Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0571

 

2023 06 30 128/ШШ2023/0571

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ГҮТББ /РД: 1052756/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Батмишигийн Тэнгис /РД: ХЖ79041678/ нарын хооронд үүссэн газар эзэмших эрхийн маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмаа, С.Сарантуяа, гуравдагч этгээд Б.Тэнгис, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай" 379 дугаартай захирамжийн Ш.Наранмандахад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

1.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Наранмандахад олгосон 0135433 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох,

1.3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" А/417 дугаартай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

1.4. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж"-ийн иргэн Б.Тэнгист холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын маргаан бүхий дээрх захирамжуудаар иргэн Ш.Нармандах, С.Буянтогтох, улмаар гуравдагч этгээд Б.Тэнгист газар эзэмших эрх олгохдоо явган хүний зам талбайтай давхцуулан олгосны улмаас тэргэнцэртэй иргэд тухайн замаар зорчих боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ГҮТББ-аас шүүхэд маргаан үүсгэсэн.

2.2. Ийнхүү нэхэмжлэгчээс тус асуудлаар Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гомдол гаргаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02-06/547 дугаар албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

3. Нэхэмжлэгч Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ГҮТББ нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Монголын "Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо" нь 2005 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 16 жилийн турш тасралтгүй тэргэнцэртэй буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэднийг нийгмийн харилцаанд бусдын адил оролцох эрхийг эдлүүлэх, хүртээмжтэй, аюулгүй орчин, нийгмийн үйлчилгээг бий болгохын төлөө ажиллаж, тэмцсээр ирсэн.

3.2. Гэвч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь тус дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төв зам дагуу, явган хүний зам дээр иргэнд газар эзэмшүүлж, явган зорчигч, тэр дундаа тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэнийг явган хүний замаар чөлөөтэй зорчих эрх, ашгийг ноцтой зорчсон байна. Улмаар явган хүний зам дээр олгосон газар дээр барилга баригдсан тул тухайн замаар тэргэнцэртэй иргэн явах боломжгүйд хүрсэн төдийгүй, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөч замын чигийг өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд бие даан оролцох нөхцөл боломжийг хязгаарласан билээ.

3.3. Тус дүүргийн засаг дарга хууль тогтоомжийн хэд хэдэн заалтыг зөрчиж, нийтийн эзэмшлийн зам талбай дээр иргэнд газар олгосны улмаас тухайн газар дээр баригдсан ул хөдлөх хөрөнгө нь явган хүн, тэргэнцэртэй иргэн болон бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих эрхийг ноцтой хөндсөн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга иргэн Б.Тэнгист газар эзэмших эрх олгосон акт нь Монгол Улсын Үндсэн хуулиас авхуулаад холбогдох бусад хууль тогтоомжуудыг дараах байдлаар илт зөрчсөн.

3.4. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасан Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болох "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй" гэж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцын 9 дүгээр зүйлийн 9.1-д "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие даан амьдрах, амьдралын бүхий л хүрээнд бүрэн дүүрэн оролцох боломжийг бий болгох зорилгоор оролцогч улсууд нь хөдөө орон нутаг, хот суурин газрын хаана ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусдын нэгэн адил өөрийг нь хүрээлэн буй орчин, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо тухайлбал, мэдээлэл харилцаа холбооны технологи, систем болон нийтэд нээлттэй үйлчлэх буюу зориулагдсан бусад төрлийн объект, үйлчилгээг хүртэх явдлыг хангахад чиглэсэн зохих арга хэмжээ авна. Хүртээмжтэй байх явдалд учруулж буй саад, тотгорыг илрүүлэх, устгахад чиглэсэн эдгээр арга хэмжээг дараахь газарт авна, 2 А. Барилга байшин, зам, тээвэр болон сургууль, орон сууцны байр, эмнэлгийн газар, ажлын байр зэрэг бүх төрлийн доторх болон гадна байгууламж.

3.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д "Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд эрх тэгш оролцоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг үл тэвчих", 9 дүгээр зүйлийн 9.1-д "Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүн дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжид саадгүй хүрэх, тэдгээрийг чөлөөтэй ашиглах нөхцөлийг энэ хууль, хот байгуулалтын болон барилгын тухай хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх ажлыг иргэн, хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулна" гэж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрөөс газрын талаарх дараах зарчмуудыг баримтлахаар заасан бөгөөд үүнд: 4.1.3-д "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах", 4.1.4-д "газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх", 4.1.5-д "хун амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх" гэж, 5 дугаар зүйлийн 5.2-д "Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно" гэж, Мөн тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-д "хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар"-ыг хуульд өөрөөр заагаагүй төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана гэж заасан бөгөөд 12 дугаар зүйлийн 12.2-д "Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна" гэж,

3.6. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлын үүднээс эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо "иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол "-г харгалзана гэж, Хот байгуулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн дэд бүтцийн байгууламжид саадгүй хүрэх нөхцөлийг хангах төлөвлөлтийг гүйцэтгэхдээ төрийн захиргааны тов байгууллагаас гаргасан норм ба дүрэм, журамд заасныг баримтална" гэж 20.2-д "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний саадгүй хүрч үйлчлүүлэх нөхцөлийг хангаагүй хот төлөвлөлт болон барилгажилтын шийдэл, зураг тосол, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулах аливаа төсөлд зөвшөөрөл олгохыг хориглоно" гэж заасан хуулийн заалтуудыг илт зөрчсөн нь харагдаж байна.

3.7. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12-р сарын 26-ны өдрийн 379 дугаартай "Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай" захирамжийн Ш.Наранмандахад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.8. Иргэн Ш.Наранмандах нь 2005 оны 5-р сарын 15-ны өдөр газар эзэмших тухай хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гаргасан байдаг. Улмаар 2006 оны 12-р сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн засаг дарга нь 379 дугаартай "Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай" захирамж гаргасан. Тус захирамжаар "Иргэн Ш.Наранмандах, С.Батболд, А.Сауле, Г.Оюун нарт 18 дугаар хороо худалдаа үйлчилгээний зориулалтаар тус тус 0,006 га газар олгохоор шийдвэрлэсэн байдаг.

3.9. Захирамжид газрын байршлыг тодорхой заагаагүйн улмаас газрыг явган хүний зам дээр олгосон байдаг. Газрын эрх дээр үндэслэн тус газар дээр үйлчилгээний зориулалттай 1 давхар сэндвичэн барилга баригдсан ба тус барилга нь явган хүний замыг хаахын зэрэгцээ харааны бэрхшээлтэй хүнд зориулсан хөтөч замыг бүхэлд нь хааж баригдсан.

3.10. 2019 онд тус газрын эзэмшигч С.Буянтогтох нь "Скай амулет" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, үйлчилгээний газрын гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгүүлсэн ба уг ажлын хүрээнд явган зам болон харааны бэрхшээлтэй хүнд зориулсан хөтөч замыг чиглэлийг өөрчилсөн.

3.11. Ийнхүү дүүргийн Засаг дарга нь газрын байршлыг тодорхой заахгүйгээр газар олгох шийдвэр гаргасны улмаас явган хүний зам талбай дээр газар олгогдож, тус замаар зорчих хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөтэй, тэгш, хүртээмжтэй зорчих боломжийг хязгаарлагдахад хүргэсэн тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12-р сарын 26-ны өдрийн 379 дугаартай "Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай" захирамжийн Ш.Наранмандахад холбогдох хэсгийг нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

3.12. Сонгинохайрхан дүүргийн засаг даргаас 2007 оны 10-р сарын 8-ны өдөр иргэн Ширнэн овогтой Наранмандахад олгосон 0135433 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.13. Иргэн Ш.Наранмандах нь 2005 онд 80 м.кв газар эзэмшихээр хүсэлт гаргасан ба Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12-р сарын 26-ны өдрийн 379 дугаартай "Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай" захирамжаар Драгон төвийн урд байршилд 0,006 га буюу 60 м.кв газрыг иргэн Ширнэн овогтой Наранмандахад олгосон.

3.14. Тус захирамжид газрын байршлыг тодорхой заагаагүйн улмаас явган хүний зам дээр иргэнд газар олгогдоход хүрсэн. Цаашлаад дээрх захирамжийг үндэслэн 2007 оны 10-р сарын 8-ны өдрийн 0135433 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Гэрчилгээгээр Иргэн Ш.Наранмандахад 130 м.кв газар олгогдсон нь дээрх 379 дугаартай "Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай захирамжийг ноцтой зөрчиж 70 м.кв-аар илүү газар олгосон байдаг. Явган зам дээр газар олгосон буюу явган хүний зорчих зайг газар эзэмших эрх олгосон актад дурдсанаас 2 дахин хэтрүүлж газрын эрх олгосон гэрчилгээ нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн хууль бус захиргааны акт тул тус актыг хууль бус байсан болохыг тогтоолгох ач холбогдолтой байна.

3.15. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д "Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ" гэж заасан. Дээрх газар эзэмшүүлэх тухай 379 дүгээр захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан болох дүүргийн газрын албаны дарга, газар зохион байгуулагч нар "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ" байгуулсан.

3.16. Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн захирамжийг үндэслэн шинээр олгохдоо тус дүүргийн засаг дарга олгосон байдаг. Энэ нь дүүргийн засаг дарга нь өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд байхгүй асуудлаар шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болохыг тодорхой харуулдаг.

3.17. Мөн 2002 оны Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д "Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 34.1-д зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гээд 12.8.2-д "орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих" гэж заажээ. /2002 оны Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль нь 2011 онд Хот, тосгоны усан хангамж, ариутгах татуургын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хүчингүй болсон. Гэвч 2006 оны 12-р сарын 26-ны өдрийн 379 дугаар захирамж гарах үед энэ хууль хүчин төгөлдөр байсан юм/

3.18. Гэтэл дээрх захирамжаар иргэн Ш.Наранмандахад худалдаа, үйлчилгээний зориулалтаар газар олгосон нь газар дээр хууль тогтоомж зөрчиж үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө баригдах үндэслэл болсон. Маргаан бүхий 130 м.кв газар дээр 129,96 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө баригдсан ба хэрэгт авагдсан газрын хянан баталгаанаас үзэхэд тус барилга нь сууриараа 145 м.кв буюу гэрчилгээнээс 15 м.кв илүү ашиглалттай болох нь харагддаг.

3.19. Мөн энэхүү газар нь анх олгосон хэмжээнээс даруй 70 м.кв илүү гэрчилгээ авсны дээр, газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь 15 м.кв илүү ашиглалттай байгаагаас үзэхэд явган зорчигч /явган хүн, тэргэнцэртэй хүн, харааны бэрхшээлтэй хүн/-ын зорчих талбайг 85 м.кв-аар бууруулсан байна.

3.20. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар дээр буюу тухайн газар дээр сууриараа бүрэн бэхлэгдсэн үл хөдлөх хөрөнгө дээр үзлэг хийсэн. Үзлэгийн баримтаас харахад: Хот байгуулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн дэд бүтцийн байгууламжид саадгүй хүрэх нөхцөлийг хангах төлөвлөлтийг гүйцэтгэхдээ төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан норм ба дүрэм, журамд заасныг баримтална" гэж заасан.

3.21. Явган хүний зам, талбайн төлөвлөлт техникийн шаардлага MNS6808:2019 гэх стандарт бий. Тус стандартад нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа дурдаж буй чөлөөтэй зорчих талаар тодорхой стандарт шаардлагуудыг тавьсан байдаг.

3.22. Тухайлбал, тус стандартын 4.5.4-д явган хүний замын хамгийн бага өргөнийг хот суурин газарт 1500 мм буюу 1,5 м байхаар заасан. Мөн явган зорчигчийн дундаж биеийн хэмжээ болон алхахад шаардлагатай хазайх өргөнийг тооцож эргономик хэмжээг гаргасан байдаг. Энэ эргономик хэмжээгээр тэргэнцэртэй болон явган алхаж буй хүний харилцан чөлөөтэй зорчих боломжит эргономик зайг 1,5 метр, хоёр тэргэнцэртэй хүний зөрөх буюу зэрэгцэн явах зайг 1,8 метр, таягтай хүн зорчиход шаардлагатай дундаж эргономик зайг 1,2 метрээр тогтоосон.

3.23. Мөн гар ажиллагаатай тэргэнцэртэй хүний маневр хийх зайг 1,5 метрийн диаметртай, автомат удирдлагатай тэргэнцэртэй иргэний зорчих зайг 1,8 метрийн диаметртай байхаар заасан. Гэтэл үзлэгийн үеэр барилга болон цахилгааны шонгийн хоорондох зай 1,08 метр болох нь харагддаг.

3.24. Тэргэнцрийн хэмжээ багтах зай гэдгээр чөлөөтэй зорчих боломжийг тодорхойлох учиргүй. Цахилгааны дамжуулах төмөр том шонгийн дэргэдүүр стандарт хангаагүй, нарийн зай талбайгаар төмөр тэргэнцэртэй иргэд бороо орж байхад зорчсоны улмаас үүсэх эрсдэлийн шинж чанар ч мөн их бөгөөд дээрх стандартад заасан зай талбайд л гагцхүү чөлөөтэй, тэгш, хүртээмжтэй байх талаар ойлголт яригдах юм.

3.25. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д "Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна" гэж заасан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 8-р сарын 2-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтаар Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Драгон үйлчилгээний төвийн урд талын талбай гэх байршилд 3187.82 м.кв талбайг нийтийн эдэлбэр газраар тогтоосон.

3.26. Тус газрын зургийг хэргийн материалд ирүүлсэн байх ба тус нийтийн эдэлбэрийн газрын дөрвөн захын цэгийг ногооноор заасан. Энэ нийтийн эдэлбэрийн газар дээр гагцхүү явган зорчигчийн өргөн зам болон авто зогсоол л байдаг. Маргаан бүхий газар дээр сууриараа бүрэн бэхлэгдсэн үл хөдлөх хөрөнгө болон тус газар нь дээрх нийтийн эдэлбэрийн газрын үргэлжлэл дээр байгаа болох нь зургаас тодорхой харагддаг.

3.27. Өөрөөр хэлбэл тус газраар дайран шулуун явсан явган замын үргэлжлэл нь нийтийн эдэлбэрийн газарт багтсан байна. Энэ нийтийн эдэлбэрийн газар дээр тэргэнцэртэй, хоёр суга таягтай болон бусад зорчигч чөлөөтэй зорчих боломжтой болохыг энд дурдах нь зүйтэй. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2007 оны 10-р сарын 8-ны өдөр иргэн Ш.Наранмандахад олгосон 0135433 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгосон газар нь тус гэрчилгээний үндэслэл болсон 2006 оны 12-р сарын 26-ны өдрийн 379 дугаар эдэлбэрийн Газрын драгон захын цэгийг ногооноор заасан.

3.28. Энд нийтийн шийдвэрийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон захирамжид дурдсан хэмжээнээс 70 м.кв талбайгаар хэтрүүлэн газар олгосон ба энэ нь явган хүний зорчих зам талбайг хязгаарлахад хүргэж, явган зорчигч тус зам дээр саадгүй, чөлөөтэй зорчих боломжийг хязгаарлажээ.

3.29. Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2018 оны 9-р сарын 3-ны өдрийн А/417 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

3.30. Нэхэмжлэлийн үндэслэх хэсгийн дээр дурдсан үндэслэлээр иргэн Ш.Наранмандахад олгосон газар эзэмших эрхийн зөвшөөрөл нь хууль бус байсан ба уг зөвшөөрлийг үндэслэн гарсан захиргааны акт буюу газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хууль бус /илт хууль бус байх шинжийг агуулсан/ захиргааны акт байсан.

3.31. Ийнхүү хууль бус захиргааны акт буюу хууль бус эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн захирамж нь эрх зүйн үндэслэлгүй захирамж бөгөөд анх 60 м.кв газар олгохыг зөвшөөрсөн газар дээр 130 м.кв газар эзэмшүүлж нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх тул хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох хүсэлтэй байна. гэжээ.

4. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2006 оны 12 сарын 26-ны өдрийн 379 эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай" захирамжийн Ш.Наранмандахад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

4.2. Иргэн Ш.Наранмандах нь 2006 оны 05 сарын 15-нд газар эзэмших тухай хүсэлт гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар иргэн худалдаа үйлчилгээний зориулалтаар 19636310140093 нэгж талбарын дугаартай 130 м2 газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 0135433 гэрчилгээ олгож, 2007 оны 10 сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

4.3. Иргэн Ш.Нармандах нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан нөхцөлийн дагуу хүсэлт гаргаж, тэр дундаа 32.2.2-т "эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг" хавсаргаж хүсэлт гаргасан тул тухайн газарт эрх олгосон байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод байгаа захирамжид нэгж талбарыг заана гэсэн хуулийн заалт байхгүй харин газрын тухай хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргасан нь нотлох баримтаар тогтоогддог.

4.4. Дүүргийн Засаг даргын 2012 оны 05 сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжаар 2006 оны 12 сарын 26-ны өдрийн 379 дугаар захирамжийн Ш.Наранмандахад холбогдох хэсэг хүчингүй болсон. Иймд нэгэнт хүчингүй болсон тул нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг байхгүй.

4.5. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 сарын 08-ны өдөр иргэн Ширнэн овогтой Наранмандахад олгосон 0135433 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох. Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд иргэн Ш.Наранмандах нь 2012 оны 8 сарын 02-ны өдөр Газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаж, дүүргийн Засаг даргын 2012 оны 05 сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, Худалдаа үйлчилгээний зориулалтаар 18836310140093 нэгж талбарын дугаартай 130м2 газрын 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 03941.. гэрчилгээ олгож, 2012 оны 5 сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч нь явган хүний зам анхнаасаа байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

4.6. Тухайн газрыг анх олгоход явган хүний зам байгаагүй бөгөөд хажуугаар өнгөрөх зам нь 2 эгнээтэй зам байсан гэх одоо 4 эгнээ болж, өөрчлөгдсөн. Дараа нь газар эзэмшигчийн газрыг тойруулан явган зам тавигдсан гэх мөн иргэн Ш.Наранмандах нь 2006 оны 05 сарын 15-нд газар эзэмших тухай хүсэлт гаргахдаа газрын тухай хуульд заасны дагуу хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг 2001 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хийлгэж өгсөн энэ зурагт талбайн хэмжээ 130 м2 гэж тэмдэглэгдсэн.

4.7. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 09-р сарын 3-ны өдрийн А/417 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

4.8. Газар эзэмшигч Ш.Нармандах нь тойргийн нотариатч Х.Хосжаргалаар газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ /бүртгэлийн дугаар 888/ 2018 оны 06 сарын 29-ний өдөр байгуулж, Эрх хүлээн авагч С.Буянтогтох нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2018 оны 06 сарын 29-ний өдөр хүсэлт гаргаж, дүүргийн Засаг даргын 2018 оны 09 сарын 03-ны өдрийн А/417 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг худалдаа үйлчилгээний зориулалтаар 1800200069 нэгж талбарын дугаартай 130м2 газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 000010894 гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-2201001160 дугаарт бүртгэж гэрчилгээ 2019 оны 03 сарын 15-ны өдөр №01116-2018/00796 дугаар гэрээ байгуулсан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу хүсэлт гарсан.

4.9. Газар эзэмшигч С.Буянтогтох нь 2019 оны 08 сарын 07-ны өдөр иргэн Б.Тэнгистэй 2300 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж эрх шилжүүлэх, эрх хүлээн авах хүсэлтээ дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргаж, 2021 оны 10 сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар иргэн Б.Тэнгист газар эзэмших эрхийг шилжүүлж, худалдаа үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 130 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 0000005161 гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-2201001160 дугаарт бүртгэж 2021 оны 10 сарын 22-ны өдөр №01116-2021/12773 дугаар гэрээ байгуулсан байна. Тус газар дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000738096 дугаар гэрчилгээг Ү-2201020524 дугаарт бүртгэж гэрчилгээг 2008 оны 06 сарын 27-ны өдөр олгосон байна.

4.10. Иргэн Б.Тэнгис нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж шилжүүлэн авсан байх тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй байна.

4.11. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны А/622 дугаар захирамжаар иргэн Б.Тэнгист Газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгуулах" газар эзэмших хүсэлт гаргасан Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооны байршил нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь Бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангахгүй бусдын эзэмшил ашиглалтад байна.

4.12. Иргэн Ш.Наранмандах нь 2006 оны 05 сарын 15-нд газар эзэмших тухай хүсэлт гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар иргэн худалдаа үйлчилгээний зориулалтаар 18636310140093 нэгж талбарын дугаартай 130 м2 газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 0135433 гэрчилгээ олгож, 2007 оны 10 сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

4.13. Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд иргэн Ш.Наранмандах нь 2012 оны 5 сарын 02-ны өдөр Газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаж, дүүргийн Засаг даргын 2012 оны 05 сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, Худалдаа үйлчилгээний зориулалтаар 18636310140093 нэгж талбарын дугаартай 130м2 газрын 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 03941.. гэрчилгээ олгож, 2012 оны 5 сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

4.14. Газар эзэмшигч Ш.Нармандах нь тойргийн нотариатч Х.Хосжаргалаар газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ /бүртгэлийн дугаар 888/ 2018 оны 06 сарын 29-ний өдөр байгуулж, Эрх хүлээн авагч С.Буянтогтох нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2018 оны 06 сарын 29-ний өдөр хүсэлт гаргаж, дүүргийн Засаг даргын 2018 оны 09 сарын 03-ны өдрийн А/417 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг худалдаа үйлчилгээний зориулалтаар 1800200069 нэгж талбарын дугаартай 130м2 газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 000010894 гэрчилгээтэй эрхийн улсын бүртгэлийн Э-2201001160 дугаарт бүртгэж гэрчилгээ олгож, 2019 оны 03 сарын 15-ны өдөр №01116-2018/00796 дугаар гэрээ байгуулсан байна Б.Тэнгистэй 2300 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар Газар эзэмшигч С.Буянтогтох нь 2019 оны 08 сарын 07-ны өдөр гэрчлүүлж эрх шилжүүлэх, эрх хүлээн авах хүсэлтээ дүүргийн газар зохион иргэн байгуулалтын албанд гаргаж, 2021 оны 10 сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар иргэн Б.Тэнгист газар эзэмших эрхийг шилжүүлж, худалдаа үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 130 м2 газрыг 15 жилийн хугацаатай эх эрхийн 0000006161 гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн 3-2201001160 дугаарт бүртгэж 2021 оны 10 сарын 22-ны өдөр №01118-2021/12773 дугаар гэрээ байгуулсан байна.

4.15. Тус газар дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг Ү-2201020524 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна. Иргэн Б.Тэнгис нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж шилжүүлэн авсан байх тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Гуравдагч этгээд Б.Тэнгис нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргажээ.

5.1. Гуравдагч этгээд Б. Тэнгис миний бие нь нь шударга өмчлөгч бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, Москва хороолол, 147 тоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201020524 дугаартай 129.96 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтай үйлчилгээний газрыг худалдан авсан.

5.2. Мөн энэхүү үл хөдлөх хөрөнгийн хамт 150 м.кв талбай бүхий газры шилжүүлэн авсан. Би Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. Иргэн Б.Тэнгис нь Газрын тухай хууль болон холбогдох хуульд заасны дагуу тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан. 2019 оны 08 дугаар сарын газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд албан ёсоор гаргаад 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрчилгээ гарч, газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулсан.

5.3. Мөн 129.96 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000738096 дугаар гэрчилгээтэй, Ү-2201020524 дугаарт бүртгэсэн үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан байдаг. 129.96 м.кв үл хөдлөх хөрөнгийн газар эзэмших эрхийг худалдаа үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамж гарсан. Тухайн газар болон үл хөдлөх хөрөнгийг иргэн С.Буянтогтох гэх хүнээс хуульд заасны дагуу шилжүүлэн авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

5.4. Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ГҮТББ нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан.

5.5. Нэхэмжлэгч Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ГҮТББ-ын гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан баримттай танилцахад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжтай маргаж байгаа тул дээд шатны Нийслэлийн Засаг даргад гомдлоо хянан шийдвэрлүүлэх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байдаг.

5.6. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг зөрчөөд тус шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэл бүрдсэн байна.

5.7. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дугаартай Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай захирамжийн Ш.Наранмандахад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр иргэн Ш.Наранмандахад олгосон 0135433 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 3-ны өдрийн А/417 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан.

5.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дугаар зүйлийн 106.3.3-д захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасан.

5.9. Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас захиргааны актыг цуцалсан, хүчингүй болгосон ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Мөн бусад байдлаар хэрэгжсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтооно. Энэ шаардлагыг хангахгүй байгаа учраас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай А/622 дугаартай захирамжийн гуравдагч этгээд Б.Тэнгист холбогдох хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ГҮТББ-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дугаартай Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай захирамжийн Ш.Наранмандахад холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Наранмандахад олгосон 0135433 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/417 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж"-ийн иргэн Б.Тэнгист холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

3. Тус нэхэмжлэлийн шаардлагуудаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дугаартай Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай захирамжийн Ш.Наранмандахад холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Наранмандахад олгосон 0135433 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/417 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3190 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 386 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч шүүхээс холбогдох баримтуудыг цуглуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэх үндэслэл өөрчлөгдөхгүй байх тул тус нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан шүүхийн шийдвэр гарах боломжгүй байна.

5. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд тэдгээрийн нэхэмжлэлийг үндэслэн захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэдэг.

6. Гэтэл нэхэмжлэгч Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ГҮТББ-ын шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нэгэнт хүчингүй болсон дээрх актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3.-д захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасан шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

7. Өмнө дурдсанчлан захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл нь бие даасан нэхэмжлэлийн төрөл биш бөгөөд захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн тохиолдолд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх байдлаар гаргадаг нэхэмжлэл юм.

8. Маргаан бүхий газрыг анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 захирамжаар Ш.Нармандах эзэмших эрхтэй болсноос хойш газар эзэмших эрхийг С.Буянтогтох, улмаар Б.Тэнгист шилжүүлэх бүрт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас тухай бүр захирамж гаргаж, нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захирамжуудыг тус тус хүчингүй болгосон, эдгээр шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх боломжгүй болсон, харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа, нэхэмжлэгчээс тус захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

9. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нэгэнт хүчингүй болгосон захирамжуудыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гарган маргах боломжгүй, энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 440 дүгээр, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 262 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолд[1] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтын агуулгыг ...хүчингүй болсон захиргааны актыг нэхэмжлэгч анхнаасаа хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргах боломжгүй, ... энэ агуулгаараа захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэн татгалзана... хэмээн тайлбарлажээ.

10. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус асуудлаар гаргасан нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай А/622 дугаартай захирамжийн гуравдагч этгээд Б.Тэнгист холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгч Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ГҮТББ-аас ...нийтийн эдэлбэрийн зам талбайд бусдад газар эзэмших эрх олгосны улмаас тэргэнцэртэй иргэдийн тухайн явган хүний замаар чөлөөтэй зорчих эрх зөрчигдсөн... гэсэн үндэслэлээр тус төрийн бус байгууллагын гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

12. Хариуцагчаас ...тухайн газарт анх эзэмших эрх олгоход явган хүний зам байгаагүй бөгөөд нийслэлээс явган хүний замыг сүүлд барьсан, ингэхдээ дүүргээс санал аваагүй, ... нэгэнт хүний өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгө баригдсан байхад түүний эрхэд халдах боломжгүй, ... маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээд Б.Тэнгист газар эзэмших эрхийг шилжүүлсэн учраас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл зөрчигдөөгүй... гэж, гуравдагч этгээд Б.Тэнгисээс ...газар эзэмших эрхийн зөвшөөрөлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй обьектыг худалдан авсан, анх тухайн газрыг олгоход явган хүний зам талбай байгаагүй бөгөөд энэ замаар тэргэнцэртэй иргэн явах боломжтой... гэж тайлбар гаргажээ.

13. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар Ш.Нармандахад тус дүүргийн 18 дугаар хороонд худалдаа үйлчилгээний зориулалтаар 0,006 га газар олгосугай гэж, 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдөр газрын байршлыг 18 дугаар хороо, Драгоны урд, хэмжээг 130 м.кв гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжаар 130 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгасан, тус газар дээр баригдсан 129,96 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.

14. Улмаар тус үл хөдлөх эд хөрөнгө бүхий 130 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/147 дугаар захирамжаар С.Буянтогтоход, мөн дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Тэнгист тус тус шилжүүлэн эзэмшүүлжээ.

15. Гэтэл гуравдагч этгээдийн эзэмшиж буй газар, үл хөдлөх эд хөрөнгө нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо[2], Москва гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Драгон үйлчилгээний төвийн урд байрлах Улаанбаатар хотын төв авто замын дагуух нийтээр ашигладаг явган хүний замтай давхцалтай барилга болох нь маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаангүй.

16. Гуравдагч этгээдээс ...манай газрын хойгуур тэргэнцэртэй хүн зорчих боломжтой, түүнд нь зориулж явган хүний замаас буулгасан налуу замыг үл хөдлөх эд хөрөнгийн хажууд хийсэн байгаа... гэх боловч маргаан бүхий газрын хойд талд явган хүн биш авто машин зорчиход зориулагдсан авто зам байх бөгөөд явган зорчигчид, тэргэнцэртэй хүн зорчих өөр зам байхгүй, гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газар нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2-т Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна гэж заасан нийтээр ашигладаг зам, талбайд хамаарч байна.

17. Ийнхүү явган хүний зам дээр үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа нь Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн С/68 дугаар тушаалаар батлагдсан Явган хүний зам, талбайн төлөвлөлт, техникийн шаардлага MNS 6808:2019 стандартад заасан зөвхөн явган зорчигчид ашиглах зориулалттай, авто зам болон бусад хэсгээс хашлагаар тусгаарлагдсан, тэргэнцэртэй хүн саадгүй зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн чөлөөтэй зорчих боломжтой зам байх шаардлагад нийцэхгүй, тэргэнцэртэй хүний явган хүний замаар чөлөөтэй зорчих эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдоод байна.

18. Хариуцагч болон гуравдагч этгээдээс тухайн явган хүний замыг газар эзэмших эрх олгогдсоноос хойш баригдсан гэж тайлбарладаг, шүүхээс тус үйл баримтыг тодруулахад Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10/02 дугаар албан бичигт ...Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Олон нийтийн ажил хэргийн бүс-т хамаарч байна. ...тус газрын ойр орчимд 2019 оны ГБМЗХ2019/07-014 дугаартай Гадна талбайн тохижилт-ын архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...тус замыг нийслэлээс 2017 онд барьсан, энэ газарт явган хүний зам барих зөвшөөрлийг манайхаас аваагүй, зам баригдсантай холбоотой баримтыг судлаад олоогүй... гэж тайлбарласан.

19. Үүнээс үзвэл, маргаан бүхий газарт нийтээр ашиглаж буй явган хүний зам баригдахаас өмнө Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар Ш.Нармандахад уг газрын эзэмших эрхийг олгосон, мөн Засаг даргаас дараа, дараагийн захирамж гарган газар эзэмших эрхийн хугацааг сунгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргасан, эрх бүхий этгээдээс тухайн газрыг нийтийн эдэлбэр газарт тооцох талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байх тул нийтийн эдэлбэр газарт газар эзэмшүүлсэн бус, харин бусдын эзэмшилд олгогдсон газарт нийтээр ашиглах явган хүний зам баригджээ.

19. Гэхдээ Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж, 20 дугаар зүйлийн 20.2.1-д дүүргийн Засаг дарга нь ...нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах, 20.2.3-т ...нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх...-ээр, 21 дүгээр зүйлийн 21.2.4-т нийслэлийн Засаг дарга нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хууль ...-д заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах-аар тус тус зааснаас үзэхэд төрийн өмчийн тодорхой нэг газрыг бусдын эзэмшил, ашиглалтад тодорхой хугацаа, болзолтойгоор, гэрээний үндсэн дээр олгох, эсхүл бусдын эзэмшил ашиглалтад олгогдсон газрыг цаашид нийтийн эзэмшилд ашиглахаар шийдвэр гаргах эрх нь захиргааны эрх хэмжээний асуудал бөгөөд энэ тохиолдолд бусдын эзэмшилд олгогдсон газарт нийтээр ашиглах явган хүний зам барьсан атлаа эрх бүхий этгээдээс ямар нэг шийдвэр гаргаагүй орхигдуулсан байна.

20. Иймд бусдын эзэмшилд нэгэнт олгогдсон газрыг нийтээр ашиглах зам талбайн хэлбэрээр ашиглахаар шийдвэрлэсэн бол Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах, бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах гэж заасан нөхөн олговор олгох, эсхүл газрыг солих зэргээр шийдвэр гаргах ёстой байхад тус нөхцөл байдлыг харгалзахгүйгээр газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас гаргасан, үүний улмаас явган хүний замаар зорчих тэргэнцэртэй иргэдийн эрх зөрчигдөхөд хүрчээ.

21. Хариуцагчаас ...2021 оны захирамж бол газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж учраас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл зөрчигдөөгүй... гэх боловч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.-т Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: гээд 38.3.2.-т шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; гэж, 38.4.-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана... гэж заасан нь хүсэлтэд хавсаргасан баримт нь бүрэн байвал эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай биш, тухайн шилжүүлэхийг хүссэн газар нь бусдад шилжүүлэх боломжтой газар мөн эсэхийг хянах үүргийг хуулиар Засаг даргад хүлээлгэсэн гэж үзнэ.

22. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар маргаан бүхий газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд Б.Тэнгист шилжүүлэх үед явган хүний зам баригдсан байсан учраас дээр дурдсанчлан Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлийг үндэслэн нөхөн олговор олгох, эсхүл газрыг солих, эсхүл цаашид бусдад эзэмшүүлнэ гэж үзсэн бол явган хүний замыг өөр газарт төлөвлөх талаар холбогдох ажиллагааг тус тус хийх үүрэгтэй атал аль алийг нь хэрэгжүүлээгүй байна.

23. Иймд дээрх нөхцөл байдлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас нэг мөр тогтоож, маргаан бүхий актыг бодит байдалд нийцүүлэх шаардлагатай, эдгээр асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч уг асуудлыг судалсаны үндсэн дээр дахин захиргааны акт гаргах нь зүйтэй гэж үзлээ.

24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасны дагуу маргаан бүхий актын холбогдох хэсгийг дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

25. Гуравдагч этгээдийн ...миний газрыг нийслэлийн Засаг даргаас Драгон холдинг ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх боломжтой... гэх тайлбарын тухайд, шүүхээс тус маргааныг шийдвэрлэхдээ гуравдагч этгээд Б.Тэнгисийн эзэмшиж буй газар нь нийтийн эдэлбэрийн зам, талбайд хамаарч байгаа, үүний улмаас тэргэнцэртэй хүн явган хүний замаар зорчих боломжгүй болсон үндэслэлээр шийдвэр гаргасан бөгөөд хэрэв тухайн газрыг бусад этгээдэд эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан бол гуравдагч этгээд Б.Тэнгис нь тухайн захирамжтай маргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

26. Нэхэмжлэгчийн ...2006 онд газар эзэмших эрх олгохдоо байршлыг заагаагүй, 2007 онд үндэслэлгүйгээр газрын хэмжээг нэмэгдүүлсэн гэрчилгээг олгогдсон, инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцалтай.. зэрэг үндэслэлээр маргасан тухайд, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ГҮТББ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмээр тус төрийн бус байгууллага нь өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой тул шүүхээс хэргийг хянах шийдвэрлэхдээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны А/622 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгохдоо тэргэнцэртэй иргэд тухайн явган хүний замаар зорчиход эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг хянасан, үүнээс бусад асуудлаар маргах эрхгүй гэж үзсэн болно.

27. Шүүх хуралдаанд Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ГҮТББ-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж-аар иргэн Б.Тэнгист олгогдсон Улсын бүртгэлийн гэрчилгээний 0000005161 дугаартай газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авч, газар чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 38 дугаар зүйлийн 38.3, 38.3.2, 38.4-т заасныг баримтлан энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай А/622 дугаартай захирамжийн гуравдагч этгээд Б.Тэнгист холбогдох хэсгийг 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга дахин шинэ акт гаргаагүй бол Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай А/622 дугаартай захирамжийн гуравдагч этгээд Б.Тэнгист холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ГҮТББ-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дугаартай Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай захирамжийн Ш.Наранмандахад холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Наранмандахад олгосон 0135433 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/417 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ГҮТББ-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж-аар иргэн Б.Тэнгист олгогдсон Улсын бүртгэлийн гэрчилгээний 0000005161 дугаартай газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авч, газар чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ