Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/02291

 

 

 

 

 

 

 

 

 

       2024             04              26                                            184/ШШ2024/02291

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 278,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* *******” ХХК нь *** 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 77573 тоот зээлийн гэрээг байгуулан эрх нээсэн. 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9,9 хувийн хүүтэй 271494 тоот дугаартай зээлийг Хас банк дахь 5002854857 тоот дансанд шилжүүлэн авсан. Зээлдэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 100,000 төгрөг, хүүнд 178,200 төгрөг нийт 278,200 төгрөгийн төлбөртэй байгаа тул уг төлбөрийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 278,200 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 278,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн хариу тайлбар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 278,200 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 4,498 төгрөг, хариуцагчаас 4,498 төгрөгийг тус тус гаргуулан “******* *******” ******* ХХК-ид буцаан олгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 278,200 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 8,996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 4,498 төгрөг, хариуцагч *******аас 4,498 төгрөгийг тус тус гаргуулан  “******* ******* *******” ХХК -ид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        ***