| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2022/0846/З |
| Дугаар | 128/ШШ2023/0227 |
| Огноо | 2023-03-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2023/0227
2**3 03 14 128/ШШ2**3/**27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ** дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.П******,
Хариуцагч: С-ийн з* х* у* б* Ц.Э*****,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.П******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М*****, хариуцагч Ц.Э*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.О*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э*****нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэлийн шаардлага: С-ийн з* х* у* б* Ц.Э*****ын 2**2 оны ** дугаар сарын 14-ны өдрийн ** тоот албан шаардлага нь хууль бус байсан болохыг тогтоолгох, гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: М*******ХК нь нийтдээ 1827 жижиг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд иргэн С.П****** миний бие 401 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа жижиг хувьцаа эзэмшигчдийн нэг юм.
Гэтэл М х**** б****ТӨХК дээр М*******ХК-ийн үнэт цаасны арилжаа зогссон бөгөөд миний зүгээс уг асуудлыг тодруулахаар 2**2 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргахад тус компанийн 2**2 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн *** тоот албан бичгээр С-ийн з* х* у* б*ийн 2**2 оны ** дугаар сарын 14-ний өдрийн ** дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үнэт цаасны арилжааг зогсоохыг даалгасан гэж дурдан маргаан бүхий акт болох С-ийн з* х* у* б*ийн албан шаардлагыг хавсарган хариу өгсөн.
С-ийн з* х* эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд хорооны үйл ажиллагааны зарчмыг дараах байдлаар хуульчилсан: 5.1-т Хороо үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах, С-ийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг удирдлага болгоно гэж заасан байтал хариуцагч С-ийн з* х* у* б* Ц.Э***** нь уг зарчмыг зөрчиж ажилласны улмаас иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болно.
Тодруулбал, Үнэт цаас гаргагчийн үнэт цаасны арилжааг зогсоох үндэслэлийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тодорхой хуульчилж өгсөн бөгөөд үнэт цаас нэгтгэх хүсэлт гаргах нь үнэт цаасны арилжааг зогсоох хууль зүйн үндэслэл болохгүй ба хуулиар тогтоосон шаардлага, үндэслэлд хамаарахгүй. Мөн С-ийн з* х* эрх зүйн байдлын тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд улсын байцаагч, улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагчийн бүрэн эрхийг хуульчилж өгсөн байхад хуулийн зохицуулалтад үнэт цаас гаргагч үнэт цаас нэгтгэх хүсэлт ирүүлэхэд арилжааг зогсоох бүрэн эрхийг С-ийн з* х* у* б*д олгоогүй юм.
Дээрх байдлаар С-ийн з* х* у* б* нь хуулиар олгоогүй бүрэн эрхийг эдэлж, албан тушаал, албан эрх мэдлийг урвуулан ашиглан хууль зөрчиж үнэт цаасны арилжааг үндэслэлгүйгээр зогсоосны улмаас үнэт цаас гаргагчийн үнэт цаасны ханш зохиомлоор тогтоогдох бөгөөд энэ нь жижиг хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрхэнд ноцтой халдаж, ашиг сонирхлыг хохироож байна.
Нөгөөтэйгөөр жижиг хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь С-ийн зохицуулах хорооны үүрэг бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг хориглоно гэж хуульчилсан байтал С-ийн з* х* нь дээрх үүргээ умартаж жижиг хувьцаа эзэмшигч миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болно.
Түүнчлэн төрийн захиргааны байгууллагын улсын байцаагч, улсын ахлах байцаагч нар нь хууль зөрчиж үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтооход албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан оролцож байна гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Мөн хувьцаат компани нь үнэт цаас нэгтгэх үндэслэлээр үнэт цаасны арилжааг зогсоох бүрэн эрх олгоогүй байхад улсын байцаагч Ц.Э***** нь М*******ХК-ийн үнэт цаасны арилжааг зогсоосон нь хуулиар олгогдоогүй бүрэн эрх эдэлсэн байх тул энэ нь хууль зөрчиж байна.
Улмаар миний бие Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухай захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу С-ийн з* х*ы у* б* Ц.Э*****ын 2**2 оны ** дугаар сарын 14-ны өдрийн ** тоот албан шаардлагыг хүчингүй болгож, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, үнэт цаасны арилжааг сэргээлгэхээр дээд шатны байгууллага болох С-ийн з* х*ы дарга бөгөөд у* е* б* Д.Б********Өмгөөллийн М** П****ХХ нөхөрлөлөөр дамжуулж 2**2 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бичгээр гомдол гаргаж шуудангаар хүргүүлсэн ул албан бичгийг С-ийн з* х* нь 2**2 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авсан байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д Гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө гэж заасан байтал С-ийн з* х*оос огт хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу миний бие нэхэмжлэлээ хуулийн хугацаанд гаргасан болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2**3 оны ** дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулахдаа: М*******ХК нь нийтдээ 1827 жижиг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд иргэн С.П****** миний бие 401 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа жижиг хувьцаа эзэмшигчдийн нэг юм.
Гэтэл М х**** б****ТӨХК дээр М*******ХК-ийн үнэт цаасны арилжаа зогссон бөгөөд миний зүгээс уг асуудлыг тодруулахаар 2**2 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргахад тус компанийн 2**2 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01/2** тоот албан бичгээр С-ийн з* х*ы улсын байцаагчийн 2**2 оны ** дугаар сарын 14-ний өдрийн ** дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үнэт цаасны арилжааг зогсоохыг даалгасан гэж дурдан маргаан бүхий акт болох С-ийн з*х *ы у* б*ийн албан шаардлагыг хавсарган хариу өгсөн.
С-ийн зо* х*ы эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд хорооны үйл ажиллагааны зарчмыг дараах байдлаар хуульчилсан: 5.1-т Хороо үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах, С-ийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг удирдлага болгоно гэж заасан байтал хариуцагч С-ийн з* х* у* б* Ц.Э***** нь уг зарчмыг зөрчиж ажилласны улмаас иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болно.
Тодруулбал, үнэт цаас гаргагчийн үнэт цаасны арилжааг зогсоох үндэслэлийг үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тодорхой хуульчилж өгсөн бөгөөд үнэт цаас нэгтгэх хүсэлт гаргах нь үнэт цаасны арилжааг зогсоох хууль зүйн үндэслэл болохгүй ба хуулиар тогтоосон шаардлага, үндэслэлд хамааралгүй.
Мөн С-ийн з* хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд улсын байцаагч, улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагчийн бүрэн эрхийг хуульчилж өгсөн байхад хуулийн зохицуулалтад үнэт цаас гаргагч үнэт цаас нэгтгэх хүсэлт ирүүлэхэд арилжааг зогсоох бүрэн эрхийг С-ийн з* х* у* б*ид олгоогүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчид гомдол гаргах эрх үүсэж байна. Дээрх байдлаар С-ийн з* х* у* б* нь хуулиар олгоогүй бүрэн эрхийг эдэлж, албан тушаал, албаны эрх мэдлийг урвуулан ашиглан хууль зөрчиж үнэт цаасны арилжааг үндэслэлгүйгээр зогсоосны улмаас үнэт цаас гаргагчийн үнэт цаасны ханш зохиомлоор тогтоогдох бөгөөд энэ нь жижиг хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрхэнд ноцтой халдаж, ашиг сонирхлыг хохироож байна. Нөгөөтэйгөөр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь С-ийн з* х* үүрэг бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг хориглоно гэж хуульчилсан байтал С-ийн з* х* нь дээрх үүргээ умартаж жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироосон албан шаардлагыг М х**** б****ТӨХК-д хүргүүлж, үүнээс нь болж жижиг хувьцаа эзэмшигч миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болно.
Түүнчлэн төрийн захиргааны байгууллагын улсын байцаагч, улсын ахлах байцаагч нар нь хууль зөрчиж Үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтооход албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан оролцож байна гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Мөн хувьцаат компани нь үнэт цаас илтгэх үндэслэлээр Үнэт цаасны арилжааг зогсоох бүрэн эрх олгоогүй байхад улсын байцаагч Ц.Э***** нь М*******ХК-ийн Үнэт цаасны арилжааг зогсоосон нь хуулиар олгогдоогүй бүрэн эрх эдэлсэн байх тул энэ нь хууль зөрчиж байна. Улмаар миний бие Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу С-ийн з* х* у* б* Ц.Э*****ын 2**2 оны ** дугаар сарын 14-ний өдрийн ** тоот албан шаардлагыг хүчингүй болгож, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, үнэт цаасны арилжааг сэргээлгэхээр дээд шатны байгууллага болох С-ийн з* х* дарга бөгөөд улсын ерөнхий байцаагч Д.Б* Өмгөөллийн М** П****ХХНөхөрлөлөөр дамжуулж 2**2 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бичгээр гомдол гаргаж шуудангаар хүргүүлсэн бөгөөд уг албан бичгийг С-ийн з* хороо нь 2**2 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө гэж заасан байтал С-ийн з* х*оос огт хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу уг нэхэмжлэлийг хуулийн хугацаанд гаргасан болно.
Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаа. Учир нь нэхэмжлэл гаргасан хугацаа нь маргаан бүхий актын үйлчлэл нь дууссан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна.
Субьектив эрх зөрчигдсөн тухайд: М***** цахим хуудас дээр байрлуулсан байгаа М*******ХК-ийн С-ийн тайлангаас үзэхэд тус компани нь 3.8 тэрбум төгрөгийн дүрмийн сантай байна. Гэтэл компанийн хөрөнгийн зарим хэсгийг 36 тэрбум төгрөгөөр Ш***ХХК, Ш***Холдинг ХХК, А ХК-д тус тус зарсан байна. С-ийн тооцооллын хувьд 3.8 тэрбум төгрөгийн дүрмийн сантай компани нь 36 тэрбум төгрөгийн хөрөнгө худалдах боломжгүй буюу М*******ХК нь С-ийн тайлангаа буруу гаргасан байна гэсэн үг.
М** дээр М*******ХК-ийн 350.*** ширхэг хувьцаа арилжаалагдаж байгаа. Үүнээс үзэхэд нэгж хувьцааны үнэ нь 10.830 төгрөг байна. Бусдад худалдсан хөрөнгийн үнээс дүрмийн санг тооцож нэгж хувьцааны үнийг гаргахад 1**.600 төгрөг болж байна. Арилжаа зогсоосны улмаас М*******ХК-ийн үнэт цаасны ханш 6 сар зогсонги байдалтай байсан ба хэрэв зогсоогоогүй бол ханш өсөж 100.000 төгрөгт хүрэх бүрэн боломжтой байсан. Компанийн нэгтгэхэд хувьцаа эзэмшигчид компанид буцаан хувьцаагаа худалдан авах шаардлага гаргах эрхтэй байдаг. Хэрэв үнэт цаасны ханш нь 100.000 төгрөгт хүрсэн байсан бол хяналтын багц эзэмшиж буй хувьцаа эзэмшигч нар нь жижиг хувьцаа эзэмшигч нарын хувьцааг өндөр үнээр буцаан худалдан авах байсан. Бага үнээр буцаан худалдан авахын тулд М*******ХК-ийн удирдлага нь С-ийн з* х*ны удирдах албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж арилжааг хууль бусаар зогсоосон юм. Хэрэв арилжаа зогсоогоогүй бол иргэн С.П******ын эзэмшиж байсан хувьцааны зах зээлийн үнэлгээ нь 71.***.***төгрөг хүрэх байсан. Арилжаа зогсоосноор иргэн С.П******ын хөрөнгийн үнэлгээг зохиомлоор тогтоож үнэ цэнийг нь хууль бусаар бууруулсан байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны байгууллага албан тушаалтан хуульд зөвшөөрсөн үйл ажиллагаа эрхлэх ёстой. С-ийн з* х*ы эрх зүйн байдлын тухай хуулиараа улсын байцаагчид үнэт цаасны арилжааг түр зогсоох бүрэн эрх олгогдоогүй гэж үзэж байна. У* б*ийн хийсэн үйлдэл хууль бус байна. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг төр хариуцах үүрэгтэй. Зөвхөн мөнгөн хохирлоос гадна сэтгэл санааны хохирол давхар яригдаж байгаа. Олон улс болон Монгол улсад хүний хөрөнгийг үнэлэхдээ тухайн үеийн зах зээлээр нь бодож тогтоодог. Бид бүгд 1072 хувьцаатай. Хувьцаа өсөж, буурдаг. Энэ хэмжээгээрээ тухайн этгээдийн эзэмшиж байгаа хөрөнгийн хэмжээ өсөж буурдаг. Хэрэв зах зээлийнхээ жам ёсоор арилжаа явагдаж байсан бол нэгж хувьцааны үнэ 100.000 гаруй төгрөг болох байсан. Нөгөө талаас үнэ буурвал яах вэ гэхээр зах зээл дээр тухайн хувьцааг худалдаж авдаг. Тэгэхээр хариуцагч талын тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хуулиар олгогдоогүй үйл ажиллагаа явуулж зах зээлийн бус замаар үнэт цаасны үнийг зохиомлоор тогтоосон нь хууль бус юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э***** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: М*******ХК нь 2**1 оны 12 дугаар сарын 20-нь өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ** дүгээр тогтоолоор компанийн хувьцааг нэгтгэх тухай, ** дүгээр тогтоолоор компанийн дүрэмд өөрчлөлт оруулахаар тус тус шийдвэрлэж, Компанийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т Компани нь хувьцааг хуваах болон нэгтгэсний үр дүнд бий болсон хувьцааны бутархай үлдэгдлийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл/байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-аас тогтоосон үнээр эргүүлэн худалдаж авч болно, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Энэ хууль болон компанийн дүрэм өөрөөр заагаагүй бол компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно гэж тус тус заасны дагуу М*******ХК-ийн нэгж хувьцааг сүүлийн 6 сарын дундаж ханш болох 2,827 төгрөгөөр эргүүлэн худалдан авахаар тогтоосон.
Тус компаниас 2**2 оны ** дугаар сарын 10-ны өдрийн **/22 тоот Хүсэлт хүргүүлэх тухай албан бичгээр хувьцаа нэгтгэх хүсэлт, хувьцааг хөрвүүлэх ирүүлсэн дагуу тус компанийн арилжааг зогсоож, хувьцааг нэгтгэх хүсэлтийг Үнэт цаасны газарт шилжүүлсэн.
М*******ХК-аас ирүүлсэн хувьцаа нэгтгэхтэй холбоотой баримт бичиг нь тус Хорооны 2**1 оны 225 дугаар тогтоолоор баталсан Үнэт цаасны бүртгэлийн журам-д заасан баримт бичгийн бүрдлийн шаардлага хангаагүй буюу дутуу байсан тул Хорооноос нэмэлт баримт бичиг ирүүлэх шаардлага хүргүүлсэн бөгөөд тус компаниас хариу ирүүлээгүй тул Хорооны у* б*ийн 2**2 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн ** дугаар албан шаардлагаар арилжааг сэргээсэн.
Мөн улсын байцаагч би дээр дурдсан 2**2 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 226 дугаартай М*******ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээсэн албан шаардлагыг гаргаж, нэхэмжлэгчийн зүгээс хүчингүй болгуулахаар маргаж буй С-ийн з* х*ны улсын байцаагчийн 2**2 оны ** дугаар сарын 14-ны өдрийн ** дугаартай үнэт цаасны арилжааг зогсоосон албан шаардлагын үйлчлэл дуусгавар болсон.
Иймд үйлчлэл нь дуусгавар болсон У* б*ийн албан шаардлагыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: М*****" ХХК нь аливаа хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаараа холбогдох шийдвэрийг гаргадаг. Тухайн шийдвэрээрээ Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлээд шийдвэр гаргадаг. Тэр шийдвэр нь хувьцааг нэгтгэх, хуваах гэх мэт асуудлыг хэлэлцээд явдаг. "М*****" ХХК 2**1 оны 12 сард болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа хувьцааг нэгтгэх асуудлыг шийдвэрлээд, холбогдох хүсэлтийг хороонд ирүүлсэн. Хороонд ирүүлсэн хүсэлт болон хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэртэй холбоотойгоор улсын байцаагчийн 2**2 оны ** дугаар сарын 15-ны өдөр арилжааг түр зогсоосон. Энэ нь хувьцаанд өөрчлөлт орохоос сэргийлсэн гэсэн үг юм. Хувьцаа нэгтгэх шийдвэр гаргахаас өмнө тухайн компанийн хувьцааны үнэ ямар байсан бэ гэдэг нь хамгийн чухал. Хувьцаа нэгтгэх шийдвэр гэдэг нь хувьцаа эзэмшигч нар болон өөр зах зээлд арилжиж байгаа хүмүүс энэ мэдээллийг урвуулан ашиглахаас сэргийлсэн шийдвэр гэж гэж үзэж байгаа тул С-ийн з* х*оос хувьцааг нэгтгэхтэй холбоотой арилжааг түр зогсоосон байгаа. Үнэт цаасны газраас холбогдох албан бичгийг "М*****" ХХК-иас шаардсан. Энэ шаардлагыг "М*****" ХХК-иас хэрэгжүүлээгүй учраас 2**2 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн **26 дугаар у* б*ийн албан шаардлагаар арилжааг сэргээсэн байгаа. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн яриад байгаа хохирлыг бодитоор тогтоох боломжгүй, мөн түүнийг нь нотлох баримт байхгүй учраас ямар эрх ашиг хөндөгдөөд байгааг тодорхойлох боломжгүй гэж харж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан гэж тодруулсан байна. Үүнд манай захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийг ямар хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардсан болох нь тодорхойгүй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлд байгаа. Нотлох баримтаар гэрээ өгсөн байсан. Тухайн гэрээнд цаашид зөвлөх В.М***** гэж хүн оролцоно гэсэн байсан. В.М***** нь С.П******ыг төлөөлөөд С-ийн з* х*нд хэд хэдэн гомдол гаргасан гэж ойлгосон. Төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулаад иргэн С.П******ыг төлөөлөөд С-ийн з* х*нд хандсан байна гэж үзэж байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 62.3-д төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж байгаа. Би В.М*****ыг өмгөөлөгчийн эрхгүй гэж ойлгосон. Өмгөөллийн тухай хуулийн 19.5-д өмгөөллийн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч гишүүн, удирдах, төлөөлөх эрх бүхий этгээд нь хувьцаа эзэмшигч, өмгөөлөгч байна гэж заасан. Энэ хүн өмгөөлөгч биш байж энэ гэрээнд яаж гүйцэтгэх захирлыг төлөөлж гарын үсэг зураад байна вэ. Заавал өмгөөлөгч байх эрхтэй этгээд төлөөлж гарын үсэг зурах ёстой байдаг. Гүйцэтгэх захирал нь гэрээнд гарын үсэг зурах эрхийг ямар бичиг баримтаар В.М*****ад олгож байгааг ойлгохгүй байна. Энэ байгуулсан гэрээг үндэслэж манайх руу албан бичиг явуулсан байгаа. Тэр албан бичгийг өгсөн, өгөөгүй гэдэг зүйл яригдаад байгаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2**3 оны ** дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулахдаа болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа С-ийн з* х*ны улсын байцаагчийн Ц.Э*****ын 2**2 оны ** дугаар сарын 14-ны өдрийн ** тоот албан шаардлага хууль бус байсан болгохыг тогтоолгох гэж эцсийн байдлаар тодруулсан болно.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
С-ийн з* х*ны у* б*ийн 2**2 оны ** дугаар сарын 14-ны өдрийн ** дугаар албан шаардлагаар ...М*******ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай асуудлыг Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус компанийн үнэт цаасны арилжааг 2**2 оны ** дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зогсоохыг үүгээр мэдэгдэж байна гэж шийдвэрлэсэн байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 85 дугаар зүйлд заасан бүрэн эрхүүдээс үзэхэд, улсын байцаагчид үнэт цаасны арилжааг зогсоох эрх олгогдоогүй байна.
Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 63.1.10-д Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд санал болгон арилжих дотоодын болон гадаадын үнэт цаас гаргагчийн үнэт цаас болон үүсмэл С-ийн хэрэгслийг бүртгэх, тэдгээрийг зах зээлд арилжих зөвшөөрөл олгох, арилжааг түр зогсоох, тухайн үнэт цаастай холбоотой гүйлгээг зогсоох, хүчингүй болгох, үнэт цаасыг бүртгэлээс хасах; гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, үнэт цаасны арилжааг түр зогсоох нь улсын байцаагчийн бүрэн эрх биш харин Хорооны бүрэн эрх байна.
С-ийн з* х*ны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан хяналт шалгалтыг Хорооны даргын томилсон хянан шалгагч хэрэгжүүлнэ. 24.3-д Хорооны хянан шалгагч улсын байцаагчийн эрхтэй байна. гэж заасан.
Мөн дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хянан шалгагчийн бүрэн эрхүүдээс үзэхэд, хянан шалгагч буюу у* б*ид үнэт цаасны арилжааг зогсоох эрх олгогдоогүй байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1.3-д үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн, эсхүл зөрчсөн нь тогтоогдсон бол тухайн үнэт цаасны арилжааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр зогсоох, үнэт цаасыг тусгаарлах гэж, С-ийн з* х*ны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д зөрчлийг арилгах хүртэл зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн үйл ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох гэж заасан хэдий ч эдгээр бүрэн эрх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх улсын байцаагчийн бүрэн эрх байх тул уг зохицуулалтууд нь энэ маргаанд хамааралгүй.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, С-ийн з* х*ны у* б*ийн 2**2 оны ** дугаар сарын 14-ний өдрийн ** дугаар албан шаардлагаар М*******ХК-ийн үнэт цаасны арилжааг тус компани үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай асуудлыг Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх хүртэл хугацаанд зогсоож шийдвэрлэсэн нь улсын байцаагч хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн гэж үзэхээр байна.
Гэвч маргаан бүхий захиргааны акт болох улсын байцаагчийн 2**2 оны ** дугаар сарын 14-ний өдрийн ** дугаар албан шаардлагын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, .. харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж тус тус заасан ба уг зохицуулалтын агуулгаас үзэхэд захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох, хамгаалах зорилготой.
Тодруулбал маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол сэргэхээргүй байвал Захиргааны хэргийн шүүх уг маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоох гэх мэт нэхэмжлэлийг хангасан шийдвэрийг гаргах үндэслэл үүсэхгүй.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт хууль бус хэдий ч уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй бол Захиргааны хэргийн шүүхээс захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоохгүй.
У* *ийн албан шаардлагаар М*******ХК-ийн хувьцааны арилжааг зогсоосны улмаас тус компани хувьцааны үнэ ханш зохиомлоор тогтоогдож, хувьцааны үнэ өсөхгүй байх үр дагаврыг үүсгэж, жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироосон гэсэн агуулгаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлан маргаж байх хэдий энэхүү маргаж байгаа үндэслэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-т заасны дагуу улсын байцаагчийн албан шаардлагаар хувьцааны арилжааг зогсоосны улмаас өөрийн эрх, хууль ёсны сонирхол хэрхэн бодитоор зөрчигдсөн, хохирсныг нотлох тайлбар, баримтуудаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол бодитоор зөрчигдсөн, хохирсон нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасны дагуу болон үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх журамд заасны дагуу үнэт цаасны зах зээлийн урвуулан ашиглахаас сэргийлэх зорилгоор арилжааг түр зогсоосон, уг арилжааг зогсоосны улмаас нэхэмжлэгч хохироогүй, нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдоогүй, компани хувьцааг нэгтгэх үед зохиомлоор хувьцааны үнэ хэт өсөх, эсвэл хэт буурах эрсдэлийг үүсгэхгүй байх, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийг хамгаалах зорилгоор үнэт цаасны арилжааг зогсоосон гэсэн агуулгаар тайлбарлаж багаа нь үндэслэлтэй байна.
Хэдийгээр Хорооны у* б*ид үнэт цаасны арилжааг зогсоох эрх хуулиар олгогдоогүй боловч үнэт цаасны арилжааг зогсоосон хариуцагчийн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, эрх, хууль ёсны сонирхол бодитоор зөрчигдсөн, хохирсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2**3 оны ** дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулахдаа Монголын хөрөнгийн биржийн цахим хуудас дээр байрлуулсан байгаа М*******ХК-ийн С-ийн тайлангаас үзэхэд тус компани нь 3.8 тэрбум төгрөгийн дүрмийн сантай байна. Гэтэл компанийн хөрөнгийн зарим хэсгийг 36 тэрбум төгрөгөөр Ш***ХХК, Ш***Х* ХХК, А* ХК-д тус тус зарсан байна. С-ийн тооцооллын хувьд 3.8 тэрбум төгрөгийн дүрмийн сантай компани нь 36 тэрбум төгрөгийн хөрөнгө худалдах боломжгүй буюу М*******ХК нь С-ийн тайлангаа буруу гаргасан байна гэсэн үг.
М** дээр М*******ХК-ийн 350.*** ширхэг хувьцаа арилжаалагдаж байгаа. Үүнээс үзэхэд нэгж хувьцааны үнэ нь 10.830 төгрөг байна. Бусдад худалдсан хөрөнгийн үнээс дүрмийн санг тооцож нэгж хувьцааны үнийг гаргахад 1**.600 төгрөг болж байна. гэж бичсэн, мөн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулгаас үзэхэд, нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл нь хувийн эрх зүй /иргэний эрх зүй/-рүү чиглэсэн буюу М*******ХК-ийн хувьцаа эзэмшигчид, хувьцаа эзэмшигчдийн хурал, тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, өөрийн хөрөнгө рүү чиглэсэн шинжтэй байгааг тухайлан тэмдэглэх нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасныг тус тус баримтлан С-ийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2**2 оны ** дугаар сарын 14-ны өдрийн ** дугаар албан шаардлагыг хууль бус байсан болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч С.П******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.П******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7**00 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ