| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2026/0032/Э/ |
| Дугаар | 2026/ШЦТ/46 |
| Огноо | 2026-03-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2026/ШЦТ/46
2026 03 10 2026/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн * сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Улсын яллагч Т.Солонго,
Хохирогчийн х*ь ёсны төлөөлөгч *,
Иргэний нэхэмжлэгч *,
Шинжээч Ч.Буянзаяа (цахимаар),
Шүүгдэгч *,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролц*ан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй яв*сан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн * сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн х*ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *ид холбогдох эрүүгийн 2533000570041 хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын ......-ны өдөр ...... аймгийн Загд суманд төрсөн, * *-д замчин ажилтай, бүрэн дунд боловсролтой, жолооч, замчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн * сумын 2 дугаар баг Дөмбөн 21-21 тоотод оршин суух * овгийн *гийн *(РД: .............)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч * нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны 21 цагийн орчим *-* аймгаас * аймаг орох чиглэлийн орон нутгийн асфалтан замын 52-53 дахь километрт Ниссан Вингроуд маркийн *СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөн оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 "Жолооч гарцаар /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.2.7. "гарц" гэж замын зэргэлдээх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчрийг; мөн дүрмийн 1.2.18. "замын зэргэлдээх нутаг дэвсгэр" гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байг*лага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө;/ замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө" гэснийг зөрчсөний улмаас тоёота приус 30 маркийн *УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу унасны улмаас *гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учр*ан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.(яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч * нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны 21 цагийн орчим *-* аймгаас * аймаг орох чиглэлийн орон нутгийн асфалтан замын 52-53 дахь километрт” Ниссан Вингроуд” маркийн *СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөн оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.3 "Жолооч замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө" гэснийг зөрчсөний улмаас Тоёота приус 30 маркийн *УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу унаж улмаар бага насны *гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*сан үйл баримт нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.
1.Хохирогчийн х*ь ёсны төлөөлөгч *ы шүүх хуралдаанд өгсөн: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн хүүхдүүдийн х*ь ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Тухайн ослын улмаас манай ар гэр бүлд үнэхээр хүндрэл их учирсан. Хүүхдүүд маань тухайн үеийн ослоос болж машинд суух, суусан үедээ түгшүүртэй явдаг болсон. Бид автомашинаа ашиглаж чадахгүйгээс болж дараах хүндрэлүүд их үүссэн. Хүүхдүүдээ сург*ь, цэцэрлэгт нь зөөх, хүргэх, эмнэлэгт үзүүлэх маш хүндрэлтэй байсан. Бид өгсөн баримтууд дээрээ тулгуурлан хохирлоо барагд*ахыг хүсэж байна. Хүүхдүүдийн минь эрх ашгийг ирээдүйг харгалзан үзэж шийдвэр гаргаж өгнө үү.
Тухайн ослын улмаас тээврийн хэрэгсэлд 9,750,000 төгрөг, эрүүл мэнд, цалин хөлсөнд 10,253,000 төгрөг, тээвэр шатахууны зардалд 4,605,205 төгрөг нийт 24,608,205 төгрөг гарсан. Тухайн төлбөрийн задаргааны баримтыг мөрдөн байцаалтын шатанд хэрэгт эх хувиар нь гаргаж өгсөн. Өөртөө баримт авч үлдээгүй, гэр бүлийн хүмүүс учраас нийт дүнгээр нь нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,
2.Иргэний нэхэмжлэгч *ын шүүх хуралдаанд өгсөн: Миний бие энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би хүүхдүүдтэйгээ явж байхдаа энэ осолд орсон. Ослоос хойш бидэнд санхүүгийн болон сэтгэл санааны маш их хүндрэл учирсан. Манай автомашин ослын улмаас эвдэрч, бид одоог хүртэл автомашинаа ашиглаж чадахгүй байгаа. Засварын мөнгө байхгүйгээс машин маань удаан хугацаанд эвдэрхий хэвээр байгаа ч бид лизингийн төлбөрийг үргэлжлүүлэн төлсөөр л байна. Энэ нь манай гэр бүлийн санхүүд маш их дарамт болсон. Машингүй болсноос хойш хүүхдүүдээ сург*ь, цэцэрлэгт хүргэх, эмнэлэгт үзүүлэх, өдөр тутмын энгийн хэрэгцээ хүртэл хүндрэлтэй болсон. Би өглөө бүр хүүхдүүдээ сург*ь цэцэрлэгт нь өвлийн хүйтэнд утаанд хэдэн километр алхаж хүргэж өгдөг. Хүүхдүүдээ даарчих вий гэж санаа маш их зовж байна.
Энэ ослын дараа манай гэр бүл сэтгэл санааны дарамт, айдас, амьдралын хүндрэл маш их үүссэн. Тэгээд зөвхөн бодит хохирлоо шударгаар нөхөн төлүүлэхийг хүсэж байна. Мөн авто ослын хор уршиг зарим тохиолдолд хугацаа өнгөрсний дараа илэрдэг тул цаашид шинээр илэрч болзошгүй эрүүл мэндийн болон бусад хохирлын талаар хариуцагчаас нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна.
Миний хувьд тээврийн хэрэгслийн хохирол дээрээс нэмээд Би тухайн 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орох байсан боловч, хүүхдүүдээ асарч 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан тул өдрийн 100 мянгаар тооцож, 1 сарын хөдөлмөрийн хөлсийг 3 сая төгрөг нэхэмжилж байна.
Тээврийн хэрэгсэл 9,750,000 төгрөг, цалин 3 сая төгрөг, журмын хашааны төлбөр 180,000 төгрөг, үнэлгээний төлбөр 540,000 төгрөг, , тээврийн хэрэгсэл ачилтын төлбөр 1,700,000 / *-* аймаг 1,000,000 төгрөг, * хот руу ач*ахад 700,000 төгрөг/ өнөөдрийн гаргаж өгсөн баримтаар 588,797 төгрөг, бүгд 14,728,877 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,
3.Иргэний нэхэмжлэгч *ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрээний үүргийн дагуу төлөх төлбөрийг цаг хугацаанд төлүүлэх. Хэргийн материалаас үзэхэд *ын эгч болох * нь тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан тогтоогдож байх тул төлбөр мөнгийг хамтран төлөх үүрэг хүлээнэ гэж ойлгож байгаа тул тухайн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийлгэх нэхэмжилнэ. Харин тээврийн хэрэгсэлд учирсан 9.750.000 төгрөгийн хохирлыг гэмт буруутай этгээдээс нэхэмжилж байна. Тухайн төлбөрийг гарг*ж тээврийн хэрэгслийг зас*ж зээлдэгч нараас хуваарийн дагуу төлөлтөө хийлгэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 149-р хуудас)
4.Иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*гийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор нийт 108,623 төгрөг, *гийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор нийт 142,538 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байгаа. Иймд тухайн дүнг гэм буруутай этгээдээр төлүүлэх саналтай байна...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 174-р хуудас)
5. Гэрч *ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинэ машинаа аваад 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээж аваад * хотоос 16 цаг өнгөрөөгөөд * аймаг руу би өөрөө машинаа бариад 3 хүүхдээ аваад гарсан. Тэгээд Сэлэнгэ аймаг * суманд орж ирээд хурд саар*агч өнгөрөөд хурдаа аваад жигдэрч байсан. Тэгээд цагдаагийн пост өнгөрч байтал Шунхлай нэртэй шатахуун түгээх станцаас цагаан өнгийн машин гарч ирж байгаа надаа харагдсан. Тэгээд тэр машин зүүн дохио өгөөд миний зорчиж байгаа эгнээ рүү орж ирэх байгаа мэт байсан тэгээд хөдөлгөөн алгуурхан зөөлөн байсан. Тэгэхээр би гол замдаа явж байгаа учир намайг хүлээгээд өнгөрөөчхөөд явах гэж ойлгоод хурдаа нэмсэн тэгтэл туслах замд байсан цагаан өнгийн машин шууд зам руу ороод ирсэн. Би тухайн зам руу голлоод ороод ирнэ гэж бодоогүй тэгтэл гэнэт ороод ирсэн тэгэхээр би хараад шууд тормос гишгээд араас нь мөргөхөөр байсан тэгэхээр осол гаргахгүй гэж бодоод хажуу тал руу харахад нэг шороон туслах зам харагдсан тэгээд ослоос зайлсхийж туслах зам руу рүллээ дартал орох гэж байсан туслах замаасаа зөрөөд жалга руу ороод осолдсон юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 182-р хуудас),
6.Насанд хүрээгүй гэрч *гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Хотоос аав дээрээ очихоор ээж машин жолоодоод ах дүүгийн хамт явсан.Машин онхолдох үед би унтаж явсан болохоор мэдэхгүй байна.Миний толгой нүд өвдөөд сэрсэн чинь машин эвдэрсэн байсан.Эмч ах дүү бид гурвыг уйлж байхад эмчилсэн…Би ах дүүгийн хамт хойд талын суудал дээр сууж явсан.Ээж машин жолоодож явсан…Ээж машин жолоодохдоо Үжингоог өвөр дээрээ с*гаагүй Үжингоо ах бид хоёртой хойд суудал дээр сууж явсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 24-р хуудас),
7.Насан хүрээгүй гэрч *н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр би ээж 2 дүүгийн хамт * хотоос * орохоор явж байсан. Би унтаж байсан болохоор мэдэхгүй байна.Тэгээд толгой өвдөөд сэрсэн чинь манай машин хажуугаараа уначихсан байсан…би 2 дүүгийн хамт хойд талын суудал дээр сууж явсан.Ээж машин жолоодож явсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 26-р хуудас),
8.Гэрч *ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би * аймагт байдаг юм. Тухайн * хотоос охиныхоо машинтай хамт охин *тэй цагаан сарын бэлтгэлээ хангаад буцаж явсан юм. тэр үед Сэлэнгэ аймгийн * сум буюу * өнгөрөөд гарах гээд явж байхад миний сууж явсан машины урд машины осол гарсан…Тэр үед охин *ийн машины жолоочийн эсрэг талд урд суудал дээр суугаад явж байсан. Ингээд *ийн Цагдаагийн пост өнгөрөөд явж байхад машин замын хажуу руу өнхөрчихсөн. Би өөрөө харааны бэрхшээлтэй учраас ослын талаар нарийн харж чадаагүй…Ингээд тэр үед машин барьж явсан манай охин * надад ээжээ Шунхлай Шатахуун түгээх станц талаас машин гарч ирээд осол гаргачихлаа гэж хэлээд тухайн осол гаргасан гэх машины араас сигналдаад явсаар байгаад зогсоогоод буцаад осол болсон газарт даг*ж ирсэн…Би тэр газарт ирээд машинаас буугаад харахад машин замын хажууд дээш хараад зогссон байсан. Тэр осолд орсон машинд тусламж үзүүлэх гээд манай охин зам дагуу явж байсан машин зогсооход машинаас 2 залуу бууж ирээд осол орсон машины жолооч болон хүүхдүүдийг гаргасан. Жолооны ард нэг эмэгтэй, арын суудалд 3 хүүхэд сууж явсан. Би хажуу талаас нь хараад байж байсан…хүүхдүүд нь уйлсан байдалтай байсан жолооч эмэгтэйн биеийн байдалтай гайгүй харагдсан гэхдээ би ил харагдах гэмтэл хэлж байгаа тэрнээс дотор ямар гэмтэл авсан талаар мэдээгүй…Шунхлай Шатахуун түгээх станц талаас орж ирсэн машины жолооч ямар ч тусламж үйлчилгээ үзүүлээгүй би буруугүй гээд хараад зогсоод байж байсан. Харин тусламж үзүүлэхгүй болохоор нь чи хүн алах шахлаа гээд хүнд хэлж байсан…Тухайн буруутай гэх хүн ерөөсөө буруугаа ойлгохгүй болохоор манай охин бид 2 тухайн осолд орсон машины жолооч эмэгтэйд өөрийнхөө утасны дугаар болох 95957842 дугаарыг өгөөд за наад хүн чинь хэргээ хүлээхгүй чамд туслахгүй юм байна чи хэрэгтэй бол надтай холбогдоорой гээд хэлээд явсан…” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 40-41-р хуудас),
9.Гэрч Б.*ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би * аймагт байдаг юм. Тухайн * хотоос цагаан сарын бэлтгэлээ хангаад буцаж явсан юм. тэр үед Сэлэнгэ аймгийн * сум буюу * өнгөрөөд гарах гээд явж байхад миний урд машины осол гарсан…Би Цагдаагийн пост өнгөрөөд миний урд явж байсан хар өнгийн машин хажуу талаас Шунхлай Шатахуун түгээх станц талаас нэг машин ямар гэрэл дохио егөөгүй гарч ирэхэд нөгөө урд явж байсан хар өнгийн одоо дугаарыг нь санахгүй байна машин тэр машинтай мөргөлдөхгүй гээд огцом баруун тийш дарахад машин замын хажуу руу ороод дээш харж унасан..Ингээд тэр Шунхлай Шатахуун түгээх станц талаас гарч ирсэн тээврийн хэрэгcэл зогсож тусламж үйлчилгээ үзүүлэхгүй шууд цааш чигээрээ яваад өгсөн болохоор нь би араас нь дагаж хөөж явж дуут дохио өгч байж зогсоогоод тэр хүнтэй *заад та хүн алчихлаа ш дээ та хажуу талаас нь гэнэт орж ирээд машин онхолд*аад хүн алчихлаа маргалдаж байгаад надтай хамт онхолдсон машин дээр очсон…Тэр үед замаас танихгүй хар өнгийн жижиг машин зогсоогоод 2 залууг гуйгаад онхолдсон машин руу дөхөж очиход урд шил хагархай байхад тухайн танихгүй 2 залуутай урд шилийг онгойлгож үзэхэд жолоочийн талын суудал дээр жолооч гэх нэг залуухан эмэгтэй байсан арын суудалд 3 бага насны хүүхэд байсныг гаргаж авсан…хүүхдүүд нь уйлсан байдалтай байсан жолооч биеийн байдалтай гайгүй харагдсан гэхдээ би ил харагдах гэмтэл хэлж байгаа тэрнээс дотор ямар гэмтэл авсан талаар мэдээгүй…Шунхлай Шатахуун түгээх станц талаас орж ирсэн машины жолооч ямар наг тусламж үйлчилгээ үзүүлээгүй хараад зогсоод байж байсан харин миний зогсоож тусламж гуйсан хүмүүс машинаас зорчигч, жолоочийг гаргасан. Осолд орсон машины жолооч гарч ирээд Шунхлай Шатахуун түгээх станц талаас гарч ирсэн машины жолоочид хандаж та яагаад гэнэт туслах замаас ороод ирэв ээ гэсэн чинь би буруугүй чи өөрөө дараад унасан гээд уурлаад байсан юм….Ийм болохоор би тухайн эмэгтэйд өөрийнхөө дугаарыг өгөөд за наад ах чинь хэргээ хүлээхгүй чамд туслахгүй юм байна чи хэрэгтэй бол надтай холбогдоорой гэж хэлээд ээжийнхээ * дугаарын утсыг үлдээсэн юм….би тэр үед ээж Оюунчимэгтэйгээ хамт явсан юм. тусламж үйлчилгээ үзүүлэхэд надтай хамт хараад байж байсан. Ээж маань хажуу талаас хүүхдийн буян заяа түшлээ гэж хэлж байсан юм. би тэр үед * рүү яараад байсан учраас цагдаа дуудаж өгөөд яваад өгсөн…Би тусламж үйлчилгээ хамт үзүүлсэн 2 хүний утасны дугаар болон тухайн уна. явсан машины дугаарыг хараагүй. Одоо ямар хүн тусалсан талаар бол огт мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 44-46-р хуудас),
10.2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай, ослын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цагдаа зохиц*агч цагдаагийн ахлагч ......... илтгэх хуудас,(1-р хх-ийн 7-9, 236-237-р хуудас )
11.Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зураг, (1-р хх-ийн 22-24, 25-27-р хуудас)
12.* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №350 дугаартай (*-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй) гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 49-50-р хуудас)
13.* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №349 дугаартай “...*-ын биед цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн хугацаанд үүссэн байна...Уг гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт,(1-р хх-ийн 40-41-р хуудас)
14.* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №348 дугаартай “...*-ийн биед нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна...Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт,(1-р хх-ийн 31-32-р хуудас)
15. * аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №351 дугаартай “...*-ийн биед зүүн хөлийн шилбэний ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо....Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна...Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт,(1-р хх-ийн 57-58-р хуудас)
16. Ашид Билгүүн ХХК-ний 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №2102 дугаартай автомашин техникийн эвдрэл хохирлын тайлан “...Тоёота приус 30 маркийн *УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9,750,000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх тайлан /(1-р хх-ийн 64-71-р хуудас)
17. Гэрэлт Индранил жолооны сург*ийн дүрмийн багш Ч.Үнэнмөнхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан №09 дугаартай
“Хариулт-1: Шинжээч томилсон тогтоолтой хавсаргаж ирүүлсэн хэргийн материал болон дүрс бичлэгийг үзэж шинжлэхэд *УБГ улсын дугаартай Тоёота Прүис 30 загварын тээврийн хэрэгслийн жолоодон * нь ослын өмнө “Тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ болон Аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байдал нь дүрс бичлэгт харагдаж байх тул дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Хариулт-2: *СЭҮ улсын дугаартай Ниссан Вингрөүд загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ш.*нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. Замын хөдөлгөөний эдгээр заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна.
Хариулт-3: Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь *СЭҮ улсын дугаартай Ниссан Вингрөүд загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ш.*нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө, мөн 12.1 дүгээр хэсгийн г/ шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саат*ах гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,(1-р хх-ийн 79-80-р хуудас)
18.“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-н шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №46/73/156 дугаартай
“...1. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Тoyota Prius маркийн *УБГ улсын дугаартай автомашины жолооч *ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
2.Nissan Wingroad маркийн *СЭҮ улсын дугаартай автомашины жолооч * нь 10.3 "Жолооч гарцаар /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.2.7. "гарц" гэж замын зэргэлдээх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчрийг; мөн дүрмийн 1.2.18. "замын зэргэлдээх нутаг дэвсгэр" гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байг*лага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө;/ замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3.Nissan Wingroad маркийн *СЭҮ улсын дугаартай автомашины жолооч * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.
4. Нэмж тусгах саналгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт(1-р хх-ийн 93-95-р хуудас),
19. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГО0225/956 дугаартай
1.Шинжилгээнд "060200CK4WX", "89170-47310", "150800-0200" дугааруудтай AIRBAG компьютер шинжилгээнд тэнцэнэ.
2.Тухайн ирүүлсэн төхөөрөмжид бичигдсэн хамгийн сүүлийн мэдээлэлд тээврийн хэрэгсэл нь "60 км/ц" хурдтай явсан байна. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь ослын өмнөх 4.1 секундэд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг авч эхэлсэн байна.
3. Тоормосны систем хэвийн ажиллагаатай байх боломжтой…” гэсэн шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 53-57-р хуудас),
20. 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/170 дугаартай “…Ас*т 1. Урьд "Цагаан шонхорын жигүүр" НҮТББ-ын шинжээч .............. нарын 2025 оны 04 дүгээр 09-ний өдрийн 46-73/156 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэх?
Хариулт 1. "Цагаан шонхорын жигүүр" НҮТББ-ын шинжээч * нарын 2025 оны 04 дүгээр 09-ний өдрийн 46-73/156 дугаартай дүгнэлттэй санал нэг байна.
Ас*т 2. Тоёота приус-30 маркийн 6432 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх? Хэрэв зөрчсөн бол ямар зүйл, заалтыг зөрчсөн бэ?
Хариулт 2. Тоёота приус-30 маркийн *УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана." гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэг, зорчигчийн гэмтлийн байдлаас тогтоогдсон байна. Дээрх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй ч хохирол учрахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Ас*т 3. "Ниссан вингреүд" маркийн * СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх? Хэрэв зөрчсөн бол ямар зүйл, заалтыг зөрчсөн бэ?
Хариулт 3. "Ниссан вингреүд" маркийн * СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчиж шатахуун түгээгүүрээс замд нийлэхдээ Тоёота приус-30 маркийн *УБГ улсын дугаартай автомашины хурд болон чигийг өөрчилсөн болох нь дүрс бичлэгээс тодорхой харагдаж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд "1.2.16. "зам тавьж өгөх" гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг;" гэж заасан байна.
Ас*т 4. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан, хэний буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас осол гарсан болох?
Хариулт 4. "Ниссан вингрөүд” маркийн * СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан *ийн дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна.
Ас*т 5. Ас*тад дурдагдаагүй шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн бол дүгнэлтэд тусгах?
Хариулт 5. Илэрсэн зүйлгүй…” гэсэн шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 79-82-р хуудас)
21.Шүүгдэгч *ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би урьд өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар тодорхой ярьсан байгаа. Тухай өдөр 20 цагийн үед хүүхдийнхээ эцэг эхийнхээ хурлаас тараад Шунхлай клонкоос бензин аваад овоот хороололд айлд очихоор *-*ийн төв зам руу орсон. Тухайн үед зам хальтаргаатай байсан бөгөөд би удаан явсан. Тэгээд клонкоос зүүн талдаа анхаар*ах дохио өгөөд гараад * чиглэлийн эгнээд ороод 10 орчим метр явсан чинь ард чимээ гарсан. Тэгээд дугуй хагарчихсан юм болов уу охинтойгоо яриад зогсоод машинаас гарсан чинь ард 20 орчим метрийн зайтай Түшиг дугуй засварын гарцан дээр нэг машин уначихсан байсан. Тэгээд хараад байж байсан чинь хүн гарч ирэхгүй болохоор нь очсон чинь дотор нь байгаа хүмүүс нь гарч ирээгүй. Тэгээд тухайн машины урд салхины шил ангайсан байхаар нь тэрийг нь х*ж аваад харсан чинь жолоочийн суудал дээр нэг эмэгтэй жоохон хүүхэд өвөр дээрээ тэвэрсэн сууж байсан. Тухайн машин жолооч талаараа хаж*дсан байсан бөгөөд би эхлээд хүүхдийг нь суганаас нь өргөж гаргасан. Тэгээд араас нь жолооч эмэгтэй гарч ирсэн, түүнээс араас ард сууж явсан охин банди хоёр гарч ирсэн. Тэгээд би цагдаа дуудсан…Тухайн үед өвөл байсан учраас харанхуй байсан. Би 2 тал руугаа хараад машин байхгүй байна гээд орсон. Намайг харахад машин байхгүй байх шиг байсан...Би төв замын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэг талаараа мэднэ…Би * * ХХК-д замчнаар ажилладаг. Сарын 1.500.000 төгрөгийн цалинтай би өөрийн тээврийн хэрэгслийг зарж борл*ах, цалингийн зээл авах зэргээр хохирлыг бололцооны хэрээр төлж барагд*ах боломжтой. Мөн манай эхнэр ажилгүй, би 5-15 насны 4 хүүхэдтэй тул торг*ь ялыг хэсэгчлэн хувааж төлөх боломжтой нэг дор төлж барагд*ах боломж муу байгаа…Өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 202-р хуудас)
22.Шүүгдэгч *ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө урьдчилсан хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, аг*гын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*ийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.
Эрүүгийн х*ийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ х*ийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана...” гэж,
Эрүүгийн х*ийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ х*ийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно...” гэж тус тус заажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн
Шүүгдэгч * нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны 21 цагийн орчим *-* аймгаас * аймаг орох чиглэлийн орон нутгийн асфалтан замын 52-53 дахь километрт Ниссан Вингроуд маркийн *СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөн оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.3 "Жолооч гарцаар /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.2.7. "гарц" гэж замын зэргэлдээх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчрийг; мөн дүрмийн 1.2.18. "замын зэргэлдээх нутаг дэвсгэр" гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байг*лага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө;/ замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө" гэснийг зөрчсөний улмаас тоёота приус 30 маркийн *УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу унасны улмаас *гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*сан нь “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*ь тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*сан” буюу Эрүүгийн х*ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч *гийн биед зүүн хөлийн шилбэний ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч *ийн тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*ь тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*сан буюу Эрүүгийн х*ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугийн талаар маргаагүй болно.
Прокуророос *ийн үйлдлийг Эрүүгийн х*ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь х*ийн шаардлагад нийцэж байна.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний х*ийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-д заасныг баримтлан дараах байдлаар шийдвэрлэлээ.Үүнд:
1.Хохирогчийн х*ь ёсны төлөөлөгч * Тээврийн хэрэгсэл 9,750,000 төгрөг, цалин 3 сая төгрөг, журмын хашааны төлбөр 180,000 төгрөг, үнэлгээний төлбөр 540,000 төгрөг, тээврийн хэрэгсэл ачилтын төлбөр 700,000 /*-* аймаг 1,000,000 төгрөг, * хот руу ач*ахад 700,000 төгрөг/ өнөөдрийн гаргаж өгсөн баримтаар 588,797 төгрөг, бүгд 14,728,877 төгрөг, мөн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж насанд хүрээгүй хохирогч *гийн сэтгэцэд учирсан хор уршгийг шүүхийн тогтоосон хэмжээгээр нэхэмжилж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай хохирогчийн х*ь ёсны төлөөлөгчөөс гарсан дараах зардлыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцон шүүгдэгчээс гарг*ж шийдвэрлэлээ. Үүнд:
журмын хашааны төлбөр 180,000 төгрөг, ( 2-р х.х 94-рт авагдсан дипозит дансны дэлгэрэнгүй х*га)
тээврийн хэрэгсэл ачилтын төлбөр 700,000 ( 2-р х.х 95-рт авагдсан дипозит дансны дэлгэрэнгүй х*га)
Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн Приус-30 6432УБГ автомашиныг үнэлсэн үнэлгээний төлбөр 740,000 төгрөг ( 2-р х.х 118-рт )
Шинжээчийн дүгнэлт 1000,000 төгрөг( 2-р х.х 101-рт авагдсан нэхэмжлэх)
Явах эд ангийн үнэлгээ 100,000 төгрөг ( 1-р х.х 117-рт авагдсан төлбөрийн баримт)
Буудалд хоносон 150,000 төгрөг( 2-р х.х 95-рт )
Мөрдөн байцаалтын үед явсан замын зардалд 1,202,933 төгрөг ( 1-р х.х-ийн 116,119-121, 2-р х.х 101,102-рт)
Шүүхэд ирж очсон замын зардалд 588,797 төгрөг Нийт 4,671,750 төгрөг шүүгдэгчээс гарг*ахаар,
Насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ДАР0825/151 дугаарын шинжээчийн дүгнэлтэд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна гэжээ. Бага насны хохирогч *гийн сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хохирогчийн нас, гэх хор учр*агчийн гэм бурууг харгалзан сэтгэцэд учирсан хохирол нөхөн тооцох жишиг аргачлалын нэгдүгээр зэрэглэлээр тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 1320,000 төгрөгийн нөхөн төлбөр шүүгдэгчээс гарг*ахаар,
Нийт 5,991,750 төгрөгийг шүүгдэгчээс гарг*ж хохирогчийн х*ь ёсны төлөөлөгч *д олгохоор шийдвэрлэлээ.
Харин Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын 9,750,000 төгрөг нэхэмжилснийг иргэний нэхэмжлэгч * нэхэмжилсэн тул давхардсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, дутуу авсан цалин 3 сая төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, хүүхэд асрамжилсан талаарх баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
2. Иргэний нэхэмжлэгч Ө. * тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 9,750,000 төгрөг, дутуу авсан цалин 3 сая төгрөг, хүүхэд зөөсөн таксины төлбөрт 175295 төгрөг Нийт 14,728,877 төгрөг нэхэмжилж байна .
Гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгсэд учирсан хохирол нь 9,750,000 төгрөг болох нь “Ашид Билгүүн” ХХК-ний 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №2102 дугаартай автомашин техникийн эвдрэл хохирлын тайлан “...Тоёота приус 30 маркийн *УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9,750,000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх тайлангаар тогтоож байна. Мөн тухайн гэмт хэргийн улмаас бага насны хүүхдүүд хөнгөн хүндэвтэр гэмтэл авсан тул хүүхэд тээвэрлэхэд гарсан таксины төлбөрт 175295 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд Иргэний х*ийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 9,925,250 төгрөг гарг*ан иргэний нэхэмжлэгч Ө. *д олгож шийдвэрлэлээ.
Дутуу авсан цалин 3 сая төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, хүүхэд асрамжилсан талаарх баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
3.Эрүүл мэндийн даатгалын сангаас * 142538 төгрөг * 108623 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан гэж Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь нэхэмжилсэн байна. (1-р хх-ийн 174 дугаар хуудас)
Энэ гэмт хэргийн улмаас бага насны хохирогч *гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 142538 төгрөг, шүүгдэгчээс гарг*ж, мөн энэ гэмт хэргийн улмаас *гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан 108623 төгрөгийн хохиролыг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэж шүүгдэгчээс гарг*ж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэсэн болно.
4.Иргэний нэхэмжлэгч *ББСБ-ийн *тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 9,750,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гэрг*ан тээврийн хэрэгсэлийг зас*ах, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийлгэхээр нэхэмжилсэн байна.
Иргэн * нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/20251101506 дугаартай автомашин худалдах худалдан авах зээлийн гэрээ *ББСБ-тай байг*ж “Тоёота приус” 30 маркийн *УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл авсан байна. Уг тээврийн хэрэгслийг * нь өөрийн төрсөн дүү Ө. *д шилжүүлсэн үедээ зам тээврийн осолд оржээ.
2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/20251101506 дугаартай автомашин худалдах худалдан авах зээлийн гэрээний хавсралт фидуцийн гэрээний 5.1-д “...үүрэг гүйцэтгэгч нь Фидуцийн зүйлийн х*ь ёсны өмчлөгч бөгөөд...” гэж заасан тул фидуцийн зүйлийн өмчлөгч * байна.
* тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй боловч *д холбогд*ан нэхэмжлэл гаргаагүй байна.
Иймд тээврийн хэрэгсэлд учирсан 9.750,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч *д олгож шийдвэрлэсэн болно. *ББСБ зээлийн гэрээтэй холбоотойгоор эрх ашиг нь зөрчигдвөл шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.
"Ниссан вингреүд" маркийн * СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас гэмт хэрэг гарсан нь тогтоосон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Тоёота приус-30 маркийн *УБГ улсын дугаартай автомашины жолооч * хамтран хариуцах х*ийн үндэслэлгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Оролцсон Прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн х*ийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн эрүүгийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч *ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн түүний гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа байдал, мөн хохирол нөхөн төлөгдөөгүй байдал зэргийг харгалзаад түүнд Эрүүгийн х*ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногд*ж, зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Сэлэнгэ аймгийн * сумын 2 сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналыг гаргаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч *ийн эрх ашгийг хамгаалж, өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчийн хэргийн зүйлчлэл, гэм бурууд маргахгүй.
Хохирол төлбөрийн тухайд мэдээж гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхтэй. Харин бодит баримттайгаар нэхэмжлэх ёстой. Өнөөдрийн шүүх хуралдаанд хэрэгт цугларсан баримт, эх сурвалж нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Х*ийн дагуу нэхэмжлэх эрх нь нээлттэй. Тэрнээс хохирол төлбөрийг төлөхгүй, үгүйсгэж байгаа зүйл биш юм. Тээврийн хэрэгслийн х*ь ёсны өмчлөгчөөр банк бус санхүүгийн байг*лага байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад осол болоход * нөлөөлөөгүй ч хохирол учрахад нөлөөлсөн талаар уншиж судалсан. Тэгэхээр энэ хохирлыг шүүгдэгч * болон иргэний нэхэмжлэгч * нар Иргэний х*ийн 497 дугаар зүйлийн 497.2, 499 дүгээр зүйлийн 499.1 болон 499.3, 499.4 дэх заалт, 514 дүгээр зүйл тэнцүү хуваан төлөх ёстой гэдэг х*ийн зохиц*алтыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж үзэж байна. Шүүгдэгчээс тухайн хохирол төлбөрийн 50 хувь болох 4,875,000 төгрөгийг гарг*ж өгнө үү.
Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилсэн. Үүн дээр тодорхой үнийн дүн хэлээгүй. Тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод дэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нэхэмжлэх эрхтэй. Тэгэхээр энэ дүн нь 3,293,400 төгрөг болж байгаа. Хохирогч *гийн биед гэмтэл учирсан тул энэ төлбөрийг шүүгдэгч иргэний нэхэмжлэгч нарын хэн алины буруутай үйлдэл байгаа тул 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,320,000 төгрөгийг гарг*ах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Цалин хөлсний тухайд хохирогчийн х*ь ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар өөрсдөө баримтаа бүрдүүлэн шаардах ёстой. Гэтэл эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эх сурвалжаа тодорхой зааж чадахгүй байна. Монгол Улсад хөдөлмөрийн гэрээ байг*ан ажиллаж байгаа ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг Нийгмийн даатгалын ерөнхий х*иар ажил олгогчоос төлөх үүрэгтэй. Гэтэл энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Тэгэхээр дараа нь иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй тул цалин хөлс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. *гийн хөнгөн гэмтэл учирсан. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 108,620 төгрөгийг улсын яллагчаас гарг*ах талаар хэлсэн. Үгүй л дээ. Гэмт хэргийн улмаас *гийн биед биш *гийн биед гэмтэл учирсан. Хөнгөн гэмтэл учр*сантай холбоотой асуудал ерөөсөө яригдаагүй. Прокуророос ор*ж ирсэн хэргийн хүрээнд шүүх хянана. Тэгэхээр иргэний нэхэмжлэгч *тусдаа иргэний журмаар нэхэмжлээд явах эрхтэй тул хүчингүй болгож өгнө үү. Хохирогч *гийн бие, эрүүл мэндэд зарц*сан нь дансны х*гаар гаргаж өгсөн хэдий ч тодорхой биш байна. Тэгэхээр иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэдгийг бас хэлье.
Баримттай болон баримтгүй эмчилгээний зардлууд хэрэгт авагдсан байгаа тул шүүх хүсэлтийг хангахаар бол 50 хувийг гарг*ан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Шүүгдэгчийн хувьд ам бүл 6-*аа оршин суудаг. Эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэр бүлээс ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч * нь “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*ь тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*сан...” буюу Эрүүгийн х*ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэм буруутай нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага оногд*ах үндэслэлтэй байна.
Эрүүгийн х*ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*ь тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*сан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заажээ.
Шүүгдэгч *ид Эрүүгийн х*ийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногд*ж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай х*ийн 160 дугаар зүйлийн 160.3 дэх хэсэгт зааснаар торгох ялын 5,000,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүгдэгч * төлж барагд*ах нь зүйтэй.
Эрүүгийн х*ийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч * торгох ял биелүүлэхээс зайлсхийсэн бол сольж хорих ял оногд*на.
Шүүгдэгч *ид ял шийтгэл оногд*ахдаа Эрүүгийн х*ийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсэгт заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гарг*ах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*ийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.* овогт *гийн *“Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*ь тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*ах” буюу Эрүүгийн х*ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн х*ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногд*сугай.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай х*ийн 160 дугаар зүйлийн 160.3 дэх хэсэгт зааснаар торгох ялын 5,000,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүгдэгч * төлж барагд*сугай.
4.Эрүүгийн х*ийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар торгох ял биелүүлэхээс зайлсхийсэн бол сольж хорих ял оногд*ахыг *ид мэдэгдсүгэй.
5.Иргэний х*ийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-д зааснаар шүүгдэгч *ээс 5,991,750 төгрөг гарг*ж хохирогчийн х*ь ёсны төлөөлөгч *д, 9,925,250 төгрөг гарг*ж иргэний нэхэмжлэгч *д тус тус олгосугай.
6.Иргэний х*ийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *гийн эмчлүүлсэн 142,538 төгрөг, *гийн эмчлүүлсэн 108,623 төгрөгийг тус тус шүүгдэгч *ээс гарг*ж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7.Хохирогчийн х*ь ёсны төлөөлөгч *, иргэний нэхэмжлэгч * нар нь дутуу авсан цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний нэхэмжлэгч *нь *ыг худалдах худалдан авах гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.
9.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гарг*ах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн Си Ди 1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.
11.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*ийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*ийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, х*ь ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*ийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ х*ийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА