Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 189/ШШ2024/00014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.*******,

Гэрч О.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1986 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагчаар ажилд орсон.Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар намайг 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаас чөлөөлж, ЭХГ-ын ХЗЭ-ийн хорооны даргаар томилсон, тус хороо 1990 оны 08 дугаар сард татан буугдсан тул Нэгдсэн эмнэлгийн сувилагчаар буцаж ажилласан.

Би улсад ажиллаж байснаа тогтоолгосон боловч хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилсон тухай бичигдсэн, ажлаас чөлөөлсөн тушаал бичигдээгүй гэсэн шалтгаанаар 5 жил хасагдсан юм. Би  1990 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн ХЗЭ-ийн хорооны дарга, Нэгдсэн эмнэлгийн сувилагчаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нь иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, *******ны Засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалын хуулбарууд, Анагаах ухааны их сургуулийн харьяа тус аймаг дахь Анагаах ухааны төвийн захирлын тушаалын хуулбар, тус аймгийн нийгмийн эрүүл мэндийн төвийн захирлын тушаалуудын хуулбар, цалингийн тодорхойлолт, гэрч Р.н тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч О.*******ийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрэл зураг, хүү Б.ын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. /хх-3-25/

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Р., О.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Г.******* нь ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг нотлох баримт олдоогүйн улмаас шүүхийн журмаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг гаргасан байна.

 

3.Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1.-д заасны дагуу ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох, мөн өөрөө олж авах боломжгүй төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх эрхтэй.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч Г.******* 1988 оны  09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд зохицуулан томилох тухай 82 дугаар тушаалаар тус эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс ЭХГ-ын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны даргаар дэвшин ажилласан, уг хороо татан буугдахад тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагчаар ажиллаж байсан. ******* АУДС-ийн захирал С.аас 1986 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Г.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн 8 дахь хуудасны 6 дахь бичилт, ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “...Мэс заслын тасгийн сувилагч Го.******* нь ЭХГ-ын ХЗЭ-ийн хорооны даргаар дэвшин ажиллах болсон...” гэх Б/13 тушаалтай тохирч байна.

 Мөн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/7 дугаар тушаалын хавсралтад “...Г.*******ийг 100 төгрөгөөр шагнасугай”, мөн даргын 1993 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 дугаар тушаалын хавсралтад “...9.Г.******* ...А-2/Ш...3100 төгрөгийн нэмэгдэл”, Г.*******д олгосон 1990 оны  01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлсний тодорхойлолт,

гэрч Р.н... “Г.******* 1986 оны үед сургуулиа төгсөөд манай тасагт сувилагчаар ажиллах болсон. Г.******* нь ээлжийн сувилагч, мэс заслын сувилагч, боолтын сувилагчийг хийж байсан. Ажил мэргэжилдээ сайн, хамт олондоо нэр хүндтэй хүн. Г.******* нь 1990 оны үед Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн сонгуульт ажлыг хийж байсан. Энэ ажил нь олон нийтийн сонгуульт ажил юм. Би 1996 онд Улаанбаатар хот руу шилжсэн. Тэр хүртэл бид тасралтгүй хамт ажилласан” гэх мэдүүлэг /хх-7-11-15-23, 27/

 

гэрч О.*******ийн “Г.******* нь ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагчаар 1986 оноос надтай хамт ажилласан. Би 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад шилжсэн гэх мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтаар тус тус давхар нотлогдон тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хүү Б.ыг 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрүүлсэн нь Алтай хотын ИГБББ-ын бүртгэсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар, мөн ЭХЯ-ны харьяа Улаанбаатар хот дахь сувилагчийн дунд сургуульд суралцсан нь 1627 дугаар үнэмлэхээр тус тус нотлогдоно. /хх-25-26/

 

5.Иймд нэхэмжлэгч Г.*******ийг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ЭХГ-ын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга, 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

 

6.Харин Анагаах ухааны их сургуулийн харьяа ******* аймаг дахь анагаах ухааны төвийн захирлын 1997 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/24 дугаар тушаалын хуулбар, ******* аймгийн        Нийгмийн эрүүл мэндийн төвийн захирлын 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/72, 1999 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дугаар тушаалуудын хуулбарууд мэс заслын тасгийн 1992 оны хамт олны гэрэл зураг хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна. /хх-12-14, 24/

 

7.Нэхэмжлэгч Г.******* хуурамч баримт бичиг бүрдүүлж, уг баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, гэрчүүд санаатай худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээхийг хуульчилсан.

 

8.Нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ийг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ЭХГ-ын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга, 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.НАРАНГЭРЭЛ