| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00183/И |
| Дугаар | 103/ШШ2024/00234 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2024/00234
| 2024 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ2024/00234 | ******* хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* гудамж, 14 дүгээр байрны 2 давхарт байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* 5 дугаар гудамжны 18в тоотод оршин суух, овгийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 143,8**************,*******7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь овгийн холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 143,8**************,*******7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн нь "******* капитал" банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр цахим зээлийн эрхийн гэрээг цахимаар байгуулан, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 50,000 төгрөгийн цахим зээл авч, зээлийнхээ эргэн төлөлтөө одоог хүртэл хийгээгүй байна. Зээлдэгч аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 890 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь Цахим зээлийн гэрээний *******.4 дэх заалт: "Зээлдэгчийг зээл авах бүрт Nano Capital аппликейшн тухайн зээлд ногдох хүүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бүх зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг өөрийн Nano Capital аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар эргэн төлөхийг ******* ******* ББСБ ХХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно" гэх заалтыг зөрчсөн учир цахим зээлийн гэрээний *******.4 дэх заалтын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч аас үндсэн зээл 50,000 төгрөг, зээлийн хүү 74,1**************,*******7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,200 төгрөг, нийт 141,3**************,*******7 төгрөг, нотариатын төлбөр 2,500 төгрөг нийт 143,8**************,*******7 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* ******* ББСБ ХХК-ийн ХААН банкны 5*******28179455 тоот дансанд 143,8************** төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь 143,8**************,*******7 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан болох нь банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч овгийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 143,8**************,*******7 /нэг зуун дөчин гурван мянга, найман зуун жаран зургаан төгрөг, жаран долоон мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,9************** төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2,483 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч аас 2,483 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ