Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 189/ШШ2024/00015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ын

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1985 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын *******, мужаан, бригадын даргаар ажиллаж байгаад 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдөр чөлөөлөгдсөн. Тус байгууллага нь өмч хувьчлалын үед өмчийн хэлбэр өөрчлөгдөж, ******* аймгийн барилгын засварын ББХК болж өөрчлөгдсөн юм.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарахад хөдөлмөрийн дэвтэрт гарсан тушаал  хувьчилж авсан компанийн тамгатай бичигдсэн гэсэн.

Иймд намайг 1985 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын *******,, 1991  оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл “ ББХК”-д мужаанаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нь иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, *******ны Засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт, ******* аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, тус аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын *******, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын тушаалын хуулбар, тус аймгийн *******, цахилгаан сантехникийн засварын конторын даргын тушаалын хуулбар, Гэрчилгээ, Баярын бичиг, Дурсамж, ******* аймгийн ******* засварын компанийн захирлын тушаал, Хуулийн этгээдийн лавлагаа, гэрч Б.ын тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Т.ийн тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. /хх-4-34/

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б., Т. нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч А.******* нь ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын *******, мужаан, бригадын даргаар 1985 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, “ ББХК”-д 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсныг нотлох зарим баримт олдоогүйгээс шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтийг гаргасан байна.

 

3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1.-д заасны дагуу ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох, мөн өөрөө олж авах боломжгүй төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх эрхтэй болно.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч А.ыг 1985 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын *******, мужаан, бригадын даргаар, “ ББХК”-д 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан нь 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *******, цахилгаан сантехник засварын ангиас олгосон түүний хөдөлмөрийн дэвтрийн 6 дахь хуудасны 3 дахь бичилт, тус аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын *******, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 131 дугаар тушаалын “...А.ыг 9 дүгээр сарын 11-ний өдрөөс мужаанаар авч ажиллуулсугай” гэсэн бичилттэй тохирч байна.

Мөн ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын *******, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 71-А дугаар тушаалын хавсралтад “...******* ...б/дарга ...7/ХI 03-09” гэсэн, мөн ангийн даргын 1989 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 47 дугаар тушаалд “...******* ...284...14-28” гэсэн, мөн ангийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 57 дугаар тушаалд “...******* ...529...100-40” гэсэн, мөн даргын 1991 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаар тушаалд “7.*******...12/YII...03-09...6”, 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн өнгөт зураг авхуулах эрхийн гэрчилгээний хуулбарт “А.*******”, ******* аймгийн *******, цахилгаан сантехникийн засварын ангиас 1987 оны 09 дүгээр сарын 27, 12 дугаар сарын 27, 1988 оны 12 дугаар сарын 24, 1989 оны 07 дугаар сарын 10, 10 дугаар сарын 07, 12 дугаар сарын 30, 1990 оны 07 дугаар сарын 10, 1991 оны 02 дугаар сарын 14, 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд шагнуулсан баярын бичгийн хуулбарууд, 1990 оны 01 дүгээр сарын 03, 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр олгосон дурсамжийн хуулбар, тус аймгийн ******* засварын “” компанийн захирлын 1993 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар тушаалд “А.******* ...гадагш худалдах нь зүйтэй гэж үзэж, , *******, нарт  шилжүүлсүгэй”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас олгосон 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24090002001486 дугаартай Хуулийн этгээдийн лавлагаагаар “******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын *******, цахилгаан сантехникийн засварын анги нэрээр архиваас нотлох баримт гараагүй болно. Улиастай сумын ББХК регистрийн дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдэж, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр татан буугдсан байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн ...миний мужаан, бригадын даргаар ажилласан баримт байгаа боловч мужаанаар ажиллаж байсан болохоо шүүхээр тогтоолгоно,

Мөн гэрч Б.ын “...А.******* бид 2 хэдэн хоногийн зөрүүтэй ажилд орж байсан. А.******* нормчноор ажиллаж байгаад бригадын дарга болсон. А.******* нь мужаан, заслын бригадын дарга байсан. А.******* нь дүү Т.ийн хамт тус ангид ажиллаж байсан. 1991 оны сүүлээр тус анги татан буугдаж, компани болж өөрчлөгдсөн. 1993 оны зун А.******* дүүгийн хамт тус компаниас хөрөнгө хувааж тусдаа гарсан” гэх мэдүүлэг,

гэрч Т.ийн “…Би 1990 онд ******* аймгийн *******, цахилгаан сантехникийн  засварын ангид засал чимэглэлчнээр ажилд орсон. Харин А.******* тухайн ангид мужаан, бригадын дарга байсан, 1995 онд тус анги татан буугдаж, хувьд шилжсэн. Бид тасралтгүй хамт ажилласан” гэх мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

5.Иймд нэхэмжлэгч А.ыг 1985 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын *******, мужаан, “ ББХК”-д 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй.

 

6.Нэхэмжлэгч А.******* хуурамч баримт бичиг бүрдүүлж, уг баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, гэрчүүд санаатай худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээхийг хуульчилсан байна.

 

7.Нэхэмжлэгч А.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн ыг 1985 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын *******, мужаан, “ ББХК”-д 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч А.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.НАРАНГЭРЭЛ