| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2022/0907/З |
| Дугаар | 128/ШШ2023/0295 |
| Огноо | 2023-03-29 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2023/0295
2023 03 29 128/ШШ2023/0295
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лу*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*****нарыг оролцуулан А б ХХК-ийн нэхэмжлэлтэй, У***** б*** Е** г*** Ху*** э**** у*** б**Г.С******холбогдох У***** б*** Е** г*** Ху*** э**** у*** б**Г.Санжаагийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2********дугаартай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай шийдвэрийг хүчингүй болгож, А б ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг У***** б*** Е** г*** Ху*** э**** у*** б**Г.С******даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: А б ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Г.С******холбогдох хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа тус шүүхэд явагдаж байгаа билээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, А б ХХК-ийн хуулийн этгээдэд мэдээлэл оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байгаа тул хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэгч Г.С******холбогдуулан гаргасан У***** б*** Е** г*** Ху*** э**** у*** б**Г.Санжаагийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2********дугаартай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай шийдвэрийг хүчингүй болгож, А б ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг У***** б*** Е** г*** Ху*** э**** у*** б**Г.С******даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч А б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лу*****ас бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А б ХХК-ийн нэхэмжлэлтэй, У***** б*** Е** г*** Ху*** э**** у*** б**Г.С******холбогдох У***** б*** Е** г*** Ху*** э**** у*** б** Г.С****** 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2********дугаартай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай шийдвэрийг хүчингүй болгож, А б ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг У***** б*** Е** г*** Ху*** э**** у*** б**Г.С******даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч А б ХХК бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ