Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2024/00186

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2024/00186

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* ******* гомдолтой,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* ******* холбогдох,

 

******* аймгийн ******* сумын ******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дарга

Хариуцагчийн өмгөөлөгч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь ******* аймгийн ******* сумын ******* ******* холбогдуулан ******* аймгийн ******* сумын ******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс гомдлын шаардлагын үндэслэлээ:

1. Шүүхэд гаргасан гомдолдоо: ... Би ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 2020 оны 08 дугаар сарын 10 -нд томилогдон ажилласан. Энэ маш хүндрэлтэй орчин, нөхцөл байдалд өөрийн гаргах ёстой хүчин чармайлт, нөөц бололцоогоос хэт давсан ачааллыг дааж, хуулийн хүрээнд хүний эрүүл эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилласан.

Гэтэл ******* сумын ******* даргаар томилогдсон үеэс эхлээд надтай хүнлэг бусаар харьцаж, байнгын ажлын байрны дарамт үзүүлж 2022 оны 05 дугаар сарын 09-нд энэ захирамжид дурдсан үндэслэлээр ажлаас халсан юм.

Улмаар нь өөрөө ******* даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, түүний ажлыг хийсэн болон нь намайг дахиад ажлаа хийгээчээ гэж гуйгаад уг ажлаас чөлөөлөгдсөн захирамжийг хүчингүй болгосноор дахин тус Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллах болсон.

Ингээд нь буцаад ******* даргын албан захирамжид томилогдсоныхоо дараа дахиад намайг ажлаа өг, би чамайг 5 сард ажлаас халсан биз дээ гэх мэтээр урьдын ажлын байрны дарамт дахин эхэлсэн. Ингээд би арга ядаад 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан. Гэтэл энэ хүсэлтийг хэлэлцэхгүй явсаар байгаад 2022 оны 09 дүгээр сарын 01-нээр миний өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үндэслэлээр бус 05 дугаар сард гаргаж байсан тушаалынхаа үндэслэлээр намайг ажлаас халсан. Ингээд би 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тушаал гардаж авснаар мэдсэн.

Иймээс би нь намайг хууль бус тушаал гаргаж ажлаас халсан, надад ажлын байрны дарамт үзүүлж арга буюу би ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан учраас намайг ажлаас хууль зөрчиж халсан гэж үзээд доорхи нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага; ... 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлүүлж, дэвтэрт төлснөөр бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүүхэд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ажлаас халагдах захирамжийг хүлээж авсан. Өөрөө бол 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл эмч байхгүй гэдэг шалтгаанаар ажилласан байдаг. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажлуулсны дараа 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халсан гэх ******* даргын захирамжийг өөрт нь авч ирж өгсөн. Хариуцагч талаас тайлбартаа ...ажлаа хаяж явсан... гэх мэтээр байхгүй болохоор гүтгэлгийн чанартай зүйл хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо манай хүүхэд ажилгүй байгаа учраас ажилгүй байгаа хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлнэ, ажилдаа эгүүлэн томилуулж, ажлаас халсан ******* даргын захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Тухайн үед маргаан таслах ажлын хэсэг ******* аймгийн ******* суманд байгаагүй. Тэр талаар бид мөн судалсан. Энэ талаар баримтаа хавтаст хэрэгт хавсаргасан. ******* аймгийн ******* суманд маргаан таслах ажлын хэсэг байдаг гэж ******* аймагт бүртгүүлсэн байсан. Суманд очоод маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх гэтэл сумын Тамгын газрын дарга н.Гантулга байхгүй гэсэн. Мөн ажил дээр нь очоод маргаан таслах салбар хэсэг байгаа талаар асуухад н.Батчулуун дарга ...Манайд ажлын хэсэг байхгүй... гэсэн тул шүүхэд хандсан. Энэ талаар өмнөх шүүх хуралдаан н.Батжаргал дарга ...манайд тэр талаар ажлын хэсэг байхгүй. Зүгээр бүртгэл л байдаг... гэж байсан.

Нэг зүйлийн тодруулж хэлье. Өмнөх тушаалыг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байдаг. 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өөрийгөө халагдсан гэдгийг мэдээгүй байх хугацаандаа манай охиныг ажлаас нь халах тушаал гаргасан. Бид тэр талаар мэдсэн чинь ямар зөвшилцөх үндэслэлгүйгээр өөрийнх нь албан тушаал хүчингүй болсон чинь ...чи ажилдаа ир... гэж дуудаад ажилд нь эгүүлэн авсан. 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тушаалын хувьд тушаал гаргах эрхгүй байсан учраас н.Батчулуун гэдэг хүн ын хийсэн шаардлагын дагуу буруу үйлдэл хийсэн гэж буцаан ажилд эгүүлэн томилсон. 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр тушаал гаргахад 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халагдсан тушаалаа мэдээгүй өөрийнх нь гарч очоогүй байсан учраас тэр тушаал нь манай охиныг эгүүлэн ажилд авах шалтгаан болсон гэв.

 

3. Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дарга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч намайг ажлаас дарамталж халсан мэтээр тайлбарласан байна. Нэгдүгээрт нэхэмжлэгч нэг зөрчлийн удаа дараа давтаж гаргасан. Би энэ талаар олон удаа шаардлага тавьж байсан. Нэгдсэн хурал дээр мөн хэлж байсан. Манай байгууллагын дотоод аудитын 2 шалгалтад хоёуланд нь унаж байсан. Урд жил дахин давтан давтан гаргаад байсан. Би тэр болгонд арга хэмжээ авч байсан. Хамгийн сүүлд цалингиийн арга хэмжээ авсан. Аудитаас ...2 жил дараалан төвөсийн том алдаа гаргаж байна. Эрүүл мэндийн эрхлэгчид хариуцлага тооцно уу... гэх албан бичиг ирсэн. Би үүнийг дагуу эрүүл мэндийн газрын даргатай уулзаж ...одоо эмчгүй боллоо. Ийм асуудал байна. Өмнө нь давтан зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байсан аудитын дүгнэлтээр ажлаас халах болсон тул дараагийн эмчийг бэлдэж өгнө үү... гэх талаар хэлж хэлээд шаардлагыг тавьж нэхэмжлэгч ажлаас халагдсан. Нэхэмжлэгч тухайн үед над дээр өргөдөл барьж орж ирээд ...Намайг халахгүйгээр миний хүсэлтээр ажлаас гаргачих... гэсэн. Бид 2 ярилцаж сууж байхад нь ...зүгээр гаргавал гарга, гаргахгүй бол би шүүхдэнэ шүү... гэж намайг дарамтасан. Би ...захирамжаар ажлаас чөлөөлсөн. Чамаар дарамжлуулахгүй... гэж хэлж тухайн үедээ ийм процесс болсон. Би хууль ёсны бүх шаардлагагыг тавьж ажлаас халсан. Одоогийн Эрүүл мэндийн төвийн дарга нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажлаа хүлээж авсан. Тэр хооронд эмнэлэг эзгүй. нь тэр үед Солонгос улс руу явчихсан байсан. Ажлаас чөлөөлөгдөх хугацаандаа баримт бичгээ бүрдүүлж Солонгос яваад өнөөдрийг хүртэл байхгүй. Одоо яагаад нэхэмжлэгч өөрөөшШүүх хуралдаанд оролцож болохгүй байгааг гайхаж байна.

нь ...ажил хүлээлцсэн. Би ажиллаж байсан... гэж ярьж байгаа боловч одоо ажиллаж байгаа эрүүл мэндийн даргаас асуувал ажил хүлээлцээгүй. зүгээр орхиод яваад өгсөн асуудал байдаг. Би бол дэс дараалсан арга хэмжээг хуулийн дагуу авсан. тай ажиллахад хүнд, ажил хаяж шоудаад явчихсан болохоор би таарч ажиллахад хэцүү байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь ******* аймгийн ******* сумын ******* ******* холбогдуулан ******* аймгийн ******* сумын ******* даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс дараах үндэслэлээр гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

 

1. Маргаан бүхий ******* аймгийн ******* сумын ******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай О.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн захирамжийн 1 дэх заалтаар

Эрүүл мэндийн төвийн дарга ******* Халиун нь төсвийн шууд захирагчийн албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж ******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны , дугаартай албан шаардлагаар төсвийн санхүүгийн үйл ажиллагаанд их хэмжээний материаллаг зөрчил гаргасан, мөн ******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны , дугаартай албан шаардлагаар төсөв санхүүгийн үйл ажиллагаанд их хэмжээний материаллаг зөрчил гаргасан, ******* даргын дотоод хяналтын 2 удаагийн шалгалтаар ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн харилцааг цуцалсугай гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

 

Энэхүү гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1-д заасан тухайн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай шүүхийн тогтоолоор үзжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид маргаан бүхий захирамжийг хүлээлгэн өгснөө нотолж чадаагүй тул нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж үзлээ.

 

Мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд гомдлоо гарсныг хариуцагч нотлох баримтаар үгүйсгээгүй болно.

 

2. Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллахдаа албан үүргээ хангалтгүй биелүүлж, төсвийн шууд захирагчийн хувьд санхүүгийн зөрчил гаргасан болох нь ******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны , дугаартай албан шаардлага, Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны , дугаартай албан шаардлага, ******* аймгийн ******* сумын ******* даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дотоод хяналтын ажлын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт болон дотоод хяналт шалгалт хийж Эрүүл мэндийн төвд гарсан санхүүгийн зөрчлүүдийг нэг бүрчлэн дурдсан Төрийн сангийн мэргэжилтэн , нарын гаргасан тайлангаар тогтоогдож байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т Гомдол гаргагч гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч гомдлыг зөвшөөрч байгаа эсэх, хэрэв зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох замаар мэтгэлцэнэ гэж заасан бөгөөд гомдол гаргагч нь захирамжийн үндэслэл болсон Төрийн аудитын газрын албан шаардлага, дотоод хяналтын ажлын дүгнэлтээр тогтоосон дээрх зөрчлүүдийг тодорхой хууль зүйн үндэслэл гаргаж үгүйсгэж, үүнийгээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй боловч нотолж чадсангүй.

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд 2020 оны 8 дугаар сард томилогдсон буюу тухайн аудитын зөрчлөөс өмнө томилогдсон гэсэн тайлбарыг гаргасан боловч төрийн аудитын болон дотоод хяналт шалгалтаар илэрсэн 2020, 2021 оны зөрчлүүдээс аль зөрчил нь өөрт хамааралгүй болохыг тодорхой үндэслэлээр, нотлох баримтаар үгүйсгэж чадсангүй.

 

Мөн нэхэмжлэгч талаас ******* аймгийн Прокурорын газрын 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай прокурорын тогтоолоор нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүд үгүйсгэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү прокурорын тогтоолд нь Зүүн бүрэн сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллах үед нэг их эмчийн орон тоо дутуу, Ковид-19 цар тахлын тархалт нэмэгдэж улмаар сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулаагүй шалтгаанаар Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийг бүрэн авч чадаагүй түүнчлэн орон тоо дутуу шалтгаанаар их эмчийн ажил үүргийг давхар хавсран гүйцэтгэхтэй холбоотойгоор зөрчил гаргасан байх ба түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан Эд хөрөнгийг завших, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу болгох гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй байна гэжээ.

 

Үүнээс үзвэл энэхүү прокурорын тогтоолд заасан үндэслэл нь маргаан бүхий тушаалын үндэслэл болсон аудитын байгууллагын албан шаардлага, дотоод хяналтаар илэрсэн нэхэмжлэгчийн зөрчлийг үгүйсгээгүй, зөвхөн түүний гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоожээ.

 

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг ноцтой зөрчил гэж шүүх хуралдаан дээр тайлбар боловч энэхүү тайлбараа нотлох баримтаар нотлоогүй бөгөөд хөдөлмөрийн ноцтой зөрчил гэдэг ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан зөрчлийг ойлгоно.

 

3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20, 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар сумын ******* дарга нь төрийн төлөөлөгч, төсвийн ерөнхийлөн захирагч, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь төсвийн шууд захирагч байх бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т сумын ******* дарга нь тухайн сумын Эрүүл мэндийн төвийн даргыг томилж, чөлөөлөхөөр заасан тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан ажилтан, хариуцагчийг мөн зүйлд заасан ажил олгогч, тэдний захиран зарцуулсан хөрөнгийг ажил олгогч /төр/-ийн мөнгө, эд хөрөнгө гэж үзнэ.

 

 

Иймд хариуцагч ******* сумын ******* дарга нь нэхэмжлэгчийг төсвийн шууд захирагчийн албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 гэж заасан ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалсныг шүүхээс хуульд нийцсэн гэж дүгнэлээ.

 

4. Нэхэмжлэгч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, 123.7-д Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэж заасан тул аудитын дүгнэлтэд заасан хугацаа өнгөрсөн зөрчлүүдийг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргав.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан бөгөөд мөн хуулийн 123.4-д заасан хөөн хэлэлцэх хугацаа, 123.7-д заасан зарчим зөвхөн хөдөлмөрийн сахилгын зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахад хамааралтай юм.

 

Хөдөлмөрийн тухай 80 дугаар зүйлийн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн хуулийн үндэслэл нь ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан байхад хангалттай бөгөөд энэ үндэслэл нь ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачилгаар цуцлах үндэслэл болно.

 

Маргаан бүхий захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэсэн заалтыг давхар үндэслэх шаардлагагүй байсан бөгөөд ийнхүү үндэслэж захирамж гаргасан нь захирамжийн хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

5. Мөн маргааны бүхий захирамжид Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэсэн байх бөгөөд хуулийн 42 дугаар зүйлд Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

42.1-д Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан захирамжийн бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заажээ.

 

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20, 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар сумын ******* дарга нь төсвийн ерөнхийлөн захирагч, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь төсвийн шууд захирагч тул тэдний санхүүгийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудитын байгууллага тогтоохоор байна.

 

Энэ ажлын хүрээнд нэхэмжлэгчийн ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл тогтоогдсон тул хариуцагч нь дээрх хуулийн заалтыг үндэслэн захирамж гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч талаас О.*******г Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлөхдөө түүнийг аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөх шаардлагатай байсан, дангаараа ******* дарга чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэв.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны ******* дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэж заажээ.

 

Нэхэмжлэгч О.*******г Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохдоо болон чөлөөлөхдөө зөвшилцсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ... гэж ******* дарга тухайн үед байсан, Эрүүл мэндийн даргатай зөвшилцсөн, би охиноо байнга дагаж явдаг болохоор мэдэж байна гэсэн тайлбарыг, хариуцагч Намайг томилогдохоос өмнө нэхэмжлэгч томилогдчихсон байсан болохоор зөвшилцсөн эсэх талаар сайн мэдэхгүй байна гэсэн тайлбарыг гаргав.

 

Төрийн байгууллага хоорондын зөвшилцөх асуудал нь тухайн асуудлыг албан бичгээр мэдэгдэж албан бичгээр хариу аван санал солилцох журмаар явагдах бөгөөд ийнхүү зөвшилцсөн нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч О.*******г Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохдоо зөвшилцсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Эрүүл мэндийн газрын ******* нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон санхүүгийн зөрчлийг үгүйсгэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд зөвшилцөх агуулга нь тухайн албан хаагчийн мэргэжлийн удирдлага, ур чадвар, үндсэн чиг үүрэгтэй нь холбоотой байх юм.

 

Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй[1] гэж заасан нь тухайн харилцааг илүү нарийвчилан зохицуулсан хуулийн зохицуулалт гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөөгүй нь маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох хуулийн хангалттай үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.

 

7. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан гомдолдоо нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн байхад өөр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг ажил олгогчид өгсөн гэж, хариуцагчаас энэхүү хүсэлтийг хүлээн авсан гэсэн тайлбарыг тус тус шүүхэд гаргасан бөгөөд энэ талаар маргаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 79.1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй.

79.2. Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж заажээ.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь хүсэлт өгсөн өдрөөс буюу 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажлын байраа орхих эрхтэй байжээ.

 

Харин нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажлын байраа орхиогүй, ажлаа хийж байсан, 2022 оны 8 дугаар сарын цалингаа авсан болох нь ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 64 дугаартай цалингийн тодорхойлолтын 8 дугаар сарын цалингийн бичилтээр тогтоогдож байна. /хэргийн 92-96/

Мөн нэхэмжлэгч төсвийн шууд захирагчийн хувьд өөрийн цалингийн гүйлгээг хийх, эсхүл хийхгүй байх эрхтэй субъект байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн /шинэчилсэн найруулга/ хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасан өөрийн хүсэлтээр ажлын байраа орхих замаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн өөрийнх хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөөгүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс гомдолдоо: ... нь буцаад ******* даргын албан тушаалд томилогдсоныхоо дараа дахиад намайг ажлаа өг, би чамайг 5 сард ажлаас халсан биздээ гэх мэтээр урьдын ажлын байрны дарамт эхэлсэн. Ингээд би арга ядаад 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан гэсэн үндэслэлийг гаргаж, энэхүү үндэслэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дэмжсэн тайлбар гаргав.

 

Нэхэмжлэгчийн энэхүү гомдол нь маргаан бүхийн захирамжийн хууль зүйн үндэслэлтэй хамааралгүй байх бөгөөд нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

 

8. Иймд ******* аймгийн ******* сумын ******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай О.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай захирамж нь хуульд нийцсэн, эрх бүхий этгээд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч О.******* гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ******* аймгийн ******* сумын ******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч О.******* гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

  3.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.

3.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН

 

 

 

 

 


[1] 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнөх хуулийн зохицуулалт