Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/108

 

 

 

 

Б.С, Б.М, Р.Жнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

            Шүүгдэгч Р.Жамъяндорж, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа, Б.Отгонжаргал,

            Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч С.Давааравдан, Г.Нарантуяа,

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/1072 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.С, Б.М, Р.Жнарт холбогдох эрүүгийн 1934002850138 дугаартай 10 хавтас бүхий эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Б.С нь Төв аймгийн Заамар сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газар болон Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “3арим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад шинэчлэн авах тухай" 5 дугаар хуралдааны тогтоолд дурдагдсан газарт 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 02 дугаартай гэрээг "Өгөөж хайрхан" нөхөрлөлтэй хууль бусаар байгуулж, тус нөхөрлөлд болон өөртөө давуу байдал бий болгосон,

Мөн Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам"-ын 6 дугаар зүйлийн 6.1.2-т "бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, Нийслэлийн Засаг даргад уламжлах", 12 дугаар зүйлийн 12.1-т "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага... хяналт тавина” гэх заалтыг зөрчиж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Хайлаастынхан” нөхөрлөлтэй хууль бус гэрээ байгуулсны улмаас тус нөхөрлөлд болон өөртөө давуу байдал бий болгосны улмаас тухайн газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж, улмаар байгаль орчинд нийт 115 448 655 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Мөн "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам"-ын 6 дугаар зүйлийн 6.1.2-т "бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, Нийслэлийн Засаг даргад уламжлах", 12 дугаар зүйлийн 12.1-т "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага... хяналт тавина" гэх заалтыг зөрчиж, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Хайлаастынхан” нөхөрлөлтэй "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай" гэрээг хууль бусаар байгуулж "орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлоход дэмжлэг үзүүлсэн,

 

Шүүгдэгч Р.Жнь Б.Мтай бүлэглэн 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн цутаг "Хайлаастын ам" гэх газар Заамар сумын Засаг дарга болон "Хайлаастынхан" нөхөрлөлийн хууль бусаар байгуулсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ"-гээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд нийт 107 155 965 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.М нь Р.Жамъяндоржтой бүлэглэн 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг "Хайлаастын ам" гэх газар Заамар сумын Засаг дарга болон "Хайлаастынхан" нөхөрлөлийн хууль бусаар байгуулсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ"-гээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд нийт 107 155 965 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Б.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Р.Жамъяндорж, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/1072 дугаар шүүгчийн захирамжаар:

Эрүүгийн 1934002850138 дугаартай Б.С, Б.М, Р.Жнарт холбогдох хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, Б.С, Б.М, Р.Жнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, “Хово” маркийн 11-20 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 ширхэг, Lonking CD853 дугаартай 27-15 УН улсын дугаартай LSH00853DA504240 арлын дугаартай ковш маркийн техник битүүмжилсэн прокурорын тогтоол, Б.Мын 5029715024, 5070360714, 5112083906, 5112097283, Р.Жамъяндоржийн 5023122563, 5163123747 тоот данснуудыг хязгаарласан прокурорын тогтоолыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Даваасүрэн бичсэн эсэргүүцэлдээ: ...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 05 сарын 06-ны өдөр хүртэл Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутагт орон нутгийн тусгай хэрэгцээний газраас 2017 оны 07 дугаар сараас 09 дүгээр сарын сүүл хүртэл 2 сарын хугацаанд “Заамар хаан” ХХК-ийн захирал Б.М нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

Улмаар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр "Хайлаастынхан” нөхөрлөлийнхөн Засаг даргатай хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх үндэслэлээр Б.Мыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ.

Яллагдагчаар татахдаа он сар зөрүүтэй, мөн "Хайлаастынхан" нөхөрлөлийнхөн Засаг даргатай хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь Үндсэн хуулийн болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчим алдагдахаар байна гэжээ.

Хяналтын прокурор Х.Оюунцэцэг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Б.Мыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байсан бөгөөд уг шийдвэрийг тус аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Түүнчлэн тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгын Б.Мыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тогтоол, хяналтын прокурор Э.Билгүүний үйлдсэн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 178А дугаартай яллах дүгнэлтүүдэд Б.Мын "Заамар сумын Засаг дарга болон “Хайлаастынхан” нөхөрлөлийн хууль бусаар байгуулсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээгээр халхавчилсан" үйлдлийг заасан бөгөөд эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаасан ямарваа нэг прокурорын шийдвэр гараагүй байна.

Б.Мыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт бичигдсэн шүүгдэгчийн хуулийн зүйл, хэсэг заалт 2 өөр, хэрэг учрал гарсан газрын байршил 2 өөр, газрын хэмжээ өөр өөр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол харилцан адилгүй өөр өөр байх тул яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг хангаж үйлдэх гэжээ.

Хяналтын прокурор Х.Оюунцэцэг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Б.Мыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байсан бөгөөд уг шийдвэрийг тус аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Улмаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга нь "Б.Мыг бусадтай бүлэглэн 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Хайлаастын ам” гэх газар Заамар сумын Засаг дарга болон “Хайлаастынхан” нөхөрлөлийн хууль бусаар байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-гээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд нийт 107 155 965 төгрөгийн хохирол учруулсан" гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Хэрэгт хяналтын прокурор Э.Билгүүн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 178А дугаартай яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд яллах дүгнэлтийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад "Яллагдагч Б.М нь Р.Жамъяндоржтой бүлэглэн 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Хайлаастын ам” гэх газар Заамар сумын Засаг дарга болон “Хайлаастынхан” нөхөрлөлийн хууль бусаар байгуулсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээгээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд нийт 107 155 965 төгрөгийн хохирол учруулсан" гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай гэжээ.

Дээрхээс үзэхэд хяналтын прокурор Т.Төмөртулгын Б.Мыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолын тогтоох хэсэг, хяналтын прокурор Э.Билгүүний Б.Мад холбогдуулан үйлдсэн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 178А дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсгүүд нь ямар нэг байдлаар харилцан адилгүй бичигдээгүй байна.

Иймд шүүхээс дээд шатны прокурорын шийдвэрээр хүчингүй болсон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд үнэлэлт, дүгнэлт өгч, Б.Мыг яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтүүдийн хуулийн зүйл, хэсэг заалт 2 өөр, хэрэг учрал гарсан газрын байршил 2 өөр, газрын хэмжээ өөр өөр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол харилцан адилгүй өөр өөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Нөхөрлөлийн ахлагч Л.Анхбаярыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэдэг нь тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад үндэслэн хяналтын прокурор Т.Төмөртулга нь Л.Анхбаярт холбогдох хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 26 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн захирамжид ямар үндэслэлээр Л.Анхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн талаар дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн гэж үзнэ.

 

Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг "Хайлаастын ам" гэх газарт 4.8 га газрыг "Хайлаастынхан" нөхөрлөлд "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ" байгуулсан гэтэл хохирлын үнэлгээ 4.3 га, яллах дүгнэлтэд 4.3 га гэж газрын хэмжээг зөрүүтэй байдлаар бичигддэг тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох гэжээ.

"Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ"-нд газрын хэмжээг 4.8 га гэж зааж болох хэдий ч мөрдөн шалгах ажиллагаагаар болон мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр 4.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоосон байдаг.

Гэвч шүүхээс хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайн хэмжээ нь гэрээнд заагдсантай адил тэнцүү, эсхүл гэрээнд заагдсан талбайн хэмжээ нь хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайн хэмжээтэй адил байх ёстой мэтээр дүгнэсэн нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн гэж үзнэ.

 

Б.Сг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 178а дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэг нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, ял сонсгосон тогтоолын хуулийн зүйл хэсэг зөрүүтэй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тоо хэмжээ зөрүүтэй, гэмт хэрэг гарсан он сар зөрүүтэй байдлаар бичигдсэн байх тул хуульд зааснаар зөрчлийг арилгах нь зүйтэй байна гэжээ.

Хяналтын прокурор Э.Билгүүн нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 89, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 90 дугаартай тогтоолуудаар Б.Сг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолуудад өөрчлөлт оруулж байсан бөгөөд өөрчлөлт оруулсан тогтоолын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 178а дугаартай яллах дүгнэлтийг үйлдсэн байна.

Иймд шүүхээс өөрчлөлт ороогүй эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд үнэлэлт, дүгнэлт өгч, Б.Сг яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтүүдийн хуулийн зүйл хэсэг зөрүүтэй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тоо хэмжээ зөрүүтэй, гэмт хэрэг гарсан он сар зөрүүтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэргийг прокурорт буцаах тухай 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1072 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг тус тус баримталсан бөгөөд дээрх заалтуудад заасанчлан хэргийг буруу тусгаарласан, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар дурдаагүй байна.

Хэрэгт авагдсан хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, мөн хяналтын прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол, дээд шатны прокурорын хяналтын прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон тухай тогтоол, тэдгээрт үндэслэн үйлдэгдсэн прокурорын яллах дүгнэлт зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр гаргасан захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн байна.

Иймд шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1072 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт хийгдэх ажиллагаа байхгүй. Шүүгчийн захирамжид хэргийг 5 заалтаар буцаасан нь ойлгомжгүй, үндэслэлгүй байгаа тул хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.  

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /Р.Жамъяндорж/-ийн өмгөөлөгч Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /Р.Жамъяндорж/-ийн өмгөөлөгч Б.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /Б.М/-ийн өмгөөлөгч С.Давааравдан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /Б.М/-ийн өмгөөлөгч Г.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шалгуулах асуудал их байна гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Р.Жтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.С, Б.М, Р.Жнарт  холбогдох эрүүгийн 1934002850138 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор П.Даваасүрэнгийн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Төв аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Нямтайвангийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоолоор хяналтын прокурор Х.Оюунцэцэгийн 2019 оны 5 дугаар сарын 06, 08-ны өдрийн 1734004580194 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон байна. Прокурорын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1734004580194 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор яллагдагч Б.Мыг Р.Жамъяандоржтой бүлэглэн 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Хайлаастын ам” гэх газар Заамар сумын засаг дарга болон “Хайлаастынхан” нөхөрлөлийн хууль бусаар байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-ээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд, хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд нийт 107 155 965 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 3.3 дугаар зүйлийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна /5хх-н 240-246х/

Анхан шатны шүүх дээд шатны прокурорын шийдвэрээр хүчингүй болсон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд дүгнэлт хийж бусад баримтуудыг үнэлэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт бичигдсэн шүүгдэгчийн хуулийн зүйл, хэсэг заалт 2 өөр, хэрэг учрал гарсан газрын байршил 2 өөр, газрын хэмжээ өөр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол харилцан адилгүй өөр байна гэж дүгнэжээ. Иймд шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1, 2 дугаарт заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзлээ.

Заамар сумын засаг дарга болон “Хайлаастынхан” нөхөрлөлийн хооронд байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-нд ашигт малтмал олборлох газрыг Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Хайлаастын ам” гэх газарт 4.8 га газар гэсэн боловч хэрэгт авагдсан баримтаар 4.3 га газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон болох нь тогтоогдсон байх тул хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх талбайн хэмжээг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг дахин хийх шаардлагагүй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор “Хайлаастынхан” нөхөрлөлийн ахлагчийн хэргийг дээд шатны прокурор хэрэгсэхгүй болгосон тул түүнд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй байсан гэж байх боловч дээд шатны прокурорын шийдвэр үндэслэлтэй гарч чадаагүй байх тул шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 3, 5 дугаарт заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаануудыг зайлшгүй явуулах нь зүйтэй байна.

Прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 178а дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Б.С нь шүүгдэгч Б.М, Р.Жамъяандорж нартай бүлэглэн 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Хайлаастын ам” гэх газар Заамар сумын засаг дарга болон “Хайлаастынхан” нөхөрлөлийн хууль бусаар байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-ээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд, хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд нийт 107 155 965 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж буруутгасан атал шүүгдэгч Б.Сгийн гэмт үйлдлийн улмаас байгаль орчинд хэдэн төгрөгний хохирол учруулсан талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотолж чадаагүй байна гэж үзлээ.

Гэрч Ц.Анхбаяр /1хх-н 123-124х/, А.Гэрэлсайхан /1хх-н 125-125, 157х/, Д.Чагнаадорж /1 хх-н 131-132х/ болон бусад гэрч нарын мэдүүлгүүдээр “Заамар хаан” компани 2017 оны 7 дугаар сараас 9 сарын сүүл хүртэл ашигт малтмал олборлосон” гэж мэдүүлсэн, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 178а дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Б.М, Р.Жнар бүлэглэн 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Хайлаастын ам” гэх газар Заамар сумын засаг дарга болон “Хайлаастынхан” нөхөрлөлийн хууль бусаар байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-ээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд, хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж тусгаснаас үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоох шаардлагатай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал нотлогдоогүй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг зөв тогтоох нь шүүхээс шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчихгүй байх ач холбогдолтой юм.

Мөн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 178а дугаартай яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн эрүүгийн хэрэгт шүүгдэгч Б.С нь өөртөө ямар давуу байдал бий болгосон гэдгийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсэг болох 1, 2, 4 дүгээр хэсэгт заасан “шүүхээс өөрчлөлт ороогүй эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд үнэлэлт, дүгнэлт өгч, Б.Сг яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтүүдийн хуулийн зүйл хэсэг зөрүүтэй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тоо хэмжээ зөрүүтэй, гэмт хэрэг гарсан он сар зөрүүтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ"-нд газрын хэмжээг 4.8 га гэж зааж болох хэдий ч мөрдөн шалгах ажиллагаагаар болон мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр 4.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоосон байдаг. Гэвч шүүхээс хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайн хэмжээ нь гэрээнд заагдсантай адил тэнцүү, эсхүл гэрээнд заагдсан талбайн хэмжээ нь хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайн хэмжээтэй адил байх ёстой мэтээр дүгнэсэн байна”  гэсэн нь үндэслэлтэй байх тул хангаж, 3, 5 дугаар хэсгийг хэрэгсэхгүй болгон шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх  нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн тул хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэх болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/1072 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор П.Даваасүрэнгийн гаргасан эсэргүүцлийн 1, 2, 4 дүгээр хэсгийг хангаж, 3, 5 дугаар хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХДАВАА

 

 

                   ШҮҮГЧИД                                        Т.ЭНХМАА

 

 

                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ