| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/02120/И |
| Дугаар | 101/ШШ2023/04271 |
| Огноо | 2023-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2023/04271
2023 10 03 101/ШШ2023/04271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .Ундраа даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин байрлах ******* ******* ХХК/регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 8 дугаар хороо, ******* ******* ******* *******,тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар:/-д холбогдох,
2,641,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.атзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: . нь манай үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдах-худалдан авах хэлцлийн үндсэн дээр Амгалан зоог нэртэй газраар дамжуулан зарж борлуулдаг байсан. . нийт 2,641,360 төгрөгийн архи, пиво, ус, ундаа хүлээн авсан бөгөөд төлбөр тооцоогоо хүлээн зөвшөөрч 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ******* ******* ХХК-ийн нягтлан бодогчтой Тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан боловч төлбөрөө төлөөгүй. Хариуцагчаас 2,641,360 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч бичгээр хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс т олгосон итгэмжлэл 2023.03.16№194/23, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, ******* ******* ХХК-ин улсын бүртгэлийн гэрчилгээ;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч .ад холбогдуулан, худалдан авсан архи, пиво, ус, ундаа зэрэг бүтээгдэхүүний үнэ 2,641,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэргээс үзэхэд, хариуцагч . нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1,982,200 төгрөг, 376,800 төгрөг, мөн оны 7 дугаар сарын 10-ны өдөр 226,200 төгрөг, 56,160 төгрөг, нийт 2,641,360 төгрөгийн барааг хүлээн авсан буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийлүүлсэн, хүлээн авсан бараа бүтээгдэхүүний өглөг, авлага, өр төлбөрийг талууд тооцож, худалдан авагч . нь 2,641,360 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлбөрийг худалдагч талд төлж барагдуулахаа илэрхийлсэн үйл баримт тогтоогдож байна.
4. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн байна.
5. Хариуцагч нь дээр дурьдсанаар, худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд тайлбар гаргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу төлбөр төлөх үүрэгтэй гэж үзнэ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд бүрдүүлэн өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч .аас 2,641,360 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .аас 57,212 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ .УНДРАА