нар нь 2017 онд гэр бүл болсон дундаасаа нэг охинтой, 2017 оноос 2024 оны 02 дугаар сарыг хүртэл хамтран амьдарч байсныг баталж байна...” гэх мэдүүлэг, багийн засаг даргын тодорхойлолт, гэрэл зураг, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Э.Х 2024 оны 02 дугаар сарын 16-нд өвчний улмаас нас барсан нь нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.
Охин С.Сгийн эх Э.Х нас барсны улмаас тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохын тулд хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгох үндэслэл үүссэн байна.
Иймд Ц.Сийг Э.Хтай 2017 оноос 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА