Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/04310

 

 

 

 

 

 

 

 

2023 10 04

101/ШШ2023/04310

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  байр хаягт байрлах  цогцолбор БСБ/регистрийн дугаар: *******/ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дугаар хороолол, хд 106/7 байр, 35 тоот хаягт оршин суух ******* ******* овогт Д*******гийн Т*******/регистрийн дугаар: *******/-т холбогдох,

 

9,680,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч ******* ******* ******* сургууль цэцэрлэгийн цогцолбор салбар 1 сургууль нь Хан-уул дүүргийн дугаар хороонд байрлах Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэн боловсрол, сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Нэхэмжлэгч тал нь хариуцагч талтай харилцан тохиролцож, 1 болон 7 дугаар ангийн 2 хүүхдийн сургуулийн сургалтын гэрээг 2021 оны 8 дугаар сарын 30-ний өдөр байгуулсан бөгөөд Хариуцагч тал гэрээний нийт төлбөр 11,680,500 төгрөгийг 4 сарын дотор хуваан төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч тал гэрээний үнийн дүнгээс 2,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгууллагын Хаан банкны харилцах дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч тал нь өөрийн 2 хүүхдийн сургалтын төлбөрөө төлөхгүй удаж байсан тул манай сургуулиас удаа дараа хариуцагчид утасны дугаараар залгаж, биечлэн уулзаж төлбөрөө төлж барагдуулахыг шаардаж мэдэгдэж байсан.

Иймд хариуцагч Д.Т*******аас сургалтын төлбөр 9,680,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс Н.Нт олгосон итгэмжлэл 2022.11.10№, ******* ******* ******* сургууль цэцэрлэгийн цогцолбор БСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны огноотой төлбөрийн Нэхэмжлэхүүд, ангийн сурагч Т., ангийн сурагч Т. нар нийт 11,980,000 төгрөгийн төлбөрөөс 299,500 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн, 2,000,000 төгрөг төлөгдсөн, нийт 9,680,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх 2021-2022 оны Төлбөрийн тооцоо, сурагч Т., Т. нарын хууль ёсны төлөөлөгч Д.Т*******тай байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн (дугааргүй) ******* ******* ******* олон улсын хөтөлбөртэй сургуулийн сургалтын гэрээ;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* сургууль цэцэрлэгийн цогцолбор /БСБ/ ХХК нь хариуцагч Д.Т*******т холбогдуулан, сургалтын төлбөр 9,680,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч нь тус сургуулийн сурагч Т., Т. нарын хууль ёсны төлөөлөгч Д.Т*******тай 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ******* ******* ******* олон улсын хөтөлбөртэй сургуулийн сургалтын гэрээг тус тус байгуулж, Д.Т******* нь сурагч Т.гийн төлбөр 5,990,000 төгрөг, сурагч Т.гийн төлбөр 5,690,500 (5 хувь хөнгөлүүлж) төгрөгийг тус тус 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

4. Харицуагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар шүүхэд тайлбар гаргаагүй буюу сургалтын гэрээний дагуу хүүхдүүд сургуульд суралцсан эсэх талаар маргаагүй.

5. Суралцагч талын зүгээс сургалтын төлбөрт тус тус 1,000,000 төгрөг буюу нийт 2,000,000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 9,680,500 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны огноотой төлбөрийн Нэхэмжлэхүүд, ангийн сурагч Т., ангийн сурагч Т. нар нийт 11,980,000 төгрөгийн төлбөрөөс 299,500 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн, 2,000,000 төгрөг төлөгдсөн, нийт 9,680,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх 2021-2022 оны Төлбөрийн тооцоогоор тогтоогдож байна.

6. Талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

6.1. Тодруулбал, сургуулийн зүгээс санал болгож буй хувийн зардлаар суралцах сургалтын үйлчилгээг сурагчийн эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч нь сайн дурын үндсэн дээр зөвшөөрч, харилцан тохиролцож гэрээ байгуулсан, сурагч суралцаж сургалтын үйлчилгээ авсан дээрх үйл баримт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.

7. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд хэлэлцэгдэж буй нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдаж байна.

8. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч Д.Т*******аас 9,680,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* сургууль цэцэрлэгийн цогцолбор БСБ ХХК-д олгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т*******аас улсын тэмдэгтийн хураамж 169,838 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* сургууль цэцэрлэгийн цогцолбор БСБ ХХК-д олгосугай. 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА