Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/04344

 

 

 

 

2023 10 06

101/ШШ2023/04344

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт О*******гийн Б*******/регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоот, ******* дүүргийн 17 дугаар хороо, ******* 9 гудамж ******* тоот хаягт оршин суух, Ж******* овогт Б******* М /регистрийн дугаар:/, овогт А Х /регистрийн дугаар:/ нарт холбогдох,

 

1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М, А.Х нар нь дүүргийн 10 дугаар хороо, 30А байрны эзэн гэж худал хэлж надад түрээслүүлж байсан ба түрээсийн төлбөрт урьдчилгаа төлбөр 500,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр авсан, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 5, 6 дугаар сарын түрээсийн төлбөрт 500,000 төгрөгийн үнэ бүхий 50,000 төгрөгийн 10 ширхэг бензин талон өгсөн.

Манай эхнэр П.М данснаас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлж өгч байсан.

Түрээсийн байрны жинхэнэ эзэн биш гэдгийг нь мэдсэнээр байрнаас гарч, мөнгөө буцаан авахаар шаардахад 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө бэлэн мөнгөөр буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй, утсаа авахгүй, холбоо барих боломжгүй байгаа тул төлбөрт төлсөн 1,000,000 төгрөгийг хариуцагч Б.М, А.Х нараас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэл гаргахдаа 1,028,550 төгрөг гаргуулна хэмээн бичсэн боловч 1,000,000 төгрөгийг гаргуулна, 28,550 төгрөг бол улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр гэв.

 

Хариуцагч нар шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, П.М иргэний үнэмлэхийн хуулбар, П.М эзэмшдэг Хаан банк дахь дугаартай дансны хуулга, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспортын хуулбар, Б******* овогтой И хүүгийн төрсний гэрчилгээний хуулбар;

Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: дугаар дансыг А Х /регистрийн дугаар: / эзэмшдэг тухай Хаан банкны 2022.11.22№ дугаартай лавлагаа;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Б******* нь хариуцагч А.Х, Б.М нарт холбогду, түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Нэхэмжлэгч О.Б******* нь дүүргийн 10 дугаар хороо, 30А байрыг хөлсөлж суухдаа, А.Хгийн дансанд мөнгө шилжүүлж, А.Х, Б.М нарт урьдчилгаа төлбөр 500,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 5, 6 дугаар сарын түрээсийн төлбөрт 500,000 төгрөгийн үнэ бүхий 50,000 төгрөгийн 10 ширхэг бензин талон өгсөн ба А.Х, Б.М нарыг тухайн байрны жинхэнэ эзэн биш гэдгийг нь мэдсэнээр байрнаас гарч, 1,000,000 төгрөгөө буцаан шаардсан хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

4. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б******* овогтой И хүүгийн төрсний гэрчилгээний хуулбар болон П.М эзэмшдэг Хаан банк дахь дугаартай дансны хуулга, дугаар дансыг А Х /регистрийн дугаар: / эзэмшдэг тухай Хаан банкны 2022.11.22№ дугаартай лавлагаа зэргээс үзэхэд, нэхэмжлэгч О.Б******* нь өөрийн эхнэр П.М данснаас хариуцагч А.Хгийн дансанд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

6. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, мөнгө шилжүүлсэн үйл баримтын талаар үгүйсгэж мэтгэлцээгүй, хариуцагч нар нь хуульд нийцсэн хэлцэл хийж, орон сууц хөлслүүлэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд үүрэг үүссэн эрх зүйн харилцаа байхгүй буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, эзэмшсэнээс үүсэх үүрэгтэй холбоотой харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл бүрджээ.

7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар нэхэмжлэгч О.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

8. Хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, тайлбараа нотлох үүргээ биелүүээгүй ба шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

15.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч А.Х, Б.М нараас 1,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Б*******од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Х, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамж 29,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцу сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА