| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/06215/И |
| Дугаар | 102/ШШ2024/00679 |
| Огноо | 2024-02-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/00679
| 2024 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/00679 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: С Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ -ны нэхэмжлэлтэй,
хариуцагч: Т овогт С-ын Д-д холбогдох,
1 787 080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.С хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С СӨХ-оос хариуцагч С.Д- холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт нийт 1 787 080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Баянгол дүүрэгт байрлах 0 тоот дахь оршин суугч С.Д- нь 2016 оны 3 дугаар сараас эхлэн 2023 оны 10 дугаар сар хүртэл нийт 92 сарын хугацааны холбогдсон зардал болох СӨХ-ны зардлаа төлөөгүй болно. Иймд хариуцагч С.Д-аас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал болох СӨХ-ны зардалд 1787 080 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
3. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, С СӨХ гэрчилгээ, С СӨХ-ны нягтлан бодогчийн төлбөрийн талаарх тооцоолол, Төрийн банкны нэхэмжлэх баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ...1 787 080 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... 703 тоотын оршин суугч С.Д- 2016 оны 3 дугаар сараас эхлэн 2023 оны 10 дугаар сар хүртэл нийт 92 сарын хугацааны СӨХ-ны зардлаа төлөөгүй, 1 787 080 төгрөг нэхэмжилнэ.... гэж тайлбарлав.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар хариу тайлбар гаргаагүй.
4. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянгол дүүргийн С Сууц өмчлөгчдийн холбоо улсын бүртгэлд бүртгүүлж №323 тоот гэрчилгээ аван үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Нэхэмжлэгч С СӨХ Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах байруудыг хариуцан СӨХ-ны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, хариуцагч С.Д- Баянгол дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах Сот 36б байрны 703 тоот орон сууцны сууц өмчлөгч мөн эсэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй гэж үзнэ.
5. Хариуцагч буюу сууц өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй байна.
6. Хариуцагч хуульд заасан дээрх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 2016 оны 3 дугаар сараас эхлэн 2023 оны 10 дугаар сар хүртэл хугацааны орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөр 1 787 080 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Төрийн банкны төлбөрийн нэхэмжлэх баримтуудаар тогтоогдож байна./хэргийн 9-12 дугаар тал/
7. Нэхэмжлэгчийн шаардах эрх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 1 787 080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 543 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43 543 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
9. 2024 оны 01 сарын 29-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч зохигчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулан товыг мэдэгдсэн боловч энэ хугацаанд өмгөөлөгч авч эрхээ хэрэгжүүлээгүй, өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбараа өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч С.Д-аас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт нийт 1 787 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С СӨХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 543 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43 543 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ