Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2024/00241

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 1******* өдөр

Дугаар 103/ШШ2024/00241

******* хот

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* гудамж, 14 дүгээр байрны 2 давхарт байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* 10 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, ******* овгийн т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14*******,9**************,*******7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь ******* овгийн т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 14*******,9**************,*******7 төгрөг гаргуулах гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн С. нь "******* капитал" банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр цахим зээлийн эрхийн гэрээг цахимаар байгуулан, улмаар 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 50,000 төгрөгийн цахим зээл авч зээлийнхээ эргэн төлөлтөө одоог хүртэл хийгээгүй байна. Зээлдэгч С.ээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 920 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь Цахим зээлийн гэрээний *******.4 дэх заалт: "Зээлдэгчийг зээл авах бүрт Nano Capital аппликейшн тухайн зээлд ногдох хүүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бүх зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг өөрийн Nano Capital аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар эргэн төлөхийг ******* ******* ББСБ ХХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно" гэх заалтыг зөрчсөн учир цахим зээлийн гэрээний *******.4 дэх заалтын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч С.ээс үндсэн зээл 50,000 төгрөг, зээлийн хүү 7*******,*********************,*******7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,800 төгрөг, нийт 144,4**************,*******7 төгрөг, нотариатын төлбөр 2,500 төгрөг нийт 14*******,9**************,*******7 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С. миний бие ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 14*******,9**************,*******7 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч С. нь 14*******,9**************,*******7 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14*******,9**************,*******7 /нэг зуун дөчин зургаан мянга, есөн зуун жаран зургаан төгрөг, жаран долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,059 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,529 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч С.ээс 2,529 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ