Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 455

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Ч.А

шүүгдэгч Б.Ц түүний өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Заамад овогт Будмаагийн Цэцэгчулуунд холбогдох эрүүгийн 2016 2501 0632 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны  дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн,  настай, мэргэжилтэй,  ам бүл , оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,  Б.Ц, /РД: /,    

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Ц нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кидс өдөр өнжүүлэх төвд ажиллаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр В.Н 600.000 төгрөгийн бараа зарж өгнө гээд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч залилсан,

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Д.З 7 хоногийн хугацаатай зээлчих гээд 2 сая төгрөгийг хуурч авсан, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүүхдийн сургалтын төлбөрийн 270.000 төгрөгийг хуурч авсан,

2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр И.С хүүхдийн сургалтын төлбөрийн 290.000 төгрөгийг хуурч авсан, нийт 3.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Брайт Кид төвд цагийн багшаар ажиллаж байхдаа шавийнхаа ээж болох З эгчээс 2.000.000 төгрөгийг тодорхой хугацаатай харилцан тохиролцож авсан. Мөн хамт ажилладаг байсан тогооч эгчээсээ бас харилцан тохиролцсоны үндсэн дээр 600.000 төгрөгийн барааг талийгаач нөхрийнхөө найз руу буюу Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум руу явуулсан. Хүүхдийн сургалтын төлбөр болох 270.000 төгрөг, 290.000 төгрөгийг сургалтын менежерт тушаах ёстой байснаас цаг тухай бүрд нь би тушаагаагүй гэв.

Хохирогч П.З мөрдөн байцаалтанд өгсөн: “Өдөр өнжүүлэх төв нь сар бүрийн 5-ны дотор төлбөрөө хийнэ гэсэн шаардлага тавьсан. Тэгээд би хүү Л төлбөрийг төлөх гээд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр очсон чинь Ц нягтлан байхгүй байна гээд мөнгийг өгүүлээгүй. Ингээд би маргааш нь дахин төлбөрөө хийхээр ирэхэд Ц төлбөрийн 270.000 төгрөгийг аваад төлбөрийн баримт үзүүлээд мөнгө авсан. Би ойлгохдоо багш нь авч байгаа юм чинь тэгээд л болж байна гэж ойлгосон. Түүнээс хойш өдөр өнжүүлэх төвийн захирал У над руу утсаар яриад та хүүхдийнхээ төлбөрийг төлөхгүй юм уу гэхээр нь би гайхаад багшид нь өгсөнш тээ гэсэн чинь за за гээд л чимээгүй болсон. Тэгсэн чинь Ц дундаас нь худлаа яриад аваад үрчихсэн байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг. /1 хавтас 11-13 дугаар хуудас/,

Хохирогч И.С мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Кидс нэртэй өдөр өнжүүлэх төвд сарын төлбөр нь 290.000 төгрөг гэж тохиролцож хүүхдээ өгсөн. Маргааш нь багш нь гэх Ц над руу утсаар яриад хүүхдийнхээ төлбөрийг хий, хэрвээ ирж амжихгүй бол дансаар хийсэн ч болно гэж хэлсэн. Мөн манай эхнэр рүү ярьж хүүхдийнхээ төлбөрийг хий, амжихгүй бол дансаар хийсэн ч болно гээд Хаан банкны дансны дугаар явуулсан байсан. Тэр дансаар нь эхнэр тэр өдөртөө 290.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би 2-3 хоногийн дараа захирал Уянгатай нь утсаар яриад гэрээгээ хийе гэсэн чинь ажил дээр хүрээд ирээ би байж байна гэхээр нь яваад очсон чинь Ц үүдэнд намайг тосч аваад захирал ажилтай байна, надтай гэрээгээ хийчих би гарын үсгийг нь дараа захирлаар зуруулаад баримттай нь хамт өгье гэсэн. Үүнээс хойш захирал У нь над руу утсаар яриад хүүхдийнхээ төлбөрийг өгсөн үү гэж асуусан...” гэх мэдүүлэг. /1 хавтас 14-16 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч А.У мөрдөн байцаалтанд өгсөн: “Кидс нэртэй өдөр өнжүүлэх төвийг байгуулаад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд үйл ажиллагаа явуулсан. Хүүхдийг сургах буюу харах мэргэжлийн бага ангийн багш хэрэгтэй болсны дагуу интернет сайтууд болон зар мэдээ сонин дээр мэргэжлийн бага ангийн багш сарын 500.000 төгрөгийн цалинтай ажилд авна гэж зар өгсний дагуу Ц холбогдоод орохоор болсон. Ц Л ээж Золбоогоос 2 сая төгрөгийг худлаа ярьж байгаад авсан байсан. Мөн хүүхдийнхээ төлбөрийн 270.000 төгрөг авсан байсан. А аав С худлаа яриад Хаан банкны дансаар 290.000 төгрөг шилжүүлж авсан байсан...” гэх мэдүүлэг. /1 хавтас 17-18 дугаар хуудас/,

Хохирогч В.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ц надад ийм оросын өвлийн куртка, эрэгтэй өвлийн эсгий гутал зэрэг бараа байгаа үзэх үү гэсэн чинь та аваад ир, би зараад өгье гэж хэлэхээр нь маргааш нь 600.000 төгрөгийн бараа авчирч өгсөн. Тэгсэн Ц нь манай дүү ноолуур гарахаар тэр мөнгийг нь өгнө гэнээ гэж хэлэхээр нь итгэсэн. Тэгтэл Ц нь захиралд хэлэлгүйгээр хоёр хүүхдийн сургалтын төлбөрийг өөртөө авчихаад ажилдаа ирэхгүй зугтаад алга болсон тул би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг. /1 хэргийн 94-95 дугаар хуудас/,

Гэрч Н.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “Кидс нэртэй өдөр өнжүүлэх төвд надтай хамт Ц багшаар орсон ба би туслах багшаар орсон. Ц хөдөө гэрээс 2 сая төгрөг ээж шилжүүлэх гэж байгаа, Хаан банкны дансаа өгөөч би таны дансаар мөнгө авъя гэсэн. Тэгэхээр нь би дансныхаа дугаарыг хэлж өгч 2 сая төгрөг данснаасаа авч өгсөн. Мөн А гэх хүүхдийн төлбөр болох 290.000 төгрөгийг манай тогооч Н эгчийн дансыг ашиглаад хуурч мэхлэн авсан. Урьд нь Н эгчээс дансыг нь авч байснаа тэмдэглэж авсан юм шиг байна лээ. Бас Л гэх хүүхдийн ээжээс хуурч мэхлэн төлбөрийн 270.000 төгрөгийг авсан байсан. Н эгчээс 600.000 төгрөгийн бараануудыг зараад өгье гэж хэлээд аваад тэр чигээрээ алга болсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч В.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ байж байхад гэнэт миний Хаан банкны 00000000 гэсэн данс руу мөнгө орлоо гэж манай нөхөр над руу утсаар ярихад хажуунаас Цн би хийлгэсэн юм аа гэсэн. Яагаад надаас асуухгүй миний зөвшөөрөлгүй дансанд мөнгө хийж байгаа юм бэ гэсэн чинь маргааш мөнгө орох байх гэж бодож байсан. Тэгээд маргааш хэлье гэж байсан юм, миний картны хугацаа дуусчихсан юм аа гэсэн. Тэр өдөр би АТМ-ээс 290.000 төгрөгийг аваад Ц өгсөн. Өмнө нь нягтлан Цэцэгчулууны цалинг миний дансаар хийсэн. Тэгээд миний дансыг мэдсэн юм байна лээ. 2 сая төгрөгийг Э багшийн дансаар авсан. Дансыг нь авахдаа өөрөөс нь асуусан юм байна лээ...” гэх мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 96 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хэргийн 200 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хэргийн 43 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Ц нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кидс өдөр өнжүүлэх төвд ажиллаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр В.Н 600.000 төгрөгийн бараа зарж өгнө гээд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч залилсан,

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Д.З 7 хоногийн хугацаатай зээлчих гээд 2 сая төгрөгийг хуурч авсан, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүүхдийн сургалтын төлбөрийн 270.000 төгрөгийг хуурч авсан,

2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр И.С хүүхдийн сургалтын төлбөрийн 290.000 төгрөгийг хуурч авсан, нийт 3.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Хохирогч П.З мөрдөн байцаалтанд өгсөн: “Өдөр өнжүүлэх төв нь сар бүрийн 5-ны дотор төлбөрөө хийнэ гэсэн шаардлага тавьсан. Тэгээд би хүү Л төлбөрийг төлөх гээд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр очсон чинь Цэцэгчулуун нягтлан байхгүй байна гээд мөнгийг өгүүлээгүй. Ингээд би маргааш нь дахин төлбөрөө хийхээр ирэхэд Ц төлбөрийн 270.000 төгрөгийг аваад төлбөрийн баримт үзүүлээд мөнгө авсан. Би ойлгохдоо багш нь авч байгаа юм чинь тэгээд л болж байна гэж ойлгосон. Түүнээс хойш өдөр өнжүүлэх төвийн захирал У над руу утсаар яриад та хүүхдийнхээ төлбөрийг төлөхгүй юм уу гэхээр нь би гайхаад багшид нь өгсөнштээ гэсэн чинь за за гээд л чимээгүй болсон. Тэгсэн чинь Ц дундаас нь худлаа яриад аваад үрчихсэн байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг. /1 хавтас 11-13 дугаар хуудас/,

Хохирогч И.С мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Кидс нэртэй өдөр өнжүүлэх төвд сарын төлбөр нь 290.000 төгрөг гэж тохиролцож хүүхдээ өгсөн. Маргааш нь багш нь гэх Ц над руу утсаар яриад хүүхдийнхээ төлбөрийг хий, хэрвээ ирж амжихгүй бол дансаар хийсэн ч болно гэж хэлсэн. Мөн манай эхнэр рүү ярьж хүүхдийнхээ төлбөрийг хий, амжихгүй бол дансаар хийсэн ч болно гээд Хаан банкны дансны дугаар явуулсан байсан. Тэр дансаар нь эхнэр тэр өдөртөө 290.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би 2-3 хоногийн дараа захирал У нь утсаар яриад гэрээгээ хийе гэсэн чинь ажил дээр хүрээд ирээ би байж байна гэхээр нь яваад очсон чинь Ц үүдэнд намайг тосч аваад захирал ажилтай байна, надтай гэрээгээ хийчих би гарын үсгийг нь дараа захирлаар зуруулаад баримттай нь хамт өгье гэсэн. Үүнээс хойш захирал У нь над руу утсаар яриад хүүхдийнхээ төлбөрийг өгсөн үү гэж асуусан...” гэх мэдүүлэг. /1 хавтас 14-16 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч А.У мөрдөн байцаалтанд өгсөн: “Кидс нэртэй өдөр өнжүүлэх төвийг байгуулаад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд үйл ажиллагаа явуулсан. Хүүхдийг сургах буюу харах мэргэжлийн бага ангийн багш хэрэгтэй болсны дагуу интернет сайтууд болон зар мэдээ сонин дээр мэргэжлийн бага ангийн багш сарын 500.000 төгрөгийн цалинтай ажилд авна гэж зар өгсний дагуу Ц холбогдоод орохоор болсон. Б.Ц, Л ээж Золбоогоос 2 сая төгрөгийг худлаа ярьж байгаад авсан байсан. Мөн хүүхдийнхээ төлбөрийн 270.000 төгрөг авсан байсан. А аав С худлаа яриад Хаан банкны дансаар 290.000 төгрөг шилжүүлж авсан байсан...” гэх мэдүүлэг. /1 хавтас 17-18 дугаар хуудас/,

Хохирогч В.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ц надад ийм оросын өвлийн куртка, эрэгтэй өвлийн эсгий гутал зэрэг бараа байгаа үзэх үү гэсэн чинь та аваад ир, би зараад өгье гэж хэлэхээр нь маргааш нь 600.000 төгрөгийн бараа авчирч өгсөн. Тэгсэн Ц нь манай дүү ноолуур гарахаар тэр мөнгийг нь өгнө гэнээ гэж хэлэхээр нь итгэсэн. Тэгтэл Ц нь захиралд хэлэлгүйгээр хоёр хүүхдийн сургалтын төлбөрийг өөртөө авчихаад ажилдаа ирэхгүй зугтаад алга болсон тул би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг. /1 хэргийн 94-95 дугаар хуудас/,

Гэрч Н.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “Кидс нэртэй өдөр өнжүүлэх төвд надтай хамт Ц багшаар орсон ба би туслах багшаар орсон. Ц хөдөө гэрээс 2 сая төгрөг ээж шилжүүлэх гэж байгаа, Хаан банкны дансаа өгөөч би таны дансаар мөнгө авъя гэсэн. Тэгэхээр нь би дансныхаа дугаарыг хэлж өгч 2 сая төгрөг данснаасаа авч өгсөн. Мөн гэх хүүхдийн төлбөр болох 290.000 төгрөгийг манай тогооч Н эгчийн дансыг ашиглаад хуурч мэхлэн авсан. Урьд нь Н эгчээс дансыг нь авч байснаа тэмдэглэж авсан юм шиг байна лээ. Бас Л гэх хүүхдийн ээжээс хуурч мэхлэн төлбөрийн 270.000 төгрөгийг авсан байсан. Н эгчээс 600.000 төгрөгийн бараануудыг зараад өгье гэж хэлээд аваад тэр чигээрээ алга болсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч В.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ байж байхад гэнэт миний Хаан банкны 00000 гэсэн данс руу мөнгө орлоо гэж манай нөхөр над руу утсаар ярихад хажуунаас Ц би хийлгэсэн юм аа гэсэн. Яагаад надаас асуухгүй миний зөвшөөрөлгүй дансанд мөнгө хийж байгаа юм бэ гэсэн чинь маргааш мөнгө орох байж гэж бодож байсан. Тэгээд маргааш хэлье гэж байсан юм, миний картны хугацаа дуусчихсан юм аа гэсэн. Тэр өдөр би АТМ-ээс 290.000 төгрөгийг аваад Ц өгсөн. Өмнө нь нягтлан Ц цалинг миний дансаар хийсэн. Тэгээд миний дансыг мэдсэн юм байна лээ. 2 сая төгрөгийг Э багшийн дансаар авсан. Дансыг нь авахдаа өөрөөс нь асуусан юм байна лээ...” гэх мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/.

Шүүгдэгч Б.Ц прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Ц эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин  бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1290 нэгж буюу 1.290.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 86 хоногийг торгох ялын хэмжээнд дүйцүүлэн 1.290.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлсэнд тооцохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.