| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03465/И |
| Дугаар | 184/ШШ2024/02346 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/02346
2024 4 30 184/ШШ2024/02346
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: ***** ХК /РД: *****/. Хаяг: Сүхбаатар дүүрэг, ***** Амарын гудамж, ******төв байр
Хариуцагч: Ө**** овогт **** ***** /РД: Ч****/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, Хилчи**** тоот
Зээлийн гэрээний үүрэгт 5,996,034 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч : ****** ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Иргэн ******* нь ****** ХК-тай 2018 оны 12-р сарын 21-ний өдөр ****** тоот зээлийн гэрээ байгуулан 7,000,00, төгрөгийг 365 хоногт 16.35 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Банк нь 2018 оны 12-р сарын 21-ний өдөр 1330047395 тоот зээлийн гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг зээлдэгч ****** ****** данс руу шилжүүлсэн. Гэрээний хугацаанд хариуцагч үндсэн зээлийн төлбөрт 3,955,553 төгрөг, хүүгийн төлбөрт 1,244,647 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,392 төгрөг, нийт 5,219,592 төгрөг төлсөн байна. Зээлдэгч зээлийн төлбөрийг төлөлгүй 1493 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд хариуцагчаас зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 5,996,034 төгрөгийг гаргуулж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч : ***** ХК нь ********** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,996,034 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 5,996,034 төгрөгийг хариуцагч ********* 2024 оны 5-р сарын 3-ны өдрөөс 2025 оны 4-р сарын 3-ны өдөр хүртэл сар бүрийн 3-ны өдөр 499,669.5 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,996,034 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 5,996,034 төгрөгийг хариуцагч *********2024 оны 5-р сарын 3-ны өдрөөс 2025 оны 4-р сарын 3-ны өдөр хүртэл сар бүрийн 3-ны өдөр 499,669.5 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,886.54 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 55,443.27 төгрөгийг хариуцагчаас, 55,443.27 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ