Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2024/02351

 

 

 

 

 

                                2024                 4                25  

              184/ШШ2024/02351

 

 

                                                   Нэхэмжлэгчийн татгалзлыг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: ***** ХК /РД: ******/. Хаяг: Чингэлтэй дүүрэг, ****-р хороо, *******оффис өөрийн байр

Хариуцагч: А***** овогт **** ***** /РД: ***********/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, **** байр, *** тоот

Зээлийн гэрээний үүрэгт 601,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч ***** ХК-ийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:  Л*****Б ХК зээлдэгчийн аппликэйшнээр дамжуулан гаргасан 4 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж 2023 оны 7-р сарын 4-ний өдөр хариуцагчийн Хаан банкны ****** тоот дансанд 30 хоногийн хугацаатай 560,800 төгрөгийг олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж, цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний үүрэгт 601,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 601,600 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ***** ХК нь хариуцагч ****** холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 606,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  18,800 төгрөгөөс 9,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 9,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  ****** ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 601,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,800 төгрөгөөс 9,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 9,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ