| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00228/И |
| Дугаар | 103/ШШ2024/00235 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2024/00235
| 2024 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ2024/00235 | ******* хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* *******-6, ******* *******-1, ******* банк байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүргийн 1 дүгээр хороо, хороолол, 22 дугаар байрны 56 тоотод оршин суух, овгийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,123,098,3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* банк ХК нь Э. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,123,098,3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч нь ******* Банк ХК-ийн тооцооны төвтэй 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/2018214-1 тоот зээлийн гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авч 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/2018321-2 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 2,295,000 төгрөг дээр 5,000,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 7,295,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай. цалингийн зээлийн зориулалтаар авсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/2018321-2 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр БГХ/2018321-2 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого, гэрийн эд хогшил зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дээрх зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 628,969.6 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 422,041.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 473.6 төгрөг нийт 1,051,485 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6.5. 7.1 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,871,030,5 төгрөг, зээлийн хүү 7,478,090,7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 728,977,1 төгрөг, нотариатын төлбөр 45,000 төгрөг, нийт *******,123,098,3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Э. холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******,078,098,3 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 45,000 төгрөг нийт *******,123,098.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн банкинд гаргасан хүсэлтийг хүлээн авч дараах нөхцлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт *******,078,098,3 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 45,000 төгрөг нийт *******,123,098.3 төгрөгийг хариуцагч нь бүрэн хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын дуустал сар бүрийн 30-ны өдрийн дотор 800,000 төгрөгөөр, үлдэх 6,323,098,3 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хариуцагч нь зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр харилцан тохиролцов гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банк ХК, хариуцагч нар нь төлбөр төлөх хугацаан дээр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх *******, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Э. холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,123,098,3 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь *******,123,098.3 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын дуустал сар бүрийн 30-ны өдрийн дотор 800,000 төгрөгөөр, үлдэх 6,323,098,3 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хариуцагч нь зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 116,782,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч оос 116,782,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ