Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 156/ШШ2024/00180

 

2024 04 10 156/ШШ2024/00180

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 156/2024/00120/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ................... тоотод оршин суух, Хүнд овогт Жамъяндоржийн Цэвэгжав,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Хүсэлт гаргагч нь 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод Хангал ХК-ний уурын зуухны машинистаар, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт жолоочоор, 1992 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Мал аж ахуйн үржлийн албанд үржил селекцийн улсын станцад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Ж.Ц. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1968 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, 56 настай. 1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 8 жилийн дунд сургуулийг төгсөөд 1985-1987 онд Автотээврийн техникумд суралцаж байгаад 1987.9.25-ны тушаалаар цэрэгт татагдаж 1989.10.01-ний өдрийн тушаалаар цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод Хангал ХК-ний уурын зуухны машинистаар 1989.11.01-ний өдрөөс 1990.05.06-ны өдрийг дуустал ажиллаж байгаад чөлөөлөгдөж, Хэнтий аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт жолоочоор 1990.06.24-ний өдрийн 58 тоот тушаалаар 1990.07.01-ний өдрөөс томилогдож ажиллаж байгаад 1992.06.08-ны өдрийн 35 тоот тушаалаар 1992.06.15-ны өдөр чөлөөлөгдсөн. Дараа нь Хэнтий аймгийн МАА-н үржлийн албанд Үржил селекцийн улсын станцын жолоочоор 1992.06.20-ны 26 тоот тушаалаар томилогдон ажиллаж байгаад 1995 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт тушаал, цалин бичилттэй боловч аймгийн архиваас томилж, чөлөөлсөн тушаал шийдвэр гараагүй харин Хэнтий аймгийн ХХАА газар болон аймгийн Байгаль орчны газраас 1990-1995 оны цалингийн цэс зэрэг баримтууд гарсан. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа бөгөөд Багануур дүүргийн нийгмийн даатгалын байцаагч 1989 оноос 1995 он хүртэлх ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн юм.

Иймд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Өндөрхаан хотод Хангал ХК-ний уурын зуухны машинистаар, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт жолоочоор, 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн МАА-н үржлийн албанд Үржил селекцийн улсын станцын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ц. нь 1989 онд цэргээс халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Өндөрхаан хотод Хангал ХК-ний уурын зуухны машинистаар, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт жолоочоор, 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн МАА-н үржлийн албанд Үржил селекцийн улсын станцын жолоочоор ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Хүсэлт гаргагч Ж.Ц. нь 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Өндөрхаан хотод Хангал ХК-ний уурын зуухны машинистаар, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт жолоочоор, 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн МАА-н үржлийн албанд Үржил селекцийн улсын станцын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хүсэлт гаргагч Ж.Ц.ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),

2. Хүсэлт гаргагч Ж.Ц.ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 5 тал),

3. Хүсэлт гаргагч Ж.Ц.н нэр дээрх 1994 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6-8 тал),

4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 8/73 дугаартай ...Хэнтий аймгийн Хангал ХК-ийн удирдлагын, Байгаль орчин аялал жуулчлалын газар болон Ус цаг уур орчны шинжилгээний станцын 1991-1992 оны санхүүгийн, Мал эмнэлгийн газрын 1992 оны удирдлагын баримтад Ж.Ц.т холбогдох баримт гараагүй болно гэх тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),

5. Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 02/87 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 тал),

6. Хүсэлт гаргагч Ж.Ц.ын Мал аж ахуй үржил селекцийн улсын станцад ажиллаж авсан цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11-20 тал),

7. Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 21 тал),

8. Хүсэлт гаргагч Ж.Ц.ын Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт 1990-1991 онд ажиллаж авсан цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 21-37 тал),

9. 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 0072 дугаартай Ж.Цэвэгжаваас А.Б.д олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 38 тал),

10. Гэрч Н.Г.ийн шүүхэд өгсөн ...Ж.Ц. нь Хэнтий аймгийн МАА-н үржлийн албанд үржил селекцийн улсын станцад 1992-1994 он хүртэл жолоочоор ажиллаж байсан. 1994 оны 11, 12 сар хавьцаа Багануурын уурхай руу шилжиж явахдаа надад машинаа хүлээлгэж өгч байсан. Ц. урд нь цаг уурын газрын жолоочоор ажиллаж байгаад манайд ирж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 43 тал),

11. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бичигдсэн ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд ...мэргэжил-авто жолооч, ажилладаг байгууллага-Хүнсний үйлдвэр, ажилд орсон-1989 он, эрхэлдэг ажил-машинист гэжээ (хх-ийн 47 тал),

12. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1/188 дугаартай ... Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэл, Хэнтий аймгийн Үржил селекцийн улсын станц хувьчлагдсан тухай бүртгэл улсын бүртгэлийн архивын санд бүртгэгдээгүй байна. Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэр нь 1992 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр "Хангал" хувьцаат компани болж оноосон нэр болон зохион байгуулалтын хэлбэр өөрчлөгдсөнийг 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна гэх албан бичиг (хх-ийн 48 тал),

13. Гэрч Ө.Б.ийн шүүхэд өгсөн ...1990 оны үед Ж.Ц. нь Хэнтий аймгийн Цаг уурын газарт Г. даргын жолоочоор ажиллаж байсан. 1988 онд Цаг уурын газар нь Байгаль орчны газартай нэгдэж, Хэнтий аймгийн Байгаль орчны газар нэртэй болсон. Ж.Ц. нь 1992 оныг дуустал Хэнтий аймгийн Байгаль орчны газарт жолоочоор ажилласан. Сүүлд З. даргын үед мөн жолоочоор ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 52 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Ж.Ц.ын 1989-1994 онд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 01дүгээр сарын 23-ны өдрийн 8/73 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ж.Ц.тай хамт ажиллаж байсан гэх Н.Г., Ө.Б. нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Н.Г. нь Хэнтий Хэнтий аймгийн Мал аж ахуй үржлийн албанд 1990-1994 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний нэр дээрх 1979 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Ө.Б. нь Хэнтий аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1990-1992 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний нэр дээрх 1980 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг хэрэгт үнэлж шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бичигдсэн Ж.Ц.ын нэр дээрх хэрэгт авагдсан ХААТР-1 маягтад /хх-ийн 47/ боловсрол-бүрэн бус дунд, нийгмийн бүлэг-ажилчин, мэргэжил-авто жолооч, ажилладаг байгууллага-хүнсний үйлдвэр, ажилд орсон он-1989, цех бригад-уурын зуух, эрхэлдэг ажил-машинист гэж бичигдсэнээс үзэхэд тэрээр 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Хүнсний үйлдвэрийн уурын зууханд галчаар ажиллаж байсан нь нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ж.Ц.ын 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Хүнсний үйлдвэрт галчаар, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт жолоочоор, 1992 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Мал аж ахуйн үржил селекцийн улсын станцад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Хүнд овогт Ж.Ц.ыг 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Хүнсний үйлдвэрт галчаар, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт жолоочоор, 1992 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Мал аж ахуйн үржил селекцийн улсын станцад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ       Б.МАРИНА