| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00268/И |
| Дугаар | 103/ШШ2024/00223 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2024/00223
| 2024 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2024/00223 | ******* хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* гудамж-28, ******* цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* 15 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, ******* овгийн ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 308,773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь ******* овгийн ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 308,773 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 1400000486091 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр сарын 3.3 хувийн хүүтэй 210,000 төгрөгийг зээлээр авсан. нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу төлөхийг удаа дараа сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлөөгүй байна. Иймд аас 2024 оны 02 дугаар сарын 13-ны байдлаар төлөгдөөгүй байгаа зээл 210,000 төгрөг, зээлийн хүү 85,103 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,670 төгрөг, нийт 308,773 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* дүүргийн 3 дугаар хороо, Замчин 4-4 тоотод оршин суудаг. ******* ББСБ ХХК-иас 210,000 төгрөг хүү нэмэгдэж 308,773 төгрөг нэхэмжилснийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 308,773 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 308,773 /гурван зуун найман мянга, долоон зуун далан гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,956 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч аас 4,956 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ