Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 454

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З овогт Д Л д холбогдох эрүүгийн 2017 2501 1980 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын -ний өдөр С аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, З овогт Д ийн Л, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Л нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шарга төвийн үүдэнд иргэн Я.Т маргалдан улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Я.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр буудал руу явж байтал замд Л  таарахаар нь хамт буудал руу очиход Батчулуун, Баяраа, Мөнхгал болон танихгүй буудлын хүмүүс ирээд бид нар хамт архи уусан. Архинаас хувааж уугаад нэг мэдэхэд тасарсан буудлын гадаа хэвтэж байсан. Дээрх гэмтлийг миний биед хэн хэрхэн учруулсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-15 дугаар хуудас/,

Гэрч Ж.Ариунтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Түвшинтөгс Шарга төвийн хаалганы хажууд зүүн талд байх бетонон хашлаганы доор газар хөлөө завилаад сууж байсан. Түүний урд цагаан өнгийн сийрсэн малгай, цэнхэр эрээн өнгийн хөндлөн судалтай футболк, урд талдаа бараан өнгийн жижиг дөрвөлжин цүнх үүрсэн Л  урд нь зогсоод нүүр рүү нь өшиглөөд, зодоод тэгээд шатаар буугаад зам хөндлөн гараад гүйгээд явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-20 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹6853 дүгнэлтэд “Я.Т биед зүүн нүдний ухархайн ханын хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 40 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹857 дүгнэлтэд “Шинжээч эмч Н.Туяагийн 2017.05.23-ны өдөр гаргасан №6853 дүгнэлт үндэслэлтэй байна” гэжээ /хэргийн 44 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 69-79 дүгээр хуудас/,

Өвчний түүх /хэргийн 80-85 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 87 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Л нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шарга төвийн үүдэнд иргэн Я.Т маргалдан улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Л д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Л холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг  ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Д.Л д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хэргийн 69-72 дугаар хуудсуудад хохирогчоос гаргасан хохирлын баримтууд авагдсан бөгөөд эдгээр баримтаар 1.647.860 төгрөгний хохирол учирчээ. Шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөг Хаан банкны мөнгөн шилжүүлэгээр хийсэн баримт хэргийн 71 дүгээр хуудсанд байх тул 1.647.860 төгрөгөөс түүний төлсөн 400.000 төгрөгийг хасч Д.Л гаас 1.247.860 төгрөг гаргуулж хохирогч Я.Т олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.