Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 423

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Э.У,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М холбогдох эрүүгийн 2017 2501 0941 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны  дүгээр сарын өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.М, /РД:/,   

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.M нь 2017 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 426 дугаар байрны хойд талд явган хүний зам дээр иргэн П.Б зүүж явсан алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авсны улмаас иргэн П.Б 11.260.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед гэрээсээ өөрийн эзэмшлийн автомашинтайгаа таксинд явсан. Хүн олдохгүй болохоор нь 02:40 цагийн үед Ривэр Саунд баарны үүдэнд таксинд явдаг Б уулзаад ойр зуурын юм яриад бөөнөөрөө гадаа зогсож байхад баарнаас нэг гинжтэй ах гарч ирээд машинд суугаад явсан. Тэгэхээр нь би Б-д “би чамд 10.000 төгрөг өгье, тэр машины араас явчих” гэж хэлэхэд Б “яах гэж байгаа юм бэ” гэж асуухаар нь би “хэрэг байна” гэж хэлэхэд Б араас нь дагасан. Олимп хотхоны гадна талын гражны тэнд зогсоод нөгөө гинжтэй ах бууж байхыг би зайнаас харж байгаад би гүйж очоод “ахаа энэ ямар хотхон бэ” гэж асуухад тэр ах согтуу нээх ойлгогдохгүй зүйл яриад байхаар нь би урд талаас нь харж байгаад товчлоогүй цагаан цамцнаас нь ил харагдаж байсан хүзүүндээ зүүсэн алтан гинжийг баруун гараараа татаад тасалж аваад хойшоо зам руу гүйгээд Б машин дээр очоод буцаж яваад өөрийн машинаараа явж гэртээ харьж амарсан. Тэгээд 10 цаг өнгөрч байхад сэрээд ганцаараа 3 дугаар сургуулийн тийшээ Сайн ломбард ороод 20 онд микронд явж байхдаа Д нэртэй жолооны үнэмлэх олсон тэр үнэмлэхээрээ алтан гинжийг хамгийн дээд үнэ болох 3 сая төгрөгөөр тависан...” гэх мэдүүлэг. /хэргийн 89-91, 181-182 дугаар хуудас/,

Хохирогч П.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр найзуудтайгаа Ривер Саунд бааранд ороод тэндээсээ 04 цагийн үед тараад машинд суугаад гэрийнхээ гадаа таксинаас буугаад байр руугаа алхаж байтал урд талаас үл таних нэг эрэгтэй хүн гарч ирээд шууд миний хүзүүнд байсан алтан гинжийг зулгааж тасалж аваад зугтсан. Тэгээд би хамгаалалтын ажилтанд мэдэгдсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 46-48 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажлаа хийж байхад хоёр эрэгтэй хүн орж ирээд өндөр нуруутай, туранхай биетэй, урт халимаг үстэй, урт сахалтай залуу  нь гартаа тасархай алтан гинж барьж ирээд “энэ алтан гинжийг тавих гэсэн юм, хэд вэ” гэхээр нь бодоод 3 сая төгрөгийн үнэлгээ хэлсэн. Тэгээд “яагаад энэ гинж тасарсан юм бэ” гэхэд “наад гинж чинь манайд өв залгамжлагдаж ирсэн юм аа” гэж дахин дахин хэлээд байсан. Тэр залуу үнэлгээг зөвшөөрөхөөр нь би бичиг баримтыг нь аваад зээлийн гэрээ бичиж 3 сая төгрөгтэй өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 51-53 дугаар хуудас/,

Гэрч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр Б 04:18 цагийн үед над руу яриад “би дээрэмдүүлчихлээ, хамгийн түрүүнд чам руу залгаж байна” гэж хэлсэн. Би ойрхон учир 7-8 минутын дотор очсон. Намайг очиход Б бага зэргийн согтолттой, цамцны зах нь урагдсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 59 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ /хэргийн 64-73 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /хэргийн 32-33 дугаар хуудас/,

Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хэргийн 50 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 173, 193 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 174 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 149 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 110 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.М нь 2017 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 426 дугаар байрны хойд талд явган хүний зам дээр иргэн П.Б зүүж явсан алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авсны улмаас иргэн П.Б 11.260.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ривэр Саунд баарны үүдэнд таксинд явдаг Б-тай уулзаад ойр зуурын юм яриад бөөнөөрөө гадаа зогсож байхад баарнаас нэг гинжтэй ах гарч ирээд машинд суугаад явсан. Тэгэхээр нь би “би чамд 10.000 төгрөг өгье, тэр машины араас явчих” гэж хэлэхэд Б “яах гэж байгаа юм бэ” гэж асуухаар нь би “хэрэг байна” гэж хэлэхэд Б араас нь дагасан. Олимп хотхоны гадна талын гражны тэнд зогсоод нөгөө гинжтэй ах бууж байхыг би зайнаас харж байгаад гүйж очоод “ахаа энэ ямар хотхон бэ” гэж асуухад тэр ах согтуу нээх ойлгогдохгүй зүйл яриад байхаар нь би урд талаас нь харж байгаад товчлоогүй цагаан цамцнаас нь ил харагдаж байсан хүзүүндээ зүүсэн алтан гинжийг баруун гараараа татаад тасалж аваад хойшоо зам руу гүйгээд Б машин дээр очоод буцаж яваад өөрийн машинаараа явж гэртээ харьж амарсан. Тэгээд 10 цаг өнгөрч байхад сэрээд ганцаараа 3 дугаар сургуулийн тийшээ Сайн ломбард ороод 20 онд микронд явж байхдаа Д нэртэй жолооны үнэмлэх олсон тэр үнэмлэхээрээ алтан гинжийг хамгийн дээд үнэ болох 3 сая төгрөгөөр тависан...” гэх мэдүүлэг. /хэргийн 89-91, 181-182 дугаар хуудас/, хохирогч П.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ривер Саунд бааранд ороод тэндээсээ 04 цагийн үед тараад машинд суугаад гэрийнхээ гадаа таксинаас буугаад байр руугаа алхаж байтал урд талаас үл таних нэг эрэгтэй хүн гарч ирээд шууд миний хүзүүнд байсан алтан гинжийг зулгааж тасалж аваад зугтсан. Тэгээд би хамгаалалтын ажилтанд мэдэгдсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 46-48 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажлаа хийж байхад хоёр эрэгтэй хүн орж ирээд өндөр нуруутай, туранхай биетэй, урт халимаг үстэй, урт сахалтай залуу нь гартаа тасархай алтан гинж барьж ирээд “энэ алтан гинжийг тавих гэсэн юм, хэд вэ” гэхээр нь бодоод 3 сая төгрөгийн үнэлгээ хэлсэн. Тэгээд “яагаад энэ гинж тасарсан юм бэ” гэхэд “наад гинж чинь манайд өв залгамжлагдаж ирсэн юм аа” гэж дахин дахин хэлээд байсан. Тэр залуу үнэлгээг зөвшөөрөхөөр нь би бичиг баримтыг нь аваад зээлийн гэрээ бичиж 3 сая төгрөгтэй өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 51-53 дугаар хуудас/, гэрч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б 04:18 цагийн үед над руу яриад “би дээрэмдүүлчихлээ, хамгийн түрүүнд чам руу залгаж байна” гэж хэлсэн. Би ойрхон учир 7-8 минутын дотор очсон. Намайг очиход Б бага зэргийн согтолттой, цамцны зах нь урагдсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 59 дүгээр хуудас/ хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д. нь 2017 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Д.М холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Д.М эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, Ц.Д жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, 14 хоног цагдан хоригдсон  байна. Шүүх шүүгдэгч Д.Мишээлийг хуульд заасан торгох ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 14 хоногийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.