Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 139/ШШ2024/00130

 

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 139/ШШ2024/00130

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Гурвансайхан сум, 4-р баг, Улаан дэл гэх газар оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:ЗГ*******/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2024/00041/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Янжиндулам

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.******* нь ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Миний бие 1974.07.24-нд төрсөн, 50 настай, эмэгтэй. Би ******* гэх айлын 2 дахь хүүхэд юм. Дундговь аймгийн Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургуульд 1990 онд 8-р ангиа төгсөөд хөдөө гарч Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1990 оны 06 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд мал маллаж ажилласан. Үүнээс хойш тасралтгүй мал маллаж, ажиллаж, амьдарч байна. Намайг 8-р анги төгсөхөд илгээлтээр мал маллуулах нэгдлийн даргын тушаалаар илгээлт авч малчин болж байсан. Би *******ийн ******* гэх албаны ёсны овог нэртэй боловч намайг бага байхад Бямбасүрэн гэж дууддаг, албан бус ийм нэртэй байсан. Би Гурвансайхан сумын сургуульд ч *******ийн Бямбасүрэн нэрээр сурч, 8-р анги төгссөн юм. Дараа нь ийм овог, нэр, бичиг баримтын зөрчил болно гэдгийг ойлголгүй явж дээ. Нэгдэлд ажиллаж байхад надад хөдөлмөрийн 2 дэвтэр олгосон байдаг. Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1990 оны 06 сарын 18-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт болон 1992 оны 05 сарын 12-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдэд миний овог, нэрийг *******ийн Бямбасүрэн гэж нэрийг буруу буюу намайг дууддаг байсан албан бус нэрээр бичсэн байна. Тухайн хөдөлмөрийн дэвтрүүдэд миний овог, төрсөн он, сар, өдрийг зөв бичсэн боловч нэрийг буруу бичсэн, бичилт дутуу зөрчилтэй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймээс П.******* намайг Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1990 оны 06 сарын 18-ны өдөр олгосон, 1992 оны 05 сарын 12-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож, 1990 оын 06 сарын 01-нээс 1992 оны 03 сарын 23-ныг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд, 1992 оны 03 сарын 23-наас 1994 оны 05 сарын 28-ныг хүртэл Гурвансайхан сумын Давших зам ББХК-нд, 1994 оны 05 сарын 28-наас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Гурвансайхан сумын Давших зам хоршоонд тус тус мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь 1974 оны 07 сарын 24-ний өдөр төрсөн. Одоо 50 настай эмэгтэй, ******* гэж айлын 2 дахь хүүхэд эхээс 6 уулаа, Гурвансайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийг 1990 оны 6 сард төгсөөд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1990 оны 06 сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал малласан, одоо ч мал маллаж байгаа. 1990 оны 06 сарын 18-ны өдөр болон 1992 оны 05 сарын 12-ны өдрүүдэд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт *******ийн Бямбасүрэн гэж нэрийг бичсэн, нэр зөрүүтэй ч овог болон регистрийн дугаарууд таарч байгаа. Иргэний бүртгэлийн бичиг баримт *******, гэхдээ хүмүүс Бямбасүрэн гэж дууддаг. Бүх бичиг баримтын нэр зөрүүтэй 8-р анги төгсөхдөө Бямбасүрэн нэрээр төгссөн. Иймд П.*******ын 1990 он болон 1992 онуудад нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож, 1990 оны 06 сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчин байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

3.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, П.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, Дундговь аймгийн Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 29 дугаартай тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/, Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 08/10 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/, Дундговь аймгийн архивын тасгийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 53 дугаартай албан бичиг, хавсралт /хэргийн 5-9 хуудас/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 234801000837 дугаартай 2023 оны 05 сарын 10-ны өдрийн төрөл садангийн лавлагаа /хэргийн 10-р хуудас/, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1990 оны 06 сарын 18-ны өдөр П.Бямбасүрэнд олгосон хөдөлмөрийн дэвтэр /хэргийн 11-р хуудас/, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1992 оны 05 сарын 12-ны өдөр П.Бямбасүрэнд олгосон хөдөлмөрийн дэвтэр /хэргийн 12-р хуудас/, нэхэмжлэгч П.*******ын гэрч асуулгах хүсэлт /хэргийн 13-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 14-р хуудас/, Б.Бор, Г.Энхсайхан, Д.Ганхүрээ, Ө.Энхтуяа, /хэргийн 16-23 хуудас/, П.*******аас Ж.Чимэддуламд олгосон итгэмжлэл /хэргийн 26-р хуудас/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддуламын хүсэлт /хэргийн 28-р хуудас/, П.*******ын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 29-р хуудас/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 234801000836 дугаартай 2023 оны 05 сарын 10-ны өдрийн 1-р маягтын лавлагаа /хэргийн 30-р хуудас/, Ө.Энхтуяагийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 31-р хуудас/, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 139/ШШ2023/00292 дугаар шийдвэр /хэргийн 32-34 хуудас/, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.04.02-ны өдрийн 03/154 дугаартай албан бичиг, хавсралт /хэргийн 42-48 хуудас/, Г.Энхсайханы 442720 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 49-50 хуудас/, Г.Энхсайханы хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 51-р хуудас/, гэрэл зураг /хэргийн 53-р хуудас/ баримт авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч П.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн нэр зөрсөн тул жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Гурвансайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 29 дугаартай албан бичиг /хэргийн 3-р хуудас/, Дундговь аймгийн Гурвансайхан сумын ХОЭБ-ийн тараалттай холбоотой материал, тооцоо /хэргийн 6-9 хуудас/ гэх баримт, *******ийн Бямбасүрэнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам олгосон хөдөлмөрийн дэвтрүүд /хэргийн 11-12 хуудас/ *******ийн *******ын төрсний гэрчилгээ баримтуудад бичигдсэн төрсөн огноо таарч байх тул нэхэмжлэгч *******ийн *******ыг *******ийн Бямбасүрэнгийн хөдөлмөрийн дэвтрүүдийн эзэмшигчээр тогтоох үндэслэлтэй гэж үзэв. П.Бямбасүрэнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн нүүр хэсэгт бичилт хийж Давших зам нэгдлийн тамга, тэмдэг дарагдсан байна. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн П.*******ын ХААТР-21А маягтад Давших зам нэгдэлд ажилладаг тухай тэмдэглэгдсэн байна. Нэхэмжлэгчийн Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан тухай гэрч Б.Бор, Г.Энхсайхан, П.Ганхүрээ, Ө.Энхтуяа нар мэдүүлжээ. Иймд хэрэгт цугларсан бичгийн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.4 эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/т дурдсан овог, эцгийн нэр, нэр төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч мөн эсэх гэж зааснаар нэхэмжлэгч П.******* нь *******ийн Бямбасүрэн гэсэн бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал-ыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ******* овогт *******ийн ******* /РД:ЗГ*******/ нь *******ийн Бямбасүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн ******* /РД:ЗГ*******/ нь 1990 оны 06 сарын 18-ны өдрөөс 1992 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд, 1993 оны 03 сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам хоршоонд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.*******