Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2024/01977

 

 

 

 

 

2024 4 15 184/ШШ2024/01977

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: *********** ББСБ ХХК /РД: *******/. Хаяг: Сүхбаатар дүүрэг, ****-р хороо, ***********, *****, 5

Хариуцагч: **** ******* /РД: ******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ***-р хоро*****, Өнөр хороолол ***, **** тоот

Зээлийн гэрээний үүрэгт 1,602,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4-р сарын 5-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4-р сарын 8-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч *********нь хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 11-р сарын 6-ны өдөр 7101647675 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 300,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 2021 оны 11-р сарын 13-нд цахим зээлийн гэрээ байгуулж 90,000 төгрөгийг 2.1 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, 2021 оны 11-р сарын 7-ны өдөр 7101659917 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 290,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 11-р сарын 9-ний өдөр 7101678921 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 300,000 төгрөг, 2021 оны 11-р сарын 7-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 11-р сарын 12-ны өдөр 200,000 төгрөг, 2021 оны 11-р сарын 12-ны өдөр 200,000 төгрөг, 2021 оны 11-р сарын 13-ны өдөр 290,000 төгрөг, 2021 оны 11-р сарын 12-ны өдөр 200,000 төгрөгийг 2.1 хувийн хүүтэй тус тус зээлсэн. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,276,651 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 380,205 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 1,656,856 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх зээлийн төлбөр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,602,791 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,602,791 төгрөгийг хариуцагч 2024 оны 4-р сарын 18-ны өдөр 602,791 төгрөг, 2024 оны 5-р сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 5-р сарын 18-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь *********** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,602,791 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,602,791 төгрөгийг хариуцагч 2024 оны 4-р сарын 18-ны өдөр 602,791 төгрөг, 2024 оны 5-р сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 5-р сарын 18-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *********** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,602,791 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,602,791 төгрөгийг хариуцагч 2024 оны 4-р сарын 18-ны өдөр 602,791 төгрөг, 2024 оны 5-р сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 5-р сарын 18-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,595 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 20,297.5 төгрөгийг хариуцагчаас 20,297.5 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ