| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00262/И |
| Дугаар | 103/ШШ2024/00228 |
| Огноо | 2024-04-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2024/00228
| 2024 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 103/ШШ2024/00228 | ******* хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******79 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ******* хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт, ******* дүүргийн 3 дугаар хороо, 29 дүгээр байрны 18 тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: *******
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч ******* нь ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч байгууллагын хаягаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс хариуцагч ХХК-ийн хаягаар мэдэгдэх хуудас удаа дараа хүргүүлсэн боловч дүүргийн дугаар хороо, 4 дугаар байр болон дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтуудаар хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тогтоогдсон үндэслэлээр /Ш32024/04960 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний бие хариуцагчийн хаягийг өөрөө олж авах, тодорхойлох боломжгүй байна. Иймд ХХК-ийн захирал , менежир нь нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг нь тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын -ны өдрийн /Ш32024/04960 дугаартай захирамж, хөдөлмөрийн гэрээний хуулбар, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 10 дугаартай тогтоол, гэсэн нэртэй мэссэнжир хаяг руу харилцсан захидлын хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: ХХК-ийн захирал , менежир нь нар нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагч *******, ХХК нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын -ны өдрийн /Ш32024/04960 дугаартай захирамж зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нар нь хаана оршин сууж байгаа албан ёсны хаяг нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.
ХХК нь ******* хот, дүүрэг, дугаар хороо, 4 дугаар байрны 13 давхарт үйл ажиллагаа явуулдаг байсан, захирал , менежир нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд нь 991123 дугаарын гар утастай, эхнэр нь 992734 дугаарын гар утастай, регистрийн дугаар нь 060 гэх мэдээллийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1, 118, 1 дугаар зүйлийн 1.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ХХК-ийн захирал Ц., менежир Д. нарыг эрэн сурвалжилж, оршин суух албан ёсны хаягийг олж тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагч нарыг эрэн сурвалжлах, түүний хаана оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Ц., менежир Д. нартай холбоотой бусад мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч *******д анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах д даалгасугай.
5.Хариуцагч нарын оршин суух албан ёсны хаягийг олж тогтоосон нөхцөлд хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ