| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/03574/И |
| Дугаар | 184/ШШ2024/02293 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2024/02293
2024 04 26 184/ШШ2024/02293
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,370,077.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* *******” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *** тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 1,999,900 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ббсб-иас олгосон зээлээр “Сайн интернэшнл” ХХК-иас Самсунг UE50TU7002UXCE загварын зурагт худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт эргэн төлөлтийг огт хийгээгүй болно. Иймд зээлийн гэрээний 3.2, 7.2 дугаар хэсэгт заасан нөхцөл байдлыг хариуцагч үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэлд 1,393,365.2 төгрөг, хүүнд 865,744.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 102,467.85 төгрөг, нотариатын зардалд 8,500 төгрөг нийт 2,370,077.3 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,370,077.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 250,000 төгрөгөөр, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 120,077.3 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,370,077.3 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 2,370,077.3 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 250,000 төгрөгөөр, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 120,077.3 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,370,077.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 250,000 төгрөгөөр, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 120,077.3 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******гаас 24,436 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,872 төгрөгөөс 24,436 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* ******* *******” ХХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***