| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/03572/И |
| Дугаар | 184/ШШ2024/02295 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2024/02295
2024 04 26 184/ШШ2024/02295
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***,
Хариуцагч: *** нарт хол*******ох
Зээлийн гэрээний үүрэгт 9,334,630.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь “******* ******* ******* *******” ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтээ байгаагаа илэрхийлж 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1107450 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 18957 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг 2,9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй зээлсэн.. ... Зээлдэгч нар нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 420 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 5,494,489.96 төгрөг, зээлийн хүүд 3,782,627.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 44,513.2 төгрөг, нотариатын зардалд 13,000 төгрөг, нийт 9,334,630.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* ******* ******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт хол*******ох зээлийн гэрээний үүрэгт 9,334,630.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4,334,630.86 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь *******, ******* нарт хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 9,334,630.86 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 9,334,630.86 төгрөгийг хариуцагч *******, ******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4,334,630.86 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт хол*******ох зээлийн гэрээний үүрэгт 9,334,630.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4,334,630.86 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******, ******* нараас 82,152.045 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 164,304.09 төгрөгөөс 82,152.045 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* ******* ******* *******” ХХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***