Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 218/МА2019/00011

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 19 өдөр                             Дугаар 218/МА2019/00011                                           Сайнцагаан сум

 

 

Ргийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 139/ШШ2019/00206 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ргийн нэхэмжлэлтэй, От хариуцагдах 6.417.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Хариуцагч О

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Р шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зээ хүү Б.Ц 2019 оны 1 сарын 2-ны өдөр надад усанд орж ирэх гэсэн юм гэж хэлээд миний машины түлхүүрийг аваад явсан. Тэгтэл аймгийн баруун талд байх цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын зам дээр миний машин онхолдсон байсан юм. Миний машиныг дэлгүүрийн гадаа байхад нь манай хүү Б.Цын найз О.Г гэх хүүхэд надад болон миний зээ хүү Б.Цт хэлэлгүй, нууцаар зөвшөөрөлгүйгээр унаж яваад осол гаргасан. Дундговь аймгийн Прокурорын газрын 2019 оны 2 сарын 25-ны өдрийн 02 тоот тогтоолоор яллагдагч О.Г нь ....ял оногдуулах насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Намайг тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг, тайлбар авсан боловч миний машины хохирлыг барагдуулж өгөөгүй. Миний машин одоо эргэж ашиглах боломжгүй болсон. ...“Ашид билгүүн” ХХК-иар “Авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ” гаргуулсан бөгөөд 6.063.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гарсан. Насанд хүрээгүй хүний бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг эцэг эх нь хариуцан арилгах үүрэг хүлээдэг хуулийн заалттай байдаг. Иймээс миний өмчлөлийн приус 11 маркийн 89-12 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирол 6.063.000 төгрөг, Дундговь аймгийн Авто тээврийн төвөөр Техникийн дүгнэлт гаргуулсан төлбөр 80.000 төгрөг, Ашид билгүүн ХХК-иар “Авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ” гаргуулсан шинжээчийн төлбөр 267.700 төгрөг, нийт 6.417.000 төгрөгийг О.Гын аав Оээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ нэхэмжпэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэв Р нь өөрийн зээ Б.Цт энэхүү тээврийн хэрэгслээ өгч явуулаагүй бол ийм үйл явдал болохгүй байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх:

 

           1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 503.5-д зааснаар хариуцагч Оээс гэм хорын хохирол 6.417.000 /зургаан сая дөрвөн зуун арван долоон мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.Нэхэмжпэгч Р нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Р давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Үүнд: 1. Шүүхийн      шийдвэрийн Үндэслэх хэсэгт: ... “Иргэний хуулийн 503.5 дахь заалтад насанд хүрээгүй буюу /14-18 насны иргэд/ бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгахаар зохицуулсан байна. О.Гыг хэдэн настай болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байх тул уг маргааны хариуцагч нь О мөн эсэх нь тодорхойгүй байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Дундговь аймгийн Прокурорын газрын 2019.02.25-ны өдрийн 02 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор “яллагдагч О.Г нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байх боловч ял оногдуулах насанд хүрээгүй гэсэн бөгөөд, мөн тогтоолд О.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ 15 настай буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй байжээ” гэж дүгнэсэн прокурорын тогтоол байсаар байхад О.Гыг хэдэн настай болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь тухайн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлсэнгүй гэж үзэж байна.

О.Г нь прокурорын тогтоолд зааснаар 15 настай болох нь тогтоогдсон бегөөд хариуцагч О хүү О.Гыг 15 настай гэж шүүх хуралдаанд шүүгчийн асуусан асуултанд хариулсан / xx-70-p талд/. Иймээс Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар “Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна" гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “...эрх зүйн...зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг... шүүхэд төлөөлөх” гэсний дагуу О.Гын төрсөн эцэг От хариуцуулж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

2.Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт: ... О.Г нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын ямар зүйлийг зөрчин зөрчил гаргасан нь тодорхойгүй / Прокурорын тогтоолд тодорхой заагаагүй/ байна. Тиймээс О.Гыг нэхэмжпэгч Рд 6.417.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй байна гэж үзлээ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй юм. Учир нь Дундговь аймгийн Прокурорын газрын 2019.02.25-ны өдрийн 02 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын Тодорхойлох хэсэгт “яллагдагч О.Г нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байх боловч ял оногдуулах насанд хүрээгүй гэж дүгнээд Тогтоолын 1-р заалтаар “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч О.Гд холбогдох хэргийг ... хэрэгсэхгүй болгосугай” гэсэн прокурорын “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын гэмт хэрэг гарсан эсэх, холбогдох этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хэсэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй шүүхэд дахин нотлох шаардлагагүй зүйлд хамаарах бөгөөд энэ утгаараа эрүүгийн хэргээс үүдэн гарсан нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн гэм буруугийн асуудлыг шүүх хянан хэлэлцэхгүй ба учирсан хохирлын хэмжээний асуудлыг хэлэлцэх ёстой. Иймээс шүүхийн шийдвэрийн энэхүү дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна.

Иймээс Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 139/ШШ2019/00206 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Р Оээс түүний насанд хүрээгүй хүү О.Гын автомашинд учруулсан 6.417.000 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулах шаардлага гаргасан.

Хариуцагч О Р нь өөрийн зээ Б.Цт энэхүү тээврийн хэрэгслээ өгч явуулаагүй бол ийм үйл явдал болохгүй учир нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан, нэхэмжлэлийг татгалзах үндэслэлгүй гэх үзэн иргэний хэрэг үүсгэсэн атлаа Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1, 503.5 дахь зохицуулалтад заасан 7-14 хүртэлх насны иргэн буюу 14-18 насны иргэдийн бусдад учруулсан гэм хорын хохирлыг арилгуулах хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд хариуцвал зохих этгээдийн нас болон маргааны хариуцагч нь О мөн эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Хэрэгт цугларсан баримтуудад О.Г 15 настай талаар дурдагдсан, тухайлбал хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд “ О.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ 15 настай буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй байжээ.” гэж бичигдсэн.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д зааснаар насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан хохирлыг өөрөө хариуцан арилгах, 503.1-д зааснаар хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгах талаархи зохицуулалтад нийцүүлэн шийдвэрлэх маргааны үндэслэл нь анхнаасаа тодорхой бус байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримт, үндэслэлийг тодруулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Мөн нэхэмжлэлийн шаардлагад шууд ба шууд бус зардлын үнэ багтсан байх бөгөөд шаардлага тус бүрд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж дүгнэх хуульд заасан шаардлага биелэгдээгүй байна.

 Маргааны үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүхээс залруулан шийдвэрлэх эрх боломжгүй гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 139/ШШ2019/00206 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117622 /нэг зуун арван долоон мянга зургаан зуун хорих хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ                                Ш.ТӨМӨРБААТАР

 

                                          ШҮҮГЧИД                                Т.БЯМБАЖАВ  

 

     Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

                                              ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ  

       Ц.ОТГОНЦЭЦЭГ