Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 148/ШШ2024/00144

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 148/ШШ2024/00144

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй 

 

иуцагч: ******* *******, ******* ******* нарт холбогдох 

 

Өөрийн өмч 5 толгой үхрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

иуцагч: Ц.*******, Т.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2020 ны 08 дугаар сарын 20-ны өдөр портер машинаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Б.Өлзийсүрэн би хамт Цагааннуур сум руу овогтой Дамба-Рэмпил, овогтой ******* нарт өөрийн тугалтай алаг үхэрээ маллуулахаар түр тавьсан ба уг алаг үхэр нь өсөж үржин 2023 онд бяруу тугал нийлсэн 5 толгой болсон /Эм үхэр 1, гунж 1, шүдлэн 1 бяруу, тугал 1/. Гэтэл 2022 оны 11 дүгээр сард , Т.Дээмээ нар нь охин Бумдарь, хүргэн Тулга нараа даган Сэлэнгэ аймгийн сум гэх газарт нутаг сэлгэн Үүрцайх гэх хүнтэй хамт өвөлжсөн ба 2023 оны 11 дүгээр сард буцан Цагааннуур сум руу нүүх гэтэл малыг нь өгөхгүй манай мал хэмээн барьцаалан манай мал гэх. Энэ талаар 2023 оны 11 дүгээр сард надад мэдэгдсэн ба 2023 оны 11 дүгээр сарын 27-нд би өөрийн хүргэн *******, Т.******* нартай хамт д гэх айлд өөрийн 5 толгой үхэрээ авахаар очсон боловч энэ бол манай мал шүүхдээд малаа аваарай гээд өгөөгүй болно. Тэгээд зэлэн дээр нь байсан өөрийн 3 толгой малын зургыг нь дараад авч чадалгүй буцсан. /нөгөө 2 үхэр нь бэлчээрт гарсан байсан, одоогоор 1 үхэр нь хээлтэй байгаа хүйтэн тэжээл муутай газар байгаа тул хээл хаях магадлал тун өндөр байна/ овогтой Дамба-Рэмпил, овогтой Дээмээ нар нь миний 5 толгой үхэрийг өсгөж маллаж байсан одоо бүрэн бүтэн байгааг хүлээн зөвшөөрч байгаа ба буцаан авах гэхээр гэх айлд байгаад өгөхгүй байна. Иймээс анх малаа өсгүүлэхээр түр тавьсан айл болох Х.Дамба-Рэмдил, Т.Дээмээ нараас миний 5 толгой үхэрийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хадам аав болох Б.Өлзийсүрэн нь н.Амарсайхан гэх хүний хамт 2020 оны намар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Ц.*******ынд тугалтай үхэр аваачиж өгсөн. Тухайн үхэр нь Ц.*******ынд байх хугацаандаа өсгөж үржээд 5 толгой үхэр болсон. 2022 оны хавар энэ айл Цагааннуур сумаас гэх газар руу нүүж очоод малаа маллаж байгаад буцаад 2023 оны намар малаа аваад нүүх болсон чинь нөгөө хамт байсан айл нь малын өгөхгүй байна гэж хэлэхээр нь бид 2 очиж малаа авъя гэж хэлээд тухайн айлд Т.******* эгч бид 3 очоод малаа авах гэтэл н.Үүрцайх гэх хүн ...энэ бол манай мал. Би өгөхгүй ... гэж хэлээд өгөхгүй байна. Би тухайн хүн ...ямар учиртай бол болохыг тайлбарлаж зургийн аваад,.. авч явах гэтэл ...үгүй манай мал. Би танай малыг өгөхгүй... гэж хэлээд өгөхгүй байгаа юм. Би энэ талаар цагдаагаас асуухад ...хүчээр авч болохгүй. Хүчээр авах юм бол хэрэгт холбогдох болно. ин иргэний хэргийн шүүхэд хандаж гаргуулж ав... гэсэн тул би шүүхэд хандсан. Намар намайг очиж авах гэж байхад муу байсан. Энэ өвөл хүнд байгаа онд орсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед нэг удаа очсон түүнээс хойш тухайн айлд очоогүй. Тухайн айлын хүн нь намайг ...Чи шүүхдэж байж малаа ав. Түүнээс нааш би малыг чинь өгөхгүй... гэж хэлээд мал өгөхгүй байгаа тул би хүнд нөхцөл байдалд орж байна. Уулан хариуцагч тал ...танай мал мөн. Та нар малаа ав... гэж байдаг. Гэтэл нөгөө хүн ...үгүй миний мал. Би өгөхгүй... гэж хэлээд өгөхгүй байна. Миний ойлгосноос тухайн айлд хариуцагчийн мал, бас дахин өөр 5 айлын мал байгаа бүгдийн манай мал гэж хэлээд авчихаад өгөхгүй байгаа гэсэн. Тэр хүнийг би 2 удаа л харсан. Нэр нь н.Үүрцайх гэсэн тухайн хар гэх газартаа байгаа юм шиг байсан гэв.

3. иуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яг адилхан. Үхэр бол н.Үүрцайхынд байгаа юм. Бид 2-ын 21 үхэр н.Үүрцайхынд байгаа юм гэв.

4. иуцагч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үхрүүд н.Үүрцайх гэх айлд байдаг. н.Үүрцайх гэх айлд манай охин, хүргэн 2 малын маллаж хөрш байх үед бид 2 малаа авч очиж хамт мал маллаж байгаад охин, хүргэн 2 2023 оны 6 дугаар сард малын хүлээлгэж өгсөн. Бид 2 намар нь малаа аваад буцаад нүүх гэтэл н.Үүрцайх ...танай хүүхдүүд миний малыг дутаачихсан... гэж хэлээд манай бүх малыг авчихаад өгөхгүй байгаа юм. Манай охин, хүргэн 2 Өмнөговь аймагт ажил хийж байгаа 2024 оны 6 дугаар сард н.Үүрцайхын малын авч өгнө гэж хэлсэн. Уулан манай хүүхдүүд н.Үүрцайхад малын буцааж өгсөн. Гэтэл н.Үүрцайх мал дутсан гэж хэлээд манайд байсан бүх хүний үхрийг хураагаад авчихсан. Би 11 сард очиход үхэр байсан. Сүүлд манай том хүүхэд очиход ...байна... гэсэн. Би 11 сараас хойш дахин очоогүй. Энэ хүмүүс манайд үхрээ тавьсан болохоор бид 2 руу нэхэмжлэл гаргасан. Намайг үхэр авч өг гэхээр нь би очоод үхрээ авах гэтэл өгөхгүй байгаа юм.

Манайд анх эр тугалтай үнээ авч ирсэн. Тухайн эр тугал нь одоо байсан бол шүдлэн болчихсон байх ёстой. Тэрийн бид төлнө. Бусад 4 тооны үхэр нь н.Үүрцайхынд байгаа юм. Намар ******* бид нар очиж үзээд зургийн аваад ирсэн гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Өлзийсүрэн нь хариуцагч Ц.*******, Т.******* нарт холбогдуулан Өөрийн өмч 5 толгой үхрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

1. Нэхэмжлэгч Б.Өлзийсүрэн нь хариуцагч Ц.*******, Т.******* нарт өөрийн өмчлөлийн тодорхой тооны үхрийг өгсөн, энэхүү үхрүүд төллөж одоо 5 тооны үхэр болсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч нарын хүлээн зөвшөөрсөн тайлбар, хэрэгт авагдсан фото зургаар тогтоогдож байна.

 

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Б.Өлзийсүрэн нь хариуцагч Ц.*******, Т.******* нараас 5 тооны үхрийг шаардах эрхтэй байх тул хариуцагч нараас 5 тооны үхрийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар 5 тооны үхрийн зүс, насны талаар маргаагүй болно.

 

иуцагч нар тухайн малууд өөрт нь байхгүй өөр хүнд байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч овогт ******* ******* , овогт ******* ******* нараас 5 тооны толгой үхрийг гаргуулж, нэхэмжлэгч овогт ******* Өлзийсүрэнд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

  3.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.

3.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН