| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/04261/И |
| Дугаар | 183/ШШ2024/00092 |
| Огноо | 2024-01-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2024/00092
2024 оны 01 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2024/00092 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, 37-44 тоот хаягт оршин суух Баатад овогт М.О (РД:00000000)-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэх, 8 дугаар гудамж, 136 тоот хаягт оршин суух Д овогтой Э.Ч (РД:0000000)-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.О
Хариуцагч Э.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Э.Ч-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,070,200 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Э.Ч-т 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 4,260,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн зээлээ төлөөгүй учир шүүхэд хандахад 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүгчийн захирамж гарч хариуцагчийг эрэн сурвалжлахыг зааж өгсөн. Баянзүрх дүүргийн шүүхэд хариуцагч Э.Ч-ийг эрэн сурвалжлуулахаар хандаж тус шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 101/ШШ2023/00000 дугаар шийдвэр гарч хариуцагчийг эрэн сурвалжилсан. Иймд Э.Ч, Б ф ХХК-аас зээлийн төлбөрт 5,000,000 төгрөг, эрэн сурвалжилсны төлбөр 70,200 төгрөг, нийт 5,070,200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч бөгөөд хариуцагч Б ф ХХК-ийн төлөөлөгч Э.Ч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2.1.М.О-оос Б ф ХХК-ийн дансаар 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 4,260,000 төгрөгийг шилжүүлж авч байсан. Бид зээлэх биш хамтарч ашиг олох зорилгоор нэгдэж мөнгө нэгтгэж байсан. Гэвч ашиг олж чадаагүй тул тухайн үед бид нөхцөл байдлыг ярилцаж байсан.
2.2.М.О нь намайг айлган сүрдүүлж хүчээр бичиг хийлгэж авсан. Одоогийн байдлаар эрхэлсэн ажилгүй, төлбөрийн чадваргүй байгаа тул тухайн мөнгийг төлөх боломжгүй. 2024 оны 06 дугаар сард төлж эхлэх боломжтой гэв.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0000000 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2023/00000 дугаар захирамж, Шилжүүлгийн мэдээлэл гэх баримт, Б ф ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 288 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/00000 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг,
Хариуцагчаас хавтаст хэрэгт 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, Б ф ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар тус тус гаргаж өгснийг зэргийг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Б ф ХХК болон Э.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,070,200 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Э.Чулуунпүрэвт 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 4,260,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн зээлээ төлөөгүй. Баянзүрх дүүргийн шүүхэд хариуцагч Э.Ч-ийг эрэн сурвалжлуулахаар хандаж тус шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 101/ШШ2023/00000 дугаар шийдвэр гарч хариуцагчийг эрэн сурвалжилсан. Иймд Э.Ч, Б ф ХХК-аас зээлийн төлбөрт 5,000,000 төгрөг, эрэн сурвалжилсны төлбөр 70,200 төгрөг, нийт 5,070,200 төгрөг гаргуулж өгнө үү гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч бөгөөд хариуцагч Б ф ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үндэслэлээ М.О-оос Б ф ХХК-ийн дансаар 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 4,260,000 төгрөгийг шилжүүлж авч байсан. Бид зээлэх биш хамтарч ашиг олох зорилгоор нэгдэж мөнгө нэгтгэж байсан. О нь намайг айлган сүрдүүлж хүчээр бичиг хийлгэж авсан. Одоогийн байдлаар эрхэлсэн ажилгүй, төлбөрийн чадваргүй байгаа тул тухайн мөнгийг төлөх боломжгүй. 2024 оны 06 дугаар сард төлж эхлэх боломжтой гэж тайлбарлаж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч М.О нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 0000000000 дугаар данснаас Төрийн банк дахь хариуцагч Б ф ХХК-ийн эзэмшлийн 000000000 дугаар дансанд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 4,260,000 төгрөгийг O-oos shiljuuleg гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. (хавтаст хэргийн 5 дахь тал)
4.2.М.О нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болон Б ф ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Э.Чулуунпүрэвийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн.
5.Нэхэмжлэгч М.О-оос хариуцагч Б ф ХХК-нд 4,260,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын хувьд талаад маргаангүй, харин хариуцагч Э.Ч-ийн зүгээс хамтран ажиллах зорилгоор мөнгө нэгтгэсэн гэх боловч энэ үндэслэлээ баримтаар нотлоогүй тул М.О болон хариуцагч Б ф ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
6.Иймд нэхэмжлэгч М.О нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Э.Ч-ээс шаардах эрхгүй, гэрээний нэг тал болох хариуцагч Б ф ХХК-аас шаардах эрхтэй.
7.Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар М.О нь хариуцагч Б ф ХХК-аас зээлийн хүү, үүргээ гүйцэтгээгүйн алдангийг шаардах эрхгүй.
8.Зээлдэгч буюу хариуцагч Б ф ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч М.О нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болон Б ф ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Э.Ч-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг зааснаар хариуцагч Б ф ХХК-аас 70,200 төгрөгийг шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.
9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б ф ХХК-аас зээлийн төлбөрт 4,260,000 төгрөг, зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол болох 70,200 төгрөг, нийт 5,330,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 740,000 төгрөгийн хэсгийг болон Э.Ч-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б ф ХХК-аас 84,233 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б ф ХХК-аас 4,330,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 740,000 төгрөгийн хэсэг болон Э.Ч-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б ф ХХК-аас 84,233 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД