Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2024/00240

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 10*******/ШШ2024/00240

******* хот

 

 

 

                                                           Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* ******* 5, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны 44 тоотод оршин суух, ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 16,415,401,*******8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* банк ХК-нь С. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 16,415,401,*******8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* банк нь овогтой 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ЗГ1105*******5*******712 тоот зээлийн гэрээгээр 1*******,510,000.00 төгрөгийг жилийн 18,0 хувийн хүүтэй, *******0 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021 оны 0******* дугаар сарын 29-ний өдөр ЗГ1105*******5*******712-А тоот зээлийн гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, дуусах хугацааг 202******* оны 06 дугаар 15-ны өдөр болгон нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай 202******* оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ1105*******5*******712 тоот зээлийн гэрээгээр зээлийн дүнг 14,000,000.00 төгрөгөөг нэмэгдүүлж, жилийн 18.0 хувийн хүүтэй, *******0 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Гэрээний хугацаа 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусах боловч 4,755,984.51 төгрөгийг 210 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд үндсэн зээл 14,740,**************4,7******* төгрөг, хүү 1,642,779,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******2,286,70 төгрөг нийт 16,415,401,*******8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* банкны нэхэмжлэлтэй, /РД:94051816/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,415,401.*******8 /арван зургаан сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун нэг төгрөг, гучин найман мөнгө/ төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,015,401,*******8 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,400,000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Хариуцагч нь тохирсон графикийн дагуу төлбөрөө төлөлгүй 2 сар хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргах эрхтэй болно гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банк ХК, хариуцагч нар нь төлбөр төлөх хугацаан дээр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 16,415,401,*******8 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь 16,415,401.*******8 /арван зургаан сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун нэг төгрөг, гучин найман мөнгө/ төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,015,401,*******8 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,400,000 төгрөгөөр төлөхөөр тохирсон хугацаанд төлөхгүй 2 хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 120,01******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч аас 120,01******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ